Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

Бат оршил өргөлөө 2024 он 9 дүгээр сар 7

Түгээх

Энэтхэг, Химачал Прадеш муж, Дарамсала хот, Тэгчин Чойлин хийд - Дээрхийн гэгээн Далай ламд бат оршил өргөх ёслолд зориулан Намжал дацангийн Зүглэгхан дуганыг өнөөдөр тод чимэглэсэн байв. Сүмийн багануудыг Энэтхэгийн тугийн өнгөт даавуугаар ороож, хуванс цэцгийн хэлхээгээр гоёсон байлаа. Гадна талбайгаар дайран өнгөрөх замыг найман тахилын өнгө өнгийн хээтэй улаан хивсээр бүржээ. Дээрхийн гэгээн залран ирэхийн яг өмнөхөн улаан хивсэн дээр хуванс цэцгийн дэлбээ цацсан байв.

Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Аруначал Прадеш мужийн мөнпа үндэстнүүдээс өргөж буй бат оршилд оролцохоор Намжал дацангийн Зүглэгхан дуганы гадна талбайд гольфын машинаар морилж буй нь... Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала. 2024 оны 9 дүгээр сарын 7. Гэрэл зургийг Дэнзин Чойжир.

Дээрхийн гэгээн гольфын машинтай хаалганд дөхөн ирэхэд Аруначал Прадеш мужийн тэргүүн Пема Ханду түүнийг угтаж, шар хадаг барилаа. Өмнөх өдрийн номын айлдвар, өнөөдрийн бат оршлыг зохион байгуулагчид, Аруначал Прадешийн Таванг дүүргийн бусад төлөөлөгчдийн хамт тэрбээр Дээрхийн гэгээнийг дуганд заллаа.

Гольфын машин сүмийн зүүн талын цахилгаан шатанд ойртоход мөнпа үндэстэн сүсэгтнүүд уламжлалт Чээма Чангпү хэмээх арвайн идээг өргөв. Дээрхийн гэгээн дуган руу алхаж байхдаа цугласан олны зүг инээмсэглэн гар даллан мэндчилж, нэгэн бяцхан хөвгүүний өргөсөн хадгийг хүлээн авав. Дуганд сэнтийн өмнөх тавцан дээр гарч зогсоод сүсэгтэн олонтой хүндэтгэн мэндэллээ. Дараа нь тэрбээр сэнтийдээ залрав. Түүний баруун талд Мөнпачуудын нийгэмлэгийн төлөөлөгчид, зүүн талд нь Төвөдийн Төв Захиргааны одоогийн болон өмнөх албаны хүмүүс суусан байв.

Тэргүүн сайд Пема Хандуг эхнэр, хүүхдүүдийн хамт, Аруначал Прадеш мужийн парламентын гишүүн Тапир Гао, боловсролын сайд Шри Пасанг Дорж Сона, Лунгла, Таванг, Калатанг, Дирангаас ирсэн хууль тогтоох байгууллагын гишүүд болон бусад албаны хүмүүс ирсэн байна. Сүүлийн гурван өдөр Дээрхийн гэгээн Далай ламд бараалхсан 1400 мөнпа үндэстнээс гадна сүмийн дотор, гадна талбайд 3500 орон нутгийн төвөд иргэн, бусад хүмүүс цуглажээ.

Бат оршил өргөх ёслолыг удирдаж буй Лин ринбүүчи Дээрхийн гэгээний өөдөөс харан суужээ. Түүний баруун талд Намжал хийдийн ловон Лувсан Даржаа, зүүн талд нь Таванг хийдийн өмнөх хамба Гүрү Тулкү ринбүүчи, Хандро ла Цэринг Чэ-нга нар суусан байв. Тэдэнтэй хамт Мөнпагийн хэд хэдэн хамба лам хүрэлцэн ирсэн байлаа.

Зураг. Аруначал Прадеш мужийн Мөнпа нийгэмлэгээс Дээрхийн гэгээн Далай ламд өргөж буй бат оршлыг Линг ринбүүчи удирдаж буй нь... Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала. 2024 оны 9 дүгээр сарын 7. Гэрэл зургийг Дэнзин Чойжир.

Өнөөдөр болж буй энэхүү ёслол нь V Далай ламын зохиосон 'Үхэлгүй мөнхийн мөн чанарыг хүртээхүй' нэртэй судрын дэг дагуу боллоо. Дээрхийн гэгээн бээр Дилго Хиенцэг ринбүүчийн хүсэлтийн ёсоор өөрийн зохиосон магтаалыг уншиж байхад, Лин ринбүүчи мандал өргөж, бурхны лагшин, зарлиг, тааллын шүтээнийг өргөв.

Үндэсний хувцсаа өмссөн мөнпачуудын зүйл бүрийн өлзийт өргөл, тахил өргөлөө. Лин ринбүүчи Дээрхийн гэгээнд насны рашаан, үрэл, сум өргөв. Дараа нь тэрбээр найман тахил, төрийн долоон эрдэнэ, өлзийт найман зай бүхий цар таваг өргөн барив.

Дээрхийн гэгээний хоёр багшийн зохиосон өлмий бататгах ерөөлийн уншиж байх үеэр тэргүүн сайд Пема Ханду Богд Зонховын шүтээн дүрийг өргөв. Мөн Дээрхийн гэгээнд Цогчид өргөлөө. Мөнпа нийгэмлэгийн төлөөлөгчид сэнтийн өмнө ирж хүндэтгэлээ илэрхийллээ. Тэдний дунд Лхагяла ринбүүчи хэмээх бяцхан хүү байв.

Зураг. Намжал дацангийн Зүглэгхан дуганд болсон бат оршил өргөх  ёслолын үеэр Аруначал Прадеш мужийн тэргүүн сайд Пема Ханду Дээрхийн гэгээн Далай ламд Зонхова багшийн шүтээн дүрийг өргөж буй нь... Энэтхэг, Дарамсала. 2024 оны 9-р сарын 7-ны өдөр Гэрэл зургийг Дэнзин Чойжир.

Дээрхийн гэгээн цугласан олонд хандаж “Бат оршил өргөх ёслолд оролцохоор цугласан та бүхэнд би ‘Потала өөд өгсөх шат’ нэртэй Иш-Римийн бясалгалын лүн хайрлая. Энэ бясалгал нь 'Орчлонгийн эзэн Локешвараг хүндэтгэн мөргөе' гэж эхэлдэг бөгөөд цааш нь: “Миний орой дээр бадамлянхуа болон саран дэвсгэр дээр язгуурын багш минь морилсон байна. Тэрбээр нэгэн нүүр, дөрвөн мутартай дээд Арьяа Авалокитешвара буюу Орчлонгийн эзэн юм. Эхний хоёр мутраараа залбирал үйлдсэн бол үлдсэн хоёр мутартаа болор эрих, дүүрэн дэлгэрсэн цагаан бадамлянхуа цэцэг барьсан байна. Тэрбээр бүх итгэл, шүтээний биелэл мөн юм” хэмээн бясалгахыг зааж өглөө.

"Бид бүгд Жанрайсиг буюу Авалокитешвараг бясалгадага. Одоо зургаан үет тарнийг хамтдаа уншъя" гээд тарнийг урин уншиж эхлэхүйд хэдэн минутын турш дуганд Ум мани бадмэ хум хэмээх тарнийн дуу дуурьслаа.

Дээрхийн гэгээн лүн хайрлаж дуусгаад, уг бясалгалын бүтээлийн төгсгөлд бичсэн үгийг уншиж өглөө. Зохиогч Төвөдөд байхдаа хэрхэн энэ бясалгалыг зохиосон тухайгаа “Тосгоны тариачид, бичиг үсэггүй хүмүүст дөхөм, бусдаар дуудуулан уншуулж тогтооход хялбар байхуйц Иш-Рим судрыг шинээр бүтээж өгөхийг мандал өргөн хүссэний дагуу буддын сургаалыг сахин дэлгэрүүлэгч лам Наваан Лувсан Тэнзин Жамц бээр Төвөдийн Норбулинка дахь Сайн заяаны ордонд энэхүү ‘Жанрайсиг бурхны товч Иш-Римийн бясалгалын гарын авлагыг зохиосон болой” гэж бичжээ.

Зураг. Намжал дацангийн Зүглэгхан дуганд болсон бат оршил өргөх  ёслолын үеэр Дээрхийн гэгээн сүсэгтнүүдэд хандан үг хэлж буй нь... Энэтхэг, Дарамсала. 2024 оны 9-р сарын 7-ны өдөр Гэрэл зургийг Замлинг Норбу.

“Төвөдөөс дүрвэн гарч Энэтхэгт суурьшсанаасаа хойш би дэлхий дахины олон хүнд тустай үйл бүтээх боломжтой болсон билээ. Энэхүү эсэн энх, өлмий бат орших ерөөл өргөх ёслолыг мөнпа үндэстэн сүсэгтнүүд зохион байгууллаа. Төвөдөөс дүрвэж ирэхэд минь мөнпачууд намайг угтаж авсан билээ. Тэдний олонх нь хөлд минь толгойгоо хүргэн гүн хүндэтгэлээ илэрхийлж байв. Энэтхэгт анх Мөн-юл-ээр бид орж ирсэн агаад тэндхийн хүмүүсийн чин сэтгэлийн гүн сүсэг бишрэлд сэтгэл ихэд хөдөлж байсан сан”.

"Өнөөдөр энэ ёслолыг зохион байгуулсанд тань талархлаа илэрхийлье. Авалокитешвара бурхан та бүхнийг адислан, ойрын болон хэтийн бүх зорилгыг тань биелүүлэх болтугай хэмээн залбиръя. За, ингээд өндөрлөе”.

Хурлын унзад залбирал, ерөөл, Үнэн үгийн залбирал уншив. Дараа нь зориулга ерөөл уншлаа.

Эрдэмт багшаас төрөл тутамдаа үл хагацах болтугай Эгнэгт Очирдар бурхны хутгийг би олох болтугай Эрдэнийн дээд бодийн сэтгэл

Төрөөгүй нэгэнд нь төрөх болтугай.

Төрсөн нэгэнд нь эс доройтож

Улам бүр өөдөө арвидах болтугай.

Дээрхийн гэгээн дуганаас гадагш морилон цахилгаан шат руу алхах зуураа хүмүүстэй зогсон мэндэлж байлаа. Гадна талбайд бууж ирээд олны зүг дахин гараа даллаад, гольфын машиндаа суув.

Орчуулсан Б.Ганчимэг

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2025 Aрхив
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт