Энэтхэг улс, Химачал Прадеш муж, Дарамсала хот. 2011 оны 9 дүгээр сарын 20-нд түрүүхэн тохиосон газар хөдлөлтөөс үүдсэн сүйрлийн талаар Дээрхийн гэгээн XIV Далай лам Сикким мужийн захирагчид гүн эмгэнэл илэрхийлсэн захидал илгээжээ.
![]() |
Дээрхийн гэгээн XIV Далай лам, Сикким мужийн захирагч доктор Паван Чамлинг нарын сан хөмрөгт хадгалагдаж буй зураг. Энэтхэг улс, Сикким хот. 2011 оны 12 дугаар сарын 22. Гэрэл зургийг Дэнзин Чойжор /Дээрхийн гэгээн Далай ламын оффис. |
2011 оны 9 дүгээр сарын 20 хэмээн гарчигласан захидалдаа “Хималайн уулархаг, алслагдсан бүс нутагт, ялангуяа Сиккимд олон хүний амь эрсдэж, асар их эд хөрөнгийн хохирол учирсан явдалд би бээр тун их харамсаж байна. Сүүлийн үед тохиолдсон хамгийн хүчтэй гамшгуудын нэг гэж ой тойнд санагдаж буй энэ аймшигт ослоор хорвоог орхисон үй олон хүнд болон гамшигт өртсөн гэр бүл бүхэнд гүн хүндэтгэл илэрхийлье” хэмээн Дээрхийн гэгээн бичжээ.
Тэрбээр энэ байгалийн гамшигт нэрвэгдсэн хүмүүсийн төлөө залбирч, Сикким мужид яаралтай тусламж, сэргээн босголтын ажилд зориулан Далай ламын сангаас 500,000 рупи хандивлажээ.
Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун










