Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

Дээрхийн гэгээн Далай лам Керала мужид болсон 80 дахь удаагийн Сивагири мөргөлийн нээлтэд оролцлоо. 2012 он 11 дүгээр сар 25

Түгээх

Энэтхэг улс, Керала муж, Варкала хот. Дээрхийн гэгээн Далай лам энэ өдрийг Энэтхэгийн үндэсний “Дурдаршан” телевизийн сурвалжлагч П.П.Жеймстэй хийсэн ярилцлагаар эхлүүлэв. Сурвалжлагч түүнээс энэтхэгийн оюун санааны уламжлалын талаар ямар бодолтой байдгийг асуухад тэрбээр “Энэтхэг бол бүх шашин эв найртай зэрэгцэн оршин тогтнож болдгийн амьд жишээ гэж би үргэлж хэлдэг. Бусад улс орон ч үүнээс суралцаж болохоор үлгэр дуурайлал гэж хувьдаа хардаг. Мөн төвөдүүдийн хувьд Энэтхэгийг багш орон, гэгээрлийн эх булаг гэж хүндэтгэдэг бөгөөд Төвөд бол цаст уулсын нутаг хэмээгддэг ч энэтхэгийн билиг ухааны гэрэл ирэх хүртэл харанхуйд байлаа” хэмээсэн эртний багшийн үгийг эш татав.

Энэтхэгийн Дурдаршан телевизийн сэтгүүлч П.П.Жеймс тай ярилцаж буй нь 2012 оны 11 дүгээр сарын 24 Варкала хот, Керала муж. Зургийг Жереми Рассел /OHHDL

Кералагийн талаар ямар сэтгэгдэлтэй байдгийг лавлахад тэрбээр эндхийн бичиг үсгийн мэдлэгийн түвшин 100 орчим хувь байдгийг бахархан дурдаад, “Анх түүнийг ирэхэд хөл нүцгэн хүмүүс хүртэл сонин уншаад явж байхыг хараад үнэхээр сэтгэл нь хөдөлж байв” хэмээжээ.

Сивагири Муттын үндэслэгч Шри Нараяанагийн “Нэг давхарга, нэг шашин, нэг бурхан” хэмээх үзэлтэй нийлдэг эсэхийг нь асуухад Дээрхийн гэгээн “Хүн төрөлхтөн ялгаатай мэт боловч бүгд нэгэн том овгийн гишүүд, шашин болгон өөр өөр үзэл сургаалтай мэт харагдавч тэдгээрийн уг нь энэрэл, хайр, тэвчээр, бусдыг хүндэтгэх сэтгэл зэрэг адилхан үнэт зүйлсэд тулгуурладаг билээ. Өөрийн шашинд үнэнч байх нь зүйтэй ч түүнд хэт баригдах нь бидний харах өнцгийг хумьж, бусдын уламжлал, сургаалын сайн сайхныг ойлгох боломжийг хаадаг юм шүү” хэмээн айлджээ.

Хятадын шинэ удирдлагуудаас ямар зүйл хүлээж буйг асуухад Дээрхийн гэгээн олон хятад танилынхаа ажиглан хэлсэн нэгэн зүйлийг уламжлав. “Тэдний хэлснээр Ши Жиньпин өмнөх удирдагчдаас илүү хүнлэг, тайван төрхтэй бөгөөд өмнөх удирдагчид “хөшөө мэт” хатуу төрхтэй байсан гэсэн. Хятадын тогтолцоо өөрөө нэн хатуу бөгөөд өөрчлөгдөхөд амаргүй ч эцэстээ Хятад нээлттэй, илүү хүнлэг нийгэм рүү дэвших нь цаг хугацааны асуудал гэдэгт ихэд итгэдэг юм. Ийм өөрчлөлт гарч чадвал Төвөдийн асуудлыг шийдвэрлэх зам илүү хялбар болно” хэмээн үзэж байгаа аж.

Дээрхийн гэгээн Далай ламыг Варкала Сивагири Муттад хүрэлцэн ирэхэд уламжлалт ёсоор хөлийг нь угааж, цэцгийн дэлбээгээр адислан угтаж буй нь 2012 оны 11 дүгээр сарын 24, Керала, Энэтхэг. Зургийг Тэнзин Чойжор /OHHDL

Сүүлийн жилүүдэд Төвөдийн бүс нутагт гарч буй өөрийгөө шатаах эмгэнэлт үйлдлийн талаар Дээрхийн гэгээн “Энэ бол төвөдүүдийн өөрсдөө бий болгосон асуудал бус, харин гүн дарамт, айдсаас үүдсэн зовлонгийн илрэл. Би бээр хятадын эрх баригчдыг бодит шалтгааныг шинжлэх ухаанч байдлаар шалгахыг уриалж байна. Дэн Шяопины “Баримтаас үнэнийг эрэлхийл” гэж хэлсэн шиг ажиллах хэрэгтэй. Энэ болж буй явдлууд миний сэтгэлийг ихэд өвтгөдөг. Хүмүүс архи уусан эсвэл гэр бүлийн асуудлаас болж ийм алхам хийж байгаа бус, харин байнгын айдас, дарамт дунд амьдарч байгаа учраас ийм арга барилыг сонгож байна шүү дээ” хэмээсэн юм.

Дээрхийн гэгээний хойд дүрийн асуудалд хятадын тал оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн талаар асуухад, Дээрхийн гэгээн “Эртний Хятадын зарим удирдлага өөрсдөө буддын шашинд сүсэгтэй, дараа төрлийн үзэлд итгэдэг байсан тул үүнд оролцох нь тэр үед тодорхой логиктой байв. Харин өнөөгийн коммунист засаг дахин төрөлтийн асуудалд оролцохыг хүсэж байгаа бол юуны өмнө өөрсдөө дахин төрөлтийг хүлээн зөвшөөрч, цаашлаад Мао, Дэн нарыг дахин төрсөн гэж үзэх ёстой болно” хэмээн хошигнон хариулжээ.
Цаазын ялын талаар Дээрхийн гэгээний байр суурийг тодруулахад тэрбээр “Би Эмнести интернэшнл байгууллагын цаазын ялыг халах уриалгад гарын үсэг зурсан. Улс орон бүр цаазын ялыг халж байгаа тухай сонсох бүрдээ би ихэд баярладаг. Гэмт хэрэгтнүүд гэмээ ухаарч, наманчлах боломжтой байх ёстой бөгөөд энэ асуудал тухайн улсын хууль, шүүхийн тогтолцооноос л хамаарах билээ” хэмээн дүгнэжээ.



Дээрхийн гэгээн Далай ламыг Варкала Сивагири Муттад хүрэлцэн ирэхэд уламжлалт ёсоор өлийг нь угааж, цэцгийн дэлбээгээр адислан угтаж буй нь 2012 оны 11 дүгээр сарын 24, Керала, Энэтхэг. Зургийг Тэнзин Чойжор /OHHDL

Норсон моддын мөчир салхинд найгаж, далайн чийг даасан замаар 1 цаг орчим аялан, Варкала хотын Сивагири Муттад хүрэлцэн ирэхэд Дээрхийн гэгээний өлмийг угааж, цэцгийн дэлбээгээр адислан, хүндэтгэн угтав. Сре Нараяана Гүрүгийн самади буюу дурсгалын бунхан, Сарада Муттын Эрдэм мэдлэг, оюун ухааны бурханд зориулсан сүм, Рабиндранат Тагор, Махатма Ганди тэргүүт хүмүүстэй учирч байсан Вайдик Муттад мөргөж, хүндэтгэл үзүүлэв. Түүний айлчлалыг мөнхжүүлэх үүднээс цэцэрлэгт хүрээлэнд дурсгалын мод тарих ёслол боллоо.

Удалгүй энэ өдрийн гол арга хэмжээ болох 80 дахь удаагийн Сивагири мөргөлийн нээлт эхэллээ. Хүндэтгэлийн үгийг Бх.Шри Ритхамбаранананда Свамикал хэлж, Сре Нараяана гүрүг нийгмийн томоохон шинэчлэгч, хувьсгалч байсныг дурсав. Тэрбээр “1928 онд анхны мөргөлийг зохион байгуулах үед Гүрүгийн өөрийгөө ариусгах 10 хоногийн дадал, хоол, бие, сэтгэл, үг, үйл гэсэн таван сахилыг мөрдөх, Бурхан багшийн хүрэн шар хувцсыг бэлгэдсэн шар хувцас өмсөх мөн боловсрол, цэвэр ариун байдал, сүсэг бишрэл, зохион байгуулалт, газар тариалан, худалдаа, гар урлал, техникийн мэдлэг гэсэн 8 зорилтыг баримтлахыг зөвлөсөн тухай дурдав.

85 настай Брахма Шри Пракашананда Свамикал ерөөл өргөсний дараа Кералагийн Хууль тогтоох ассамблейн дарга Жи.Картиккэян хүндэт зочны илтгэлээ тавив. Дараа нь Дээрхийн гэгээнийг уламжлалт хүндэтгэлийн тосон дэн асааж, мөргөлийн нээлтийг албан ёсоор эхлүүлэхийг урив. Араас нь Мартомагийн Валиа Митрополит Филипос Мар Хризостом хошин өнгө аястай, эелдэг үгстэй илтгэл өргөн барьж, үзэгчдийг хөгжөөв.

Дээрхийн гэгээн “Энэ мөргөлд оролцох нь нэр төрийн хэрэг бөгөөд Сре Нараяанаг дурсан хүндэтгэх нь ихэд гүн утгатай үйл билээ. Төвөдөд буддын шашныг залсан Шантаракшита багшийн ачаар бид энэтхэгийн шавь болсон юм. Тиймээс энд хүрэлцэн ирж, оролцож буй нь миний хувьд томоохон хүндэтгэл юм” хэмээн онцолжээ.


80 дахь удаагийн Сивагири мөргөлийн нээлтийн үеэр Дээрхийн гэгээн Далай ламын айлдварыг сонсож буй . 2012 оны 11 дүгээр сарын 24. Зургийг Тэнзин Чойжор /OHHDL

Тэрбээр “Хүн төрөлхтөн өнгөрсөн зууны технологийн дэвшлийн үр шимийг хүртсэн ч хүчирхийлэл, дайнд өртөн, ХХ зуунд хүчирхийллийн улмаас 200 сая гаруй хүн амь үрэгдсэн эмгэнэлт түүхтэй шүү дээ. ХХI зуунд энх тайвныг цогцлоох боломж бидний өмнө нээлттэй ч энх тайван тэнгэрээс буугаад ирчихгүй, харин хүн бүрийн дотоод амар амгалангаас эхэлдэг. Уур хилэнг дарах эм, технологи гэж байдаггүй бөгөөд уур хилэнгийн эх сурвалж нь айдас, үл итгэх байдалд оршдог. Харин итгэлцлийг бусдын сайн сайхны төлөөх санаа зовнил л бий болгодог билээ. Бид бусдыг гэсэн энэрэн нигүүлсэх сэтгэлийг хөгжүүлж чадвал нээлттэй байдал, итгэлцэл, бусдыг хүндэтгэх сэтгэл өөрөө аяндаа төрдөг. Харин энэ сэтгэл хөгжсөн цагт үл итгэх байдал өөрөө замхарна. Энэрэл нигүүлсэнгүй болохын тулд заавал шашин шүтэх албагүй. Энэрэнгүй сэтгэл бол хүн төрөлхтний нийтлэг шашин юм” хэмээн айлдсан юм. Тэрээр ахимса буюу хүчирхийллийн эсрэг үзлийн үндэс ч мөн адил энэрэлд суурилдгийг тайлбарлав.

Дээрхийн гэгээн Энэтхэг улс шашин хоорондын эв нэгдэл, харилцан хүндэтгэлийн үлгэр дуурайлал болж буйг сайшаан магтаад, “Энэтхэгийн шавь хүний хувьд та бүхэн ахимса, эв нэгдлийн агуу уламжлалаа өвлөн хадгалж байгааг харах үнэхээр бахтай байна. Харин зөвхөн санскрит мөрүүд унших хангалтгүй. Бид тусламж хэрэгтэй хүмүүст гараа сунгаж, боловсрол, эрүүл мэндийн төлөө ажиллах ёстой” хэмээн айлдсан юм.

Ёслол өндөрлөх үед Дээрхийн гэгээн мөргөлд зориулан бүтээсэн албан ёсны бэлгэ тэмдгийг олон нийтэд дэлгэн танилцуулсны дараа зохион байгуулагчид түүнд дурсгалын бэлгийг өргөн барив. Дараа нь хүндэт зочдын хамт өдрийн зоог бариад, айлчлалынхаа дараагийн цэг Коччи хотыг зорин хөдөллөө. Зам зуур Аллапужад түр саатахад түүнийг цагдаагийн тусгай нэгж хүндэтгэлийн бүрээ эгшиглүүлэн угтан авчээ. Дээрхийн гэгээнийг Коччи хотод морилон ирэхэд зочид буудлыг төвөдийн далбаагаар чимсэн байх агаад төвөд залуус ихэд баяр хөөртэй угтан авч, Дээрхийн гэгээнд гүн сэтгэгдэл үлдээжээ.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2026 Aрхив
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2026 Aрхив
      • January
    • 2025 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт