Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

Бодол сэтгэлгээ тархины бор давхаргыг өөрчилдөг тухай 2007 он 1 дүгээр сар 30

Түгээх

2007 оны 1 дүгээр сарын 20 (Шарон Бегли, “Уолл Стрийт” сэтгүүл)

Далай лам сэтгэл оюуны хүч тархийг удирдах чадвартай болохыг эрдэмтдэд тайлбарлав.

Шинжлэх ухаан ба шашин хоорондоо зөрчилддөг ч Далай лам үүнд өөр арга барилаар ханддаг. Төвөдийн буддын шашны тэргүүн бээр Энэтхэгийн хойд хэсэгт орших Дарамсала дахь өргөөндөө жил бүр тодорхой эрдэмтдийг урин хурал зохион байгуулж, ажлынх нь талаар, мөн буддизм тэдний ажилд хэрхэн хувь нэмэр оруулж болох тухай ярилцдаг юм.

2004 оны хурлын сэдэв нейропластисити буюу тархины уян чанарын тухай байлаа. Тархины бүтэц, үйл ажиллагаа нь тодорхой туршлагын нөлөөгөөр өөрчлөгддөг уян чанартай байдаг ажээ. Доорх мэдээллийг энэхүү шинээр гарч ирж буй шинжлэх ухааны чиглэлийг тайлбарласан "Оюун ухаанаа дасгалжуулж, тархиа өөрчил" номоос товчлон авсан юм.

Далай лам нэг удаа АНУ-ын анагаахын сургуульд зочлохдоо тархины мэс заслыг харж байгаад мэс засалчдаас “Сэтгэл оюун ер нь тархины эд эсийг хэлбэржүүлж чадах уу?” гэж асуужээ.

Мэдрэл судлалын шинжлэх ухааны судлаачид энэ асуултын хариу болгон түүнд тархины хими, цахилгаан дохионы өөрчлөлтүүд сэтгэл оюунд нөлөөлдөг хэмээн тайлбарладаг байж. Жишээлбэл, цахилгаан импульс тархинд байх харааны мэдрэлийн хэсэгт нөлөөлснөөр бид аливааг хардаг бол нейрохимийн бодисууд тархины лимбийн тогтолцоо дундуур урсах үед бид сэтгэл хөдлөл мэдэрдэг ажээ.

Гэвч энэ тайлбарын нэг зүйл нэг л зүйл түүнд таагүй санагддаг байжээ. Далай ламын санаанд энэ үйл явцын урсгал эсрэгээрээ байж болох уу? гэдэг асуулт эргэлдэж байв. Тархи нь бодол санаа, итгэл найдвар, сүсэг бишрэл, сэтгэл хөдлөл зэргийг агуулдаг сэтгэл оюун гэгчийг үүсгэдэг юм бол сэтгэл оюун нь эргүүлээд тархийг өөрчилж, түүнд нөлөөлж болох уу? Хэрэв тийм бол бодол санаа нь тархины үйл ажиллагаа төдийгүй бүр бүтцийг ч өөрчилж болох нь ээ.

Нэгэн тархины мэс засалч бараг зогсолтгүйгээр “Бие махбодын төлөв байдал нь сэтгэл санааны төлөвийг үүсгэдэг. Харин сэтгэл санаанаас бие махбодод буюу 'уруугаа чиглэсэн' нөлөө байх боломжгүй” гэж батлан өгүүлсэн байна. Чингэхэд нь Далай Лам энэ асуудлыг орхижээ. Учир нь энэ нь шинжлэх ухааны салбарын хүн оюун ухаан тархийг өөрчилж болохыг үгүйсгэж буй анхны тохиолдол биш байв. " ийм эрс шийдэмгий дүгнэлт хийх шинжлэх ухааны үндэслэл одоог хүртэл байхгүй гэж би тухайн үед ч бодож байсан, одоо ч тэгж боддог. Сэтгэл оюун хийгээд тодорхой бодол зэрэг нь тархинд хэр зэрэг нөлөө үзүүлж болох талаар би сонирхож байлаа” хэмээн Дээрхийн гэгээн гэжээ.

Далай лам тархи судлалын салбарыг хувьсган өөрчлөх шинэ үзэгдэл үүсэн бий болж буй яг таг олж харсан байжээ. XX зууны сүүлийн арван жилд, мэдрэл судлалын шинжлэх ухааны салбарын судлаачид насанд хүрсэн хүний тархи өөрчлөгдөх боломжгүй гэсэн ягшмал дүгнэлтийг үгүйсгэсэн юм. Харин ч эсрэгээрээ, тархины бүтэц, үйл ажиллагаа нь тухайн хүний туршин мэдэрч буй зүйлсээс шалтгаалан хувьсан өөрчлөгдөх чадвартай бөгөөд үүнийг нейропластик буюу тархи, мэдрэлийн уян чанар гэж нэрлэх болжээ. Эл нээлт дислекси (унших, бичих чадвар сул байх эмгэг)-тэй хүүхдүүд, цус харвасан өвчтөнүүдэд туслах шинэ эмчилгээнүүдийг олох замыг засаж өгчээ.

Тархи, мэдрэлийн уян чанарыг нээж олсон эхний шатанд эрдэмтэд тархины бүтэц гол төлөв гадаад орчны нөлөөнөөс үүдэн өөрчлөгддөг болохыг тогтоожээ. Тухайлбал, унших, бичих чадварын хоцрогдолтой хүүхдүүдэд авиаг нь илүү тодорхой болгосон зохиомол яриа сонсгох туршилт хийжээ. Энэхүү тодорхой авиа бүхий яриаг дахин дахин сонссоноор тархины сонсголын бүс буюу сонсголын бор гадар өөрчлөгддөг аж. Чингэснээр урьд нь хүүхдийн тархинд замбараагүй, ойлгомжгүй сонсогдож байсан авианууд цэгцэрч, хүүхэд үе, үсгийг зөв ялгаж сонсож эхэлдэг байна. Үүнтэй адил цус харвасан хүмүүс эрчимтэй дасгал хөдөлгөөн хийснээр тархин дахь биеийн хөдөлгөөнийг удирддаг бүс өөрчлөгдөж, мэдээгүй болсон гар, хөлөө дахин удирдаж сурдаг ажээ.

Харин Дээрхийн гэгээн Далай ламын дэвшүүлсэн асуулт үүнээс өөр байлаа. Гол нь гадаад орчин бус, дотоод сэтгэлийн нөлөөгөөр тархи өөрчлөгдөх боломжтой эсэхийг тэрбээр сонирхсон юм. Бодол санаа гэх хийсвэр, биет бус зүйл тархины бүтцийг дахин загварчилж, мэдрэлийн хэлхээг шинээр холбож чадах уу? Тухайн үеийн мэдрэл судлалын шинжлэх ухааны салбарын эрдэмтдэд энэ санаа нь "хуягт танк дээр эрвээхэйн далавч хонхорхой үлдээх" мэт боломжгүй зүйл мэт санагддаг байв.

Мэдрэл судлаач Хелен Майберг 2002 онд эмийн үйлдвэрлэлийн салбарынхныг гайхшруулсан нэгэн нээлт хийв. Тэрбээр сэтгэл гутралтай өвчтөнүүдэд сэтгэл гутралыг эмчлэх нөлөөтэй эм гэж итгүүлэн хуурамч эм өгөхөд тэр "эм" нь стрессийн эсрэг бэлдмэлтэй яг ижилхэн үйлчилж, итгэл үнэмшил, дээд сэтгэхүйн үйлдлийг хариуцдаг урд тархийг идэвхжүүлж, сэтгэл хөдлөлийг зохицуулдаг лимбийн бүсийг тайвшруулж байв. Үүнд тулгуурлан доктор Майберг бээр өвчтөний бодол санааг өөрчлөх "ухамсар танин мэдэхүй, зан үйлийн эмчилгээ" хийснээр тархины үйл ажиллагааг дээрхтэй ижил аргаар шинэчлэн засдаг гэж үзжээ.

Торонтогийн их сургуульд доктор Майберг, Зиндел Сегал нар сэтгэл гутралтай өвчтөнүүдийн тархины үйл ажиллагааг дүрс оношилгоогоор хэмжив. Туршилтын оношилгоонд сайн дураараа оролцож буй өвчтөнүүдийн нэг хэсэгт пароксетин эм өгч, нөгөө хэсгийг нь "аливаа болж буй бүхнийг сүйрэл доройтол мэтээр сөргөөр харахгүй байх" тухай сэтгэл зүйн хичээлд суулгасан байна. Тэд ялимгүй бүтэлгүйтлийг сүйрлийн дохио мэт хүлээж авах, болзоо нь бүтэлгүйтэх төдийд өөрийг нь хэн ч, хэзээ ч хайрлахгүй мэт гутардаг муу зуршлаасаа салахаар хичээсэн байна.

