Гужарат мужийн зарим хэсэгт муссон борооны улмаас хүчтэй үер бууж, хүний амь нас эрсдэн, эд хөрөнгө сүйдсэнд Дээрхийн гэгээн тус мужийн Ерөнхий сайд Шри Вижай Рупанид захидал бичиж, гүнээ харамсаж буйгаа илэрхийлэв.
Тэрээр захидалдаа: “Гамшигт нэрвэгдсэн хүмүүсийг аврахын тулд боломжтой бүхнийг хийж, тусламжийн ажил өрнөж байгааг би ойлгож байна. Сүүлийн зуу гаруй жилд тохиолдоогүй энэхүү аймшигт үерийн улмаас хайртай дотно хүмүүсээ алдсан гэр бүлүүд болон хохирсон бүх хүмүүст, мөн Танд гүн эмгэнэл илэрхийлье.
Миний бие, сэтгэлийн дэмжлэг болгон Далай Лам сангаас (Dalai Lama Trust) аврах болон тусламжийн үйл ажиллагаанд зориулан хандив өргөж байна” хэмээжээ.










