Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

Мэдисоны Их Сургуульд зочлов. хотод - 2010 оны 5 дугаар сарын 16 2010 он 5 дугаар сар 17

Түгээх

АНУ, Висконсин муж, Мэдисон хот, 2010 оны 5 дугаар сарын 16 - Өнөө өглөө Дээрхийн гэгээний оролцсон анхны арга хэмжээ нь Висконсин-Мэдисоны Их Сургуулийн Вайсман төвд зохион байгуулагдсан “Бясалгаж тунгаах дадлыг зан үйл, мэдрэлийн шинжлэх ухааны үүднээс судлах нь: Шинэчилсэн судалгаа” сэдэвт уулзалт байлаа.

Дээрхийн гэгээн уг айлчлалаараа Висконсин-Мэдисоны Их Сургууль дээр энэрэл, нигүүлсэл зэрэг сэтгэлийн эрүүл чанаруудыг судлах зорилготой “Эрүүл Оюуныг Судлах Төв”-ийг нээж байгаа юм.

Дээрхийн гэгээн Висконсин-Мэдисоны Их Сургуулийн мэдрэл судлаач Ричард Дэвидсонтой ярилцаж байна. Зургийг Ассошиэйтед Пресс.

“Оюун Ухаан ба Амьдрал” институтын доктор Адам Энгл товчхон мэндчилгээ хэлж үйл ажиллагааг эхлүүллээ. Үүний дараа хурлыг удирдан явуулж буй Висконсины Их Сургуулийн доктор Ричард Дэвидсон оршил үг хэлэв. Тэрбээр эхлээд буддын шашинтнууд, эрдэмтдийн хооронд зохион байгуулагдсан харилцан ярианд анхлан оролцож байсан эрдэмтдийн нэг бөгөөд “Оюун Ухаан ба Амьдрал” институтын алсын харааг тодорхойлсон хүн болох Франческо Валера асны гэрэл зургийг харууллаа. Дээрхийн гэгээн уг зургийг харахадр доктор Валера бие бялдрын хувьд сул дорой хэдий ч урам зориг дүүрэн харагдаж байгаа нь түүнийг эрүүл саруул оюун ухаантай байсныг харуулж байна хэмээн онцлов.

Үүний дараа Доктор Ричардсон болон Хойд Каролинагийн Их Сургуулийн доктор Барбара Фредриксон, Калифорнийн Дэвисийн Их Сургуулийн доктор Клиффорд Сарон, Висконсины Их Сургуулийн доктор Антуан Лутц нар хүний ​​сэтгэл хөдлөлтэй холбоотой сүүлийн үеийн судалгааны үр дүнг танилцууллаа. Бясалгалын чиглэлийн эрдэмтэд болох Шэчен хийдийн эрхэм Матье Рикар, Инсайт Бясалгалын Нийгэмлэгийн хатагтай Шарон Зальцберг, Эмори Их Сургуулийн Доктор Жон Данн нар судалгааны үр дүн дээр нэмэлт тайлбар хэлж, асуулт асуусан байна. Дээрхийн гэгээн Далай лам Төвөдийн Сонгодог Урлагийн Институтын доктор Түвдэн Жинбагийн тусламжтайгаар уг судалгааны талаар өөрийн бодлыг хуваалцаж, шүүмж хэлэв.

Уулзалтын төгсгөлд Дээрхийн гэгээн буддын шашинтнууд болон эрдэмтдийн хоорондын иймэрхүү хэлэлцүүлгийг дэмжих болсон хоёр шалтгаанаа тайлбарлаж өглөө. Нэгдүгээрт материйн талаарх бидний мэдлэг маш өндөр түвшинд хүрч, барууны эрдэмтэд түүн дээр голчлон анхаач байгаа учраас оюун ухаан, сэтгэл хөдлөлийн талаар олон зүйлийг тайлбарлаж өгдөг буддын сургаалыг шинжлэх ухааны үүднээс судлах ажлыг өргөжүүлэхийг хүсч байгаа аж. Дээрхийн гэгээн буддын шашныг буддын шинжлэх ухаан, буддын гүн ухаан, буддын шашин гэсэн гурван хэсэгт хуваадаг хэмээгээд, эдгээрээс буддын шашин нь зөвхөн буддын шашинтнуудын асуудал бол буддын гүн ухаан, буддын шинжлэх ухаан нь бүх нийтэд хүртээлтэй зүйл учраас энэхүү мэдлэгийг илүү өргөн хүрээнд олон нийтэд хүргэх хэрэгтэй талаар ярив.

Хоёрдугаарт Дээрхийн гэгээн мөнгө, буу зэвсэг, эрх мэдэл аз жаргал авчирна гэж үздэг сэтгэлгээг өөрчлөх шаардлагатай байгааг дурдлаа. Бид бусдын төлөө санаа тавьж, уур хилэн, айдас, атаархал зэрэг сөрөг мэдрэмжүүдийг даван дийлж сурах хэрэгтэй бөгөөд үүнд энэрэн нигүүлсэх сэтгэлийг ашиглан хүрч болно. Тиймээс сэтгэл хөдлөлтэй холбоотой асуудлууд дээр илүү их судалгаа хийх шаардлагатай хэмээн Дээрхийн гэгээн үзэж байгаа аж.

Шинжлэх ухаан сайн хөгжөөгүй байсан өнгөрсөн үед хүмүүс асуудлыг шийдвэрлэхийн тулд бурханд залбирахаас өөрийг хийж чаддаггүй байв. Шинжлэх ухаан, технологи хөгжин дэвшсэний үр дүнд хүмүүс түүнийг ашиглан шийдэлд хүрэх чадвартай болж, тэр хэрээр бурханд залбирах нь улам багассаар ирсэн. Харин 21-р зуунд хүний дотоод ертөнцийг ойлгох тал дээр шинжлэх ухаан хязгаарлагдмал болох нь харагдаж байна хэмээн тэрбээр цааш ярив.

Эдгээр шалтгааны улмаас буддын шашинтнууд болон эрдэмтдийн хооронд хэлэлцүүлэг хийх ажлыг дэмжиж ирсэн гэдгээ Дээрхийн гэгээн дахин цохон тэмдэглээд, энэхүү үйл ажиллагаанд мэргэжилтнүүд, эрдэмтэд оролцож байгаад талархал илэрхийллээ.

Уулзалтын дараа Дээрхийн гэгээн Висконсины Их Сургуулийн канцлер Кэролин Артур "Бидди" Мартины өргөөнд болсон үдийн хүлээн авалтад оролцов. Уг хүлээн авалтан дээр түүнийг Висконсин мужийн засаг дарга Жим Дойл, канцлер Мартин нар угтан авсан байна.

Дээрхийн гэгээн хүлээн авалтын зочдод хандан товчхон үг хэлэхдээ Энэтхэг, Төвөдийн хоорондын өвөрмөц харилцаа болон 1959 онд Энэтхэгт ирснээсээ хойш эрдэмтэд судлаачид зэрэг олон төрлийн хүмүүстэй уулзах боломжтой болсон тухайгаа ярилаа. Тэрбээр буддын шашинтнууд, эрдэмтдийн хоорондын яриа хэлэлцээрийн талаар мөн дурдаж, энэ нь сансар судлал, нейробиологи, физик, сэтгэл судлал гэсэн дөрвөн чиглэлд голлон анхаарч байгаа болохыг тайлбарлав.

Үүүний дараа засаг дарга Дойл үг хэллээ. Тэрбээр Дээрхийн гэгээнийг Висконсин мужид айлчлан ирсэнд талархал илэрхийлээд, доктор Ричард Дэвидсоны төслийн талаар ярив. Висконсины сургуулиудын хөтөлбөрт тавдугаар ангиас эхлэн бясалгалыг нэвтрүүлж байгаа бөгөөд энэ төрлийн боловсролыг цаашид хоригдлууд, дайны бүсээс ирсэн ахмад дайчдад ч хүргэхээр ажиллаж байгаа талаар, мөн энэ бүхнийг доктор Дэвидсоны хийж буй судалгаан дээр тулгуурлан нэвтрүүлж буйг яриандаа дурдлаа.

Хүлээн авалтын дараа Дээрхийн гэгээн Монона Террас олон нийтийн үйл ажиллагааны төвд хүрэлцэн очиж, Мэдисон, Миннесота, Чикагогоос ирсэн мянга гаруй төвөд иргэдэд хандан айлдвар айлдсан байна. Үйл ажиллагаа Төвөдийн сүлд дуулал болон Висконсины Төвөдийн Холбооны хүүхдүүдийн дуулсан Дээрхийн гэгээнийг магтан дуулсан дуугаар эхэлжээ. Хөтөлбөрийн дундуур тус холбооны ерөнхийлөгч Жамба Ёнтэн үйл ажиллагааныхаа тайланг Дээрхийн гэгээнд бичгээр өргөн барилаа.

Зураг. Дээрхийн гэгээн Мэдисон хотын ойр орчмын төвөд иргэдтэй уулзаж байна. Зургийг Шийрав Лхацан.

Дээрхийн гэгээн айлдварынхаа эхэнд гаргасан амжилтаараа тус холбооны тайланд нэр нь дурдагдсан Мэдисон орчмын хоёр оюутныг алдаршуулж, талархал илэрхийлсэн байна. Эхнийх нь Мэдисон Вест ахлах сургуулийн гурван сурагчийн хамт Америкийн пуужингийн техникийн сорилгод нэгдүгээр байр эзэлсэн Данзан Содном (сонингийн мэдээнд дурдсанаар тус багийн загвар пуужин хоёр хөөргөлтөөр 41 секундэд 749 фут, 44 секундэд 740 фут тус тус хүрч, ялалт байгуулжээ), удаах нь Висконсин мужийн Дэйн тойргийн шалгалтад тэргүүн байр эзэлсэн сурагчдын нэг болох Данзан Ига байлаа.

Дээрхийн гэгээн айлдвартаа Төвөдийн үндэсний онцлогийн ач холбогдлыг онцлон ярилаа. Тэрбээр төвөдүүдийг “Ганченпа” буюу цастын орны уугуул иргэд хэмээн нэрийдээд, “Eрөнхийдөө бид сайн зан чанараараа дэлхий даяар сайн нэр хүндийг олоод байгаа. Хятад эрдэмтэд хүртэл Төвөдийн үнэт зүйлс Хятадын нийгмийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулах боломжтой хэмээн ярихыг би сонссон. Гэсэн хэдий ч хүн бүр сонор сэрэмжтэй байхгүй бол энэ сайн чанар доройтолд орж болзошгүй гэх шинж тэмдгүүд харагдаж байна” хэмээн ярив. Дээрхийн гэгээн Төвөд дэх төвөдүүд асар их сорилт бэрхшээл дор өөрсдийн үндэсний онцлогийг хадгалахын төлөө хичээж байгаа энэ цаг үед чөлөөт ертөнц дэх төвөдүүд ч мөн адил өөрсдийн үүрэг хариуцлагыг мэдрэх ёстойг цугласан олонд санууллаа. Дээрхийн гэгээн төвөдийн залуу үеийнхэнд өөрсдийн хэл, шашны боловсролыг эзэмших нь чухал болохыг захиад, залуучууд буддын шашны талаар эхлээд англи хэлээр судлах боломжтой мөн буддын сэдвүүдээр зан үйлийн бус шинжлэх ухаанч хэлбэрээр хэлэлцүүлэг өрнүүлж болох юм хэмээн санал болгов.

Хятад дахь нөхцөл байдлын талаар ярихдаа Дээрхийн гэгээн өнөө үед ноёрхож байгаа авторитар систем эцсийн дүндээ өөрчлөгдөнө гэж үзэж буйгаа илэрхийлэв. Тэрбээр төвөдийн асуудлаар санаа тавих хятад эрдэмтдийн тоо улам бүр нэмэгдэж байгаа нь найдлага төрүүлж байгаагаас гадна 2008 оноос хойш хятад хэл дээр хэвлэгдсэн 900 гаруй нийтлэлд төвөдүүдийн талаар эерэгээр дурдсан байна хэмээн ярилаа. Дээрхийн гэгээн Төвөдийн асуудал эцсийн дүндээ Төвөд, Хятадын ард түмний хооронд шийдэгдэх тул Хятадын ард түмэнтэй холбоо тогтоох нь чухал болохыг цохов.

Дээрхийн гэгээн цааш нь Хятадын удирдлагатай хийж буй яриа хэлэлцээрийн үйл явцын талаар ярилаа. Түүний элч төлөөлөгчдийн санаачилгын хариуд Хятадын тал зөвхөн дайрч довтолж байгаа ч, "Дундад Замын Бодлого"-доо үнэнч байх нь илүү өргөн хүрээний үзэл баримтлалтай холбоотой юм байна. Энэ бодлого нь нэг тал нь ялж, нөгөө тал нь ялагдах гэхээс илүүтэй хоёр талдаа харилцан ашигтай нөхцөл байдал үүсгэхэд суурилсан болохыг Дээрхийн гэгээн тайлбарлав. Тэрбээр Штрасбургт хэлсэн санаагаа дахин давтаж, Төвөдийн ард түмэн өөрсдөө, ялангуяа Төвөдөд амьдарч буй төвөдүүдийн олонх нь эцсийн шийдвэр гаргах эрх мэдэлтэй байх ёстойг цохон тэмдэглэв.

Дээрхийн гэгээн Төвөдийн ард түмэнд сэтгэлийн амар амгалан, эв нэгдлээ хадгалахыг зөвлөж, тус холбоо нь тусламж хэрэгтэй байгаа хэнд ч болов тусламжийн гараа сунгахыг хичээх хэрэгтэй хэмээснээс гадна залуу төвөдүүдэд хичээл сургуульдаа онцгойлон шамдахыг, нарийн мэргэжлээр мэргэшин суралцахад хичээхийг захисан байна.

Хөдлөхөөсөө өмнө Дээрхийн гэгээн өчигдөр Майо клиникт жил бүрийн эрүүл мэндийн үзлэгтээ хамрагдсан агаад эмч нар түүний эрүүл мэндийг маш сайн байна гэж дүгнэснийг дуулгахад хурлын танхим нижигнэсэн алга ташилтаар дүүрэв. Араас нь тэрбээр ерөнхий эрүүл мэнд нь тун сайн байгаа ч, нүд нь бага зэрэг үрэвсэлтэй байгаа талаар хошигножээ. Төвөдүүдтэй уулзасыхаа дараа Дээрхийн гэгээн Урлагийн Увертюр Төвийн Капитол Театрт очиж, доктор Ричард Дэвидсоны хамт Эрүүл Оюуныг Судлах нь сэдэвт хэлэлцүүлэгт оролцсон юм. "Сэтгэл Хөдлөлийн Чадамж" (Emotional Intelligence) болон "Экологийн Ухаан" (Ecological Ingelligence) номын зохиогч Даниел Гоулман хэлэлцүүлгийг хөтлөн явууллаа.

Висконсин мужийн засаг дарга Жим Дойл удиртгал болгож хэлсэн үгэндээ Дээрхийн гэгээн Далай ламыг "Висконсины анд нөхөр" хэмээн нэрийдэв. Дараа нь тэрбээр доктор Дэвидсоны Мэдисон дахь Висконсины Их Сургуулийн Эрүүл Оюуныг Судлах Төвөөр дамжуулан хийж буй судалгааны шинэ санаачилгын талаар ярилаа.

Тэрбээр "Шинээр байгуулагдаж буй Эрүүл Оюуныг Судлах Төв нь Мэдисон хотод хийгдэж байгаа судалгаа дэлхийг хэрхэн өөрчилж болохын бас нэгэн тод жишээ юм" хэмээн яриагаа эхлэв. Энэ намар Мэдисоны сургуулиуд тус төвийн санаачилгын хүрээнд анхаарал, тайвшрал, энэрэн нигүүлсэхүй зэрэг чанаруудыг дэмжих оюуны дасгалуудыг тавдугаар ангийн сурагчдад заах аж. Түүнчлэн тус төв нь дайнаас эргэн ирж буй ахмад дайчид, шоронгоос суллагдахад бэлдэж буй хоригдлуудтай хамтран ажиллаж, тэдэнд эргээд нийгэмд дасан зохицоход нь туслахаар төлөвлөж байна. "Энэ бол сэтгэл оюуныг өөрчилснөөр тархи, бие махбодийг хэрхэн өөрчилж, хүн бүрийн амьдралын чанарыг сайжруулж болох талаар хамгийн шинэлэг судалгаа юм" хэмээн засаг дарга ярилаа. Дараа нь тэрбээр Мэдисоны залуучуудын найрал дууны чуулгыг тайзнаа урив. Тэднийг дуулж байх үеэр Дээрхийн гэгээн, засаг дарга Дойл, доктор Дэвидсон, Гоулман нар тайзны нэг талд суудлаа эзэллээ. Тоглолтын дараа чуулгын хоёр гишүүн Дээрхийн гэгээнд Висконсин Бэджерс (бэйсболын баг)-ийн улаан өнгийн малгай бэлэглэснийг тэрбээр хүлээж аваад шууд өмсөж орхисон нь үзэгчдийг ихэд хөгжөөлөө.

Дээрхийн гэгээн, доктор Дэвидсон нар барууны шинжлэх ухаан болон дорнын бясалгалын уламжлалуудын огтлолцлыг судалдаг шинэ салбар болох бясалгалын мэдрэл судлалын талаар хэлэлцэж, аз жаргал ба бие махбодийн эрүүл мэндийн хоорондын харилцан хамаарлын талаар ноён Гоулманы тавьсан асуултуудад хариулав. Дээрхийн гэгээн дотоод амар амгалан нь гадаад хандлага, биеийн байдалд хэрхэн нөлөөлдөг болохыг буддын шинжлэх ухаан, философийн үүднээс тайлбарлалаа. Түүнчлэн доктор Дэвидсон ч энэ хоёрын хооронд харилцан хамаарал байдаг гэдгийг батлав.

Дээрхийн гэгээн амин хувиа хичээсэн хандлага нь эрүүл бус сэтгэлзүйтэй холбоотой бөгөөд бусдад анхаарал хандулуах нь энэрэн нигүүлсэхүйн гол үндэс болохыг тайлбарлалаа. Тэрбээр хүмүүст тэнэг мугуйд бус “ухаалаг хувиа хичээгч” байхыг зөвлөв. Хүмүүс зөвхөн өөрсдийгөө бодохоос илүү бусдыг асран халамжилснаар илүү их ашиг тус хүртдэг хэмээн Дээрхийн гэгээн ярихад доктор Дэвидсон түүний энэхүү үзэл бодлыг нэмж баталгаажуулан, коллежийн хоёр бүлэг оюутнууд дээр хийсэн судалгааны талаар ярьж өглөө. Эхний бүлгийн гишүүдэд өөрсдөдөө зарцуулах 50 доллар өгч, хэр их аз жаргалтай болсноо тайлагнахыг хүссэн бол нөгөө бүлгийн гишүүдэд бусдад бэлэг авахад зарцуулах 50 доллар өгсөн байна. Уг судалгааны үр дүнд бусдад бэлэг авахад мөнгө зарцуулсан хүмүүс өөрсдөдөө эд зүйл худалдаж авсан хүмүүсээс илүү аз жаргалтай байсан нь тогтоогдсон байна.

Дараа нь Дээрхийн гэгээн Дийр Парк Буддын Төв рүү буцлаа. Хөтөлбөрийн дагуу тэрбээр 2010 оны 5 дугаар сарын 17-нд Мэдисоноос хөдөлж, Айова мужийн Сидар Фоллс руу явна.

Энэ удаагийн айлчлалыг оролцуулаад Дээрхийн гэгээн 1979 оноос хойш Мэдисоны бүс нутагт найм дахь удаагаа айлчилж байгаа юм.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2025 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт