Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

"Шүтэн барилдлагын магтаал" 2017 он 7 дугаар сар 14

Түгээх

Энэтхэг, Жамму Кашмир муж, Нубра хөндий, Самүрын Самстанлинг хийд – Өнөө өглөө Дээрхийн гэгээн Далай лам Самстанлинг хийдийн доорх жимсний цэцэрлэгт зассан номын айлдварын талбайд морилон ирэхэд залуу лам нар сэнтийн өмнө ном хаялцаж байлаа. Хуран цугласан 6000 орчим хүнтэй тэрээр мэндчилэв.

"Сүүдрэвчтэй энэ сайхан цэцэрлэгт бид дахин хуран цуглажээ. Гандангийн ширээт байхдаа, мөн Брэйвүн хийдийн хамба, Гьюмэд дацан буюу Тарнийн доод дацангийн хамба байхдаа өөрийн удирдлага дор буй лам нарын боловсролыг сайжруулахын төлөө уйгагүй хөдөлмөрлөсөн, эгэлгүй их Гандан ширээт хамба асан/Трисур ринбүүчий бидэнтэй хамт байна. Би түүнд талархал илэрхийлмээр байна."

2017 оны 7-р сарын 14-нд Энэтхэгийн Жамму Кашмир мужийн Нубра хөндийн Самүр тосгонд Дээрхийн гэгээн Далай ламын ном айлдсан Самстанлинг хийдийн доорх номын талбайн дүр зураг. Гэрэл зургийг: Тэнзин Чойжор/ДЛО

"Бидний дөнгөж сая уншсан Билгүүний зүрхэн судрыг мөн ‘Билгүүний чинадад хүрэхүйн хорин таван мөрт судар’ гэж нэрлэдэг. Билгүүний Парамитын судрууд нь Бурхан багшийн гол сургаал юм. Майдарын 'Илт онохуйн чимэг'-т эдгээрийн далд утгыг, Нагаржуна гэгээний 'Төв үзэл'-д ил утгыг нь тайлбарладаг тул би эдгээр зохиолуудаас мөргөлийн шүлгийг дахин дахин унших дуртай.

Сүүлийн 3000 орчим жилийн хугацаанд хүмүүст тулгарч буй асуудал, сорилтын хариуг өгөхийн тулд шашин шүтлэгүүд үүсэж, хүмүүст итгэл найдварын эх булаг нь болж байна. Эдгээр шашныг дэмжих гүн ухааны үзэл баримтлалууд нь Энэтхэгийн Самкхья сургуулиас эхэлсэн байж магад. Одоогоос 2600 орчим жилийн өмнө Бурхан багш Шагжамүни мэндэлсэн. Тэрээр төвлөрлийг хөгжүүлэх тухайн үеийн уламжлалуудыг төгс эзэмшсэн боловч бидэнд тулгарч буй асуудлууд нь бидний 'би'-г буруугаар ойлгодог төөрөгдлөөс үүдэлтэй болохыг олж мэдээд, 'би үгүй'-н онолыг бүр эхнээс нь сургасан юм.

Манай ихэнх сүм хийдүүдэд Ганжуур буюу Бурхан багшийн зарлигийн орчуулга болон Ганжуурыг Энэтхэгийн их мэргэд судлан шинжилж зүйл бүрээр тайлбарлан баяжуулсан бүтээл Данжуур буюу шашдирын орчуулга хадгалагддаг.

Төвөдийн хаан Сонгцэн Гампо Буддын шашныг анх нухацтай сонирхож эхэлсэн боловч хожим Трисонг Дэцэн хаан, Шантаракшита, Бадмасамбхава нарын хүчин чармайлтаар Буддын шашин Төвөдэд үндэслэсэн бөгөөд төвөдийн мэргэд Буддын гүн ухааны талаар дахин 20,000 тайлбар зохиол нэмж бичсэн нь уламжлалыг амьд байлгахад хувь нэмэр оруулсан билээ. Буддын гүн ухааны дөрвөн том сургууль байдаг бөгөөд тэдгээрийн үзэл санааг дэвшүүлсэн бичвэрүүд бүгд төвөд хэлнээ орчуулагдсан байдаг. Тэгэхээр Буддагийн сургаал бүхэлдээ төвөд хэл дээр хамгийн дэлгэрэнгүй байдаг гэсэн үг.

Буддагийн энэхүү бүрэн сургаал хойд зүгт одоогийн Ар, Өвөр Монгол гэж хуваагдсан Монгол нутагт, цаашлаад ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад, Халимаг, Тува улсуудад дэлгэрсэн. Мөн Гималайн бүс нутаг даяар тархсан төдийгүй 1000 гаруй жилийн турш бид энэ уламжлалыг хадгалж ирсэн."

2017 оны 7-р сарын 14-нд Энэтхэгийн Жамму Кашмир мужийн Нубра хөндийн Самүр тосгонд айлдвар айлдах үеэрээ Дээрхийн гэгээн Далай лам хурсан олонд хандаж байгаа нь. Зургийг: Тэнзин Чойжор/ДЛО

"Би одоо хөгшин хүн, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн янз бүрийн хүмүүстэй уулзаж үзлээ. Хүмүүсийн сэтгэлийн тайван бус байдал нь тэднийг аз жаргалгүй болгодог бөгөөд энэ нь тэдний сэтгэлээс болж байгааг өөрөөр хэлбэл, тэдний сэтгэлийн тайван бус байдал нь дотроосоо уур хилэн, үзэн ядалт, бардам зан, бусадтай өрсөлдөх зэрэг сөрөг сэтгэл хөдлөлөөр илэрч байгааг би харлаа. Бид эдгээр сөрөг сэтгэл хөдлөлийн сул талууд болон эсрэгээр эерэг сэтгэл хөдлөлүүд болох хайр, энэрлийн давуу талыг илүү сайн ойлгох хэрэгтэй. Бид заавал шашинлаг болох албагүй ч, сэтгэлийн үйл ажиллагааны талаар суралцах, сэтгэл хөдлөлөө зохицуулахад билиг оюунаа болон учир шалтгааны ухааныг ашиглах нь тус болно. Тиймээс Цогт Наландрын мэргэдүүдийн зохиол бүтээлүүд өнөөгийн дэлхий ертөнцөд ч чухал ач холбогдолтой хэвээр байна."

Нубра хөндийд өнгөрүүлсэн хэдэн өдрийн турш Дээрхийн гэгээн төвөд хэлээр айлдвараа айлдаж, хааяа англи хэлээр айлдсан ч түүний үгсийг доктор Лувсан Цэвээн Ладак аялгуу руу аядуу зөөлнөөр, байнга орчуулж байлаа. Дээрхийн гэгээн дэлгэрэнгүй тайлбар өгсний дараа доктор Лувсан хэд хэдэн удаа хураангуйлан орчуулж байв.

Төвөдүүдийн дүрвэгсдийн амьдралын эхэн үеийг дурсахдаа Дээрхийн гэгээн өмнө нь голчлон тарнийн зан үйлд анхаарлаа хандуулдаг байсан Намжал хийд, Гьюмэд болон Гьюдо дацан зэрэг сүм хийдүүдийг гүн ухааны сургалтын хөтөлбөр нэвтрүүлэхийг хэрхэн дэмжсэн тухайгаа ярилаа. Түүнчлэн Төвөдэд гэлэнмаа нар судар бичгүүдийг судалж байсан ёс сүүлийн үед байгаагүй ч тэрээр гэлэнмаа нарын хийдүүдийг дэмжиж, сургалтын хөтөлбөр нэвтрүүлэхийг уриалсан байна. Үүний шууд үр дүнд өнгөрсөн өвөл хорин гэлэнмаа 20 гаруй жилийн шаргуу судалгаа хийснийг нь үнэлэн Гэвш-ма цол хүртсэн юм.

"Өнөөдрийн айлдах ном бол 18 ботийг зохион туурвисан Манзушир бурхны хувилгаан, Богд Зонховын зохиол бөгөөд түүний гүн ухаан болон тарнийн тайлбар нь үнэхээр гайхамшигтай байсан тул тэрээр өөрийн багш Рэндавааг 'Төвөдийн мэргэдийн оройн чимэг' хэмээн магтаал өргөхөд Рэндаваа багш нь энэ магтаал Богд Зонховад өөрт нь илүү тохирно хэмээн айлдаж байжээ. Тэрээр Энэтхэгийн сонгодог зохиолуудыг нягт нарийн судлан уншиж, нарийн дүн шинжилгээ хийсэн нь үнэхээр гайхалтай байв. Тэрээр эхлээд өөрийн багш Умава ламтанаар дамжуулан Манзушир бурханаас олон зүйлийн зарлиг асуудаг байсан бөгөөд сүүлдээ өөрөө Манзушир бурханы зарлигийг шууд хүртдэг болжээ. Манзушир бурхан бээр Рэндаваа түүнд Төв үзлийг заах хамгийн тохиромжтой хүн гэдгийг зарлигласан бөгөөд Жагарын орны үлэмж мэргэн бандида нарын номыг нягтлан үзвээс төв үзлийг төвөггүй хурдан онох болно” хэмээн айлджээ. 

2017 оны 7-р сарын 14-нд Энэтхэгийн Жамму Кашмир мужийн Нубра хөндийн Самүр тосгонд Дээрхийн гэгээн Далай ламын номын айлдварыг сонсож буй 6000 гаруй сүсэгтэн олны хэсэг. Гэрэл зургийг: Тэнзин Чойжор/ДЛО

"Тэрээр бясалгалд байхдаа Манзуширын анхны үзэгдлийг харсан бөгөөд энэ үеэр түүнд хоосон чанарын товч тайлбарыг өгсөн ч ойлгоход хэцүү байжээ. Манзушир түүнд нисваанисыг арилгаж, олон буман мөргөл тэргүүтнийг үйлдэж буяныг үлэмж ихээр хураахыг зөвлөсөн тул тэр дахин бясалгалд суусан. Мөн төв үзлийн таван мэргэд Нагаржуна, Арьяадэва, Буддапалита, Бхававивека, Чандракирти нар түүнд нигуураа үзүүлж, тэдний дундаас хөх туяатай хар бараан царайтай Буддапалита урагш гарч ирэн, барьж явсан номоороо Зонховын тэргүүнийг адислажээ. Үүний дараа тэрээр Буддапалита хэмээн алдаршсан шастирыг уншаад хоосон чанарын талаарх ойлголтыг олж авсан байна.

Би багадаа энэхүү 'Шүтэн барилдлагын магтаал'-ыг нэг өглөө цээжилж чадсан юм. Хожим нь би Намжал хийдийн лам нарыг ч бас үүнийг цээжлэхийг хүссэн. Энэ бол Богд ламын хоосон чанарыг ойлгохын тулд зарцуулсан шаргуу хөдөлмөрийн адистид шингэсэн бичвэр юм. Би үүний иш лүнг Киннаури бүс нутгийн лам Гэн Ригзин Тэнпагаас хүртсэн бөгөөд тэрээр Хансар Ринбүүчийгээс дамжлагыг хүртсэн байдаг.

Варанасийн судруудын түр ба эцсийн утгын / далд болон ил утгын талаар өгүүлсэн Богд Зонховын 'Сайн номлолын шим' бүтээл Хинди хэл рүү орчуулагдаж байх үед Трипати, Упадьяяа бандида нар оролцсон юм. Би Трипатигаас Богд Зонховын бүтээлийг Энэтхэгийн агуу сонгодог бүтээлүүдийн хүрээнд авч үзэхийг хүсэж, түүнийг Наландрын мэргэдийн тоонд оруулж болох эсэхийг асуусан юм. Трипати түүнийг тэдгээр мэргэдийн дунд зүгээр нэг багтахаас гадна, хамгийн шилдэгүүдийн тоонд орох болно гэж хариулсан юм."

'Шүтэн барилдлагын магтаал'-ыг унших үеэрээ Дээрхийн гэгээн зовлонгийн гол шалтгаан нь бие даан оршин тогтнох 'би'-д шунах явдал гэдгийг тэмдэглээд, хэрэв бид уур хилэн, шуналын эх үүсвэрийг мөшгөх юм бол энэ нь мунхаг болохыг олж мэдэх болно гэж нэмж хэлэв. Юмс бие даан оршин буй мэт харагддаг ч угтаа тийм биш тул тэдгээр юмс нь илбийн төдий, зүүд зэрэглээ мэт үзэгддэг гэдгийг тэрээр ажиглан шинжсэн. Номын төгсгөлд Дээрхийн гэгээн Богд Зонховын ‘Сайн хувьтны эрдмийг өгүүлэхүй’ (Destiny Fulfilled) зохиолоос иш татав:

2017 оны 7-р сарын 14-нд Энэтхэгийн Жамму Кашмир мужийн Нубра хөндийн Самүр тосгонд Дээрхийн гэгээн Далай лам ном айлдах үеэр хуврагууд номын эхийг даган уншиж байгаа нь. Гэрэл зургийг: Тэнзин Чойжор/ДЛО

"Эхлээд би номыг агуу ихээр сонсч үйлдээд, дунд нь сургаал номлолыг өөрөө ёсчлон үйлдэж, анхааран авсан, эцэст нь би өдөр шөнөгүй бясалган, хамаг буянаа дээдийн ном дэлгэрэхийн тухайд зориуллаа."

Дээрхийн гэгээн өөрийн багш Гандан ширээт Ризонг ринбүүчийгийн хүсэлтээр 'Шүтэн барилдлагын магтаал' номыг айлдсанаа хэлээд өндөрлөв.

Танхимд Ламдон сургуулийн хүүхдүүд байгааг хараад Дээрхийн гэгээн төвөдээр Ганлома гэгддэг Манзуширын магтаалын лүнг хайрлав. Тэрээр хүүхэд байхдаа үүнийг өдөрт гурван удаа уншдаг байснаа хэлж, тэднийг ч мөн ийн уншиж байхыг хүсэв. Дараа нь Манзуширын Ум ара база нади тарнийн лүнг хайрлалаа.

Энэ өдөр Нубра хөндийд хийсэн айлчлалын сүүлийн өдөр гэдгийг тэмдэглээд, тэрээр хурсан олонд бодь сэтгэлийн санваар хайрлахыг хүсэж буйгаа мэдэгдэв. "Зөвхөн хоосон чанарыг ойлгох нь таныг Бурханы хутагт хүргэхгүй" гэж тэрээр хэлээд, "Танд бодь сэтгэл бас хэрэгтэй. Хэрэв та халуун дулаан сэтгэлтэй, бусдад санаа тавьдаг бол та аз жаргалтай байж, таны амьдарч буй нийгэм ч илүү аз жаргалтай байх болно. Дараа уулзацгаая" гэв.

Маргааш өглөө эрт Дээрхийн гэгээн Лех рүү буцах аялалдаа гарна.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2026 Aрхив
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2026 Aрхив
      • January
    • 2025 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт