АНУ, Нью-Йорк– Нью-Йорк хотын Тусгай мэс заслын эмнэлгийн насанд хүрэгчдийн сэргээн засах, үе солих хэлтсийн дарга, анагаах ухааны доктор Дэвид Мэйман өнгөрсөн амралтын өдрүүдэд Дээрхийн гэгээн Далай ламд бараалхлаа. Дэвид Мэйман доктор Дээрхийн гэгээний өвдгийг үзэж, дасгалыг нь ажигласныхаа дараа

“Дээрхийн гэгээний бие сайн тэнхэрч байна. Эмчилгээний дасгалуудаа хичээнгүйлэн хийж байгаа нь түргэн эдгэрэхэд нь дэм болж буй юм. Энэхүү дасгал, эмчилгээг 6-12 сар үргэлжлүүлнэ. Өнөөдрийг хүртэл бие нь тун сайн тэнхэрлээ, мэс засал хийснээс хойш бүтэн нэг жилийн хугацаанд бүрэн эдгэрнэ гэж таамаглаж байна” хэмээн мэдэгдлээ.
Дээрхийн гэгээн Далай лам өвдөг солих мэс засалд 6-р сарын 28-нд орсон юм.










