Хятадын Сычуань мужид болсон газар хөдлөлтийн гамшгийн улмаас олон хүний амь нас хохирч, бэртэж гэмтсэнд би гүнээ харамсаж байна. 2008 оны 5-р сарын 12-нд болсон хүчтэй газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүсийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье. Газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан болон бэртэж гэмтсэн хүмүүсийн төлөө залбирч байна.
Далай лам
2008 оны 5-р сарын 13










