Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

Дээрхийн гэгээн Далай лам Гластонберийн наадмыг үзэж сонирхов. 2015 он 6 дугаар сар 29

Түгээх

Их Британи, Сомерсет, Гластонбери. 2015 оны 6 дугаар сарын 28. Лондонгоос Дээрхийн гэгээн Далай ламыг авч явсан нисдэг тэрэг Гластонберийн наадам жил бүр болдог Пилтон тосгоны талбайд буухад бороотой байлаа. Дээрхийн гэгээнийг угтан авахаар тус наадмыг үүсгэн байгуулагч, Ворти фермийн эзэн, 80 насыг зооглож буй Майкл Ивис, гэргий Лизийн хамт иржээ.

Дээрхийн гэгээн Далай лам 2015 оны 6-р сарын 28-нд Их Британийн Сомерсет дэх Гластонберийн наадмыг тольдон харах цэгээс наадмын талбайг ажиглаж байна. Зургийг: Ник Уолл

Наадмын ерөнхий зохион байгуулагч Роберт Ричардс Дээрхийн гэгээнийг хамт наадмыг тольдон үзэх асар луу явсан бөгөөд тэндээс наадмын талбай, “Пирамид” зэрэг үндсэн тайз, бааз майхнуудыг тодхон харах боломжтой аж. Энэ жил нийт 203,000 хүн уг арга хэмжээнд оролцож байна.

Дээрхийн гэгээн болоод түүний багийнхан наадмын төв талбайг үзэн сонирхсоор орчин үеийн мегалитын чулуун хүрээт төвөд суваргатай “King’s Meadow”-т ирэв. BBC телевизийн ажилтан Алан Иентоб түүнийг угтан авч, тайз руу хүргэн, 8500 орчим үзэгч сонсогчид танилцуулжээ.

“Эрхэм ахан дүүс ээ, та бүхэн наадамд оролцон, гайхалтай цаг хугацааг өнгөрөөж байгааг харах ихэд сайхан байна. Энд ирэх замдаа би бээр хүн бүр баяр хөөрөөр дүүрэн байгааг анзаарлаа. Энэхүү наадамд уригдсандаа машид баяртай байна. Миний энэхэн амьдралын зорилго бол аз жаргалтай байх явдал. Маргааш юу болохыг хэн ч мэдэхгүй ч бид найдвар тээж амьдардаг. Итгэл найдвар үгүй бол бидний амьдрал чиглэл үгүй болно. Өнөөдөр дэлхий дээр орших 7 тэрбум хүн бүгд жаргалтай байх эрхтэй. Бид бүхнийг энд хөгжилдөх зуур Сири, Ирак, Нигери зэрэг бусад хэсэгт хүмүүс бие биенээ хөнөөж байгаад туйлын ихээр харамсаж байна. Тиймээс бид бүгд ахан дүүс, нэгэн гэр бүл хэмээх гүнзгий ойлголтыг түгээх хэрэгтэй билээ” хэмээн айлдсан юм.

“Их Британийн ард түмэн өнгөрсөн зуунд тусгаарлагдмал байдалдаа ихэд сэтгэл хангалуун байсан бөгөөд дараа нь гол төлөв хувийн ашиг сонирхлоор удирдуулсан эзэнт гүрний үеийг эхлүүлсэн билээ. Гэвч өдгөө бид даяарчлагдсан ертөнцөд амьдарч байна, даяарчлагдсан эдийн засагт оршиж байна. Уур амьсгалын өөрчлөлт бол яалт ч үгүй бид бүгдэд нөлөөлж буй зүйл. Иймийн улмаас бид нийт хүн төрөлхтний сайн сайхны талаар бодох ёстой. Байгаль бидэнд энэхэн дэлхийгээ хамгаалах арга замыг яаралтай олох ёстойг сануулсаар байна.

Дээрхийн гэгээн Далай лам 2015 оны 6-р сарын 28-нд Их Британийн Сомерсет дэх Гластонберийн наадамд, King's Meadow талбайд үг хэлж байна. Зургийг: Ник Уолл

Бидэнд тулгардаг ихэнх асуудлыг бид өөрсдөө л бүтээдэг. Энэ үед болж буй хамгийн аймшигтай зүйл бол шашны нэрээр бие биенээ хөнөөж байгаа явдал юм. Яагаад? Учир нь хүмүүст ёс суртахууны зарчим дутагдаж байна. Бид бүгд хүн гэдэг утгаараа ижилхэн гэдэг ойлголтыг умартаж байна.

Та бүхний адил би ч мөн оюун санааны түгшүүрт автдаг. Би энэхэн амьдралдаа ихэд хайртай. Үнэндээ хүн бүр л энэ насны амьдралдаа хайртай бөгөөд бүгд жаргалтай амьдрах эрхтэй. Хэдий тийм ч бид өөрсдөдөө асуудал үүсгэх хандлагатай байдаг. Үүний оронд хүмүүний халуун дулаан харилцааг нэмэх хэрэгтэй. Хөнөөх, хуурах, мөлжих зэрэг асуудал нь богино хугацааны талаар бодоход үүсдэг юм. Боловсролын систем материаллаг зүйлд чиглэжээ. Бид үүнийг урт хугацааны чиг баримжаа, дотоод үнэт зүйлс, ёс зүйн талаарх сургалтад илүү анхаарал хандуулах шаардлагатай. Боловсролын систем нь энгийн, дулаан сэтгэл, ах дүүсийн мэдрэмжийг шаарддаг. Тэгж чадвал бид энэ дэлхийг энх амгалан, цэрэггүй байлгаж, хэмнэсэн мөнгөөрөө баян ядуугийн ялгааг арилгах боломжтой.

Би энэхэн амьдралдаа бодит өөрчлөлт харна гэж найдахгүй байна. Харин ХХI зууны залуус та бүхэн яг одооноос хичээж эхэлбэл энэ зууны хоёрдугаар хагаст илүү жаргалтай, энх тайван ертөнцийг бүтээж чадах билээ. Ихэд нухацтай бодоод үзээрэй. Буддын шашны хувраг хүний хувьд шашны эв нэгдлийг харин төвөд хүний хувьд төвөдийн шашин, соёл, хэлийг хадгалахын төлөө тууштай зүтгэж буйн адил нийт хүн төрөлхтний энх тайван, аз жаргалтай байхын төлөө би бээр цагаа зориулдаг. Энх тайван бол энэрэн нигүүлсэхүйн шинжийг агуулдаг тул төвөдийн соёлыг хадгалж үлдэх нь зүйтэй” хэмээн айлдсан юм.


2015 оны 6-р сарын 28-нд Их Британийн Сомерсет дэх Гластонберийн наадамд, King's Meadow талбайд Дээрхийн гэгээн Далай ламын айлдварыг сонсож буй 8500 гаруй хүний нэг хэсэг нь. Зургийг: Ник Уолл

Алан Иентоб үзэгчдийн хэд хэдэн асуултыг Дээрхийн гэгээнд уламжиллаа. Дээрхийн гэгээний сайхан сэтгэлийн нууцыг асуухад тэрбээр “Би бээр зовлон бэрхшээлтэй тулгарах үедээ VIII зууны Энэтхэгийн багш Шантидевагийн номыг дагадаг. Тэрбээр “Танд тулгарсан бэрхшээлийн талаар анхааралтай бод. Хэрэв даван туулах боломжтой бол санаагаа үл чилээ. Хийх ёстой зүйл тань гагц таны хүчин чармайлт. Хэрэв даван туулах боломжгүй бол санаагаа чилээгээд ч нэмэргүй тул бодох хэрэг үгүй билээ” хэмээсэн байдаг. Энэ бол миний дагадаг зөвлөгөө. Миний өөр нэгэн нууц бол би 9 цаг унтдаг” хэмээн хариулсан юм.

Иентоб Дээрхийн гэгээнээс хэдэн цагт сэрдгийг нь сонирхон асуув. “Би өглөө 3 цагт босдог. Бясалгал хийхэд 5 цагийг зарцуулдаг. Би хэн бэ, дэлхий ертөнц гэж юу вэ, харилцан хамаарлын ойлголт зэргийг шинжилдэг. “Жихад” хэмээх үгийн утга нь бусдад хор хөнөөл учруулах бус, харин өөрийн оюун санааны түгшүүрт сэтгэл хөдлөлтэйгөө тэмцэх явдал билээ. Би өдөр бүр үүнийг хийхийг хичээдэг юм. Бид ямар нэг зүйлд уурласан ч, хэт автсан ч бидний мэдрэмж хэтрүүлэгтэй байдаг. Нэгэн америк сэтгэл зүйч надад хэлэхдээ “Бидний ийм мэдрэмжийн 90% нь бидний өөрсдийн оюун санааны төсөөлөл байдаг” гэсэн юм” хэмээн хариулжээ.

Шашнаас илүү хүний мөн чанарт итгэдэг эсэхийг асуухад Дээрхийн гэгээн “Нийгэм бол бидний жаргалтай ирээдүйн үндэс. Сайн сайхан явъя гэвэл бусдын сайн сайхан байхад санаа тавих хэрэгтэй. Жаргалтай нийгэмд нөхөрлөл ихэд чухал бөгөөд нөхөрлөл итгэлцэлд суурилдаг. Итгэлцлийг бий болгох нь НҮБ эсвэл орон нутгийн засаг захиргаанаас хүлээх зүйл биш. Энэ бол хүмүүс бидний өөрсдөө хийх ёстой зүйл билээ” хэмээн айлдсан юм.

Дээрхийн гэгээн тус наадмыг зохион байгуулж буй хүмүүсийн хамт Гринпийс талбайд Гринпийсийн сайн дурын ажилтнуудын бэлтгэсэн шим тэжээлт өдрийн зоогийг барив. Дараа нь Уильямс Грин талбайд "Уур амьсгалын өөрчлөлтийг хэн засах вэ?" сэдэвт хэлэлцүүлэгт оролцсон бөгөөд хэлэлцүүлэгт “Guardian” сэтгүүлийн ерөнхий редактор Катарин Винер, сэтгүүлч, нийтлэгч Жорж Монбиот, “350.org” сэтгүүлийн захирал Мэй Боев нар оролцжээ.


Дээрхийн гэгээн Далай лам болон бусад панелистууд 2015 оны 6-р сарын 28-нд Их Британийн Сомерсет дэх Гластонберийн наадмын Уильямс Грин (William's Green) талбайд "Уур амьсгалын өөрчлөлтийг хэн зогсоож чадах вэ" сэдэвт хэлэлцүүлгийн үеэр. Зургийг: Ник Уолл

Рандерсон хэлэлцүүлгийн оролцогчдоос итгэл найдварыг нь өрдөж буй зүйлийн талааар асуухад Винер "Ромын Пап" хэмээн хариулжээ. Монбиот нийт олны ойлголтыг дурдсан бол Дээрхийн гэгээн дотоод амар амгаланг нэрлэв. Уур амьсгалын өөрчлөлтийн талаар НҮБ-ын хэлэлцүүлэгт юунд анхаарах шаардлагатайг асуухад Дээрхийн гэгээн “Улс орнууд үндэсний ашиг сонирхлоо нэгдүгээрт тавьж, дэлхий нийтийн ашиг сонирхлыг үл тоомсорлох хандлагатай байна. Хэдий тийм ч үндэсний ашиг сонирхол нь үнэндээ дэлхий нийтийн ашиг сонирхлоос хамааралтай” хэмээн хариулжээ. Монбиот хэрэглээнд биш, шатах ашигт малтмалын олборлолтыг хязгаарлахад анхаарах ёстойг онцлов. Мэй Боев Стэнфордын Их Сургууль, “Guardian” media group-ийн жишээг дурдан, шатах ашигт малтмалаас хөрөнгө оруулалт татахыг дэмжжээ.

Дээрхийн гэгээн Ромын Папын уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох зорилтыг ихэд дэмжиж буйгаа илэрхийлэв. Тэрбээр дэлхийн эдийн засаг оршин тогтнож буй хэдий ч бид бид ба тэд хэмээсэн утгаар хэт их бодож байгааг онцлоод, “Үүний оронд бид хүн бүрийг бидний нэг хэсэг гэж үзэх ёстой” хэмээв.

“Ромд болсон Нобелийн Энх тайвны шагналтнуудын сүүлийн уулзалтад бид цөмийн зэвсгийг устгах шаардлагатай талаар ярилцан, үүнээ мэдэгдсэн юм. Зөвхөн ярих цаг өнгөрсөн. Бид ажил гүйцэтгэх сүүлийн хугацааг тогтоож, биелүүлэх хэрэгтэй гэдэгт санал нэгдсэн билээ. Дэлхийн энх тайванд зөвхөн залбирал хангалтгүй, бодит үйл хийх ёстой. Мөн бид энэхэн дэлхийгээ гэр орон минь хэмээн бодох хэрэгтэй. Бид сар луу явж чадахгүй. Энэхэн гараг минь бидний цорын ганц гэр минь бөгөөд бид үүнийг илүү нухацтай анхаарч, халамжлах ёстой билээ” хэмээн айлджээ.

Пирамид тайз руу очиход Роберт Ричардс Дээрхийн гэгээнд Гластонберийн наадмын олсон ашиг нь WaterAid, Oxfam, Greenpeace тэргүүт буяны байгууллагуудад хандивладаг болохыг тайлбарлажээ. Төвөдийн үйл хэргийг дэмжих зорилгоор 16 жилийн турш хандивын тоглолт хийж буй Патти Смит тайзны ард Дээрхийн гэгээнтэй уулзахдаа 1959 онд Төвөд орон ихэд үймээн самуунтай байсан бөгөөд Дээрхийн гэгээн дүрвэн гарах үед тэрээр 12 настай байсан гэжээ. Түүний гол санаа зовж байсан зүйл бол Далай ламын аюулгүй, сайн сайхан байдал байсан аж. Патти Смит дахин тайзан дээр гарч, тоглолтоо үргэлжлүүлсэн бөгөөд үүний дараа Дээрхийн гэгээн түүний тоглолтыг үзэж сонирхохоор гарч иржээ.


Дээрхийн гэгээн Далай лам, Патти Смитийн хамт 2015 оны 6-р сарын 28-нд Их Британийн Сомерсет дэх Гластонберийн наадмын Пирамид Тайзан дээрх 120,000 гаруй үзэгчдэд даллан мэндчилж байна. Зургийг: Ник Уолл

Патти Смит 120,000 гаруй сонсогч олонд Дээрхийн гэгээн ирснийг мэдэгдэж, түүнийг угтан авч, тун удахгүй болох 80 насны төрсөн өдрийг тэмдэглэн дуулахыг санал болгов. Патти Смит Дээрхийн гэгээнийг алдаршуулсан шүлгийг уншин, Далай ламыг тайзан дээр гарч ирэхэд үзэгчид ихэд баяртайгаар угтан авч, төрсөн өдрийн дууг дуулцгаан, жимсээр чимэглэсэн амтат бялууг барьжээ. Тэрбээр үзэгчдэд хандан, “Эрхэм ахан дүүс ээ, та бүхний халуун дулаан сэтгэлд ихэд талархлаа. Надад ч мөн адил сэтгэгдэл төрөгдөж байна. Би бээр өдөр бүр бие, хэл, сэтгэлийнхээ үйлдлийг бусдын тусын тулд зориулдаг. Та бүхэн надад ийм халуун сэтгэлийг хайрлаж буй нь урам зоригийг минь ихэд нэмлээ.

Би энд буй хөгжимчдийг ажиглалаа. Та бүхний тэргүүн цагаан ч дуу хоолой, үйл болоод дотор хүн нь залуу хэвээр байгааг харж байна. Хэдийгээр би бээр 80 нас хүрч байгаа ч та бүхний адил идэвхтэй байх урам зориг өгч байна.

Бид бүгд нэгэн адил хүмүүн, бүгд жаргалтай амьдрахыг хүсдэг. Бид өдөр бүрийг шинэ өдөр, төрсөн өдрөө хэмээн бодож сэтгэх хэрэгтэй. Өглөө сэрэхдээ өөртөө “Би жаргалтай байх эрхтэй. Бусдад халуун дулаан сэтгэлээр хандаж байх хэрэгтэй”-г сануулж байгаарай. Энэ нь өөртөө итгэх, үнэнч шударга байх, нээлттэй байх итгэлийг бий болгодог бөгөөд итгэлцэлд хүргэх билээ. Итгэлцэл бол нөхөрлөлийн үндэс. Хүн гэдэг нийгмийн амьтан бөгөөд бидэнд найз нөхөд хэрэгтэй. Энэ бол та бүхэнтэй хуваалцахыг хүссэн аз жаргалын минь эх сурвалж байлаа. Баярлалаа” хэмээсэн юм.

Үзэгчид чангаар алга ташин, хүндэтгэл үзүүлэв. Патти Смит тоглолтоо үргэлжлүүллээ. Дээрхийн гэгээн тайзнаас бууж, нисдэг тэрэгний талбайг зорин, Лондон хотын зүг хөдлөв. Тэрбээр маргааш Хэмпшир хотын Алдершотод айлчлах урилга авсан билээ.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2026 Aрхив
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2026 Aрхив
      • February
      • January
    • 2025 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт