Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

II удаагийн Винайн хэлэлцүүлэгт оролцов 2018 он 7 дугаар сар 1

Түгээх

Энэтхэг, Шинэ Дели – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өглөө 2 дахь удаагаа зохион байгуулж буй Винайн хэлэлцүүлэгт оролцож буй гишүүдтэй уулзлаа. Энэ удаагийн хуралд Шриланк, Бирм, Тайланд, Тайван, Энэтхэг, Төвөдийн бурханы шашны уламжлалын төлөөлөгч нар оролцож байгаа ажээ.

Хурлын нээлт хийж Тайландын ахмад хуврага үг хэллээ. Тэрээр уг хуралд оролцож буйдаа туйлын баяртай байгаа хэдий ч аглагт даянчилдаг түүнд зочид буудалд суух нь төдийлөн тухтай биш байгаагаа уламжлав. Тэрээр Бурхан Багш Анандад хандан “Надаас хойш миний винайн сургаал шавь нарын замыг заах болно” гэж айлдсаныг дурдлаа. Эцэст нь тэрээр винайн сургаал хэдийг хүртэл оршино тэр хүртэл Бурханы шашин орших болно хэмээн тэмдэглэн хэлэв.

2 дахь удаагийн Винайн хэлэлцүүлэгт оролцов


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Бирм, Шриланкийн ахмад хуврагуудтай уулзаж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели. 2018.07.01. Гэрэл зургийг Жереми РасселДээрхийн Гэгээнтэн Далай Лам үг хэллээ.

“Би 1954 онд гэлэн санваар хүртсэн ба 8-р зуунд Энэтхэгийн их мастер Шантаракшита гэгээн Төвөдөд дэлгэрүүлсэн Наландагийн уламжлалд суралцсан билээ. Шантаракшита гэгээн Наландагийн оройн дээд мэргэн, гүн ухаантан, учир шалтгааны ухааны их мастер, гэлэн санваартан байсан юм. Наланда уламжлал нь дан ганц сүсэг бишрэлийг чухалчилдаг бус, учир шалтгааны арга ухааныг илүү чухалчилдаг.”

“Өөр нэгэн онцлох зүйл нь 2600 жилийн өмнө дэлгэрсэн Бурхан Багшийн сургаал эдүгээ ч чухалд тооцогдсоор байна.”

2 дахь удаагийн Винайн хэлэлцүүлэгт оролцов


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хоёр дахь удаагийн Винайн хуралд оролцон үг хэлж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели. 2018.07.01. Гэрэл зургийг Жереми Рассел“Хуучин сэтгэлгээ, асуудлыг хүчээр шийдэхийг урьтал болгосны үр дагаварт өнгөрсөн зуун дайн, хүчирхийлэлийн эрин болсон билээ. Өнөөг хүртэл үргэлжилсээр байгаа үүний нэгэн үр дагавар нь яг энэ мөчид бид амар тайван энд сууж байхад дэлхийн өөр нэгэн газарт хүмүүс бусдын гарт алтан амиа алдаж, зарим газар өлсгөлөнгөөр насан эцэслэж, мөн зарим газарт өрсөлдөөн, арьс өнгөөр нэг нэгнээ гадуурхаж байна. Үүнтэй зэрэгцэн дэлхийн томоохон бүх шашин энэрэл хайр, уучлалыг номлодог. Тэд бүгд сэтгэл санааны амар амгаланг чухалчилдаг учир би тэдгээр шашнуудад хүндэтгэлтэй хандаж, шашин хоорондын эв нэгдлийг чухалчилдаг юм.”

“Эртний Энэтхэгийн оюун санаа, сэтгэлгээний уламжлал нь баттай төвлөрөл, саруул билиг оюуныг хөгжүүлэх урт хугацааны арга замаар явсан тул үүний үр дүнд сэтгэл оюуны талаарх гүн, нарийн ойлголтыг олж авсан байна. Буддизм нь энэ талаар асар өргөн мэдлэгийг хадгалан үлдсэн нь өдгөө орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтдийн анхаарлыг нэн ихээр татаж байна.”

“Өмнө өгүүлсэнчлэн Винайн сургаал нь Бурхан Багшийн бүх сургаалын үндсэн суурь болдог.”

2 дахь удаагийн Винайн хэлэлцүүлэгт оролцов


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хоёр дахь удаагийн Винайн хурлын төлөөлөгч нарын хамт. Энэтхэг, Шинэ Дели. 2018.07.01. Гэрэл зургийг Жереми РасселДээрхийн Гэгээнтэн Далай Лам цааш нь ярихдаа пали уламжлал дахь Хутагтын Дөрвөн үнэн, гэгээрлийн гучин долоон эрдэм гэх зэрэг сургаалууд чухал болохыг дурдлаа. Мөн Бурхан Багш хоёр дугаар номын хүрдийн сургаалыг голлон судласан Нагаржуна, Арьяадэва тэргүүтэй эрдэмтдийн ном зохиолууд хичнээн чухал болохыг тайлбарлав. Эдгээр эрдэмтдийн зохиол бүтээл нь бидний оюун ухааныг хөгжүүлэхэд нэн чухал үүрэгтэй гэлээ.

Уг хуралд оролцож буй Бирм, Тайван, Энэтхэгийн төлөөлөгчид Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд дурсгалын зүйл гардууллаа. Мөн Дээрхийн Гэгээнтэн өөрийн дэргэд сууж буй Тайландын ахмад хуврагт Бурхан Багшийн дүрийг дурсгав.

Дараа нь Дээрхийн Гэгээнтэн өөрийн хотыг “Энэрэнгүй хот” хэмээн зарласан АНУ-ын Калифорниа мужийн Анахеим хотын дарга Том Тайттай уулзлаа. Тэрээр амар тайван, аз жаргалтай хотын төлөө хүчин зүтгэж буй Тайт даргын урам зоригийг магтав.

2 дахь удаагийн Винайн хэлэлцүүлэгт оролцов


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Анахеим хотын дарга Том Тайттай уулзаж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели. 2018.07.01. Гэрэл зургийг Жереми РасселТэрээр олон хүн гадаад материаллаг хөгжлөөс амар амгаланг олж авна гэж боддог тухай дурдаад үнэндээ дотоод сэтгэлийн амар амгалан нь илүү чухал болохыг мэдэгдлээ. Бидний сэтгэлийн амар амгаланг уур хилэн, үзэн ядах, хардалт, айдас үгүй хийдэг тул эдгээр сөрөг сэтгэл хөдлөлийг арилгах арга ухаанд суралцах хэрэгтэй гэв.

Маргааш Дээрхийн Гэгээнтэн Далай Лам дунд сургуулийн захирал нарын “Аз жаргалын хөтөлбөр” сэдэвт хичээлийн хөтөлбөрийн нээлтэнд оролцоно.
Үзсэн: 956

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт