Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

Бялакуппегээс Бангалорыг зорилоо 2014 он 1 дүгээр сар 5

Түгээх

Бангалор, Карнатака, Энэтхэг, 2014 оны 12-р сарын 4.

Арван өдрийн турш Ламрим буюу Бодь мөрийн зэрэг ном айлдаж, олон хүнтэй ганцаарчлан болон хэсгээр уулзсан үйл ажиллагаа нь ямар нэг саад бэрхшээлгүй, амжилттай болж өндөрлөсний дараа Дээрхийн гэгээн Далай лам Бялакуппегаас буцах цаг болжээ. Тэрээр Сэра Жэй хийдийн гол дуганд морилон, хийдийн шүтээн бурхдад залбирав. Нийт 30,000 гаруй хүн цугларсан арга хэмжээний үеэр сайн дураараа ажилласан лам нар дуганы төвд эгнэн зогссон байлаа. Гэлүгва буюу шарын шашны дээд зиндааны лам нар, Бялакуппе болон бусад хийдийн хамба лам нар түүнийг үдэхээр иржээ. Дээрхийн гэгээнийг ном айлдахыг хүсэж, урьсан Линг Ринбүчи түүнийг машинд нь суулган үдэж өгөв.

Дээрхийн гэгээнтний заларсан машины цуваа суурин газраар дайран өнгөрөхөд, замын дагуу найман настай нялхаас наян настай буурал хүртэл бүх насны энгийн ард иргэд, лам хуврагууд хадаг, цэцэг, хүж барин жагсжээ. Тэдний ихэнх нь инээмсэглэж байсан бол зарим нь нулимс дуслуулж байлаа. Хамба лам нар Далай ламыг даган тодорхой замыг туулж үдэж өгөөд эргэжээ.

Дээрхийн гэгээн Далай ламын эхний зогсоол нь Бялакуппегийн захад, сайтар засаагүй замын хажууд орших алслагдсан суурин болох, 4000 гаруй хүн амтай Чоукур төвөд суурин байв. Дээрхийн гэгээнийг Төвөдийн уламжлалт заншлаар хүлээн авч, суурингийн ард иргэдэд үг хэлүүлэхээр нэгэн жижиг танхимд урилаа.

Эхлээд тэр тайзны захад эгнэн зогссон багачуудыг өхөөрдөөд, үүдэн шүд нь унасан нэгэн хүүг онцолж шинэ шүд нь ургаж байгаа эсэхийг асуув. Ахмадуудтай ярилцах үеэрээ зарим өндөр настан Төвөдөд лам байсныг олж мэдэв.

Дээрхийн гэгээн өмнө нь энд анх ирэхэд бүгд майханд амьдарч байсныг дурслаа. Тэр цагаас хойш нөхцөл байдал сайжирчээ. Тэрээр сүм хийдүүдийн ачаар том суурингууд нь илүү хөгжсөн ч Чоукур дахь нөхцөл байдал тийм ч муу биш байна гэлээ.

Зураг. Дээрхийн гэгээн Далай ламыг Энэтхэгийн Карнатка мужийн Перияапатна хот дахь Чоукур төвөд сууринд ирэхэд нь уламжлалт ёсоор угтан авч буй … 2014 оны 1 сарын 4 Зургийг: Жереми Руссел

Дээрхийн гэгээн Далай лам Чоукур суурингийн иргэдээс: "Та нар энд гэртээ байгаа юм шиг байна уу?" гэж асуухад, тэд нэгэн дуугаар "Тийм ээ" гэж хариулав.

Тэгэхэд тэрээр: "Сайн байна. Эх орноо орхин, дүрвэн амьдарч байгаа та бүхэн энд сайн сайхан амьдарч байгаа нь яамай даа. Би Норбулинкагаас явахдаа Энэтхэгт ирнэ гэж ер төсөөлөөгүй. Гэтэл биднийг явсны дараахан Потала, Норбулинкаг бөмбөгдөж эхэлсэн. Кичу гол руу Хятадын цэргийн хуарангийн хажуугаар явж өнгөрөхдөө маш их айж байлаа. Бид бүх чадлаараа хичээн чимээгүй байсан ч, мэдээж морьдын туурайн чимээ гарна. Мөн бид огт гэрэл гаргалгүй явж байсан юм.

Гол гаталж, голын цаадтайх давааг давсны дараа бид Лхокад хүрч, тэнд Чуши Гандрукийн цэргүүд, лам нар болон бусад хүмүүстэй уулзан өмнө зүгийг зорилоо. Биднийг Энэтхэгийн засгийн газар хил нэвтрүүлэх эсэхэд нь эргэлзэж байсан тул Бутан, Мон (Mön) -ын аль нэг рүү явах тухайгаа ярилцсан. Энэ тухай лавлуулж тодруулахаар хэсэг хүнээ цааш явууллаа. Мончуудын нутаг руу явсан хүн маань Энэтхэгийн засгийн газрын албан тушаалтнууд биднийг хүлээн авахаар бэлдэж байна гэсэн мэдээтэй буцаж ирсэн. Тэр үед юу ч тодорхой бус, бид зөвхөн доор газар, дээр тэнгэр байгааг л мэдэж байлаа.

Анх бид дүрвэж ирэхдээ юу болохыг мэдэхгүй, байдал дээрдэх байлгүй дээ гэж л найдаж байлаа. Бандит Неру надтай уулзахаар ирсэн. Түүнийг Хятадад 1954 онд албан ёсны айлчлал хийж байхад нь бид Бээжинд танилцсан юм. Энэ нь Жоу Энлайгийн зохион байгуулсан хүлээн авалт дээр болсон хэрэг л дээ. Жоу Эньлай Хятадын албан тушаалтнуудыг түүнд танилцуулж байгаад, над дээр ирээд "Энэ бол Далай Лам" гэж хэлэхэд, Неру таг хөшиж орхиод юу ч хэлсэнгүй. Энэ нь надад түүнийг Төвөдийн талаарх шийдвэрээ аль хэдийн гаргачихсан юм болов уу гэх бодлыг төрүүлж билээ. Мөн Энэтхэг, Төвөдийн хоорондох удаан хугацааны харилцааны талаар бодож байсан ч байж мэднэ" хэмээн өгүүллээ.


Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Чоукур төвөд сууринд үг хэлж байгаа нь … Перияапатна, Карнатка, Энэтхэг … 2014 оны 1 сарын 4 Зургийг: Жереми Руссел

Дээрхийн гэгээн Далай лам дараа нь 1956 онд Энэтхэгийн Засгийн газрын урилгаар тус улсад ирэхдээ түүнтэй дахин уулзжээ. Махабоди нийгэмлэгийн урилга Далай ламын хувьд төдийлөн ач холбогдолтой биш тул хүлээн авахгүй байх гэж Хятадын эрх баригчид мэдэгдэж байсан ч, Энэтхэгийн Засгийн газраас ирсэн энэ урилгыг ихэд талархан хүлээн авч уг айлчлалыг хийсэн аж. Тэрбээр Төвөдөд тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар ярьж, Төвөд рүү буцалгүй, Энэтхэгт дүрвэх талаар бодож буйгаа тэр үед хэлж байжээ.

Неру түүнтэй санал нийлээгүй бөгөөд, ингэвэл зорилгодоо хүрэхгүй, харин буцаж очоод 17 зүйл бүхий хэлэлцээрийн үндсэн дээр Хятадын талтай асуудлыг шийдвэрлэхийг үргэлжлүүлэн оролдох нь дээр гэж зөвлөжээ. Тэрээр зөвлөгөөгөө баталгаажуулах үүднээс уг хэлэлцээрийн хуулбарыг хүртэл авчирсан байжээ.

Дээрхийн гэгээн Далай лам 1957 онд Лхаст буцаж ирсэн боловч байдал улам дордож, улмаар 1959 онд Төвөдөөс дүрвэсэн түүхтэй.

"Би Неругийн зөвлөгөөг дагахыг хичээсэн ч, дүрвэж ирсний минь дараа тэрээр бидэнд тохиолдсон зүйлд сэтгэл нь өвдсөн юм шиг санагдсан. Бид залууст боловсрол олгох тухай ярилцаж, тэрбээр энэ талаар тусламж үзүүлэхээр санал болгосон. Эрх чөлөөт улсад ирсэн тул төвөд суурингуудыг байгуулах боломжтой болсон юм. Үүний зэрэгцээ бид НҮБ-аас дэмжлэг хүссэн бөгөөд олон талаар маш их тусламжийг хүлээн авсан. Та бүхэн шиг хүмүүс шаргуу хөдөлмөрлөж, үнэтэй хувь нэмэр оруулсан. Та нар ч мөн адил. Одоо бүгдээрээ таалал төгссөн хүмүүсийнхээ төлөө залбиръя, мөн одоо насан өндөр болсон ахмад буурлууд та бүхнээ бид асран халамжлах болно. Бид өнгөрсөн болон ирээдүйн амьдралд итгэдэг учраас хойд насныхаа төлөө залбирч бас болно".

Төвөдүүд бидний халуун дулаан сэтгэл, найрсаг уриалгахан занг олон хүн үнэлдэг гэдгийг залуус та бүхэн санаж, энэ сайн нэрээ үргэлж хадгалахын төлөө анхаарч, хичээж яваарай. Эелдэг, үнэнч, нөхөрсөг байгаарай.

"Неру гуай надад НҮБ-д өргөдөл гаргаад ч тус болохгүй гэж хэлж байсан бөгөөд би түүнд “Бид тусламж хүсэхээсээ илүү Төвөдийн асуудлыг дэлхий нийтэд сонордуулж, мартагдуулахгүй байхыг хүсэж байна” гэж хэлж билээ. Тэгэхэд тэрбээр, Төвөдийг мартагдуулахгүй байх хамгийн сайн арга бол залуу үеэ сургах явдал гэж хариулсан. Иймд Төвөдөөс ирсэн ахмад буурлууд яваандаа насан өөд болох тул залуус та нар сайн сурах нь маш чухал. Орчин үеийн боловсролгүйгээр та нар амжилтад хүрэхгүй. Та нар төвөд хэл, буддын уламжлалаа бас сурч мэдэх хэрэгтэй. Тийм ч учраас бид төвөдүүдэд зориулсан тусгай сургуулиудыг байгуулахад Неругаас тусламж хүссэн юм”.


Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Чоукур төвөд суурингийн оршин суугчидтай хамт … Перияапатна, Карнатка, Энэтхэг … 2014 оны 1 сарын 4 Зургийг: Жереми Руссел

Дээрхийн гэгээн өмнөө байгаа хүүхдүүдэд хандан Манзушир бурхны зүрхэн тарни уншдаг эсэхийг асуув. Тэгээд 'Ум ара ба за на ди' гэх энэ тарни нь тэдний оюун ухаанд тустай болохыг хэлж, сүүлийн үе болох 'ди'-г олон дахин давтаж уншихыг зааж өгөв. Мөн тэнд байсан эцэг эхчүүдээс хүүхдүүддээ ингэж уншихад нь туслахыг хүсээд, өөрөө бага байхаасаа эхлэн энэ тарнийг давтаж уншсаар ирснээ, өөрт нь маш их тус болсон гэдгийг хэллээ.

Тэрбээр төвөдүүдийн сууринг дэмжиж ирсэн хэсэг италичуудад хандан талархлаа илэрхийлэв.

Зуурдаар нас эцэслэж буй хүмүүсийн тоо нэмэгдэж байгаад суурингийнхан санаа зовниж байгааг сонсоод Дээрхийн гэгээн тэдэнд өвдсөн үедээ эмчлүүлж байхыг зөвлөв. Төвөдөд эмнэлгийн үйлчилгээ ховор байсан бол, дүрвэж ирсэн энэ газарт нь ийм үйлчилгээ авах бүрэн боломжтой тул хэрэгтэй үедээ эмнэлэгт үзүүлээрэй гэв. Ярианыхаа төгсгөлд тэрээр Бурхан Багш, Жанрайсиг, Дарь эх, Хаянхярваа бурхны авшиг хүртээлээ.

Суурингаас явахынхаа өмнө тэрээр италичуудын тусламжаар байгуулагдсан жижиг хивсний үйлдвэрээр зочилж, Швейцарьт суурьшсан нэгэн гэр бүлийн хандиваар босгосон суварга, том хүрдийг тойрон гороолжээ.

Замдаа Далай ламын дээд боловсролын хүрээлэнд түр бууж, үдийн зоог барьсан байна. Хэдийгээр амралтын үе байсан ч багш, оюутан, ажилтнууд Дээрхийн гэгээнийг угтан авахаар ирсэн байлаа. Шинээр байгуулагдсан энэхүү хүрээлэн нь одоогоор 220 орчим оюутан, 50 ажилтантай бөгөөд төвөдүүдэд зориулсан дээд боловсролын чанар, цар хүрээг сайжруулахаар зорин ажиллаж байна.

Дээрхийн гэгээн тухлан зоог бариад, Бангалор руу хөдөлж, буудалдаа очиж амарлаа.

Орчуулсан С.Баярмаа

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2025 Aрхив
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт