Энэтхэг улс, Дарамсала хот. 2013 оны 9 дүгээр сарын 23 - Дээрхийн гэгээн Далай лам Германы үндэсний сонгуульд ялалт байгуулсантай нь холбогдуулан ХБНГУ-ын канцлер Ангела Меркельд баярын цахилгаан илгээв.
Дээрхийн гэгээн канцлерт илгээсэн захидалдаа Европын Холбоог хэрхэн хүндэтгэн биширдгээ дурджээ. Тэрээр Европын ард түмний хүсэл эрмэлзэлд нийцүүлэхийн төлөөх Европын Холбооны хүчин чармайлтад канцлер Ангела Меркелийн гүйцэтгэсэн алсын хараатай, тэргүүлэх үүргийг өндрөөр үнэлж буйгаа илэрхийлжээ. Мөн зарчим, хүний эрхийн асуудлаарх түүний тууштай байр суурийг бишрэн хүндэтгэж буйгаа илэрхийлсэн байна.










