Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

Бурхан багш болон Гандигийн жимээр 2017 он 12 дугаар сар 2

Түгээх

Энэтхэг, Химачал Прадеш муж, Дарамсала хот - Өнөө өглөө агаар ер бусын тунгалаг, сэрүүн байлаа. Цэлмэг хөх тэнгэрийн дор сүрлэг Дауладар уулс цайран харагдах тэрхүү агшинд Дээрхийн гэгээн Далай лам Дарамсала дахь Засгийн газрын коллежийг зорив. Тэрээр Махатма Гандигийн амьдрал, үйл хэрэг, үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилготой "Ганди Смрити болон Даршан Самити" байгууллагын урилгаар "Бурхан багш болон Гандигийн жимээр: Дэлхийн энх тайвны төлөөх чуулган"-д оролцохоор хүрэлцэн ирсэн нь энэ юм. Дээрхийн гэгээн танхимд хүрэлцэн ирмэгцээ эхний эгнээний дагуу алхаж, хуран цугласан олонтой нэг бүрчлэн мэндчилэн, гар барьж, дурсгалын зураг татуулан туйлын дотно уур амьсгалыг бүрдүүлэв.

Чуулганд хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчид төрийн дууллаа дуулж хүндэтгэл үзүүлсний дараа Дээрхийн гэгээн ёслолын зул бадраах үйл ажиллагаанд оролцов. Үргэлжлүүлэн Бурхан багш болон Махатма Гандигийн хөрөгт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв. Энэ үеэр Кулугаас ирсэн оюутнууд ерөөл магтаал бүхий бясалгалын дууг уянгалуулан дуулж, тайзнаа заларсан хүндэт зочдод дурсгалын бэлэг гардуулсан юм.

Дээрхийн гэгээн Далай лам Дарамсала хотын Засгийн газрын коллежид "Дэлхийн энх тайвны төлөөх чуулган"-ыг нээж, ёслолын зул бадрааж буй агшин. Энэтхэг, Химачал Прадеш муж, Дарамсала хот. 2017 оны 12 сарын 2. (Гэрэл зургийг: Лобсанг Церинг/Лувсан Цэрэн)

Химачал Прадеш мужийн Төв их сургуулийн дэд захирал Кулдип Чанд Агнихотри хинди хэлээр "Өнөөдөр бид Бурхан багш болон Гандиг эргэн дурсах нь дэлхийн энх тайванд үнэтэй хувь нэмэр оруулж буй хэрэг юм. Учир нь Дхарма буюу Бурхан багшийн сургаал болон Гандигийн үзэл санааны амин мөн чанар нь 'ахимса' буюу хүч үл хэрэглэхүйд оршдог.” хэмээн онцлов. "Ганди Смрити болон Даршан Самити" байгууллагын Шри Лакшми Дасс цөмийн зэвсэгтэй өнөөгийн дэлхий ертөнцөд үл итгэлцэл, зөрчилдөөн ямар их аюул дагуулж буйг сануулсан бол профессор Самдонг ринбүүчи энэхүү чуулган нь залуу хойч үед дэлхийн энх тайвны зөв чигийг зааж өгнө гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. Тэрээр Төвөдийн эрх чөлөөний төлөөх тэмцлийг хүч үл хэрэглэх замаар тууштай өрнүүлж буй Дээрхийн гэгээний үлгэр жишээг онцгойлон дурдсан юм.

Дээрхийн гэгээн айлдвараа ийн эхлэв: "Хүндэт ах, эгч нар аа, залуус дүү нар минь ээ. Бид бүгд нэгэн ижил хүн төрөлхтөн учир хүн болгоныг би үргэлж ахан дүүс шигээ санаж харьцдаг. Шашин шүтлэг, арьс өнгө, үндэс угсааны ялгаа нь бидний хүнлэг нэгдмэл мөн чанарын дэргэд хоёрдугаар зэргийн асуудал юм. Иймэрхүү хоёрдогч ялгаануудад хэт анхаарал хандуулах нь зөрчилдөөн үүсэх үндэс болдог. Бид асуудлыг өөрсдөө ингэж л бий болгодог бөгөөд тэдгээр асуудлыг шийдвэрлэх нь бидний хүн нэг бүрийн үүрэг хариуцлага юм."

"Өнөө үед би өглөө бүр сэрээд бясалгалаа эхлэхдээ 'Намайг амар амгалан нойрсож байх зуур хэчнээн хүн амиа алдаж, хэчнээн хүүхэд өлсгөлөнгөөр хорвоог орхисон бол?' гэж байнга боддог."

"Хүмүүс бид өөрсдөө эдгээр олон асуудлыг тарьж байна, тиймээс бид өөрсдөө л үүнийг шийдвэрлэх хэрэгтэй. XX дугаар зуунд харьяалагдах бидний үеийнхэн арваас арван таван жилийн дараа гэхэд бүгд одох болно. Харин XXI дүгээр зууны эзэд болсон та бүхэн илүү аз жаргалтай ертөнцийг цогцлоохын төлөө зүтгэх хэрэгтэй. Танд үүнийг хийх боломж төдийгүй асар том үүрэг хариуцлага оногдож байна. Үүнийг эхлүүлэхийн тулд та бүхэн юун түрүүнд дотоод сэтгэлийн амар амгаланг төлөвшүүлэх хэрэгтэй. Даян дэлхийн энх тайвныг хэзээ ч уур хилэн, үзэн ядалт, атаа жөтөөгөөр цогцлоож чадахгүй.”

Дээрхийн гэгээн Далай лам Дарамсала хотын Засгийн газрын коллежид 'Дэлхийн энх тайвны төлөөх чуулган'-д илтгэл тавьж буй нь. Энэтхэг, Химачал Прадеш муж, Дарамсала хот. 2017 оны 12 сарын 2. (Гэрэл зургийг: Лобсанг Церинг)

"Бурхан багш Шагжамуни болон Махатма Ганди нар хоёулаа энэтхэг хүмүүс бөгөөд дотоод ертөнцөө өөрчлөн шинэчлэх Энэтхэгийн уламжлалт ёс заншилд суралцаж төлөвшсөн хүмүүс байлаа. Тэд дотоод амар амгаланд зөвхөн залбирал мөргөлийн хүчээр бус, харин өөрсдийн сэтгэлийн сөрөг хөдөлгөөн бүртэй нүүр тулан ажиллаж, тэдгээрийг засаж чадсанаар хүрсэн юм. Сэтгэлийн амар амгаланг бий болгох энэхүү уламжлалт арга ухаан өнөөдөр нэн чухал байна. Юу биднийг сэтгэлийн амар амгаланд хүргэдэг, юу түүнийг нурааж байдгийг бид маш сайн ойлгох шаардлагатай."

Тэрээр үргэлжлүүлэн, ууланд нүцгэн сууж бясалгадаг, дотоод дулаанаа хөгжүүлдэг саду нарын (энэтхэгийн даяанчид) тухай сонсож байсан ч тэдний заримтай нь биечлэн уулзаж, ярилцах боломж хараахан гараагүй байгааг дурдлаа. Тэрээр сэтгэлийн амар амгаланд хүрэхийн тулд нисванис буюу сөрөг сэтгэл хөдлөлтэйгээ тэмцэх ёстойг дахин сануулсан юм. Эртний Энэтхэгийн сэтгэл судлалын ухаан үүнийг хэрхэн дадуулах талаар маш гүн гүнзгий мэдлэг, арга барилыг хуримтлуулсан байдаг. Тиймээс энэхүү мэдлэгийг өнөөдөр шашны талаас нь бус, харин практик, шинжлэх ухаан болон эрдэм шинжилгээний үүднээс судалж, ашиглахыг Дээрхийн гэгээн зөвлөв.

Дээрхийн гэгээн Бурхан багшийн алдарт сургаалыг эш татан:

“Аяга тахимлаг болон мэргэд ээ,

Алтны чанарыг шатааж, тасдаж, давтаж үрж шалгадаг шиг

Миний зарлигийг сайтар шинжээрэй, Шинжсэнийхээ дараа хүлээн аваарай — Сүсэг бишрэлийн тулд биш шүү” хэмээн айлдав. Наландагийн мэргэд Бурхан багшийн зарлиг сургаалыг мухар сүсэг бишрэлээр бус, харин ямагт учир шалтгааны үүднээс нягтлан шинжилж, логик үндэслэлээр шүүн тунгаадаг байсныг тэрээр онцгойлон тэмдэглэв. Тэдний өвлүүлэн үлдээсэн энэхүү асар их мэдлэг нь санскрит хэлнээс төвөд хэлнээ орчуулагдсан 300 гаруй боть сударт хадгалагдан үлдсэн бөгөөд одоо эдгээр судраас хамгийн чухал хэсгүүдийг түүвэрлэн хинди, англи болон бусад хэлнээ орчуулах ажил хийгдэж байгааг Дээрхийн гэгээн дуулгав.

"Орчин үеийн Энэтхэг улс материаллаг хөгжлөөрөө өндөр амжилтад хүрч байгаа ч эртний мэдлэг, өв соёлоо орхигдуулах хандлага ажиглагдаж байна. Азаар, энэтхэг багш нарын шавь болсон бид төвөдүүд энэхүү уламжлалын ихэнх хэсгийг нандигнан хадгалж чадсан юм. Өнөө цагт орчин үеийн боловсрол, технологийн дэвшлийг Бурхан багш болон Махатма Ганди нарын амар амгалангийн үндэс болсон сэтгэл хийгээд сэтгэл хөдлөлийг засах эртний арга ухаантай хослуулах нь бидний нэн тэргүүний зорилт болоод байна. Үүнийг бодитоор хэрэгжүүлж чадах цорын ганц улс бол Энэтхэг юм."

Дээрхийн гэгээн Далай лам Засгийн газрын коллежид "Дэлхийн энх тайвны төлөөх чуулган"-д илтгэл тавих үеэр түүний сургаалыг тэмдэглэн авч буй үзэгчдийн нэг. Энэтхэг, Химачал Прадеш муж, Дарамсала хот. 2017 оны 12 сарын 2. (Гэрэл зургийг: Лобсанг Церинг)

"Орчин үеийн эрдэмтэдтэй хэлэлцүүлэг өрнүүлэх явцдаа би квант физикийн шинэ нээлт, үзэл баримтлалуудын талаар ихийг сурч мэдсэн. Гэвч нэрт физикч Ража Рамана надад хэлэхдээ, эдгээр 'шинэ' нээлтүүдийг олон зуун жилийн өмнө хутагт Нагаржуна бүтээлүүддээ хэдийнэ тусгасан байсныг олж мэдсэнээ хуваалцаж байлаа. Үүний адил, орчин үеийн эрдэмтэд сэтгэл буюу оюун санааг зөвхөн мэдрэхүйн ухамсар талаас нь авч үзэх хандлагатай байдаг бол, эртний Энэтхэг орноо оюун ухаан болон ухамсарын гүн давхаргуудыг аль хэдийн маш нарийн түвшинд танин мэдэж, хөгжүүлсэн байдаг билээ."

"Эртний энэхүү агуу өв соёлдоо тулгуурлан энэтхэгчүүд та бүхэн хүн төрөлхтний сайн сайхны төлөө асар их хувь нэмэр оруулах боломжтой гэдэгт би итгэдэг. Бурхан багш юмс үзэгдлийн шүтэн барилдлага буюу 'пратитясамутпада'-г айлдахдаа энэрэн нигүүлсэхүй буюу 'каруна'-гийн ач холбогдлыг ч мөн давхар онцолсон байдаг. Махатма Ганди гаднаа гуйлгачин мэт харагддаг байсан ч үнэндээ асар өндөр боловсролтой, мэргэн ухаантан хүн байлаа. Бидэнд эдгээр суутнуудыг төрүүлсэн эртний Энэтхэгийн уламжлалыг дагаж, дэлхий ертөнцөө өөрчлөх боломж байна. Энэ бол бидний хийж чадах зүйл. За ингээд өндөрлөе, гялайлаа."

Дээрхийн гэгээн Далай лам ийнхүү айлдвараа өндөрлөн өргөөндөө заларсан хэдий ч, Бурхан багш болон Гандигийн жимээр дэлхий дахинд амар амгаланг тогтоох арга замыг эрэлхийлсэн энэхүү чуулган дахин хоёр өдрийн турш үргэлжлэх юм.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2026 Aрхив
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2026 Aрхив
      • January
    • 2025 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт