Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

Дүжүм эмэгтэйчүүдийн хийдийн нээлт ба Лех хотын Ид-Га-д зочилсон нь 2017 он 7 дугаар сар 26

Түгээх

"Энэтхэг улс, Жамму-Кашмир муж, Ладак, Лех хот – Шивацэлээс Шэй орох зам Инд мөрөнтэй зэрэгцэн орших бөгөөд зарим хэсэгтээ цагаан шохойгоор будсан суваргануудын дундуур мурилзан өнгөрнө. Өнөө өглөө Дээрхийн гэгээн Далай ламыг замаар өнгөрөх үед нутгийн иргэд түүний барааг харахаар замын хоёр талаар цугласан байв. Түүнийг төв замаас салж, Дээд Шэй дэх Дүджом эмэгтэйчүүдийн хийд рүү чиглэхэд замын хоёр талаар сургуулийн дүрэмт хувцсаараа гоёсон олон зуун инээмсэглэсэн хүүхдүүд болон нутгийн иргэд эгнэн зогссон байлаа. Дээрхийн Гэгээнийг Үржин ринбүүчи угтан авах үед цугласан олны дундаас хэд хэдэн хүн чин сүжигтээ хөтлөгдөн, толгойгоо ийш тийш хаялан, ухаан мэдрэлээ алдсан мэт ухасхийн дайрч, урагш зүтгэлэв. Хамгаалалтын ажилтнууд тэднийг тогтоон барих үед Дээрхийн гэгээний адис тэднийг тайвшруулж буй мэт харагдлаа.

2017 оны 7-р сарын 26. Ладак, Шэй дэх Дүджом хийдэд Дээрхийн гэгээн Далай ламыг хүрэлцэн ирэхэд нутгийн иргэд уламжлалт хөгжим тоглон угтаж буй нь. Зургийг: Тэнзин Чойжор/ДЛО

Эмэгтэйчүүдийн хийдийн шинэ дуганы үүдэнд Дээрхийн гэгээн тууз хайчилж, аравнайлах залбирал уншин, дуганы хаалгыг нээснээр хийдийн нээлтийн ажиллагаа эхлэв. Тэрээр 15 метр орчим өндөр Арьяабалын (Мянган мэлмийт, мянган мутарт Жанрайсиг) шүтээний өмнө зул өргөсний дараа лам хувраг, гэлэнмаа нар болон бусад зочдын өмнө суудлаа эзлэв. Мандал өргөх үеэр цай, амтат будаа барьж, Манал бурханы залбирал, Ловон Бадамжунайд зориулсан Долоон мөрт залбирал болон Бурхан багшийн ‘Арван хоёр зохионгуй’ магтаалыг уншив.

Кэнпо Цэвээн Ринзин нээлтэд зориулж үг хэлэхдээ Үржин ринбүүчигийн Бурхан багшийн сургаалыг түгээн дэлгэрүүлэхэд олон жилийн турш гаргасан хүчин чармайлтыг дурдаад, үүний нэг нь өнөөдөр ашиглалтад орж буй энэхүү эмэгтэйчүүдийн хийд болон хурлын танхим болохыг онцоллоо. Дээрхийн гэгээнийг хүрэлцэн ирсэнд гүн талархал илэрхийлээд, түүний нэрийг сонсох төдийхөн гэгээрэлд хүрэх онцгой мөр үлдээдэг хэмээв.

Үржин ринбүүчи хийдийн үйл ажиллагааны талаар тайлагнахдаа "Дээрхийн гэгээн бидний хүсэлтийг хүлээн авч, хариулж баршгүй их ач ивээлээр энд хүрэлцэн ирсэн гайхалтай завшаан тохиож байна" гээд одоогийн байдлаар тус хийдэд 52 эмэгтэй хувраг шавилан суудгаас залуус нь сургууль, коллежид суралцаж, ахмадууд нь ном бясалгаж байгааг дурдав. Ринбүүчигийн гол зорилго нь хязгаарлагдмал нөөц бололцоотой хэдий ч эмэгтэй хуврагуудын боловсрол, эрүүл мэндэд анхаарч, шашин болон хамаг амьтанд туслах явдал юм гээд Дээрхийн гэгээний өлмий бат орших болтугай хэмээн ерөөв.

Ладакийн Уулын өөртөө засах хөгжлийн зөвлөлийн дарга доктор Сонам Даваа үг хэлэхдээ, өөрийгөө албан тушаалтны хувиар бус Шэй хотын иргэний хувиар үг хэлж байна гээд: "Энэ нутагт буддистууд, христүүд болон мусульманчууд эв найртай амьдардаг" хэмээн онцлов. Түүнчлэн, Дрүгчэн ринбүүчи ойролцоо орших 'Дрүг Пэма Карпо' сургуулийг байгуулсан, мөн Дээрхийн гэгээн энэхүү эмэгтэйчүүдийн хийдийг нээхээр хүрэлцэн ирсэн тул нутгийн иргэд дээдэс багш нараасаа адис хүртэж байна, адислагдаж байна хэмээн мэдэрч байна гэв. Эцэст нь тэрээр мөн 2010 онд их хэмжээний хохирол учруулсан байгалийн гамшгийн дараа "HelpAge India" байгууллага нутгийн иргэдэд зориулан ахмад настны асрамжийн газар байгуулж байгааг тэмдэглэн хэлэв.

Үүний дараа найман эмэгтэй хувраг (дөрөв нь асууж, дөрөв нь хариулах замаар) Дээрхийн гэгээний өмнө 'оршихуйн ойролцоо утгатай үгс'-ийн тухай ном хаялцав. Тэд Дээрхийн гэгээнийг тойрон цуглаж, хамтдаа зургаа татуулсны дараахан дуганы арын хэсгээс нохой чанга хуцах чимээ гарав. Нэгэн саарал 'Апсо' үүлдрийн нохой гүйж орж ирээд, урд савраа Дээрхийн гэгээний өмнөх шатан дээр тавин, түүн рүү эгцлэн харж, сүүлээ шарван мэндэлчихээд гүйж одов.

Дүжүм хийдийн нээлтийн үеэр Бурханы шашны гүн ухааны ном хаялцаж буй эмэгтэй хуврагуудын хамт. Зургийг Тэнзин Чойжор/ДЛО

„Энд, Шэй-д Үржин ринбүүчи маш шаргуу ажиллажээ“ хэмээн Дээрхийн гэгээн хуран цугласан олонд хандан айлдав. „Тэрээр зөвхөн энэ дуганыг бариад зогсохгүй, эдгээр эмэгтэй хуврагуудын боловсрол, сургалтад анхаарч, ихээхэн хүчин чармайлт гаргажээ. Нутгийн иргэд ч сүсэг бишрэлээрээ түүнийг дэмжиж, тусламж дэмжлэгээ үзүүлжээ. Энд хийгдсэн бүх ажил, тэр дундаа амьтны амь аварч буй явдалд би үнэхээр их талархаж байна. Энэ бол Төвөдөд нүүрлэсэн их эмгэнэл гашуудал болоод Бурханы шашны сургаал номд учирсан саад бэрхшээлээс тэс өөр дүр зураг юм. Бид бүгд нэгэн ижил уламжлалыг дагадаг боловч сургаал номыг дэлгэрүүлэхийн төлөө зөвхөн залбирах нь энэ зорилгод хүргэж чадахгүй юм.“

„Үүнийг баттай болгохын тулд бид сургаал номын утга учир юунд байгааг мэдэх хэрэгтэй. Энэтхэгийн их мэргэн бандида Васубанду Бурхан багшийн сургаалыг иш, онолын ном буюу судар номын болон бясалгал бүтээлийн гэж хоёр ангилж болохыг сургасан байдаг. Бурханы шашны уламжлалыг хадгалж авч үлдэхийн тулд бид судалж суралцан, бүтээл бясалгал хийж хөгжүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл судар номыг уншиж судлаад, сурсан зүйлээ 'Гурван суртгаал' болох ёс зүй, төвлөрөл болон билэг оюунаар дамжуулан амьдралд хэрэгжүүлэх буюу товчхондоо суралцах ба бясалгах гэсэн үг. Энэхүү хийдэд эмэгтэй хуврагууд сахил санваараа сахихаас гадна учир шалтгааны ухаан болон ном хаялцахад суралцаж байна. Сөрөг сэтгэлийн хөдөлгөөнийг дан ганц залбирал уншаад номхотгох боломжгүй, үүнийг ойлгож ухаарснаар болон билэг оюунаар номхотгоно.

Эмэгтэй хуврагууд сургалтын хөтөлбөртөө учир шалтгааны ухааныг багтаах нь яагаад чухал болохын учир нь энэ буй заа. Хятадын коммунистууд Бурханы шашныг зөвхөн мухар сүсэг бишрэлийн тогтолцоо гэж хэлдэг төдийгүй тэд үүнийг ард түмнийг мөлжих хэрэгсэл хэмээн үгүйсгэдэг байв. Харин та нар Бурханы шашны жинхэнэ утга учрыг судалж, зөв мэдлэгтэй болбол үүнийг бусдад тайлбарлаж, тиймэрхүү шүүмжлэл, маргаанд хариулж чадах болно.“

Ладакын Шэй дэх Дүжүм хийдийн нээлтийн ёслол дээр Дээрхийн гэгээн Далай лам айлдвар айлдаж байгаа нь. Зургийг Тэнзин Чойжор/ДЛО

„Цаг хугацаа хэзээ ч зогсдоггүй ч ирээдүйг бид өөрсдийн сонголтоор бүтээж чадна гэдгийг Дээрхийн гэгээн тэмдэглэн хэлээд, бид ирээдүйд ямар байхыг хүсэж байгаагаа тодорхойлж, түүндээ хүрэхийн төлөө ажиллах боломжтой. Энэ утгаараа энд байгаа эмэгтэй хуврагууд болоод гадаа цугласан сурагчид ирээдүйн итгэл найдварыг төрүүлж байна. Гэхдээ тэдэнд орчин үеийн боловсролоос гадна сэтгэл санааны амар амгаланг олоход туслах дотоод сэтгэлийн боловсрол зайлшгүй шаардлагатай гэв.

Тэрээр Үржин ринбүүчид хандан эмэгтэй хуврагуудад Бурхан багшийн үндсэн сургаалын талаар бат бөх суурь мэдлэг олгох хэрэгтэйг зөвлөлөө. Үүнд тулгуурлан тэд Лончэнпа гэгээний 'Алжаалыг тайлж амраах гурван (сургаал) бүтээл', дараа нь өөр өөр үзэл онолтой танилцуулах 'Тогтсон тааллын сан' зэрэг зохиолуудыг судалж болох юм. Мөн үүн дээр Лончэнпагийн 'Их хөлгөний сан' болон 'Номын чанарын сан'-г нэмж судалж болно. Дээрхийн гэгээн хүмүүст тараасан 'Билгүүний зүрхэн судар' буюу '25 мөрт Билгүүний Парамита' судар бүхий жижиг товхимолыг авч, агуулгыг нь товч тодорхой тайлбарлав. Эмэгтэй хуврагуудад хандан тэрээр:

'Сайн суралцаарай, та нар ч гэсэн бүрэн эрхт багш нар болж чадна. Өнгөрсөн оны 12-р сард Өмнөд Энэтхэгт 20 эмэгтэй хувраг 20 орчим жил шаргуу суралцсаны үр дүнд Гэвшма цол хүртсэн' гэлээ.

Дээрхийн гэгээн үргэлжлүүлэн дээдийн номд суралцах нь зөвхөн лам, гэлэнмаа нарын хэрэг биш, энгийн сүсэгтэн олон ч мөн суралцах ёстойг нэмж хэлэв. Дараа нь тэрээр цугласан олонд Арьяабал, Манзушри, Ловон Бадамжунай, Хаянхирваа болон Очирваань бурхадын тарнийн лүн хайрлав.“

2017 оны 7-р сарын 26. Энэтхэг улс, Жамму-Кашмир муж, Ладак, Шэй. Дүжүм эмэгтэйчүүдийн хийдийн нээлтийн ёслолын үеэр Дээрхийн гэгээн Далай лам хурлын танхимд айлдвар айлдаж байгаа нь. Зургийг Тэнзин Чойжор/ДЛО

Дээрхийн гэгээн дуганаас гарахдаа 'HelpAge India' байгууллагын ахмад настны асрамжийн газрын төслийн шав тавих ёслолд оролцов. Үүний дараа тэрээр Шэй хотоос Лех рүү хөдөлж, тэнд Рамадан сарын залбирал үйлддэг задгай талбай болох 'Ид-Га'-д суннит болон шиит мусульманчуудын нийгэмлэгээр зочлов.

Суннит нийгэмлэгийн ерөнхийлөгч Дээрхийн гэгээнийг хайр ба энх тайвны амьд бэлгэдэл хэмээн онцлоод, Зожи даваанаас Туртук хүртэлх газар нутгийг хамарсан мусульманчуудын нийгэмлэг нь Ладакийн шашин хоорондын эв нэгдлийг хадгалахын тулд бүхий л хүчээ дайчлан ажиллах болно гэдгээ амлалаа. Мөн зарим нэг хар муу санаат хүмүүсийн үйлдэл болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй гуйвуулсан мэдээллүүдийг эс тооцвол исламын шашин нь энх тайванч шашин юм хэмээн тэрээр нэмж хэлэв.

Тэрээр мусульманчуудын нийгэмлэгийн өмнөөс Ид-Га талбайг харж ханддаг Буддын шашинт гэр бүлийн нэгэн эмэгтэйд бэлэг гардуулахыг Дээрхийн гэгээнээс хүслээ. Саяхан тэд эзэмшил газраа өргөтгөх хүсэлтэй байх үед Буддын шашинт хөршүүд нь 'Гомпа (хийд) эсвэл Масжид (сүм) аль нь ч байсан ялгаагүй, нэг л зүйл' хэмээн хэлээд газраа өгсөн тухай тэрээр дурдав. Абдул Ганишейхийн бичсэн түүхийн номыг Дээрхийн гэгээнээр нээлгэхийг хүссэнийхээ дараа тэрээр: 'Эрхэм та минь, Ладакт дахин дахин ирж байгаарай. Бид таныг урт наслахыг ерөөж байна' хэмээн үгээ өндөрлөв.

Ид-Га-д зочлох үеэрээ исламын шашинтны нийгэмлэгийг дэмжигч Буддын шашинт эмэгтэйд бэлэг гардуулж байгаа нь. Зургийг Тэнзин Чойжор/ДЛО

Дээрхийн гэгээн хариу айлдахдаа: „Эрхэм хүндэт ах дүү нар минь, та бүхний чин хүндэтгэлийг би ойлгон хүлээн авч байна. Лех хотын мусульманчуудын нийгэмлэгт дахин зочилж байгаадаа баяртай байна. Бид бүгд хүн төрөлхтний хувьд адилхан учраас би энэ дэлхий ертөнцийг илүү жаргалтай, илүү нигүүлсэнгүй болгохын төлөө зүтгэдэг. Бид адилхан замаар төрцгөөдөг. Хүмүний хувьд бид бүгдээрээ ижилхэн энэрэн нигүүлсэх сэтгэлийн үндсэн мөн чанартай. Би мөн шашин хоорондын эв нэгдлийг дэмждэг. Би бол Буддын шашны лам хүн, магадгүй өөрийгөө Буддын шашны эрдэмтэн ч гэж хэлж болох юм. Хүмүүсийн хэрэгцээ болон зан төрх өөр өөр байдаг учраас бидэнд өөр өөр гүн ухааны үзэл баримтлал бүхий шашны уламжлалууд хэрэгтэй байдаг. Сая сая хүмүүс эдгээр өөр өөр уламжлалыг дагаж байгаа тул бид тэднийг хүндэтгэх ёстой.

Би мусульманчуудтай анх төрсөн нутагтаа таарч байсан. Дараа нь Лхас хотод 2000 орчим хүнтэй мусульманчуудын нийгэмлэг байсан. Хятадаас ирсэн зарим нь махны худалдаа эрхэлж, биднийг махаар хангадаг байв. Бусад нь Ладакаас ирсэн хүмүүс байлаа. Тэднийг анх ирэхэд Тавдугаар Далай лам сүм (Масжид) барих газар өгч, төрийн ёслолын арга хэмжээнд урьдаг байсан. Бид бүгд найртай сайхан амьдарч ирсэн.

Энэтхэг улсад дэлхийн шашнууд хоорондоо эв найртай амьдарч болдгийн амьд жишээ бидэнд байна. Би өмнө нь Энэтхэгийн мусульманчуудын төлөөллүүдийг дэлхийн бусад хэсэгт болж буй зөрчил мөргөлдөөн, тухайлбал шиит болон суннитуудын хоорондох маргааныг зохицуулахад зуучлан оролцохыг санал болгож байсан. Буддын шашинтны хувьд миний хийж чадах зүйл бага боловч мусульман ах дүү нарын хувьд та бүхэн тусалж чадах юм. гэлээ.

2017 оны 7-р сарын 26. Энэтхэг улс, Жамму-Кашмир муж, Ладак, Лех. Дээрхийн гэгээн Далай лам Ид-Га талбайд айлдвар айлдсаныхаа дараа мусульманчуудын нийгэмлэгийн гишүүдийн хамт. Зургийг Тэнзин Чойжор/ДЛО

Өнөө үед 'исламын шашны террорист' гэх нэр томьёог ашиглах нь буруу гэдгийг би байнга сануулж хэлдэг. Хэн нэгэн террорист ажиллагаа явуулж эхлэнгүүт тэрээр жинхэнэ мусульман хүн шиг байхаа больдог. Коран судрыг дагагч нь Аллахын бүх бүтээлийг хүндэтгэх ёстой бөгөөд цус урсгаж буй хүн бол жинхэнэ мусульман биш гэж надад хэлсэн. Үүнээс гадна, Фарук Абдуллагийн надад тайлбарласнаар 'Жихад' гэдэг нь угтаа өөрийн сэтгэлийн сөрөг хөдөлгөөнтэй тэмцэх дотоод тэмцэл юм гэдгийг би дахин давтан хэлье. Ийм шалтгаануудын улмаас би Вашингтон хотод болсон 9-р сарын 11-ний үйл явдлын дурсгалд зориулсан арга хэмжээний үеэр цөөн хэдэн хүний буруутай үйлдлээс болж мусульманчуудын нийгэмлэгийг бүхэлд нь шүүмжлэх нь буруу гэдгийг тодорхой хэлсэн билээ.

Дээрхийн гэгээн саяхан Занскарт айлчлах үеэрээ буддын болон исламын шашинтнуудын хооронд үл ойлголцол гарсантай холбогдуулан тэдэнд хандаж: "Та бүхэн хамтдаа амьдрах шаардлагатай учраас нэг нэгэндээ тусалж, бие биенийхээ дэлгүүр хоршоогоор үйлчлүүлхээс татгалзахгүй байхыг" зөвлөсөн тухайгаа ярив.

Мөн тэрээр Сринагарт байхдаа Төвөдөд амьдарч байсан мусульманчуудтай уулзах үедээ тэдний хүүхдүүд эцэг эхийнхээ ярьдаг Лхасын язгууртны аялгаар маш цэвэрхэн ярьж байгааг хараад ихэд биширсэн тухайгаа дурдлаа. Тэрээр эдгээр хүмүүсийн заримыг Төвөдийн төв захиргаанд (CTA) ажилд авах боломжтой эсэхийг судлахыг Сикён (Ерөнхий сайд)-д зөвлөжээ.

Төгсгөлд нь Шиит нийгэмлэгийн ерөнхийлөгч ладак хэлээр талархал илэрхийлж, Дээрхийн гэгээнийг урт наслахыг ерөөхөд цугласан олон нэгэн зэрэг алга ташин дэмжлээ. Үүний дараа Дээрхийн гэгээн хүлээн авагч талын бэлтгэсэн амтат зоогийг бариад Шивацэл ордон руугаа буцав.

Орчуулсан Б.Болормаа

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2026 Aрхив
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2026 Aрхив
      • January
    • 2025 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт