Энэтхэг улс, Химачал Прадеш муж, Дарамсала хот. 2011 оны 9 дгүээр сарын 27-нд Дээрхийн гэгээн XIV Далай лам “Ногоон бүс” хөдөлгөөнд бичсэн захидалдаа Нобелийн шагналтан Вангари Маатай мөнх бусын ёсыг үзүүлсэнд гүнээ харамсаж буйгаа илэрхийлжээ.
“Тэрбээр зөвхөн дүүрэн бус, утга учиртай амьдралыг туулсан бөгөөд байгаль орчин, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, засаглалын ил тод байдлыг дэмжихийн төлөө өөрт баймгүй асар их хүчин чармайлтыг гаргаж байсан нь үүрд, хүндэтгэлтэйгээр дуурсагдах болно. Энэхэн дэлхийгээ илүү тайван, илүү сайхан болгохын төлөө тууштай зүтгэдэг эгэл нэгэн байлаа. Үнэт энэ үйлсийг нь бусад эмэгтэйчүүдэд үлгэр дуурайлал болгон, нийгэмд илүү идэвхтэй оролцох урам зориг өгнө гэдэгт найдаж байна” хэмээн Дээрхийн гэгээн 2011 оны 9 дүгээр сарын 27-нд илгээсэн захидалдаа бичжээ.
Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун










