Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

M3M сангийн төлөөлөгчидтэй уулзлаа. 2023 он 2 дугаар сар 28

Түгээх

Энэтхэг улс, Химачал Прадеш муж, Дарамсала хот. Энэ өглөө Дээрхийн гэгээн Далай лам өргөөнийхөө дэргэдэх Намжил дацангийн Зүглэгхан дуганы хашаанд Энэтхэгийн коллежийг саяхан төгссөн 120 гаруй оюутан болон M3M сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Зураг. Зүглэгхан дуганы хашаанд болсон уулзалтын эхэнд Дээрхийн гэгээн Далай лам M3M сангийн тэргүүний өргөн барьсан Химачал үндэстний малгай, алчуурыг зүүсэн байгаа нь... Зургийг Данзанчойжир.

“M3M India” группийн үүсгэн байгуулсан M3M сан нь Энэтхэг орны ирээдүйг илүү гэрэлтэй болгохын тулд тэгш хөгжлийг хангах чиглэлээр ажилладаг. Тус сан нь боловсрол, эрүүл мэнд, амьжиргаа болон байгаль орчныг хамгаалах чиглэлд анхаарч, тогтвортой хөгжлийг нэвтрүүлэх, нийгмийн эмзэг бүлгийн иргэдийн чадавхыг бэхжүүлэх зорилготой аж. Мөн сангийн халамжид буй оюутнуудад амьдрах ухаан чадварыг эзэмшүүлж, тэднийг тэгш байдал, бусдыг ойлгох сэтгэл, оролцоо, харилцан итгэлцлийг эрхэмлэн дээдлэхийг уриалдаг байна.

Дээрхийн гэгээн арслант сэнтийдээ залрах үед M3M сангийн тэргүүн Химачал үндэсний ёс заншлаар мэндчилгээ дэвшүүлж, малгай, алчуур өргөн барив. Тэрээр ойролцоох уяатай байгаа тугалтай таван үнээг заан, тэдгээрийн дөрвийг бэлэвсэн эмэгтэйчүүдэд, нэгийг нь орон нутгийн сургуульд өгөхөөр төлөвлөж буйгаа Далай ламд дуулгалаа.

“Хүн төрөлхтөн бид бүгдээрээ ахан дүүс, эгч дүүс. Үүнээс гадна төвөдүүд бид Энэтхэгтэй олон зууны турш үргэлжилсэн онцгой харилцаатай билээ. VII зуунд Төвөдийн хаан Соронзон Гомбо Хятадын гүнжтэй гэрлэсэн бөгөөд хятад хоолонд ч дуртай байж. Гэвч төвөдүүдийг бичиг үсэгтэй болох хэрэгтэй хэмээн үзсэн тэрбээр шинэ төвөд бичгийг зохиохдоо хятад ханзыг бус, Энэтхэгийн Деванагари цагаан толгойг загвар болгон сонгосон аж. Үүнээс нэгэн зууны дараа төвөдийн өөр нэг хаан Тисрон Наландагийн Их Сургуулийн тэргүүлэх эрдэмтдийн нэгийг Төвөдөд урьсан юм. Шантаракшита багш буддын номын өргөн их мэдлэгийг Төвөдөд дэлгэрүүлсэн бөгөөд энэ мэдлэг нь хамгийн өчүүхэн бөөмсөөс эхлээд сансар огторгуй, оюун санааны үйл ажиллагаа хүртэлх бүх зүйлийг ойлгох ухааныг багтааж байлаа”.

Зураг. Дээрхийн гэгээн Далай ламын айлдварыг сонсож буй Энэтхэгийн коллежийг саяхан төгссөн оюутнууд. Зургийг Данзанчойжир.

“Заримдаа би хошигнон, ингэж хэлдэг юм. Урьд цагт төвөдүүд бид сурагчид, энэтхэгчүүд та бүхэн багш нар байлаа. Харин өнөөдөр Энэтхэг улс барууны үзэл санааны нөлөөнд ихэд автан байгаа энэ үед эртний энэтхэгийн мэдлэг, үнэт зүйлсийг хадгалан авч үлдсэн нь төвөдүүд бид л болж байна. Үүний гол зарчим нь энэрэнгүй сэтгэл, бусдад хор хүргэхгүй, хүчирхийлэл үйлдэхгүй байх юм. Гэхдээ үүнийг санаж яваарай. Төвөдүүд бид энэрэнгүй сэтгэл, бусдад хор хүргэхгүй байхыг машид эрхэмлэн, хүчтэй, тэсвэртэй хэвээрээ байна. Энэрэнгүй сэтгэл нь дотоод хүчийг буй болгож, улмаар сэтгэлийн амар амгалан, өөртөө итгэх итгэл, инээх чадварыг нэмэгдүүлдэг. Би өөртөө энэрэнгүй сэтгэлийг дадуулдаг учраас үргэлж инээмсэглэж явдаг юм” хэмээгээд, сайхнаар инээмсэглэлээ.

Дээрхийн гэгээн үргэлжлүүлэн “Шантаракшита философич, логикч хүний хувьд буддын шашныг судлах арга барил нь учир шалтгаан, логикт суурилсан шат дараалсан ойлголтыг хөгжүүлэхэд чиглүүлсэн байлаа. Үүний зэрэгцээ тухайн үед Төвөдөд бясалгалын чимээгүй арга нь илүү үр дүнтэй хэмээн сургаж байсан хятад лам нар ч байж. Төвөдийн хаан Тисрон хятад лам Хашан, Шантаракшитагийн шавь Камалашила нарын хооронд ном хаялцаан зохион байгуулжээ. Хаан Энэтхэгийн эрдэмтэн Камалашилаг ялагчаар тунхаглахдаа түүний судалгаа, дүн шинжилгээнд тулгуурласан арга барилыг машид сайшаасан байна” хэмээгээд, өөрөө ч багаасаа ийм байдлаар хүмүүжиж өссөн, 4, 5 настайгаасаа оюун санаа, сэтгэл хөдлөлийн үйл ажиллагааны талаар ойлгож, мэдэж эхэлсэн тухайгаа дурдлаа. “Би Энэтхэгт амьдрахаар ирсэн цагаасаа хойш бидний хадгалж, амьд байлгаж ирсэн сэтгэлийн амар амгаланд хүрэх арга замыг сонирхдог эрдэмтэн, судлаач, шинжлэх ухааны салбарынхан зэрэг олон янзын хүмүүстэй уулзах боломжтой болсон юм. Хэрэв бид технологийн хөгжлийг эзэмшсэн чадвараа оюун санааны талаарх илүү гүн ойлголттой хослуулж чадвал технологийг зөв, аюулгүй байдлаар ашиглах боломжтой гэдэгт итгэдэг. Жишээлбэл, технологийн хүчин чадлыг юуны түрүүнд улам боловсронгуй зэвсэг бүтээхэд чиглүүлэх нь алдаа. Шинжлэх ухааныг энх тайвны төлөө ашиглах нь илүү дээр. Өнөөдөр дэлхий дээр амьдран буй 8 тэрбум хүн бүгд амар амгалан амьдрахыг хүсдэг. Хүн төрөлхтний мөн чанар бол бусдыг хайрлан энэрэх явдал. Бид ховоод мэндлэхдээ эхийнхээ анхаарал, хайр халамжид амьд үлдэж, амар амгаланг олдог. Хүүхэд байхдаа бид бусдыг байгаагаар нь л хүлээн авдаг. Бид өөр хоорондынхоо ялгааг таньж мэддэггүй. Үүнийг хожим сургуульд орсныхоо дараа сурч мэдэх зүйл бөгөөд энэ нь “бид” болоод “тэд” гэж бусдыг ялгаварлан үзэхэд хүргэж болох зүйлсийг сурч эхэлдэг юм”.

Зураг. Дээрхийн гэгээн Далай лам M3M сангийн гишүүд болон оюутнуудад айлдвар айлдах үеэр оролцогчдын нэг асуулт асууж буй нь... Зургийг Данзанчойжир.

“Бид бүгд адилхан л хүмүүс учраас бие биеэ ахан дүүс, эгч дүүс хэмээн харах учиртай. Зэвсэг хэрэглэн тэмцэлдэж, хүн хөнөөх нь сүйрлээс өөр юуг ч үл авчирна. Ялангуяа шашны нэрийн өмнөөс тэмцэлдэх нь үнэхээр харамсалтай. Яагаад гэвэл бүх шашны мөн чанар нь энэрэнгүй сэтгэл, хайр энэрлийг номлодог. Хэрэв бид хүн төрөлхтнийг нэгдмэл нэг гэдэг утгаар харж сэтгэвэл зэвсгээс татгалзаж, бидний хоорондын аливаа ялгааг яриа хэлэлцээгээр шийдвэрлэж чадах юм. Бид өөрсдийн нийтлэг зүйлсийг санаж байх хэрэгтэй. Бид бүгд адилхан замаар төрж бас адилхан замаар хорвоог орхино. Амьд ахуй хугацаандаа би бээр зэвсэггүй, хүчирхийлэл мөргөлдөөнгүй, жинхэнэ амар амгалан дэлхийг бид бий болгож чадна хэмээн найдаж байна. Үүнээс гадна дэлхийн дулаарал улам бүр ноцтой болж байгаа энэ үед боломж байгаа дээр бид бие биедээ тусалж, хамтдаа жаргалтай амьдарч сурах ёстой” хэмээн айлдсан юм.

Дээрхийн гэгээн сонсогчдын асуултад хариулах үеэрээ Энэтхэгт олон зан заншил, үзэл бодол зэрэгцэн оршиж, тэдгээрийг баримталдаг хүмүүс эв найртай амьдарч байдгийг өндрөөр үнэлэв. “Энэ бол дэлхий нийт Энэтхэгээс суралцаж болох зүйл” хэмээгээд, “Бага насны хүүхдүүдийг “би” гэхээс илүүтэй “бид” хэмээн сэтгэдэг болгон хүмүүжүүлэх хэрэгтэй. Мөн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас бидэнд тулгарч буй ноцтой асуудлуудыг шийдвэрлэхийн тулд хамтран ажиллаж, хүчээ нэгтгэх шаардлагатайг дахин онцлоод, “бид” болоод “тэд” гэсэн үзэл санаа өнөө цагт хоцрогдсон шүү” хэмээн хариулжээ.

Хамгийн сүүлд оюун санааны хөгжилд хэрхэн хүрэх талаар асуухад Дээрхийн гэгээн, “Бидний оюун санаанд олон янзын сэтгэл хөдлөл нөлөөлж байдаг. Зарим уур хилэн, айдас тэргүүт нь сэтгэлийг үймүүлдэг бол бусдыг ойлгох сэтгэл, энэрэнгүй сэтгэл тэргүүт нь баяр баясгаланг авчирдаг. Эерэг сэтгэл хөдлөлийг төлөвшүүлэх нь сөрөг, хор хөнөөлт сэтгэл хөдлөлийг аяндаа багасгахад тусална. Өмнө дурдсанчлан, дотоод хүч, сэтгэлийн амар амгаланд хөтөлдөг зүйл бол энэрэнгүй сэтгэл билээ. Тиймээс хүн төрөлхтөн хэмээх нэг гэр бүлийн гишүүдийн хувьд бид бүгд ахан дүүс, эгч дүүс гэдгийг өөрсдөдөө байнга сануулж байх хэрэгтэй. Мөн энх тайвны төлөө ажилладаг сайн хүмүүсийн үлгэр жишээг дагах ёстой болохоос тулалдаж, хүний амийг бүрэлгэдэг хүмүүсийг дагах ёсгүй” хэмээжээ.

Зураг. Зүглэгхан дуганд болсон арга хэмжээ өндөрлөх үеэр оролцогчид Дээрхийн гэгээн Далай ламтай хамт дурсгалын зураг татуулж буй нь... Зургийг Данзанчойжир.

Уулзалтад оролцсон хүмүүс Дээрхийн гэгээнийг тойрон, хамтдаа дурсгалын зураг татууллаа.

Дээрхийн гэгээн мордохоор зэхэж, өргөө рүүгээ залрахаас өмнө буянд өргөсөн үнээнүүдийг шалгаж үзэн, тэдэнд хэдэн эелдэг үг хэлээд морджээ.



  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2026 Aрхив
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2026 Aрхив
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2025 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт