АНУ, Висконсин муж, Мэдисон хот, 2010 оны 5 дугаар сарын 15 - Дээрхийн гэгээн Далай лам Миннесота мужийн Рочестер хотоос Висконсин мужийн Мэдисон хотод хүрэлцэн ирлээ. Энэ нь түүний АНУ-д хийж байгаа айлчлалын дараагийн шат юм. Мэдисоны нисэх онгоцны буудал дээр түүнийг Висконсин-Мэдисоны Их Сургуулийн Вайсман Төвийн Эрүүл Оюун Ухааны Судалгааны Төвийн доктор Ричард Дэвидсон, Дийр Парк Буддын Төвийн гэвш Лхүндүв Зопа, Висконсины Төвөдийн Холбооны ерөнхийлөгч нар угтан авчээ.
![]() |
Дээрхийн гэгээнийг Дийр Парк Буддын Төвд хүрэлцэн ирэхэд Төвөд иргэдийн нийгэмлэгийн гишүүд болон бусад хүмүүс түүнийг угтаж авахаар замын хажуугаар эгнэн зогссон байв. Дээрхийн гэгээнийг хүмүүсийн мэндчилгээнд хариулан аажуухан урагшлах зуур хүүхэд багачууд ёслолын Даши Шолпа бүжиг бүжиглэж, угталтын дуу дуулж байлаа. Өргөөнийхөө үүдэнд хүрэх үед гэвш Лхүндүв Зопа Дээрхийн гэгээнд ёслолын мандал өргөлөө.
Үүний өмнө Дээрхийн гэгээн Рочестер хотод жил бүрийн эрүүл мэндийн үзлэгтээ орсон бөгөөд эмч нар түүний эрүүл мэндийг маш сайн байна гэж үзсэн байна.
Дээрхийн гэгээний Мэдисон хот дахь хөтөлбөр 2010 оны 5 дугаар сарын 16-нд Висконсины Их Сургуулиас эхэлнэ.










