![]() |
Энэтхэг улс, Дармасала хот. 2010 оны 6 дугаар сарын 1. Дээрхийн гэгээн XIV Далай лам Энэтхэг улсын Дармасала хотын Зүлэгхан сүмд 4 дүгээр сарын 14-нд Кьегүдо хотод болсон аймшигт газар хөдлөлтөд амиа алдсан мянга мянган төвөд иргэний гэгээн дурсгалд зориулсан 49 хоногийн хоног хураах сүүлийн өдрийн тусгай залбирлыг удирдан болгоолоо. Мөн XVII Гялван Кармапа оролцож байна. Дээрхийн гэгээний Төв захиргааны удирдлага дор дэлхий даяарх бүх төвөд нийгэмлэгт ижил залбирлын ёслол болж байна. Даваа гарагт Хятад улс Кьегүдогийн газар хөдлөлтийн хохирогчдын тоог 2698 гэж зарласан боловч газар хөдлөлт болсон бүс нутгийн эх сурвалжууд бодит хохирлын тоо үүнээс хэд дахин их байж магадгүй хэмээн мэдээлжээ. Мягмар гаргийн залбирал нь төвөдийн буддын шашны уламжлалт ёсоор нас барсны дараах долоон долоо хоног залбирах сүүлийн өдөр юм. (Зургийг Тэнзин Чойжор. /OHHDL) |










