Сиэтл хот, Вашингтон хот, АНУ, 2008 оны 11-р сарын 14 (Женнифер Лэнгстоны хийтлэл, Seattle Post Intelligencer) - Даваа гарагт KeyArena танхимд цугласан олон мянган хүүхдийг хөршдөө хатсан навч өвс цэвэрлэхэд туслах, эсвэл өдрийн хоолоо хуваалцах зэрэг сайн үйлс хийхийг уриалсан. Гүзээлзгэний чанамалтай сэндвичээс эхлээд хичээлийн завсарлага хүртэл өдөр тутам жижиг зүйлсийг ч сайшааж таашаал авахыг тэдэнд сануулав. Далай лам тайзан дээр алгаа хавсарч бөхийн алхахад хүүхдүүд түүнийг яг л рок од шиг хөгжөөн дэмжиж, сандал дээр зогсоод, гартаа барьсан сэнсээр даллаж байв.
Гэвч Бразилийн бөмбөр, Америкийн уугуул иргэдийн түүх болон хип хоп тоглолтын үеэр хөгжин наадах зуураа оюутнууд өөрсдийн өвлөн авах эх дэлхийгээ өөрчлөх том үүрэг даалгавар хүлээж авлаа. Далай лам галактикийн бүх зүйлс харилцан хамааралтай болох хийгээд өвдөлт, таашаал, аз жаргал, уй гашууг үүсгэдэг нийтлэг шалтгааныг онцлон тэмдэглэв. "Бид" ба "тэд" гэсэн хуваагдал нь хуучирсан бөгөөд 6 тэрбум хүн нэгэн дэлхийг шүтэн амьдарч байгаа гэж тэр хэлэв. Тэрбээр энэрэн нигүүлсэхүй, "халуун дулаан сэтгэл" нь шашин шүтлэгийн бус, ердийн ухагдахуун бөгөөд хайрлахад хайр энэрэл нь ойр дотны хүмүүсээс хальж илүү эргөн хүрээтэй байх ёстой гэж тэмдэглэв. Дээрхийн гэгээн "Энэрэл нигүүсэл нь түгэн дэлгэрч дайснуудад хүрдэг. Бидэнд ийм энэрэхүйн сэтгэл үнэхээр хэрэгтэй" хэмээн айлдав.
Сьерра-Леон улсын иргэний дайны үеэр хүүхэд насандаа цэргийн алба хааж байхдаа дурсамж номмбичсэн хүний эрхийн тэмцэгч, зохиолч Ишмаэл Биа тус мужийн өнцөг булан бүрээс ирсэн 14,500 оюутанд хандан тэдний үеийнхэнд хийх зүйл их байгааг тэмдэглэн хэлээд "Бидэнд өвлүүлж буй дэлхийн өнөөгийн нөхцөл байдал тийм тааламжтай биш байна. Үүнийг өөрчлөх үйл явц эргэн тойрныхоо хүмүүсийг сайн сонсож, мэдэхээс эхэлдэг ... ингэж чадвал бид хүмүүс зовж шаналах цагт тэднийг харж, сонсох чадвартай болно" гэв. Хэн нэгэн таныг өөртөө ойртуулж татахад биш хойш түлхэхэд, та энэ нь юунд хүргэж болох талаар тунгаан, илүү сайнаар бодох үед эр зориг гардаг төрдөг гэж тэр хэлсэн.
Сиэтл охидын сургуулийн 7-р ангийн сурагч Жессика Марковиц хэлэхдээ тайзан дээр Далай ламд хандан “Өөрчлөлт нь таны зүрх сэтгэл болон таны хамт олонд буюу таны оршихуйгаас эхэлдэг. Та энх тайвны манлайлагч билээ. Би өдөр бүр амар тайван биш хүмүүстэй тааралддаг, магадгүй тэд дотоод сэтгэлдээ амар амгаланг олж чадаагүйтай холбоотой байж магадгүй" гэсэн юм.
Сиэттл хотын төв сургуулийн ахлах ангийн сурагч Кэти Месмер бусад сурагчдын хамт цагаан тугтай жагсаалаар талбайд гарч ирснийхээ дараа “Далай лам өөртэй нь санал нийлэхгүй байгаа хүмүүст хэрхэн энэрэнгүй ханддагийг хамгийн ихээр сонирхож буй”-г илэрхийлсэн. Тэрээр "Иракт дайн болж байгаад санаа зовниж байна. Ялангуяа залуучуудын хувьд бид хүчирхийлэл газар авсан дэлхий ертөнцөд амьдрахад хүрч буй мэт санагдаж байна. Тиймээс бид энэрэнгүй байж, уур хилэнгээ тэвчин, хариу дайралт хийхгүй байхын тулд юу хийх боломжтой вэ?" гэж тэр асуув. Далай лам заримдаа "бяцхан тэмцэл" шаардлагатай байдаг хэмээгээд багадаа ахынхаа эсрэг хамгийн сайн зэвсэг байсан хумсаа харуулжээ.
Сиэтл хотын баруун дүүрэгт гэрээр сурдаг, гэр бүлтэйгээ Бурханы сүмд явдаг 8 настай Кайлас Криванка хүү Далай ламын захиасыг хүн бүр зүрх сэтгэлдээ шингээж авбал дэлхий ертөнц өөр болно гэж бодож буйгаа илэрхийлэв. Тэрбээр "Хүн бүр бие биедээ маш эелдэг байх болно. Хэрэв хэн нэгэн ямар нэг зүйлийг хүсч байвал, түүнд шууд өгдөг болно ... тэгээд бүгд аз жаргалтай байх болно" гэж тэр мөрөөдлөө хэлэв. Далай ламтай уулзах насан туршид нэг удаа тохиох аз завшааныг алдахгүйг маш их хүсэж байснаа хэлсэн. Түүний урам хугараагүй бөгөөд тэр "Би бүх хүмүүс рүү нүүр дүүрэн инээмсэглэсээр байна" гэж хэлсэн юм.










