Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

Видьялоке төвд номын айлдвараа эхлүүлэв. 2017 он 2 дугаар сар 3

Түгээх

Энэтхэг, Шинэ Дели - Дээрхийн гэгээн Далай лам өчигдөр Дарамсала хотоос Делид хүрэлцэн ирснийхээ дараа өнөөдөр эртний Энэтхэгийн уламжлалыг сэргээх чиглэлээр ажилладаг "Видьялоке буюу "билиг билгүүний гэрэл" хэмээх утгатай нэрээр нэрлэсэн боловсролын төвд зочиллоо. Түүнийг уг төвд хүрэлцэн ирэхэд Видьялоке төвийн ивээн тэтгэгчид болох Аналжит Сингх, түүний гэргий, хүү Вир нар угтан авч, цэцэрлэгт буй халаалттай "шамиана" (майхан)-ны дор байрлах индэрт зассан сэнтийд нь урин залав. Арслангийн завьж (marigold/каледула) цэцгээр хүрээлэгдсэн замд сарнайн дэлбээ цацсан байв. Вир Сингх уг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, энэхүү уулзалтын зорилго нь энх тайванч эрин зууныг бүтээх найдлага өвөрлөн Энэтхэгийн мэргэн ухааныг сэргээхэд хувь нэмрээ оруулахад оршино хэмээн мэдэгдэв.

Зураг: Дээрхийн гэгээн Далай лам 2017 оны 2-р сарын 3-нд Энэтхэгийн Шинэ Дели хотноо Видьялоке төвийн анхны номын айлдварыг айлдахаар индэрт заларч байгаа нь. Гэрэл зургийг Тензин Чожор / ДЛО

Энэтхэгээс гаралтай Бурхан багш Шагжамүнигээс урам зориг авсан Видьялоке төвийн зүгээс Дээрхийн гэгээнд хандан хутагт Нагаржунайн „Хаанд илгээсэн захидал“ болон өөрийнх нь зохиосон "Цогт Наландарын 17 их бандидагийн магтаал“-ыг айлдахыг хүссэн юм. Лимбийн аялгуунд “Билгийн зүрхэн" судрыг санскрит хэлээр уншсаны дараа Дээрхийн гэгээн айлдвараа эхлэв.

“Ахан дүүс ээ, та бүхнийг энд хуран цугласныг би зөвхөн Бурханы номын айлдвар сонсохоор ирсэн гэж үзэхгүй байна. Одоо бидний амьдарч буй 21-р зууныг өнгөрсөн зуунаас илүү аз жаргалтай, илүү энх тайванч эрин үе болгоход бидний энд хуран цугласан нь хувь нэмрээ оруулна гэдэгт би бээр найдаж байна. Бидний гол зорилго бол чухам энэ л юм.”

Түүнийг үргэлжлүүлэн айлдахын өмнө Энэтхэгийн уламжлалт зочломтгой ёсны билэгдэл - найман тахил болох угаах ус, уух/үнэрт ус, цэцэг, хүж, зул зэргийг өргөн барив.

Дээрхийн гэгээн цааш үргэлжлүүлэн “20-р зуунд хүн төрөлхтөн үзэл суртал, үндсэрхэг үзлийн нөлөөгөөр маш олноороо аллагад өртөж, тун их зовлон зүдгүүр туулсан юм. Гэвч 20-р зууны эхэн үеэс хүмүүс аль нэг улс үндэстэн дайн зарлахад эргэлзэлгүйгээр нэгдэн нийлж байсан бөгөөд удаан үргэлжилсэн Вьетнамын дайн дуусах үед хүмүүс ‘Яагаад ийм олон хүний амь насыг золиослоно вэ?’ хэмээн асууж эхэлсэн. Хүмүүс дайны оронд энх тайвныг хүсэн эрмэлзэх болсон. 20-р зууны сүүлээр ‘бид’ ба ‘тэд’ гэсэн хуваагдлаас залхсан Европын улс үндэстнүүд илүү төлөв түвшин, шударга зарчмаар хамтран ажиллахын тулд Европын холбоог байгуулсан юм.” хэмээн айлдав.

“Миний физикийн багш нарын нэг Карл Фридрих фон Вайцзеккерээс миний бие их зүйлийг сурч мэдсэн бөгөөд тэрээр түүнийг хүүхэд байхад франц, германчууд бие биенээ зөвхөн дайсан гэж үздэг байсан талаар надад ярьж байсан юм. Одоо энэ бүхэн өөрчлөгдсөн нь итгэл найдварын эх сурвалж болж байна.”

Дээрхийн гэгээн 30 гаруй жилийн турш эрдэмтэдтэй өрнүүлсэн үр дүнтэй хэлэлцүүлгүүдийнхээ талаар ярив. Тэдгээр эрдэмтдийн зарим нь хүний уг мөн чанар нь илүү энэрэнгүй байдаг гэдгийг ажиглажээ. Байнгын айдас, уур хилэн, үзэн ядалт нь хүний дархлааны системийг сулруулдаг бол, харин нинжин сэтгэл, энэрэнгүй сэтгэл нь хүний дархлааг бэхжүүлдэг болохыг эрдэмтэд судлан тогтоожээ. Бид бусад хүмүүстэй инээмсэглэн мэндлэхэд энэ нь биднийг илүү аз жаргалтай болгодог гэж Дээрхийн гэгээн онцлон хэлэв. Харин албархуу байх нь бидэнд эвгүй сэтгэгдэл төрүүлдэг. Хүүхдүүд албархуу байдлыг тоодоггүй, тэд зүгээр л өөрсдөд нь энхрий дотно ханддаг хүмүүст талархалтай ханддаг хэмээн Дээрхийн гэгээн хэлэв.

Зураг: Дээрхийн гэгээн Далай лам 2017 оны 2-р сарын 3-нд Энэтхэгийн Шинэ Дели хотноо Видьялоке төвийн номын айлдварын үеэр ном айлдаж байгаа нь. Гэрэл зургийг Тензин Чожор / ДЛО

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн улам их байгалийн гамшиг тохиолдож байгаагаас гадна хүмүүс бидний өөрсдөө бүтээсэн олон асуудалтай бид нүүр тулж байгаа нь 7 тэрбум хүний өмнө тулгарч буй том сорилт бөгөөд 82 нас дөхөж яваа түүний хувьд цаг хугацаа тун богинохон санагдаж байгаа аж. Үүнийг даван туулахад хамтын хүчин чармайлт гаргах шаардлагатай байгаа бөгөөд Энэтхэг улс оюун санааны баялаг өв уламжлалтай тул онцгой үүрэг гүйцэтгэж чадна хэмээн тэрээр айлдав. Дээрхийн гэгээн үргэлжлүүлэн дотоод үнэт зүйлсийг/үнэлэмжийг сэргээх шаардлагатай тухай хэлээд, хэдийгээр энэ нь ихэвчлэн шашинтай холбогддог ч өнөөдөр тэдгээрийг бүх нийтэд хүртээмжтэй болгохын тулд илүү шашингүй (секуляр) үзэл, хандлага чухал болохыг онцлов.

Баруунд өөрсдийгөө 'секуляр' буюу шашингүй хэмээн тодорхойлдог зарим хүмүүс шашныг эсэргүүцдэг гэдгийг, мөн францын болон большевикийн хувьсгалын үед гол зорилго нь шашны сургаал өөрөө биш, харин ард түмнийг мөлждөг байсан шашны байгууллагуудад учир байсан хэмээн бодож явдгаа тэрбээр тодорхой илэрхийлэв. Тийм учраас Дээрхийн гэгээн шашингүй ёс зүйг заримдаа нийт хүн төрөлхтний үнэт зүйлс хэмээн нэрийддэг ч, тэрээр гэхдээ бүх шашныг, тэр ч байтугай итгэл үнэмшилгүй хүмүүсийн үнэт зүйлсийг хүндэтгэдэг Энэтхэгийн уламжлалт шашингүй ёсыг биширдэг гэдгээ мөн илэрхийлэв.

“Энэ нь Энэтхэгийн шашин хоорондын эв найрамдлын онцгой уламжлалын үндэс суурь нь болдог. Самхья, Веданта, Жайнизм, Буддизм, Сикхизм зэрэг уугуул шашнууд төдийгүй, Зороастризм, Жүүдийн шашин, Христийн шашин, Ислам зэрэг гаднаас ирсэн шашны уламжлалууд ч энд эв найртай зэрэгцэн оршиж байна. Наландагийн уламжлалаас бидний харж байгаачлан өнгөрсөн цаг үед янз бүрийн итгэл үнэмшил, зам мөрөөр замнасан хүмүүс бие биенээсээ үргэлж суралцсаар иржээ. Энэхүү шашингүйн үзэл хандлагаар бид нийт хүн төрөлхтний үнэт зүйлсийг залбирал, зан үйлээр бус, харин хамтын хуримтлуулсан туршлага, эрүүл оюун ухаан болоод шинжлэх ухааны ололт амжилтад тулгуурласан боловсролоор дамжуулан дэмжих хэрэгтэй.”

“Бидний бүх мэдлэг ухаан Наландагаас эхтэй тул би Энэтхэгчүүдийг үргэлж бидний багш (гуру) гэж хэлдэг - энэ мэдлэг ухаан нь бидний хор хөнөөлт сэтгэл хөдлөлийг өөрчлөхөд асар их тустай бөгөөд иймээс энэ нь өнөөдөр ч чухал ач холбогдлоо алдаагүй хэвээр байна. Би орчин үеийн Энэтхэг найзуудаа хэт баруунжиж, материалист болсон хэмээн хошигнодог юм. Шашны удирдагчид нь хүртэл сурч судлахаас илүү зан үйлийг чухалчилдаг мэт. Бидний хорт муу сэтгэлийг дарах, дотоод суурь үнэт зүйлсийг төлөвшүүлэх чиглэлээр эртний Энэтхэгийн сэтгэлгээний хэв маягт бид илүү их анхаарал хандуулах цаг нь болжээ.”

Зураг: Олон нийтийн төлөөлөл 2017 оны 2-р сарын 3-нд Энэтхэгийн Шинэ Дели хотноо Видьялоке төвийн анхны номын айлдварын үеэр Дээрхийн гэгээн Далай ламын айлдварыг сонсож байгаа нь. Гэрэл зургийг Тензин Чожор / ДЛО

“Ёс суртахууны доройтол, сэтгэл санааны тогтворгүй байдалтай нүүр тулж буй энэ үед бид бие махбодын эрүүл мэндээ хадгалахын тул биеийн ариун цэврийг сахидагийн адилаар сэтгэл хөдлөлийн ариун цэврийг мөн сахих хэрэгтэй байна. Би Энэтхэгийн залууст хандан эртний Энэтэгийн мэргэн ухаан, үнэт зүйлст шашингүй талаас нь илүү их анхаарал хандуулахыг уриалж байна. Энэ улсад орчин үеийн шинжлэх ухааны ойлголт, технологийн хөгжил, эртний Энэтхэгийн мэргэн ухааныг хослуулан илүү энх тайванч, шударга, үнэнч нийгмийг бүтээх агуу боломж байна.”

Дээрхийн гэгээн гурван төрлийн үзэгдлийг - илт үзэгдэл, далд үзэгдэл, машид далд үзэгдэл - ойлгоход логик, учир шалтгааны ухаан болоод оюун ухаан чухал ач холбогдолтой болохыг онцлон хэлэв. Машид далд үзэгдлийг ойлгохын тулд бид итгэл хүлээсэн хүмүүсийн туршлагад найдах хэрэгтэй бол далд үзэгдлийг ойлгохын тулд бид логик болон үр дагаварт найдна. Илт үзэгдлийг ойлгоход оюун ухаан болоод бидний мэдрэхүйн туршлага хэрэг болдог. Тэрбээр шинжлэх ухаанд илт болон далд үзэгдлийг судалж байгааг дурдаад, эрдэмтэдтэй хийсэн үр дүнтэй хэлэлцүүлгүүдийнхээ талаар дахин нэг дурсав.

Дараа нь Дээрхийн гэгээн өөрийн хорт муу сэтгэлээ хувиргахад болон бодит байдлыг ойлгоход асар их тус болсон хэмээн үздэг хутагт Нагаржунагийн сургаалиас эхлэн Наландагийн 17 их бандида нарт зориулан зохиосон магтаалаа уншиж өгөв. Америкийн сэтгэл судлаач Аарон Бекийн "уурласан хүний харж байгаа зүйлийн 90% нь түүний сэтгэцийн төсөөлөл байдаг" гэсэн ажиглалт нь хутагт Нагаржунагийн сургаалтай таардаг болохыг тэрбээр дурдав. Мөн тэрээр Энэтхэгийн физикч Ража Рамана "Нагаржунагийн зохиолуудад квант физикийн шинэ гэж үздэг санаанууд тусгагдсан байдгийг олж мэдсэн" талаараа түүнд хэлж байсныг эргэн дурслаа. Эцэст нь тэрбээр Нагаржунагийн сургаалиудаас/зохиолуудаас өдөр бүр уншиж, эргэцүүлдэг тухайгаа тэмдэглэн хэлэв.

Магтаалын шүлгүүдийг уншихдаа тэрээр эртний Энэтхэгт цэцэглэн хөгжиж байсан үзэл санааны цар хүрээг тодорхойлсон Арьяандева, Буддапалита, Бхававивека нарын талаар бишрэн ярьж, мөн Чандрагирди болон Шантидева гэгээнтнүүдийг магтан сайшаав. Чандрагирдигийн зохиосон "Төв үзэлд орохуй" (Мадхьямакаватара) зохиол нь Төвөдийн бурханы шашны мэргидийн үндсэн сурах бичиг болсон байдаг. Тэрээр Хуну лам Ринбүүчигээс Шантидева гэгээний "Бодьсадвын явдалд орохуй" (Бодьчарьяаватара) зохиолын энэрэн нигүүлсэхүй сэтгэлийг хэрхэн хөгжүүлж, уур хилэнг номхотгох талаар дүрсэлсэн тайлбарыг хүлээн авсан нь түүний амьдралыг өөрчилсөн тухай ярив.

Зураг: Дээрхийн гэгээн Далай лам 2017 оны 2-р сарын 3-нд Энэтхэгийн Шинэ Дели хотноо Видьялоке төвийн номын айлдварын үеэр ном айлдаж байгаа нь. Гэрэл зургийг Тензин Чожор / ДЛО

“Өнөөдөр дэлхийн 1 тэрбум буддистын дотроос зөвхөн Төвөд, Монголчууд л Наландрын уламжлалыг, түүний логик, учир шалтгааны хамт авч үлдсэн юм. Энэ бол Гуру Падмасамбхавагийн дэмжлэгийг хүлээсэн Шантаракшитагийн ач буяны шууд үр дүн юм. Хятадын мэргидүүд ямар нэгэн үзэл баримтлалыг дагадаггүй бясалгалыг магтан сайшааж байхад Шантаракшитагийн шавь Камалашила задлан шинжлэх болон учир шалтгааны ухааны ач холбогдлыг онцлон тэмдэглэсэн юм.”

“Гүн үзлийн эдгээр багш нараас гадна Майдарын таван бүтээлийг цуглуулсан хутагт Асанга тэргүүтэй арвин их үйлсийг номлодог багш нар байсан. Хутагт Асангагийн дүү/ах Васубандхугийн 'Абхидхармын сан' (Абхидхармакошакарика) бүтээлд оюун ухаан болоод сэтгэлийн үйлийн талаар гайхалтай тайлбарласан байдаг. Дигнага, Дхармагирди нар логик болон танин мэдэхүйн онолын талаар бичсэн. Вимуктисена, Харибадра нар Билиг барамидын сургаалыг тайлбарласан. Гунапрабха, Сакьяпрабха нар винайн ёс буюу сахилын талаар дэлгэрэнгүй бичсэн.”

“Дараа нь 11-р зуунд Төвөдийн эзэнт гүрний төв засаглал нурж, Буддын шашны уламжлал тасрахад баруун Төвөдийн нэгэн жижиг хаант улсын захирагч Буддын шашны сургаал, номлолыг сэргээхээр Атиша гэгээнийг урьсан юм.”

“Наландрын эдгээр уламжлал Энэтхэгт хаана ч үлдээгүй бөгөөд бурханы шашны төв үзлийг дэлгэрүүлсэн анхны газар болох Наландрын хийд эвдэж сүйтгэгдсэн үед бид, Төвөдүүд, тэдгээр уламжлалыг авч үргэлжлүүлсэндээ бахархдаг юм. Одоо бид зөвхөн залбирал, зан үйлээс илүүтэй оюун ухаанаа сургаж/дадуулж, логик, учир шалтгааны ухааныг ашиглан 21-р зуунд илүү энх тайванч дэлхий ертөнц болоод илүү аз жаргалтай хүн төрөлхтнийг бүтээж чадна хэмээн найдаж байна.”

30 минутын цайны завсарлагааны дараа Дээрхийн гэгээн үзэгчдийн зүгээс өөрсдөдөө хэрхэн энэрэнгүй хандах, түүнд суралцах арга замууд, аз жаргалтай байдлаа хэрхэн хадгалах, эртний Энэтхэгийн мэргэн ухааныг хэрхэн практикт хэрэгжүүлэх, дотоод хүч чадлаа хөгжүүлэх замаар сэтгэлийн тогтворгүй байдалтайгаа хэрхэн тэмцэх зэрэг талаар асуусан асуултуудад хариулав. Хутагт Нагаржунайгийн "Хаанд илгээсэн захидал" номын айлдварыг эхлэхийн өмнө Дээрхийн гэгээн Бурхан багшийн номлосныг тоймлон айлдах хүсэлтэй байгаагаа мэдэгдэв. Тэрээр Энэтхэгийн ихэнх оюун санааны уламжлалуудын нэгэн адил Бурхан багш биднийг төрлөөс төрөл дамжин амьдардаг, мөн үйлийн үрийн үр дагаврыг хүлээн зөвшөөрснийг тэмдэглэв.

Зураг: Үзэгчдийн төлөөлөл 2017 оны 2-р сарын 3-нд Энэтхэгийн Шинэ Дели хотноо Дээрхийн гэгээн Далай ламаас номын айлдварын үеэр асуулт асууж буй нь. Гэрэл зургийг Тензин Чожор / ДЛО

“Өмнөх олон төрөлдөө Бурхан багш оюун ухаанаа дадуулж, буяны үйлийг хураах боломжтой байжээ. Тэрээр бясалгасаар, гэгээрэлд хүрсэн. Ойролцоогоор 2600 жилийн өмнө үүнийг хүлээн авах чадвартай төрөлхтнүүд байсан тул Бурхан багш дагалдагчдадаа хэрхэн дадлага хийхийг харуулахын тулд хүний дүрээр энэ Замбуутивд заларсан. Амьдралынхаа эхэн үед тэрээр хааны ордонд ханхүүгийн амьдралаар амьдарч байгаад өвчин зовлон, үхэл хагацал, өтөлж хөгшрөхийн зовлонтой тулгарахад түүнийг хэрхэн даван туулах хэрэгтэй талаар бодох болсон юм. Хааны амьдралыг орхисныхоо дараа тэрээр хатуу бэрх зургаан жилийг төвлөрөл буюу "шамата" (амар амгалан орших) бясалгалыг хөгжүүлж туулан өнгөрүүлсөн бөгөөд эцэст нь задлан шинжлэх, гүн ухаарал буюу "випашня" бясалгалд шилжиж, зовлонгийн үндэс нь мунхагаас үүдэлтэй юм гэдгийг таньсан. Тэрээр төгс мэргэн ухаанаар Бурхан болсон боловч “Хутагт агуу ихэд цэнгэсэн нэрт их хөлгөн судар”-т (Лалитавистара судар) Бурхан багшийн тухай ийн иш татсан байдаг:”

Гүн бөгөөд амар амгалан, нарийн төвөггүй, цэвэр гэрэлт -

Рашаан мэт дээдийн номыг би бээр оллоо.

Гэвч би үүнийг номлолоо ч хэн ч ойлгохгүй,

Тиймээс би энд, ойд чимээ үл гарган суумой.

“Гэсэн хэдий ч тэрээр урьдын таван нөхрөө хайж олсон бөгөөд тэд түүнийг лам болсныг, мөн түүний яриа, биеэ авч яваа байдал өөрчлөгдсөнийг анзаарчээ. Тэд түүнээс юу тохиолдсоныг асуухад тэрээр шалтгаан нөхцөлийн үүднээс Хутагтын дөрвөн үнэний сургаалиа тайлбарлажээ. Зовлон үнэн, зовлонгийн шалтгаан үнэн, түүнээс зайлсхийж болно, зовлонг хорих нь үнэн, хорихуйн үнэн нь хутагтын зам мөрөөр замнаснаар зовлонгоос гэтэлгэж болно. Тэрээр хэн ч зовлонг хүсдэггүй бөгөөд, түүнээс зайлсхийхийн тулд бид түүний шалтгааныг ойлгож, тэдгээрийг арилгах хэрэгтэйг тайлбарласан.”

Дээрхийн гэгээн зовлонгийн гурван түвшний талаар тайлбарлав. Эдгээр нь зовлонгийн зовлон (үүнийг амьтад ч өөрсдөө мэддэг), хувирахуйн зовлон, түгээмэл хуран үйлдэхүйн зовлон болно. Тэрээр мөн оюун ухааны нарийн түвшнүүд, тэдгээрийг мунхгийн харанхуйг арилгахад хэрхэн ашиглаж болох талаар дурдав. Тэрээр зовлон нь муу сэтгэл буюу нисванисаас эхтэй бөгөөд бүх муу сэтгэлийн уг язгуур нь мунхаг сэтгэл болох тухай тайлбарлав. Үзэгдэл юмс нь харагдаж байгаа шигээ оршдоггүйг, өөрөөр хэлбэл үзэгдэл ба бодит байдлын хоорондын ялгааг ойлгосноор үүнийг танина.Тэрээр хамгийн дээд гүн ухааны сургууль болох Төв үзлийн тогтсон таалалд (Прасангика Мадхьямика) "юмс огт оршдоггүй ч биш, эсвэл харагдаж байгаа шигээ оршдог ч биш, харин юмс бол зүгээр л нэрийдсэн зүйл/нэрийн төдий зүйл" гэж үздэгийг хэлэв.

Номын айлдвар гадаалахад Самантабхадрагийн “Ерөөлийн хаан” залбиралыг уншив. Номын айлдварт оролцсон бүх сүсэгтнүүдэд суудал дээр нь амтат цагаан хоол хүргэн үйлчлэв. Эцэст нь Дээрхийн гэгээн буудалдаа буцахад, бусад хутагт мэргид түүний өглөө айлдсан номын талаар үзэгчидтэй дахин хэлэлцэв. Номын хоёр дахь айлдвар маргааш үргэлжилнэ.

Орчуулсан Б.Болормаа 

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2026 Aрхив
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2026 Aрхив
      • January
    • 2025 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт