Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Дээрхийн гэгээн Далай лам Свами Вивеканандагийн ойн ёслолд оролцов. 2014 он 1 дүгээр сар 8

Түгээх

Энэтхэг, Тамил Наду, Коимбатор- Бангалор хотоос Коимбаторыг зорьсон нислэгээр Дээрхийн гэгээн Далай ламыг морилон ирэхэд, түүнийг халуун дотноор угтан авч зочид буудалд нь хүргэв. Түүний буусан өрөөний нэр “Нирвана” нэртэй байсан нь тохироо таараа юу гэлтэй.

Дээрхийн гэгээн Далай лам Тамил Наду мужийн Аруппукоттай хотын Моунасадху Свами Сатяананд Махаражийн урилгаар Коимбаторт хүрэлцэн ирсэн бөгөөд жилийн өмнө Карнатака мужийн Мундгод дахь Дрепунг хийдэд зохион байгуулагдсан "Оюун санаа ба Амьдрал" (Mind & Life) бага хуралд Дээрхийн гэгээнийг оролцож байхад нь тэд уулзжээ. Сүсэг бишрэлийнхээ нэсэг хэсэг болгон хорь гаруй жилийн турш чимээгүй байх бясалгал хийж буй Свамигийн энэ үйлд ихэд талархан Далай лам түүнд хүндэтгэл үзүүлсэн юм. Иймээс тэрээр шашин хоорондын эв нэгдлийг тууштай дэмжигч, өөрийнх нь ихээхэн хүндэтгэдэг хүн болох Свами Вивеканандагийн мэндэлсний 150 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцох урилгыг хүлээн авсан байна.

Энэтхэгийн Тамил Наду мужийн Коимбатор хотноо Свами Вивеканандагийн мэндэлсний 150 жилийн ойн баярын арга хэмжээ эхлэх үеэр, Дээрхийн гэгээн Далай ламын хамтаар хэсэг хөгжимчин, дуучид

Свами Сатяананд Махараж, Дээрхийн гэгээн Далай ламыг тайзнаа урих үед Свами Вивеканандагийн улбар шар өмсгөлтэй адил хувцастай хүүхэд, томчууд нийлсэн 5000 орчим хүн Кодисса Худалдааны Төвийн танхимд цугласан байлаа. Дуучид, хөгжимчид баярын бхажанаар (орч. дуу) уг ёслолыг эхлүүлэхийг Далай лам инээмсэглэн үзэж байв. Дараа нь гэрэлт зул өргөх ёслол болж, танилцуулга илтгэлүүдээр үргэлжилсэн бөгөөд энэ дунд Шри Свами Нирмаланантагийн үндсэн илтгэл тавигдсан юм. Үүний дараа тус арга хэмжээний хамгийн чухал хэсгүүдийн нэг болох үйл явдал болсон нь юу вэ гэвэл эндээс 70 км зайтай орших Кангеям орчмын Ваттамалайд байрладаг Вивеканандагийн 2.36 метр (7 фут 9 инч) өндөр Макрана гантиг чулуун хөшөөний нээлтэд Дээрхийн гэгээн Далай ламыг урьсан явдал байлаа.

Түүнийг нэгэн товч дарахыг хүсэхэд, танхимд хурсан олонд тод харагдах том дэлгэцнээ хөшөөний хөшиг нээгдлээ. Энэ нээлтийн дараагаар Дээрхийн гэгээг Далай ламыг үг хэлэхийг урьсан юм.

“Эрхэм хүндэт сүсэгтэн олон, миний үргэлж хэлдгээр эгч, ахан дүүс минь ээ. Хүн төрөлхтөн бид оюун санаа, бие махбод, сэтгэл санааны хувьд бүгд л адилхан. Бид бүгд аз жаргалтай амьдрахыг хүсдэг бөгөөд энэ зорилгодоо хүрэх эрхтэй. Би өөрийгөө ердөө л хүн гэж үздэг, онцгой зүйлгүй. Хэрэв би өөрийгөө онцгой нэгэн гэж бодвол ямар ашигтай байх билээ? Энэ нь зөвхөн надад төдийгүй өөр бусдын хооронд ч хаалт бий болгоно. Тийм ч учраас би та бүхэнтэй ах, эгч дүүс мэтээр мэндлэхийг илүүд үздэг.”

“Энд болж буй үйл ажиллагаанд үнэхээр сэтгэл хангалуун байна. Цугласан бүх хөвгүүд, охид ийм их баяр баясгалан, урам зоригтой байгааг хараад би маш их баяртай байна. Намайг энд урьсан Свами Сатяананд Махаражийн удаан хугацааны турш хийсэн дуугүй байх бясалгал тийм ч амар зүйл биш. Нэг удаа би ердөө долоо хоногийн турш дуугүй байх бясалгалыг хийж үзэхэд л нэлээд хэцүү байсан шүү. Мэдээж Свами Жи, энэ таны шийдэх асуудал хэдий ч би таныг хэзээ нэгэн цагт, өдөрт нэг цаг юм уу эсвэл долоо хоногт нэг удаа ч юм дахин эхлүүлж хийж үзэхийг бодож үзнэ гэж найдаж байна. Ингэснээр та өөрийн туршлагаа сонирхож буй хүмүүстэй илүү хялбархан хуваалцаж болно шүү дээ. "

Энэтхэгийн Тамил Наду мужийн Коимбатор хотноо болсон Свами Вивеканандагийн мэндэлсний 150 жилийн ойн ёслолын үеэр Дээрхийн гэгээн Далай лам үг хэлж буй нь … 2014 оны 1 сарын 7. Зургийг :  Жереми Рассел

Дээрхийн гэгээн Свами Вивеканандаг хүндэлж явдгаа дурдаад, түүнийг олон жилийн өмнө Чикагод болсон Шашны Дэлхийн чуулганд оролцоход хүргэсэн аяллыг эхлүүлсэн Каньякумарид очиж байснаа хэлэв.

Тэрээр Свами Вивеканандагийн зөвхөн сүсэг бишрэлийн дадал, бясалгалынх нь хувьд биш өргөн цар хүрээтэй, алсын хараатай үзэл баримтлалыг нь биширдэг болохоо илэрхийлсэн.

Далай лам өөрөө ч мөн Шашны Дэлхийн чуулган хуралдаануудад оролцож байсан, хамгийн сүүлд Австралийн Мельбурнд болсон хуралд очсоноо дурдаад тэдгээр чуулган үг хэлж, хэлэлцэх боломж олгодог ч Вивеканандагийн үеийнх шиг идэвхтэй биш байгаа юм шиг санагдах болсноо ч нуусангүй.

Дээрхийн гэгээн, Энэтхэг бол түүхэндээ олон мянган жилийн үндэстэй, олон алдартай багшийг төрүүлснээрээ алдартай, дэлхийн агуу соёл иргэншлүүдийн нэг гэдгийг онцлоод, өөрийн найз, Энэтхэгийн цөмийн физикч эрдэмтэн, Энэтхэгийн Сахаров гэж нэрлэгддэг Ража Раманнагаа дурсав. Раманна түүнд Нагаржунагийн бичвэрүүдэд квант физикийн тайлбаруудыг бараг 2000 жилийн өмнө бичсэн байсныг олж уншсан тухайгаа хэлж байсныг нь дурдав.

"Эртний Энэтхэгийн хамгийн чухал үзэл санааны нэг бол 'Ахимса' буюу хүчирхийлэл үл үйлдэх явдлыг би энэрэнгүй сэтгэлийг үйлдлээр илэрхийлэх гэж үздэг. Энэ нь сул дорой байдал, айсандаа хулчийх, эсвэл зүгээр юу ч хийхгүй байх гэсэн үг биш. Харин бусдын эрхийг хүлээн зөвшөөрч, хүчирхийлэлгүйгээр аливааг үйлдэх явдал юм. Үйл хөдлөлийн сэдэл нь 'Каруна' буюу энэрэн нигүүлсэхүй бөгөөд үйлдэл нь 'Ахимса' буюу хүчирхийлэл үл үйлдэх юм."

”Энэ улс оюун санааны олон агуу уламжлалыг бий болгосон бөгөөд цаг хугацааны явцад өөр бусад агуу уламжлал ч энд суурьшсан байдаг. Парси, Иудаизм, Христ, Исламын шашинтнууд Энэтхэгт ирж, суурьшсан хүмүүсийн дунд байдаг.

”Энэ улс оюун санааны олон агуу уламжлалыг бий болгосон бөгөөд цаг хугацааны явцад өөр бусад агуу уламжлал ч энд суурьшсан байдаг. Парси, Иудаизм, Христ, Исламын шашинтнууд Энэтхэгт ирж, суурьшсан хүмүүсийн дунд байдаг.

Эдгээр томоохон шашны уламжлал, урсгал энд энх тайвнаар зэрэгцэн оршдог. Мэдээж хаа нэг жижиг сажиг хямрал, үл ойлголцол гарах хэдий ч ерөнхийдөө тун ховор тохиолддог зүйл юм.”

Свами Вивеканандагийн мэндэлсний 150 жилийн ойн баярын арга хэмжээнд Вивеканандагийн хувцсыг өмссөн сурагчид оролцож буй нь… 2014 оны 1-р сарын 7, Зургийг Жереми Рассел

Дээрхийн гэгээн шашин хоорондын эв нэгдлийг судалдаг нэгэн Румын хүнтэй Ражастанд уулзаж байснаа дурсан ярив. Тэр хүн 4500 орчим хүнтэй Мусульман тосгонд гурван Хиндү айл аюулгүй, аз жаргалтай амьдарч байхыг харсан тухайгаа Далай ламд хэлжээ.

Дэлхийн бүх орноос Энэтхэгийг өөр өөр шашны хүмүүс энх тайванчаар хамт амьдрах боломжтойг харуулсан үлгэр жишээ орон хэмээн Дээрхийн гэгээн хэлсэн бөгөөд Энэтхэг нь олон ургальч үзэл, хүлээн зөвшөөрөх чадвар, шашин хоорондын эв нэгдэлтэй амьдрах боломжтой гэдгийг харуулдаг гүрэн юм.

Тэрээр нэг найзынхаа хэлсэн үгийг эш татсан нь: Энэтхэгийн ардчилал, хууль дээдлэх ёс, үг хэлэх эрх чөлөө болон хэвлэл мэдээллийн эрх чөлөө нь амжилттай байгаагийн шалтгаан нь Энэтхэгчүүдийн хүлцэн тэвчих, хүлээн зөвшөөрөх урт удаан хугацааны уламжлал, заримдаа эсрэг тэсрэг байр суурийг хүлээн зөвшөөрч, хүндлэх чадвартай нь холбоотой хэмээжээ.

Дээрхийн гэгээн мөн Чаравакас буюу оюун санааны болон шашны үйл хэргийг үгүйсгэгч, таашаал ханамжийг эрхэмлэгч эртний нигилистүүдийг дурдаад, тэдний багш нарыг хүртэл Риши буюу Мэргэд хэмээн нэрлэдэг байсныг онцолсон юм.

“Өнөөдрийн шашны багш нар зүгээр л өөрсдийн ашрам буюу бясалгал даяандаа чимээгүй суух нь хангалтгүй, олны өмнө гарч өөрсдийн баялаг уламжлал, туршлагаасаа бусадтай хуваалцах хэрэгтэй . Сансар огторгуйгаас бид цэнхэр гаргаа харахад ямар ч хил хязгаарын тэмдэг байдаггүй. Энэ бол хүн төрөлхтний нэгдмэл байдлыг тод харуулсан жишээ юм. Тийм ч учраас бид хүн төрөлхтний сайн сайхан байдлыг анхдагч зорилгоо болгох учиртай. Бидэнд орчин үеийн боловсрол, технологийн дэвшил байгаа хэдий ч бид олон асуудалтай тулгарсаар байна".

“Эдгээрийн алийг нь ч бид хүсээгүй атал бид өөрсдөө тэдгээрийг бий болгодог юм шиг харагдаж байна. Яагаад? Учир нь бид өөрийгөө хэт ихээр төвд тавьж, өөрсдийн явцуу ашиг сонирхолдоо хэт анхаарсантай холбоотой.

Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Копенгагены дээд хэмжээний уулзалтад юу болсныг хараарай. Олон орон өөрсдийн явцуу үндэсний ашиг сонирхлыг д бүгдэд нөлөөлөх дэлхийн нийтийн ашиг сонирхлоос дээгүүр тавьсан. Бид 'Би' болон 'миний', 'бид' болон 'бидний' гэдэгт хэтэрхий их анхаарч, бусдад, бусдын хэрэгцээнд хангалттай анхаарал хандуулахгүй байна шүү дээ”.

Дэлхийн 7 тэрбум хүнээс 1 тэрбум нь өөрсдийгөө шашинд итгэдэггүй гэж зарласан, мөн өөрсдийгөө итгэгч хэмээн боддог олон хүн нь шударга бус байхад бид энэ асуудлыг шийдэхийн тулд юу хийж чадах вэ? гэж Дээрхийн гэгээн асуув. 

Тэрээр өөрсдийгөө шашинтан гэж үздэг хүмүүсийн дунд авлига яаж дэлгэрч байна вэ? хэмээв. Үүний зэрэгцээ, Христийн шашны лам, гэлэнмаа болон Рамакришна Мишний гишүүд эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ авах боломжгүй хүмүүст тусламж үзүүлж, гайхалтай үлгэр жишээ үзүүлж байгааг ч онцлон тэмдэглэсэн байна.

Энэтхэгийн Тамил Наду мужийн Коимбатор хотод болсон Свами Вивеканандагийн мэндэлсний 150 жилийн ойн баярын үеэр Свами Нирмаладанта, Их Гэгээн Далай лам болон Свами Сатяананд Махараж нар тайзан дээр хамтдаа байгаа нь… 2014 оны 1-р сарын 7. Зургийг: Жереми Рассел

Олон шашинтай Энэтхэг улс тусгаар тогтнолынхоо үеэр шашин шүтлэгээс ангид Үндсэн хуулийг баталсантай адил, өнөөдөр бидэнд бүх шашны хүлээн зөвшөөрдөг дотоод үнэт зүйлсээс бүрдсэн шашин шүтлэгээс ангид ёс зүй хэрэгтэй байна хэмээн Дээрхий гэгээн Далай лам хэлэв.

Тэрээр бүх шашин шүтдэг болон шашингүй хүмүүсийг хэнийг нь ч үл ялган хүндэлдэг Энэтхэгийн секуляризм буюу шашин шүтлэгээс ангид байх зарчимтай төрийн үзэл санааг ихэд биширч, хүндэлж явдгаа илэрхийлжээ.

Тэрээр сүүлийн гучаад жилийн турш эрдэмтэн судлаачидтай уулзсан тухайгаа дурдсан бөгөөд мэргэжилтнүүд халуун дулаан сэтгэл болон бусдыг гэх сэтгэл нь бидний сайн сайхан байдлыг нэмэгдүүлдэг бол, уур хилэн, үзэн ядалт, айдас түгшүүр нь бидний бие махбодын эрүүл мэндэд хортой болохыг тогтоосон байна.

Тиймээс, энэрэх сэтгэл болон бусдыг халамжлахыг хөгжүүлэх нь хувь хүний хувьд бидэнд өөрсдөд маань тустай. Үр дүнд нь бид илүү аз жаргалтай, эрүүл саруул байх болно.

Дээрхийн гэгээн Далай ламаас залууст хандан үг хэлнэ үү гэж хүсэхэд тэрээр ийн хариулжээ:

“Та бүхэн баяр баясгалан, эрч хүчээр дүүрэн байгаа тань харагдаж байна. Хүндрэл бэрхшээлтэй тулгарах үедээ та нар энэхүү эерэг хандлагаа хадгалж яваарай. Гутранги үзэлд автах нь бүтэлгүйтлийг өөртөө урих явдал юм. Би та нарын насан дээрээ нэлээд сахилгагүй, залхуу хүүхэд байсан. Хичээл хийхээсээ илүү тоглохыг илүүд үздэг байлаа. Гэвч 16 насандаа эрх чөлөөгөө алдаж, 24 насандаа эх орноо алдсан ч би хэзээ ч бууж өгөөгүй бөгөөд итгэл найдвараа хэзээ ч алдаагүй”.

Далай лам Энэтхэгийн Тамил Наду мужийн Коимбатур хотод болсон Свами Вивеканандагийн мэндэлсний 150 жилийн ойн баяр дээр илтгэл тавьсныхаа дараа хэвлэл мэдээллийн ажилтнуудтай харилцаж байгаа нь…2014 оны 1-р сарын 7. Зургийг: Жереми Расселл

Тэрээр ”Хэвлэл мэдээллийнхэнд хандаж хэлэхэд,“хуулийн засаглалтай орчин үеийн ардчилсан нийгэмд мэдээлэл гэдэг маш чухал. Би олонтоо хэлдэг дээ, хэвлэл мэдээллийнхэн яг юу болоод байгааг үнэрлээд л олохын тулд заан шиг урт хамартай байх ёстой, тэгээд олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Энэ бол нэн чухал хариуцлага, гэхдээ үүнийг үнэнч шударгаар хийх ёстой. Олон нийт мэдээлэлтэй болсны дараа тэд зохих арга хэмжээг авч чадна.”

Уулзалт өндөрлөхөд Дээрхийн гэгээн Далай ламыг машинд нь хүргэв. Түүнийг харсандаа баярласан олон хүн түүнд хүрэхийг хүсэж, урагш түрэн гар барих, эсвэл хөлд нь хүрэхийг оролдож байлаа. Түүний эргэн тойронд байсан цагдаагийн хамгаалалтын бүс зугуухан хаалга руу явж, найз нөхөд болон сайн санаат хүмүүсийн зүг инээмсэглэн гараа далласаар буудалдаа иржээ. Маргааш тэрээр Энэтхэгийн буддистуудтай уулзахаар Нагпур руу аялах ажээ.

Орчуулсан С.Баярмаа

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт