Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

Балтийн орнуудын парламентын гишүүдтэй уулзаж, номын айлдвараа үргэлжлүүлэв. 2017 он 9 дүгээр сар 24

Түгээх

Латви, Рига хот - Өнөөдөр өглөө Дээрхийн гэгээн Далай лам "Сконто" ордонд морилох үед Рига хотын гудамж намуухан, тэнгэр цэлмэг байлаа. Дээрхийн гэгээн өөрийг нь харахаар хүлээн буй сүсэгтэн олон болон сайн санаат хүмүүстэй халуун дотноор мэндчилсний дараа Балтын гурван улсын парламентын гишүүдийн төлөөлөл болох Латви улсын гурван төлөөлөгч, түүний дотор Хууль зүйн сайд асан, Эстонийн гурав, Литва улсын дөрвөн парламентын гишүүнтэй өглөөний зоог барингаа ажил хэргийн уулзалт хийв.

Төвөдийн ард түмнийг олон жилийн турш тууштай дэмжиж ирсэн Латвийн парламентын гишүүн Андрис Буйкис уулзалтын үеэр үг хэлэхдээ, Балтын орнууд 50 жилийн турш эзлэн түрэмгийлэлд байсан учраас Төвөдийн ард түмэнд тулгарч буй зовлон зүдгүүрийг тэрээр хамтран ажиллагсдынхаа хамт гүнээ ойлгож, сэтгэл зүрхээрээ хамт байдгаа илэрхийлэв. Мөн тэрээр Латвийн парламентад олон улсын найрамдлын бүлгүүд байдгаас Төвөд болон Тайвантай холбоотой бүлгүүдэд илүүтэй анхаарал хандуулж ажилладгаа дурдаад, Дээрхийн гэгээнтэй биечлэн уулзах боломж хомс хүмүүст уулзах боломжийг бүрдүүлж өгч байгаадаа туйлын баяртай байна хэмээн онцлон тэмдэглэв.

Дээрхийн гэгээн Далай лам Балтын орнуудын парламентын төлөөлөгчидтэй ажил хэргийн уулзалт хийж буй нь. Латви, Рига хот. 2017 оны 9 сарын 24. (Гэрэл зургийг: Тэнзин Чойжор)

“Бид энх тайвны замаар шийдэл олох гэж олонтаа оролдсон боловч тэрхүү хүчин чармайлт маань бүтэлгүйтэж, би 1959 онд Төвөдөөс дүрвэн гарч, Энэтхэг улсад очсон бөгөөд сүүлийн 58 жилийн турш харьяалалгүй дүрвэгч болон амьдарч байна. Хэдий ийн амьдарч байгаа ч надад олон улсын хамтын нийгэмлэгтэй харилцах боломж нээгдсэн юм. 1973 онд Европт анх удаа зочлохдоо Би-Би-Си (BBC) агентлагийн сурвалжлагч Марк Туллид ‘Би бээр дэлхийн иргэн учраас ийнхүү аялж байна’ хэмээн хэлж билээ. 1979 онд ЗХУ-д айлчлах үед Зөвлөлтийн ард түмэн барууны орнуудын дайралтаас айж, байнгын түгшүүртэй амьдарч байсныг би тодхон санаж байна. Түүгээр зогсохгүй тэр үед барууны орнуудын ард түмэн ч мөн Варшавын гэрээний орнуудын довтолгооноос эмээн амьдарч байсныг би мэдсэн юм.”

“Тоталитар дэглэм хэзээ ч мөнхөд оршин тогтнодоггүй. ЗХУ задрахад Балтын орнуудын ард түмэн та бүхэн боломжийг алдалгүй ашиглаж, тусгаар тогтнолоо сэргээн тогтоож чадсан. Тухайн үед Ерөнхийлөгч Ландсбергис намайг Литва улсад урьж байлаа.”

“Та бүхэн шиг парламентын гишүүдтэй дахин уулзаж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг. Хятад улсад ямар нэгэн аюул занал учруулахгүй жижиг үндэстнүүд заримдаа тэдэнд хандаж илүү шүүмжлэлтэй байр суурь илэрхийлж чадна гэдэгт би итгэж байна.

“Бид 1959, 1962, 1965 онуудад НҮБ-д хандаж байсан боловч Энэтхэгийн Ерөнхий сайд Ж.Неру ‘Эрт орой хэзээ нэгэн цагт та бүхэн Хятадын эрх баригчидтай шууд хэлэлцээ хийх шаардлагатай болно’ хэмээн надад анхааруулж байсан юм. Үүний дагуу бид 1974 онд бүрэн тусгаар тогтнохын төлөө тэмцэхгүй, өөртөө засах эрхийг эрхэмлэхээр шийдсэн билээ. Хятадын засгийн газартай 1979 онд харилцаа тогтоож чадсан хэдий ч энэхүү харилцаа 2010 оноос хойш тасалдсан. Хятадын эрх баригчид Төвөд дэх төвөд хүний оюун санаа, өв соёлыг устгахын тулд бүхий л аргыг хэрэглэж ирлээ. Гэвч хүний хүсэл зориг, тууштай тэмцлийг хүч хэрэглэн хэзээ ч нухчин дарж чадахгүй юм” хэмээн тэрээр онцлон тэмдэглэв.

Дээрхийн гэгээн Далай лам Балтын орнуудын парламентын төлөөлөгчидтэй ажил хэргийн уулзалт хийж буй нь. Латви, Рига хот. 2017 оны 9 сарын 24. (Гэрэл зургийг: Тэнзин Чойжор)

Дээрхийн гэгээнээс парламентын гишүүд Төвөдөд хэрхэн тусалж болох талаар асуухад тэрээр, боломж гарсан үедээ Төвөдийн асуудалд санаа зовниж буйгаа байнга илэрхийлж байхыг хүсэв. Хэрэв тэдэнд Төвөдөд бүх зүйл сайн байгаа гэж хэлбэл, Төвөдийн хэл соёл, боловсрол, өв уламжлал болон байгаль орчны нөхцөл байдалтай газар дээр нь очиж, биечлэн үзэж танилцах хүсэлт тавьж байхыг зөвлөв.

Дээрхийн гэгээн үргэлжлүүлэн 1959 онд Төвөдийн ард түмэн Энэтхэгээс цааших дэлхийн талаар төдийлөн мэдлэггүй, дэлхий нийт ч Төвөдийн талаар ойлголт багатай байсныг дурдаад, түүнээс хойш дэлхий нийтэд Төвөдийн талаар мэдлэг, сонирхол мэдэгдэхүйц нэмэгдсээр байгааг онцлон тэмдэглэв. Хятадын эрдэмтэд ч нөхцөл байдлыг дахин нягталж үзээд, Тан улсаас Манж чин улс хүртэлх түүхийн сурвалж бичгүүдэд Төвөдийг Хятадын нэг хэсэг байсан гэх ямар ч тэмдэглэл байхгүй байгааг мэдээлжээ. Үүний эсрэг гаргаж буй аливаа мэдэгдлүүд нь дарангуйлагч дэглэм түүхийг хэрхэн өөрт ашигтайгаар засаж бичдэгийн тод илэрхийлэл юм. Өнөөдөр Хятадын 400 сая гаруй буддын шашинтнуудын дийлэнх нь Төвөдийн буддын шашныг Наландагийн уламжлалыг хадгалсан жинхэнэ сургаал, уламжлал хэмээн хүлээн зөвшөөрч байна.

Дээрхийн гэгээн Төвөд-Хятадын асуудлыг зэвсгийн хүч болон үнэний хүч хоорондын тэмцэл хэмээн тодорхойлоод, богино хугацаанд зэвсгийн хүч давамгайлж буй мэт харагдах боловч, алсдаа үнэний хүч үргэлж илүү хүчтэй байх болно гэдгийг тэмдэглэв. Тэрээр парламентын гишүүдэд талархал илэрхийлээд, тэдний дэмжлэг нэн чухал болохыг санууллаа.

"Сконто" ордны төв танхимд номын айлдварын хоёр дахь өдрийн үйл ажиллагаа орос хэл дээр “Зүрхэн судар” уншсанаар дахин эхлэв. Дээрхийн гэгээний айлдварыг англи, орос, латви, эстони болон монгол хэлээр ФМ радиогоор, дэлхий даяар цахим сүлжээгээр шууд орчуулан дамжуулж байна.

Дээрхийн гэгээн Далай лам "Сконто" ордонд зохион байгуулагдаж буй номын айлдварын хоёр дахь өдөр сүсэгтэн олонд сургаал айлдаж буй нь. Латви, Рига хот. 2017 оны 9 сарын 24. (Гэрэл зургийг: Тэнзин Чойжор)

“Энэ дэлхий дээрх 7 тэрбум хүн бид бүгдээрээ зовлонг бус, жаргалыг хүсдэг. Өвдөлт, таашаалыг мэдэрч буй бүх амьд амьтан энэ утгаараа ижил” хэмээн Дээрхийн гэгээн айлдвараа эхлэв. “Жаргал, зовлонгийн аль аль нь бие махбодын болон сэтгэл санааны гэсэн хоёр талтай. Бие махбодын тал нь таван мэдрэхүйн хүрээнд, харин сэтгэл санааны тал нь оюун ухаан, ухамсартай холбоотой. Эртний Энэтхэгийн уламжлалд ухамсарт чиглэсэн дадал болон сөрөг сэтгэл хөдлөлтэй хэрхэн ажиллах тал дээр төвлөрдөг. Буддын шашны Санскрит уламжлалаар хоёр түйтгэрийг (нисванисын болон мэдэгдэхүүний түйтгэр) арилгасны үндсэн дээр гэгээрэлд хүрэх нь эцсийн зорилго юм.”

“Будда болох мөн чанар буюу хоосон чанар нь – сэтгэлийн тунгалаг мөн чанар нь -тэргүүлшгүй цагаас хураасан нисванисын болон мэдэгдэхүүний түйтгэрээр түйтгэрлэгдсэн байдаг. Хоёр түйтгэрийг сэтгэлийн төрөлх, цэвэр ариун болон гэрэлт, гэгээн мөн чанар буюу хоосон чанарыг бясалгаснаар арилгах боломжтой. Сэтгэлийн гэгээн бөгөөд тунгалаг чанарын ачаар бид бурхны дөрвөн лагшинг - номын лагшин (мөн чанарын болон билиг билгүүний лагшин), дүрст лагшин (төгс жаргалангийн лагшин, Хувилгаан лагшин) – олох боломжтой.”

“Арга билгийн үр дүнд буяны чуулган хурааснаар дүрст лагшинг (Rupakaya) үүсгэдэг бол, билгүүний чуулганыг хурааснаар номын лагшинг (Dharmakaya) үүсгэдэг. Хутагт Нагаржуна бээр ‘Бурхан багшийн сургаал нь төсөөллийн болон үнэмлэхүй хэмээх хоёр үнэн дээр тулгуурладаг’ хэмээн айлдсан бөгөөд үүнийг Буддын гүн ухааны дөрвөн тогтсон таалалд ялгаатай тайлбарладаг боловч бүгд хүлээн зөвшөөрдөг. Буяны чуулган хураах гол хүчин зүйл нь бодь сэтгэлийг үүсгэх, улмаар түүнийгээ бусдад туслах, бусдын тусын тулд зориулах явдал юм.”

"Сконто" ордонд Дээрхийн гэгээн Далай ламын айлдаж буй номын сургаалыг сүсэгтэн олон анхааран сонсож буй нь. Латви, Рига хот. 2017 оны 9 сарын 24. (Гэрэл зургийг: Тэнзин Чойжор)

Үүний дараа Дээрхийн гэгээн Бодь сэтгэлийн санваар хүртээх зан үйлийн бэлтгэлийг хангав. Тэрээр Бурхан багш тэргүүтэй бурхад, бодьсадва нугуудыг буюу Бурхан багшийн шадар найман шавь, Наландагийн 17 бандида, Энэтхэгийн 84 шидтэн, мөн Төвөдийн Буддын шашны өөр өөр уламжлалуудын үндэслэгч багш нарыг хэрхэн нарийвчлан дүрслэн бясалгахыг тайлбарлав.

Тэрээр өөрийнх нь ард байх шүтээн зурагт Наландагийн бүх мэргэд малгайтай дүрслэгдсэн, харин зөвхөн Нагаржуна гэгээнийг могойн бүрхүүл дор луугийн толгойн халхавчтай дүрсэлсэн байдгийг онцлон хэлэв. Гэвч судар бичгүүдэд эдгээр бодьсадва нугуудыг малгай өмсдөг байсан тухай дурдаагүйг тэрээр сануулав. Малгай нь сахил хүртсэн лам хүний эзэмших ёстой 13 хэрэглэлд багтдаггүй байна. Харин Шантаракшита гэгээн хүйтнийг тэсвэрлэхийн тулд өөрийн суудлын бүтээлгээр дээгүүр өмсөх хувцас хийж байсан тухай тэмдэглэл үлдсэн нь өнөөгийн төвөд лам нарын өмсдөг дотуур цамц болон хөгжжээ.

Бодь сэтгэл үүсгэх зан үйлийг хөтлөн явуулсны дараа Дээрхийн гэгээн “Бясалгалын зэрэг” номыг үргэлжлүүлэн уншиж, билиг билгүүн, амарлин оршихуй (Шамата) болон үлэмж үзэхүйн (Випашяна) бясалгалын бэлтгэлийн зургаан ном, сэтгэлээ нэгэн үзүүрт төвлөрүүлж сурах (Амарлихуй), юмсын мөн чанарыг танин мэдэх (Үлэмж үзэхүй) болон арга, билигийг хэрхэн хослуулж гэгээрэлд хүрэх тухай хэсгүүдийг товч бөгөөд ойлгомжтой айлдав. Дээрхийн гэгээн номоо унших явцдаа түр зогсон, бясалгалд бэлтгэх зорилгоор сэтгэлийг ариусган төвлөрүүлж, тайвшруулдаг "Есөн үет амьсгалын дасгал"-ыг тайлбарлаж, биечлэн үзүүлж, сүсэгтэн олныг дагуулан хийлгэв.

'Сконто' ордонд болж буй Дээрхийн гэгээн Далай ламын айлдварын хоёр дахь өдөр хуран цугласан сүсэгтэн олныг тайзны арын хэсгээс харахуй дор. Латви, Рига хот. 2017 оны 9 сарын 24. (Гэрэл зургийг: Тэнзин Чойжор)

Дээрхийн гэгээн «Бясалгалын зэрэг» номоо уншиж дүүргээд, “Хураангуй бодь мөрийн зэрэг”-ийн үлдсэн шүлгүүдийг үргэлжлүүлэн уншив. Эдгээр шүлгийн ихэнх нь зургаан төгс төгөлдөр чанар бясалгахтай холбоотой байв. Тэрээр маргааш өглөө Цогчин дуганы Да Патрул ринбүүчи ламын “Гурван түлхүүрээр голыг нэвтлэх нь” хэмээх номыг зааж, үдээс хойш олон нийтэд зориулан айлдвар айлдахаа зарлав.

"Сконто" ордноос гарахын өмнө тэрээр Балтын орнуудаас ирсэн Төвөдийг дэмжигч 40 гаруй төлөөлөгчтэй товч уулзаад, “Төвөд орон болон миний биед чин сэтгэлээсээ санаа зовниж буй та бүхний зүтгэлд би гүнээ талархаж байна. Төвөдийн соёл нь эртний Наланда их сургуулийн уламжлалаас эхтэй бөгөөд үүнд өнөө цагийн нийгэмд ч нэн шаардлагатай байгаа оюун санаа болон сэтгэл хөдлөлийн зүй тогтлын тухай гүн гүнзгий мэдлэг агуулагддаг юм.

'Хятадын албан тушаалтнуудын дунд зарим явцуу үзэлтэй, хатуу чиг шугам баримтлагчид Төвөдийн өвөрмөц онцлог бүхнийг тусгаар тогтнох гэсэн оролдлого хэмээн эндүүрч, харддаг. Бид тусгаар тогтнохыг эрэлхийлээгүй тул тэд Төвөдийн энэхүү соёлын нандин өвүүдийг БНХАУ-ын соёлын нэгээхэн хэсэг гэж хүлээн зөвшөөрөх бүрэн боломжтой. Иймээс та бүхэн шиг дэмжигчид манай хэл, соёл, байгаль орчны асуудалд үе үе санаа зовж буйгаа илэрхийлэх нь Төвөдийн үнэт зүйлсийг хамгаалахад бодитой дэмжлэг, тус дэм болж байгаа юм. Баярлалаа' хэмээн айлдав.

Дээрхийн гэгээн Далай лам Балтын орнуудын Төвөдийг дэмжигч төлөөлөгчидтэй уулзсаны дараа Латвийн дуучин Хоренс Сталбегийн бэлэглэсэн 'Дайныг зогсоо' уриа бүхий цамцыг үзэж буй агшин. Латви, Рига хот. 2017 оны 9 сарын 24. (Гэрэл зургийг: Тэнзин Чойжор)

Дээрхийн гэгээнийг ордноос гарч явах агшинд Латвийн нэрт дуучин Хоренс Сталбе бараалхаж, 'Дайныг зогсоо' нэртэй уран бүтээлийнхээ бэлгэдэл бүхий цамцыг өргөн барив. Тус уриаг Дээрхийн гэгээн машид баяртайгаар хүлээн авч, цамцыг дэлгэн барьж дуучны хамт гэрэл зургаа татуулсан юм.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2026 Aрхив
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2026 Aрхив
      • January
    • 2025 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт