Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

Дээрхийн гэгээн Далай лам Алдершот хотын буддын шашны төвийг нээж, үг хэлэв. 2015 он 6 дугаар сар 30

Түгээх

Их Британи, Хэмпшир, Алдершот. Өдрийн арга хэмжээ эхлэхийн өмнөхөн Дээрхийн гэгээн Далай лам BBC телевизийн “Newsnight” нэвтрүүлгийн хөтлөгч Эмили Мэйтлисттэй гүн гүнзгий утга агуулгатай, сайхан ярилцжээ. Сэтгүүлч Дээрхийн гэгээнээс ажлын хамгийн хүнд хэцүү хэсэг юу байдгийг асууснаар ярилцлага эхлэв. Тэрбээр “Хятадын коммунистуудын анхны сэдэл нь сайн сайхан байсан ч 1950-1951 оноос хойш нөхцөл байдал нэлээд хүндэрсэн юм. Удирдагч Мао Зэдуны сэдэл санаа сайхан байсан ч эрх мэдэлтэй болж ирэх тусам муугаар нөлөөлсөн гэж боддог. 1949 оноос өмнө Мао Зэдун Төвөдийг гадаад орон гэж үздэг байсан ч энэ нөхцөл байдал өөрчлөгдөж, 1956-1959 оны хооронд 300,000 гаруй төвөд хүнийг хороосон. 1959 он хүртэлх Төвөд дэх 9 жил машид хэцүү байлаа.

BBC-ийн Newsnight нэвтрүүлгийн Эмили Мэйтлис 2015 оны 6-р сарын 29-нд Их Британийн Хэмпшир мужийн Алдершот хотод Дээрхийн гэгээн Далай ламтай ярилцлага хийж буй нь.... Зургийг: Жереми Расселл / ДГДЛ-ын ажлын алба
1954-1955 онд хятадын удирдагчидтай уулзахад хятадын коммунистуудын тусламжтайгаар Төвөдийг орчин үеийн болгож чадна гэсэн асар их найдвар төрж байв. Замд таарсан хятад генералд би “Өнгөрсөн жил би энэ хүртэл айдас, түгшүүртэй ирсэн билээ. Харин одоо итгэл найдвар дүүрэн буцаж байна” гэж байв. Гэсэн ч 1956 онд нөхцөл байдал улам дордож, би 1959 онд дүрвэсэн юм. Маод туршлагатай байсан ч түүнийг залгамжилсан үеийнхэн зөвхөн суртал ухуулгаар хүмүүжсэн байж. Тэд төвөд, шинжаан хүмүүс Хан үндэстний адил өөрийн хэл, соёл, уран зохиолоороо бахархдаг гэдгийг ойлгоогүй юм. Хатуу үзэлтнүүд зөвхөн өөрсдийн үнэт зүйлс, амьдралын хэв маягийг л үнэ цэнтэй гэж бодсон аж” хэмээжээ.

Мэйтлис Дээрхийн гэгээнийг тухайн үед байсан шигээ хэвээр эсэхийг гэж асуухад тэрбээр “Насны ялгаа буй. Мөн тухайн үед арай өтгөн үстэй байсан. Зарим хүн “Цаг бол мөнгө” гэдэг бол би “Цаг бол туршлага” гэж хэлдэг. Хүнд хэцүү цаг үе бол туршлага хуримтлуулах хамгийн сайн үе билээ” хэмээн хариулсан юм.

Тэрбээр Патти Смит болоод хамтлагийнханд нь хэлсэн үгээ давтаж, тэдний үс нь бууралтсан ч цэл залуу хүний эрч хүч дүүрэн байсан нь түүнд ихэд урам зориг өгсөн хэмээв. Мэйтлис түүнээс өөр хийх зүйл байсан эсэхийг асуухад, “Үгүй. Тэгж бодохгүй байна. Зарим нэг алдаа гаргасан ч ерөнхийдөө бид чадах бүхнээ хийсэн гэж бодож байна”.

Дээрхийн гэгээнээс бага насных нь дурсамжаас асуухад тэрбээр хөлд ороогүй байхад үеэл нь хувраг байсныг дурсав. Нэг удаа тэрбээр үеэлийнхээ ном судрыг санамсаргүйгээр унагахад хувраг машид уурлаж, түүнийг алгадсаныг дурсаад, мөн өөр нэгэн удаа гадаа сууж байхад нь аварга тэмээ түүн рүү дайрч, айсандаа их хол зугтаж байснаа дурсан ярив.

Сэтгүүлч Дээрхийн гэгээнийг хамгийн сүүлийн Далай лам байх уу гэж асуухад, --“Зарим хүн үе үеийн Далай лам нар төвөдийн буддын шашин оршин тогтноход зайлшгүй байх хэрэгтэй гэж ярьдаг ч буддын шашин өөрөө буддагүйгээр 2600 гаруй жил оршин тогтнож ирсэн билээ. Төвөдийг бутран унаж байхад V Далай лам эргэн нэгтгэж, нэгдэл хэмээх ойлголтыг сэргээхэд үнэтэй хувь нэмэр оруулсан шүү дээ. Хэдий тийм ч одоо ХХI зуунд лам нарын байгууллагуудыг хүмүүс феодалын системийн хүрээнд л ойлгож байна. Ирээдүйд Далай лам байх эсэх нь төвөдийн ард түмний гарт буй. Миний хувьд Төвөд орныг ард түмэн нь удирдагчаа сонгодог ардчилсан зарчимт төвөд хүмүүс удирдах ёстой” хэмээн хариулсан юм.

015 оны 6-р сарын 29-нд Их Британийн Хэмпшир мужийн Алдершот хотод болсон ярилцлагын дараа Дээрхийн гэгээн Далай лам BBC-ийн Newsnight нэвтрүүлгийн Эмили Мэйтлистэй хамт. Зургийг: Жереми Расселл / ДГДЛ-ын

Төвөд дахин тусгаар тогтнох болов уу гэхэд Дээрхийн гэгээн Европын Холбоог ихэд биширч буйгаа илэрхийлсэн бөгөөд тус холбоонд нийтлэг эрх ашиг бусад улсын тусгаар тогтнолоос илүү чухал хэмээн үздэг юм. Тэрбээр сэтгүүлчдэд бүх хүн ижил эрхтэй бөгөөд 1974 оноос хойш төвөдүүд тусгаар тогтнолоо эрэлхийлэхээ больсныг сануулжээ.

Төвөдийн баримталдаг зарчим хийгээд үйл хэрэг дэлхийн бусад орны сонирхлыг хэрхэн татаж болох талаар асуухад Дээрхийн гэгээн “Бурхан багш дагагчдадаа өөрийнх нь хэлсэн зүйлсийг судалж шалган, баталсны үндсэн дээр хүлээж авахыг зөвлөсөн билээ. Энэ утгаараа орчин үеийн эрдэмтэд оюун ухаан хэрхэн ажилладгийг буддын сургаалд юу гэж айлддаг талаар сонирхож байна” хэмээв.

Хатагтай Мэйтлис Дээрхийн гэгээнийг хаашаа ч явсан даган, Шүгдэн шүтээний хориог цуцлахыг шаардаж буй жагсагчдын талаар тайлбарлахыг хүсжээ. Тэрбээр “Тэдний тахин шүтэх үйлийг хориглосон зүйл үгүй. Хэрэв та Өмнөд Энэтхэгт очвол Шүгдэнг тахин шүтдэг хүмүүс төвөдийн том хийдүүдийн хажууд өөрсдийн хийдтэй байгааг харах болно. Энэ асуудал бараг дөрвөн зууны турш маргаантай байсаар ирсэн. Энэ үйл ХIII Далай ламыг жанч халснаас хойш сүүлийн 80 жил улам хурцдаж, шашны нэг урсгалыг (sectarianism) хэт шүтэх болжээ.

1970-аад оны эхэн үе хүртэл би эл сахиусыг шүтэж байсан боловч үр дүнд нь Шүгдэн сахиус юуг хийж болзошгүй вэ гэдгээс ихэд айх болсны улмаас болон буддын бусад урсгал уламжлалын ном сонсох эрхийг минь хязгаарлаж байсан тул V Далай ламын намтар болоод бусад бичвэрүүдийг уншиж судалж үзэхээр шийдсэн. Сахиусыг тахин шүтэхээ больсны дараа би буддын сургаалыг судлах эрх чөлөөтэй болсон юм. Шүтэж байх үед надад тийм эрх чөлөө байсангүй билээ. V Далай лам Шүгдэнг хор хөнөөлт, муу сахиус хэмээн нэрлэсэн бөгөөд бусдад эл үнэнийг хэлэх нь миний үүрэг гэж үздэг. Намайг сонсох эсэх нь тэдний л хэрэг. Орхимж өмссөн энэ залуус “Худал ярихаа боль!” хэмээн хашгирч буй ч энэ асуудлын бүрэн түүхийг үл мэднэ. Тэд гарч болох үр дагаврын талаар илүү их судлах хэрэгтэй” хэмээжээ.

Улс төрчид ямар нэг сайн зүйл хийж чадах болов уу гэсэн асуултад Дээрхийн гэгээн “Бусад үйл ажиллагааны адил тухайн хүн сайн сэдэлтэй бол тэдний хийх гэж буй зүйл нь сайн байх болно” хэмээн хариулжээ.

015 оны 6-р сарын 29-нд Их Британийн Хэмпшир мужийн Алдершот дахь Их Британийн Буддын Шашны Нийгэмлэгийн Төвд Дээрхийн гэгээн Далай лам айлчлах үеэр түүнийг уламжлалт байдлаар хүлээн авч буй. Зургийг: Жереми Расселл / ДГДЛ-ын ажлын алба

Наран өөд гэрэлтэхүйд Дээрхийн гэгээн “Их Британийн Зэвсэгт хүчний голомт” хэмээх газарт айлчлав. Тэнд голдуу непал гаралтай сүсэгтэн олон гүн хүндэтгэл үзүүлэн угтан авчээ. Дээрхийн гэгээн Их Британийн Буддын шашны нийгэмлэгийн төвийг нээж үг хэлсний дараа талбайн суварга болоод Бурхан багшийн сэрэг дүрийг адислав. Шинэ Таши Донгаг Чойлинг хийдийн сүмд орж ирээд Бурхан багш, Жанрайсиг, Гуру Падмасамбхава тэргүүтийн сэрэг дүр хийгээд Ганжуур, Данжуур судрын өмнө хүндэтгэл үзүүлж, зул өргөв.

Буддын шашны нийгэмлэгийн төвийн ерөнхийлөгч Кажи Шерпа Дээрхийн гэгээнийг угтан авч, нээлтэд үг хэлэхийг урьсан билээ.

“Би бээр энд дахин ирсэндээ маш их баяртай байна. Непал бол буддын уламжлалт орон бөгөөд вьетнам, солонгосчуудын адил хилийн чанадад амьдарч буй непалчууд итгэл үнэмшил, соёлоо хадгалж буйг анзаарлаа. Та бүхний босгосон сэрэг дүрүүдийг би бээр талархалтайяа адислах болно. Энэтхэгийн Цо Пема хотын аварга Гуру ринбүүчийн сэрэг дүрийг адислахыг хүссэн юм. Тэрхүү сэрэг дүр ихэд гайхалтай бөгөөд 1000 жил ч оршиж магадгүй. Гэвч 1000 жилд ч юм ярихгүй шүү дээ. Бурхан багш биднийг түүний сургаалыг нягталж үзэх, сэтгэн бодох чадвараа ашиглахыг уриалсан. Мэдлэг бол гол хүчин зүйл.

Бид эртний Наландагийн уламжлалыг хадгалж ирсэн бөгөөд оюун санаа, сэтгэл хөдлөл, ухамсрын илүү нарийн түвшний баялаг мэдлэгийг агуулдаг юм. Тиймээс сүүлийн үед би бээр шинэ хийд, төвүүдээр айлчлах бүрдээ тэдгээрийн нэн тэргүүний зорилго нь зөвхөн буддистуудад бус, бүх хүнд зориулсан сургалтын төв болох ёстой гэж зөвлөдөг болсон. Бидний гол зорилго бол судлах, боловсрох шүү дээ” хэмээн айлдсан юм.


2015 оны 6-р сарын 29-нд Их Британийн Хэмпшир мужийн Алдершот дахь Их Британийн Буддын Шашны Нийгэмлэгийн Төвийн гадна талбайд Дээрхийн гэгээн Далай лам суварга (ступа) адислаж буй. Зургийг: Жереми Расселл / ДГДЛ-ын ажлын алба

Дээрхийн гэгээн төвөдийн буддын шашны бүхий л онол сургаал Наландагийн уламжлалаас үүдэлтэйг дахин дурдав. Төвийн ерөнхийлөгч Кажи Шерпа Дээрхийн гэгээнд ивээн тэтгэгчийн гэрчилгээ, Бурхан багшийн сэрэг дүр, Ганжуур, Данжуурын албан ёсны хуулбарыг өргөн барьсан юм.

Тэрбээр олон шашны уламжлал хоорондын эв нэгдлийг хадгалах нь нэн чухал болохыг онцлоод, “Гадна талбайд чимээ шуугиан тарьж буй Шүгдэнгийн эсэргүүцэгчид ханан дээрх Дилго Хэнци ринбүүчи, Кармапа нарын зургийг авч хаях ч Сакя багш нарын зургийг үлдээх байх. Би бээр өөрөө ч бас Шүгдэн сахиусыг тахин шүтдэг байсан ч эл сахиус бараг 400 гаруй жил маргаан дагуулж байсныг олж мэдээд, 1970-аад онд зогсоосон юм. V Далай лам Шүгдэнг хор хөнөөлт сахиус гэдгийг ч тодорхойлсон билээ.

Үүнийг тодорхой болгох нь миний үүрэг. Гэвч миний хэлснийг сонсох эсэх нь тэдний л хэрэг. Тэд “Худал ярихаа боль!” гэж хашгирч буй ч юу худал вэ гэдгийг бодох хэрэгтэй. Энэ уламжлал нь шашны нэг урсгалыг хэт барьсан байдаг. Би уг урсгалаас ангижирсны дараа л Дилго Хэнци ринбүүчи, Чопгие Тричен ринбүүчи тэргүүт багш нараасаа ном сонсох боломжтой болсон юм. Тиймээс эл урсгалыг тахин шүтэж байхдаа шашны эрх чөлөөгүй байсандаа ихэд сэтгэл дундуур байдаг. Баярлалаа”.


2015 оны 6-р сарын 29-нд Их Британийн Хэмпшир мужийн Алдершот хотын Хөлбөмбөгийн Клубын талбайд Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар тавихаас өмнө Төвөдийн нийгэмлэгийн гишүүд тоглолт үзүүлж буй нь... Зургийг: Жереми Расселл / ДГДЛ-ын ажлын алба

Дээрхийн гэгээн Алдершотын хөл бөмбөгийн клубт үдийн зоог барив. Үүний дараа тэрбээр хөл бөмбөгийн талбайн нэгэн үзүүрт бэлдсэн жижиг тайз руу алхахад 6000 орчим сонсогч суудлаа эзэлсэн байв. Непалын газар хөдлөлтийн хохирогчдыг дурсан, эмгэнэл илэрхийлж, нэг минут чимээгүй зогссоны дараа нь Непал, Британийн төрийн дууллуудыг эгшиглүүлэв. Буддын шашны нийгэмлэгийн төвийн ерөнхийлөгч, бусад шашны төлөөлөгчид Дээрхийн гэгээнийг угтан авахтай зэрэгцэн Рашмурын хотын дарга тэднийг Алдершот хотод морилохыг урив.

Дээрхийн гэгээн айлдвартаа оюун санаа, бие махбод, сэтгэл хөдлөлийн хувьд өөрийгөө 7 тэрбум хүний нэг хэмээн үздэгээ хэлэв.

“Хүн бүр жаргалтай байхыг хүсдэг ч бидний ихэнх нь аз жаргалын жинхэнэ үүсвэр болох дотоод үнэт зүйлсээ орхигдуулдаг. Хэрэв бид энэ талаар нухацтай бодох юм бол аз жаргалын түлхүүр бол сэтгэлийн амар амгалан юм. Гэвч та үүнийг худалдаж авч чадахгүй. Дотоод амар амгаланг хүн бүр дотроосоо ургуулан хөгжүүлэх ёстой. Бүх шашны уламжлал философийн хувьд ялгаатай ч амар амгалангийн эх үүсвэр болсон хайр, халуун дулаан сэтгэлийн ижил мэдээллийг агуулдаг юм”.


2015 оны 6-р сарын 29-нд Их Британийн Хэмпшир мужийн Алдершот хотын Хөлбөмбөгийн Клубын талбай дээр цугларсан 6000 гаруй хүнд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам айлдвар тавьж байна. Зургийг: Жереми Расселл / ДГДЛ-ын ажлын алба

Тэрбээр энэ өдөр эрдэмтэд Наландагийн уламжлалд байдаг оюун ухаан, сэтгэл хөдлөлийн баялаг мэдлэгийг сонирхож байгаагаа дурдав. “Үүнээс бидний сурч болох нэгэн зүйл бол залбирал үйлдэх хийгээд өргөл өргөх нь хангалтгүй. Энэ бол хуучирсан зүйл. ХХI зууны чухал зүйл бол судлан шинжлэх явдал. Буддистууд Бурхан багш, бурхны сургаал, хуврагын чуулган тэргүүт нь юу болохыг сурч, ойлгох ёстой юм шүү” хэмээн айлджээ.

Санхүүгийн тайланг танилцуулахаас өмнө Дээрхийн гэгээн үзэгчдийнхэд хэдэн асуултад хариулав. Тухайн тайланд уг арга хэмжээнээс олсон орлогыг Непал орны буяны үйлд хандив болгохыг тодорхой дурдав. Хүмүүс бие биедээ талархлын үгсийг хэлж, тус үйл ажиллагаа өндөрлөлөө. Өдөржин, тэр ч битгий хэл төрийн дууллыг эгшиглүүлж байх үед ч үргэлжилсэн Шүгдэнг дэмжсэн жагсаалын талаар Их Британи дахь буддын шашны байгууллагууд мэдэгдэл гаргасныг доорх холбоосоор унших боломжтой.

http://tibetancommunityuk.net/upcoming-events/statement-of-buddhist-organisations-in-the-uk-on-the-protests-against-his-holiness-the-dalai-lama-by-the-international-shugden-community-new-kadampa-tradition/


Дээрхийн гэгээн маргааш Лондонгоос АНУ-ын Даллас хотын зүг хөдлөх юм.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2026 Aрхив
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2026 Aрхив
      • February
      • January
    • 2025 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт