Энэтхэг, Химачал Прадеш муж, Дарамсала хот - Дэлхий дахинд цөмийн зэвсгийг бүрмөсөн устгахын төлөө тууштай хүчин зүтгэл гаргасны төлөө энэ жилийн Нобелийн Энх тайвны шагнал хүртсэн "Цөмийн зэвсгийг устгах олон улсын аян" (ICAN) байгууллагад Дээрхийн гэгээн Далай лам чин сэтгэлийн баяр хүргэж, тус байгууллагын гүйцэтгэх захирал хатагтай Беатрис Финд захидал илгээв.
“Дэлхийн өнцөг булан бүрт тодорхойгүй байдал, үймээн самуун нүүрлээд буй энэ цаг үед “ЦЗУОУА” байгууллагын үйл хэрэг нэн чухал тулгамдсан асуудал болоод байна. Тиймээс Нобелийн Энх тайвны хороо тэдний хичээл зүтгэлийг ийнхүү үнэлэн хүлээн зөвшөөрсөн нь цагаа олсон хамгийн зөв шийдвэр юм."
'Цөмийн зэвсэггүй ертөнцийг цогцлоохын төлөөх хамтын бөгөөд тууштай хичээл зүтгэл улам бүр өрнөж, үр дүнд хүрэх болтугай хэмээн миний бие залбиръя” хэмээн Дээрхийн гэгээн захидлаа өндөрлөж, ерөөл өргөсөн байна.










