АНУ, Нью-Йорк – 2024 оны 7 дугаар сарын 23
Дээрхийн гэгээн Далай лам мэс засал хийлгэснээс хойш дөрвөн долоо хоног болох гэж байна. Хагалгааны шарх нь ямар нэг хүндрэлгүйгээр бүрэн эдгэрсэн бөгөөд физик эмчилгээ хийж буй эмч нар нь Дээрхийн гэгээний бие өдрөөс өдөрт түргэн тэнхэрч, биеийн байдал нь тогтвортой байгаад сэтгэл маш их хангалуун байгаагаа илэрхийлжээ.
Дээрхийн гэгээн Далай ламын хувийн эмч:
Цэдэн Садутшан, Цэвээн Дамдин