Үр дүнд нь эм уусан болон сэтгэх арга барилаа өөрчилснөөс үл хамааран бүх өвчтөний сэтгэл гутрал арилжээ. Гэхдээ сэтгэл зүйн эмчилгээ хийлгэсэн хүмүүсийн хэрэглэсэн цор ганц "эм" нь өөрсдийнх нь бодол санаа байлаа. Сонирхолтой нь танин мэдэхүйн эмчилгээ нь урд талын бор гадрын "хэт идэвхжил"-ийг намдааж, тархийг "өөр сэтгэх хэлхээ холбоо" үүсгэхэд сургаж байлаа.

Эрдэмтэд өвчтөнүүдийнхээ тархийг дахин шинжилж үзэхдээ доктор Майбергийн плацебо эффектийн (итгүүлэх, ятгах эмчилгээ) судалгаанаас гарсан үр дүнтэй адил, ямар эмчилгээ хийлгэснээс үл хамааран тархинд гарах өөрчлөлт ижил байх болов уу хэмээн таамаглаж байв. Гэвч тийм байсангүй. Тэдний таамаглал тэр чигээрээ буруу байжээ. Танин мэдэхүй, зан үйлийн эмчилгээ дээд сэтгэхүйн төв болох урд тархины хэт идэвхжилийг бууруулсан байв. Харин антидепрессант (сэтгэл гутралын эсрэг эм) нь тухайн хэсгийн идэвхжилийг нэмэгдүүлсэн байлаа. Нөгөө талаар танин мэдэхүй, зан үйлийн засал нь тархины сэтгэл хөдлөлийн төв болох лимбийн тогтолцооны идэвхжилийг нэмэгдүүлсэн бол эм нь уг идэвхжилийг бууруулсан байв.

Доктор Мэйбергийн тайлбарласнаар, танин мэдэхүйн сэтгэл заслын үр дүнд тархи “сэтгэхүйн өөр загварт” дасан зохицохын тулд өөрийгөө дахин шинээр “эмхлэн зохион байгуулдаг” байна.

Оюун санаа нь тархины бүтцийг өөрчлөх чадвартай гэдгийг харуулсан эдгээр нээлт нь "Twilight Zone" теле цуврал нэвтрүүлгийн ая эгшиглэх нь үү гэмээр хачин жигтэй, ер бусын санагдаж болох ч энэ нь амьтад дээр хийсэн шинжлэх ухааны нарийн туршилт, судалгаанд тулгуурласан байдаг. Жишээ нь, анхаарал төвлөрөл гэдэг нь хийсвэр бөгөөд биет бус, сэтгэл оюунд орж гарч байдаг хоромхон зуурын үзэгдэл мэт харагддаг. Гэтэл барималчин хүн цул чулууг алх цүүцээр сийлж дүрс гаргадагтай адил анхаарал гэдэг нь угтаа тархины бүтцийг эрчтэй өөрчлөн шинэчлэх чадвартай юм.

Үүнийг 1993 онд сармагчингууд дээр хийсэн нэгэн туршилтаар маш тодорхой харуулсан байдаг. Сан-Франциско дахь Калифорнийн их сургуулийн эрдэмтэд сармагчингуудын хурууг өдөр бүр 100 минутын турш тогшдог нэгэн төхөөрөмж суурилуулжээ. Тэдний хурууг ийнхүү жигтэй "тогших" зуур чихэвчээр дуу чимээ сонсгож байв. Сармагчингуудын заримд "Дууг үл тоомсорлож, хурууныхаа мэдрэмжид анхаарлаа хандуул. Хэрэв тогшилтын хэмнэл өөрчлөгдөж буйг мэдэгдвэл бид чамд жүүс өгнө" гэж заажээ. Харин бусад сармагчинд "Дуу чимээнд анхаарлаа хандуул, хэрэв дуу өөрчлөгдөх үед дохио өгвөл жүүс өгнө" гэж сургасан байна.

Зургаан долоо хоногийн дараа эрдэмтэд сармагчингуудын тархийг харьцуулж үзэв. Ер нь арьсны аль нэг хэсэгт ердийнхөөс илүү их цочрол мэдрэгдэх үед тархины хүрэлцэхүйн мэдрэлийг хариуцдаг гадаргын хэмжээ тэлдэг. Хурууны тогшилтдоо анхаарлаа хандуулсан сармагчингуудад яг ийм зүйл ажиглагджээ. Тэдний тархины зургийг шинжилж үзэхэд хуруунаас ирэх мэдээллийг боловсруулдаг тархины мэдрэхүйн гадарга нь 2-3 дахин томорсон бол дуу чимээнд анхаарлаа хандуулсан сармагчингуудын хувьд дууны давтамж боловсруулдаг сонсголын мэдрэлийн бүс томорсон байжээ. Майкл Мерзенич "Бид анхаарлаараа дамжуулан дараагийн мөчид хэн байхаа сонгодог агаад ийн сонгох нь бидний бие махбодод бодитоор сийлэгдэн үлддэг" гэжээ.

Анхаарал төвлөрөлгүйгээр мэдрэлийн уян хатан чанар бодитой хэрэгжих боломжгүй гэсэн нээлт нь маш чухал ач холбогдолтой юм. Хэрэв хүн өөрийнхөө хийж дадсан зүйлээ "автомат жолоодлогоор" буюу анхаарал хандуулахгүйгээр хийж чаддаг болбол түүнийгээ давтах үед тархинд ямар нэгэн өөрчлөлт авчрахгүй. Түүнчлэн хэрэв та тархиа залуу байлгахын тулд оюуны дасгал хийлээ ч тэр дасгалаа төдийлөн анхаарал хандуулахгүйгээр гүйцэтгэж чаддаг болчихвол тархинд төдийлөн нөлөөлөх нь бага байна.

1990-ээд оноос хойш мэдрэл судлаачид бясалгал тархины үйл ажиллагааг хэрхэн өөрчилдөг талаар судалгаа хийх болж, Дээрхийн гэгээн энэ чиглэлийн судалгаанд лам хуврагуудыг оролцуулж туслуулж ирсэн билээ. Үүний гол зорилго нь зөвхөн бясалгалын үеийн тархины өөрчлөлтийг илрүүлэх бус, харин ийм төрлийн оюун санааны дасгал сургуулилт нь тархинд удаан хугацааны, тогтвортой өөрчлөлт бий болгож чадах эсэхийг тандан мэдэхэд оршиж байв.

Энэ туршилтад оролцсон буддын шашны "мэргэжилтнүүд" буюу туршлагатай бясалгалчид хамгийн багадаа 10,000 цаг бясалгасан хүмүүс байв. Тэд Мэдисон дахь Висконсины их сургуулийн эрдэмтэн Ричард Дэвидсоны лабораторид нэг нэгээрээ ирж хэмжилт хийлгэжээ. Лам нарын толгойд тархины долгионыг бүртгэх цахилгаан энцефалографын олон тооны утас бүхий малгай шиг төхөөрөмж зүүсэн нь яг л орчин цагийн "Медуза" (могой үст савдаг) мэт харагдуулж байлаа.

Туршилтын үеэр бясалгал хийж байсан арвин туршлагатай 8 лам, бясалгалын түргэвчилсэн сургалтад суусан 10 сайн дурын ажилтнаар "Энэрэн нигүүлсэхүй"-н бясалгал хийлгэжээ. Бясалгаачид хамаг амьтныг хязгааргүй энэрэн нигүүлсэх, хайрлан асрах сэтгэл дээр бүрэн төвлөрсөн байна.

Сайн дурынхныг бясалгаж эхлэх үед тархины нэгэн төрлийн долгион ер бусын хүчтэй болж ирсэн нь гамма долгион байв. Энэхүү долгионыг эрдэмтэд тархины захын мэдрэлийн холбоосыг нэгтгэдэг мэдрэлийн эсийн идэвхжил буюу нэг ёсондоо "ухамсар"-ын илрэл гэж үздэг. Гамма долгион нь тархи аливаа зүйлийн гадаад төрх, мэдрэмж, дуу чимээ болон бусад шинж чанарыг нэгтгэн дүгнэж, "Аан, энэ чинь хуягт гүрвэл байна шүү дээ" гэж танин мэдэх агшинд үүсдэг.

Профессор Дэвидсон Дээрхийн гэгээн Далай ламд тайлбарлахдаа, зарим шинээр суралцагчдын гамма долгионы дохион "ялимгүй боловч мэдэгдэхүйц" нэмэгдэж байгааг ажигласнаа дурдав. Харин лам нарыг энэрэн нигүүлсэхүйн бясалгалаа эхлэх агшинд гамма дохио нь огцом өсөж, идэвхжил нь тасралтгүй нэмэгдэж байлаа. Угтаа сэтгэл оюуны үйл бүр бие махбодтой холбоотой байдаг тул тэдний тархинаас ялгарах гамма долгион шинэхэн суралцагчдынхаас хавьгүй хүчтэй байв. Энэ нь энэрэн нигүүлсэхүйн бясалгалын илрэхүүн тэмдэг байж болох юм.

Энэхүү үзэгдэл нь дангаараа тийм ч гайхмаар зүйл биш юм. Учир нь оюун санааны хийж буй үйлдэл бүр физик бие махбодтой холбоотой хариу үйлдэл үзүүлдэг. Тиймээс эдгээр гамма долгионууд (шинэхэн суралцагчдынхаас хавьгүй хүчтэй байсан) нь ердөө асрал нигүүлслийн бясалгал хийж буйн илрэл, тэмдэг төдий байж болох юм.

Гэтэл тийм биш ажээ. Бясалгалын завсарлагааны үеэр ч лам нарын тархинаас цацрах гамма дохио огт буурсангүй. Бясалгаагүй байх үед нь тэдний тархины үйл ажиллагаа шинээр суралцагчдынхаас өөр байсан бөгөөд оюуны хүртэхүй, асуудал шийдвэрлэх болон ухамсартай холбоотой долгионууд идэвхтэй хэвээр байв. Түүнчлэн тухайн ламын бясалгалаар хичээллэсэн хугацаа их байх тусам гамма дохио нь төдий чинээ хүчтэй, тогтвортой байлаа.

Профессор Дэвидсоны хувьд Дарамсалагийн ууланд лам хуврагуудыг судлахаар зорьсон цагаасаа хойш үүнийг л эрж хайж байсан аж. Тодруулбал, сэтгэл оюуны дасгал сургуулилт нь тархинд тогтоцтой ул мөр үлдээдэг гэх нотолгоо энэ байв.

Үүний дараа профессор Дэвидсон fMRI (тархины соронзон резонанст дүрслэл) ашиглан бясалгалын үеэр лам нар болон шинээр суралцагчдын тархины аль хэсэг идэвхжиж байгааг илрүүлэв. Бүх оролцогчийн хувьд сэтгэл хөдлөлийг хянах, хөдөлгөөн төлөвлөх, аз жаргал гэх мэт эерэг мэдрэмж төрүүлдэг хэсгүүд идэвхжиж байлаа. Харин "би" ба "өрөөл бусад" гэх мэдрэмжийг заагладаг хэсгүүд нам гүм болж байсан нь энэрэн нигүүлсэхүйн бясалгалын үеэр тэд бусдад сэтгэл зүрхээ нээж буйн илрэл байв.

Хамгийн сонирхолтой нь лам нар болон шинээр суралцагчдын хоорондын ялгаа байлаа. Лам нарын тархинд бусдад санаа тавихыг хариуцдаг, эхийн хайрыг хариуцдаг баруун бүс болох сүүлт бөөм хэмээх хэсгүүд илүү их идэвхжиж байв. Мөн тэдний дээд сэтгэхүйгээр сэтгэл хөдлөлийг хянах зам болох урд тархинаас сэтгэл хөдлөлийн бүс рүү чиглэсэн холбоос нь хавьгүй хүчтэй байжээ.

Лам нарын бясалгасан цаг нь их байх тусам тархины өөрчлөлт төдий чинээ хүчтэй ажиглагдаж байв. Энэ нь сэтгэл оюуны дасгал сургууль хийснээр бусдыг энэрэн нигүүлсэх, ойлгох мэдрэмжийг хариуцдаг тархины хэсэг хялбар идэвхэждэг болохыг тодорхой харуулсан юм.

Профессор Р.Дэвидсон "Сэтгэлийн энэ эерэг төлөвт орших чадварыг сурч дадуулж болно. Бясалгал нь тархины үйл ажиллагааг тогтвортой өөрчилж чаддаг болохыг бидний хийсэн судалгаа тодорхой харуулж байна" хэмээн хэлсэн байна.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2025 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт