Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

Блүүмингтонд "Энэрэл нигүүлсэл, мэргэн ухаанаар бэрхшээлийг даван туулах нь" сэдвээр олон нийтэд илтгэл тавилаа 2010 он 5 дугаар сар 14

Түгээх

2010 оны 5 дугаар сарын 15

АНУ, Индиана муж, Блүүмингтон хот, 2010 оны 5 дугаар сарын 14 - Индиана дахь айлчлалынхаа сүүлийн өдөр Дээрхийн гэгээн "Энэрэл нигүүлсэл, мэргэн ухаанаар бэрхшээлийг даван туулах нь" сэдвээр олон нийтэд илтгэл тавихаар өглөө эртлэн Блумингтон хотоос хөдөлж, мужийн нийслэл Индианаполис хотыг зорилоо.

Дээрхийн гэгээнийг Консеко Фиелдхауст хүрэлцэн ирж, тайзан дээр гарах үед концертын хийлч Майкл Фицпатрик "Дэлхийн энх тайвны төлөөх дуулал"-ыг тоглож байв. Дээрхийн гэгээн Майкл Фицпатрикийг хөгжмөө тоглож дуустал дэргэд нь зогсож байгаад түүнд мэндчилгээ дэвшүүллээ.

Үүний дараа “Өлсгөлөнг арилгах шашин дундын санаачилгын” (The Interfaith Hunger Initiative) эрхэм хүндэт Кент Миллард талархлын үг хэлэв. Залгуулаад Төвөд Монголын Буддын Соёлын Төвийн Элайн Мелленкамп Дээрхийн гэгээн Далай ламын талаар товч танилцуулга хийж, өөрийн нөхөр, рок дуучин, дуу зохиогч Жон Мелленкампыг танилцуулав.


Зураг. Дээрхийн Гэгээнтэн Индианаполис дахь Консеко Филдхауст. Гэрэл зургийг Ширчин Баатар.

Есөн мянга гаруй хүнд хандсан 50 гаруй минутын илтгэлийнхээ эхэнд Дээрхийн гэгээн Өлсгөлөнг арилгах шашин дундын санаачилгад (Interfaith Hunger Initiative) талархал илэрхийлж, ходоод хоосон хүмүүс өнөөдрийн түүний яриа зэрэг өөр юуг ч сонирхохгүй учраас тун сайшаалтай ажил хийж байгааг нь магтлаа. Мөн тэрбээр хоол тэжээлийн дутагдалд орсон сая сая хүүхдүүдийн талаар ярьж, энэ нөхцөл байдал тэдний сэтгэн бодох чадварыг бүрэн хөгжих боломжгүй болгож байгааг дурдав. Дээрхийн гэгээн АНУ амьдралын тансаг хэв маягтай, маш баян орон хэдий ч ядуу хүмүүс олон байсаар байгаа тул “Өлсгөлөнг арилгах шашин дундын санаачилга” зэрэг санаачилгууд нь гайхамшигтай, нигүүлсэнгүй үйлс юм хэмээн ярилаа.

Дараа нь Дээрхийн гэгээн янз бүрийн шашны нийгэмд гүйцэтгэх үүргийн талаар ярихдаа бүх шашин нигүүлсэл, хайр энэрэл, уучлал, хүлцэл гэх мэт адилхан захиасыг түгээдэг бөгөөд өөр өөр шашны уламжлалууд боловч хувь хүний амин хувиа хичээх хандлагыг бууруулах нэгэн ижил зорилготой хэмээлээ. Тэрбээр хувь хүмүүсийн оюуны өөр өөр чиг хандлагыг ганц шашин хангаж чадахгүйн адилаар бүхий л шашнууд хүнний нийгэмд ямар нэгэн үүрэг гүйцэтгэдэг гэж үздэг байна. Дээрхийн гэгээн зөвхөн ганцхан төрлийн хоолоор үйлчилдэг ресторан (энэ нь үйлчлүүлэгчдийг залхааж, өдөр ирэх тусам тоог нь цөөрүүлж магадгүй) болон янз бүрийн хүмүүсийн хоолны сонголтод тохирсон олон төрлийн хоолтой рестораны жишээгээр үүнийг тайлбарлав.

Дээрхийн гэгээн түүний насан туршдаа зүтгэхээр амласан амлалтуудын нэг нь шашны эв нэгдлийг дэмжих явдал болохыг тайлбарлаад, уг амлалтандаа тодорхой хэмжээнд хувь нэмэр оруулж байгаадаа бахархаж явдгаа илэрхийллээ. Тэрбээр Австралид болсон олон нийтийн нэг арга хэмжээн дээр христийн санваартан өөрийг нь "сайн христийн шашинтан" хэмээн танилцуулж байсныг жишээ татав. Санваартан үүгээрээ түүний шашин хоорондын эв нэгдлийн тал дээр гүйцэтгэж буй үүргийг л онцолсон хэрэг бөгөөд Дээрхийн гэгээн хариуд нь түүнийг "сайн буддын шашинтан" хэмээсэн байна.

Дээрхийн гэгээний насан туршийн өөр нэг үүрэг амлалт нь хувь хүний үнэт зүйлсийг дэмжих явдал бөгөөд өнөөдрийн ярианы сэдэв ч үүнтэй холбоотой хэмээв. Үүнийг ярихаасаа өмнө тэрбээр өөрт нь ямар ч ид шид эсвэл эдгээх хүч байхгүй (2008 оны 10 дугаар сард цөсний хүүдийн мэс засал хийлгэснийгээ өөрт нь ямар ч эдгээх хүч байхгүй гэдгийн шинжлэх ухааны нотолгоо болгон эш татав), яг л бусад хүмүүсийн адил тул хүмүүс түүнээс нэг их зүйл хүлээгээд байх шаардлагагүй болохыг тайлбарлажээ.

Дээрхийн гэгээн цааш нь хүмүүс ерөнхийлөгч, гуйлгачин, хатан хаан, хоригдол аль нь ч байсан хамаагүй бүгд л нэгэн ижил зүйлийг хүсдгээрээ хоорондоо адил гээд, хүн бүхэн аз жаргалтай амьдрахыг хүсдэг бөгөөд тухайн хүн шашин шүтдэг, эс шүтдэг эсэхээс үл хамааран бүгд л дотоод амар амгаланг хүсэх адил хүсэлтэй хэмээн айлдлаа.

Дараа нь Дээрхийн гэгээн дотоод амар амгаланг дэмжихийн тулд шашнаас ангид иргэний ёс зүйг хөгжүүлэхийн ач холбогдлыг тайлбарлав. Түүнийхээр шашнаас ангид үзлийн тодорхойлолт нь шашныг үгүйсгэх бус харин Энэтхэгт байдаг шиг бүх шашныг адил тэгш хүндлэх явдал аж.

Дээрхийн гэгээн дотоод амар амгаланг хөгжүүлэх гурван үндсэн шалтгааныг тайлбарлалаа. Эхнийх нь нийтлэг туршлага (common experience). Хүүхэд төрөхөд эхийн бие тэнхрээгүй байсан ч хүүхдээ хамгийн ихээр хайрладаг. Үүний адилаар нярай хүүхэд эхтэйгээ ямар холбоотойгоо ухамсарлаж мэдэхгүй ч түүнд итгэж найддаг хэмээн тэрбээр ярив. Дээрхийн гэгээн амьтдад ч мөн ийм нийтлэг туршлага байдаг гээд, дөнгөж төрөөд нүдээ ч нээж амжаагүй муурын зулзаганууд эхийнхээ хөхийг өөрсдөө олоод, хөхөж тайвширдаг талаар дурдсан байна. Дээрхийн гэгээн мөн энэрэнгүй хандлагын үнэ цэнийг зааж өгсөн ээжийнхээ нинжин сэтгэлийг дурсан ярилаа.

Дээрхийн гэгээн дотоод амар амгаланг хөгжүүлэх хоёр дахь шалтгаан нь нийтлэг ойлголт буюу эрүүл ухаан юм хэмээв. Дээрхийн гэгээн хүн ч бай, амьтан ч бай хэрүүл маргаантай байх үед илүү аз жаргалгүй, стресстэй, түгшүүртэй байдаг бол илүү нигүүлсэнгүй хүмүүс илүү жаргалтай байдаг нь эрүүл ухаанаар бодоод үзэхэд ойлгомжтой зүйл хэмээн ярилаа. Мөнгө зөвхөн түр зуурын, өнгөцхөн аз жаргал авчирдаг нь илэрхий бөгөөд халуун дулаан зүрх сэтгэлээр л олж авах боломжтой дотоод амар амгаланг материаллаг үнэт зүйлс өгч чадахгүй гэж Дээрхийн гэгээн айлдав.

Гурав дахь шалтгаан нь шинжлэх ухааны үндэслэл аж. Дээрхийн гэгээн шинжлэх ухааны судалгаанууд илүү энэрэнгүй хүмүүс цусны даралт, стресс бухимдлын асуудалд бага өртдөгийг харуулдаг бол байнгын уур хилэн, үзэн ядалт бидний дархлааны тогтолцоонд сөргөөр нөлөөлдөг хэмээн үздэг болохыг тайлбарлав.

Дээрхийн гэгээн мөн алагчаалсан болон алагчаалалгүй хоёр өөр төрлийн нигүүлслийн талаар ярилаа. Алагчаалалтай нигүүлсэл нь биологийн шинж чанартай бөгөөд шалтгаан нь өөрчлөгдөхөд дагаж өөрчлөгдөх шинж чанартай байдаг бол алагчаалалгүй нигүүлсэл нь бусдын хандлагаас үл хамаарах аж. Алагчаалалтай нигүүлслийг суурь болгон, оюун ухаанаа ашиглан хөгжүүлснээр цаашид алагчаалалгүй нигүүлсэлд хүрэх боломжтой хэмээн Дээрхийн гэгээн ярилаа.

Дээрхийн гэгээн хүн бүрийг өдөр тутмын сорилтуудыг даван туулахад энэрэн нигүүлсэхүйн ач холбогдлыг ойлгохыг уриалав.

Үүний дараа Дээрхийн гэгээн харгис хэрцгий байдалтай нүүр тулаад итгэл үнэмшлээ хэрхэн хадгалах талаар урьдчилан цуглуулсан (интернетээр дамжуулан) асуултуудад хариуллаа. Дараа нь тэрбээр үзэгчдийн дундаас зарим хүмүүсийг асуулт асуухыг урив. Технологи, ялангуяа нийгмийн сүлжээнүүдийн үүргийн талаарх түүний үзэл бодлыг асуухад Дээрхийн гэгээн технологи гэдэг зүйл өөрөө эерэг боловч түүнийг ашиглах тал дээр зарим бэрхшээлүүд байдаг хэмээн хариулав. Тэрбээр технологид дуртай хэдий ч орчин үеийн хөгжил дэвшлийг нь сайн ойлгодоггүй бөгөөд "хуучин загварын механик"-д дур сонирхолтой гэжээ.

Өөр нэгэн хүн өөрт нь хор хөнөөл учруулсан хүмүүстэй хэрхэн харьцах талаар асуугаад, өөрийх нь хувьд бол салсан нөхрийнхөө талаар ярьж байгаагаа тайлбарлав. Дээрхийн гэгээн хэдийгээр түүнд юу тохиолдсоныг мэдэхгүй ч ерөнхийдөө ямарваа асуудлыг бүхэлд нь буюу том дүр зургаар харах нь үр дүнтэй бөгөөд хэрэв хүний сэтгэл санааны үндсэн хандлага бат бөх байж чадвал түр зуурын саад тотгорт торохгүй хэмээлээ. Мөн тэрбээр “шийдэж болох асуудал юм бол санаа зовох хэрэг юун (түүндээ хүрэхийн төлөө хичээх хэрэгтэй), шийдэж болохгүй асуудал юм бол санаа зовоод ч хэрэг юун” хэмээн буддын шашны нэгэн их багшийн айлдсаныг санаж явах нь зүйтэй гээд, энэ бол тун ч бодитой хандлага шүү хэмээв.

Тэрбээр цааш нь тус эмэгтэйг хуучин нөхрийнхөө эерэг талуудыг олж харахыг хичээвэл тус болж болох бөгөөд учир нь тэр хүн зуун хувь сөрөг биш ч байж болох юм хэмээн зөвлөлөө. Дээрхийн гэгээн эх орноо алдсан хэдий ч тухайн эмгэнэлт явдлын улмаас шинэ боломжуудыг олж авсан төвөдүүдийн явдлаас жишээ татаж, эмэгтэйг эерэг өөрчлөлт гарах аливаа боломжийг устгаж болохгүй хэмээсэн байна.

Дээрхийн гэгээнийг айлдвараа төгсгөхөд үзэгчид босож алга ташин хүндэтгэл үзүүлэв. Индианагийн Буддын Төвийн профессор Лауренс Х.Герштейн Дээрхийн гэгээнийг нисэх онгоцны буудал руу хөдлөхөөс өмнө талархлын үг хэлж өнөөдрийн үйл ажиллагааг хаалаа.

Энэ нь Дээрхийн гэгээний Индиана мужид хийж буй зургаа дахь, Индианаполист хийж буй хоёр дахь айлчлал байв. Индианаполис хот дахь арга хэмжээ нь Индиана мужид төвтэй, төв Индиана болон Кени улс дахь ядуурал, өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүсийн хэрэгцээг хангах зорилго бүхий гурван байгууллагын хамтын ажиллагаа байсан бөгөөд тэдгээр нь Төвөд Монголын Буддын Соёлын Төв, Өлсгөлөнг арилгах шашин дундын санаачилга, Индианагийн Буддын Төв юм. Энэхүү хамтын ажиллагаа нь еврей, христийн, исламын, буддын, хинду, сикх зэрэг нийгэмлэгүүдийн гишүүдийг нэгтгэсэн ажээ.

Дээрхийн гэгээн Индианаполис хотоос Миннесота мужийн Рочестер хотыг зорьсон бөгөөд тэнд жил бүрийн тогтмол эрүүл мэндийн үзлэгтээ орох юм байна. Тэрбээр 2010 оны 5 дугаар сарын 15-нд Висконсин мужийн Мэдисон хот руу явна.

Рочестерт Миннеаполис орчмын нутгаас 100 орчим төвөд иргэд Дээрхийн гэгээнийг угтан авахаар цугларсан байв. Дээрхийн гэгээн тэдэнд сэтгэлийн амар амгалангаа хадгалах талаар товч зөвлөгөө өгч, мөн хамтдаа зураг авахуулжээ.



Англи хэлнээс орчуулсан Б.Одгэрэл


  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2025 Aрхив
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт