Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

Рамон Магсайсайн нэрэмжит шагналын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 2024 он 9 дүгээр сар 4

Түгээх

Энэтхэг, Дарамсала, Тэгчин Чойлин - Филиппиний Манила хотноо төвтэй Рамон Магсайсайн нэрэмжит шагналын сангийн удирдах зөвлөлийн гишүүд Дээрхийн гэгээн Далай ламыг байлцуулан нэгэн номын нээлт зохион байгууллаа. Тус сангаас эл шагналыг хүртсэн хүмүүсийн амжилт бүтээлийг толилуулсан "Агуу сэтгэл оюунтнууд" хэмээх 7 боть номыг хэвлүүлснээ ийн анхлан танилцуулж буй ажээ. Рамон Магсайсайн нэрэмжит шагналын 65 жилийн ойд зориулж уг номыг бүтээжээ.

Зураг. Рамон Магсайсайн нэрэмжит шагналын сангийн ерөнхийлөгч Сюзанна Б. Афан Дээрхийн гэгээн Далай ламын өргөөнд, эл шагналыг хүртсэн хүмүүсийн амжилт бүтээлийг толилуулсан "Агуу сэтгэл оюунтнууд" хэмээх 7 боть номыг хэвлүүлснээ танилцуулж буй нь...Энэтхэг, Дхарамсала. 2024 оны 9 дүгээр сарын 4. Гэрэл зургийг Дэнзин Чойжир.

Сонирхуулж хэлэхэд, Далай Лам нь 1959 онд энэхүү шагналыг хүртсэн хамгийн анхны лауреатуудын нэг бөгөөд энэ нь түүний хүлээн авсан анхны олон улсын шагнал юм. Улмаар Рамон Магсайсай шагнал нь хүн төрөлхтний хамгийн сайн сайхныг алдаршуулж, "Агуу Сүнс"-ийн жинхэнэ мөн чанарыг өөртөө агуулдгийг онцолжээ.

Номын нээлтийн үйл ажиллагааны үеэр тус сангийн ерөнхийлөгч Сюзанна Б. Афан болон удирдах зөвлөлийн дарга Сесилия Л. Лазаро нар Дээрхийн гэгээнийг хүндэтгэлийн танхимын үүдэнд угтан авч, суудалд нь залжээ. Хатагтай Афан түүнд өглөөний мэндчилгээ дэвшүүлэхдээ, 65 жилийн өмнө биечлэн гардуулж чадаагүй медалийг нь гардуулахаар өнгөрсөн жил Дарамсалад тусгайлан ирснээ дурсан сануулсан юм.

Рамон Магсайсайн нэрэмжит шагналын сангийн ерөнхийлөгч Сюзанна Б. Афан энэ удаагийн айлчлалынх нь бүрэлдэхүүнд тус шагналыг хүртсэн зургаан эрхэм, удирдах зөвлөлийн гишүүд зэрэг хүмүүс багтсаныг танилцууллаа. Уулзалтын үеэр тэрээр энэ хүндтэй шагналыг хүртсэн энэтхэг үндэстэн Аруна Рой, Т.М. Кришна, Хариш Ханде, Аншу Гупта, филиппин үндэстэн Кончита Карпио Моралес нарын хүндтэй хүмүүсийг болон удирдах зөвлөлийн өмнөх болон одоогийн бүрэлдэхүүнийг албан ёсоор танилцуулсан юм.

Дараа нь хатагтай Афан Дээрхийн гэгээнээс цугласан зочдод хандан мэндчилгээ дэвшүүлж, үнэт сургаалаа айлдахыг хичээнгүйлэн хүслээ.

Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Дарамсала дахь өргөөндөө Рамон Магсайсайн нэрэмжит шагналтнууд, тус сангийн төлөөлөгчдөд хандан үг хэлж буй нь... 2024 оны 9 дүгээр сарын 4. Гэрэл зургийг Дэнзин Чойжир.

Дээрхийн гэгээн “Төвөдийн зүүн хойд хэсэгт оршдог Амдо хэмээх алслагдсан нутагт би төрж, гурав дөрвөн настайдаа төв буюу Лхаст ирж, буддын гүн ухаан, учир шалтгааны ухаан зэрэгт суралцсан. Надад хичээл заадаг байсан багш нар минь үнэхээр суут хүмүүс байлаа. Хожим 1959 онд албан ёсны сургалтаа дүүргэснийхээ дараа дамжаа барих шалгалтуудаа амжилттай өгсөн билээ” хэмээн айлдвараа эхлэв.

“Төвөдийн нөхцөл байдал өөрчлөгдсөнөөр би Энэтхэг рүү дүрвэн гарах шаардлагатай болсон юм. Энд ирээд нийгмийн олон өөр салбарын хүмүүстэй уулзаж, Төвөддөө сурч мэдсэн зүйлс маань асар их ач тустай болохыг мэдэв. Буддын гүн ухаанаас гадна Энэтхэгийн самъяа, ваишешика зэрэг философийн сургуулиудын үзэл баримтлалыг би судалж байлаа. Энэтхэгт ирснээр эдгээр олон зүйл үзэл баримтлалын дагаж мөрддөг хүмүүстэй биечлэн уулзах боломж бүрдсэн юм. Үүнээс гадна би барууны орчин үеийн эрдэмтэдтэй ч мөн уулзаж, үр дүнтэй хэлэлцүүлгүүд өрнүүлж байлаа.

Төвөд эх орондоо буддын хийдийн сургалтын хөтөлбөрийн дагуу логик, учир шалтгааны ухааныг судалсан минь эрдэмтэд болон бусад шашны уламжлалыг дагагч хүмүүстэй харилцан ярилцах, хэлэлцүүлэг өрнүүлэхэд үнэхээр тус болсон билээ”.

Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Дарамсала дахь өргөөндөө Рамон Магсайсайн нэрэмжит шагналтнууд, тус сангийн төлөөлөгчид болон анд нөхөдтэйгөө уулзах үеэрээ сүсэгтэн олонд хандан үг хэлж буй нь... 2024 оны 9 дүгээр сарын 4. Гэрэл зургийг Дэнзин Чойжир.

“Хэтрүүлэгч төв үзэл (санск. Прасангика Мадхьямика) баримтлагч сургуулийн логик сэтгэлгээнд түшиглэсэн аргыг би өдөр тутам хоосон чанарын бясалгалдаа хэрэглэдэг. Өглөө сэрмэгцээ л бясалгалаа үйлддэг. Хийдэг бясалгал минь бусдын тусыг бүтээх бодь сэтгэлийг үүсгэх, хоосон чанарыг таних гэсэн хоёр хэсэгтэй байна”.

“Хэрэв агуу их Нагаржунай гэгээн өнөө амьд сэрүүн байсан сан бол намайг хоосон чанарын талаар тодорхой ойлгож мэдсэн шавь нарынхаа нэгэнд тооцож, хажуудаа суулгах байсан болов уу.

Үүнээс гадна Энэтхэгийн эртний хүч үл хэрэглэх зарчмыг би туйлын ихээр дээдэлдэг. Энэтхэгийн философийн олон сургууль үзэл баримтлалаараа ялгаатай ч бүгд хүч үл хэрэглэх тухай үзэл санаагаар нэгддэг юм. Би бага наснаасаа энэ үзлийг тууштай дагаж мөрдөж ирсэн. Иймд өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж ирсэн хүч үл хэрэглэх зарчмаа найз нөхдөдөө хэлж ярьж, хэрэгжүүлэхийг уриалдаг юм”.

Зураг. Айлдвар өндөрлөсний дараа Дээрхийн гэгээн Далай лам  Рамон Магсайсайн нэрэмжит шагналтнууд, тус сангийн удирдах зөвлөлийн гишүүдтэй дурсгалын зураг татуулж буй нь... Энэтхэг, Дарамсала. 2024 оны 9 дүгээр сарын 4. Гэрэл зургийг Дэнзин Чойжир.

“Өнөөгийн дэлхийн байдлыг дүгнэж үзэхэд, хүч үл хэрэглэх ёсыг хэрэгжүүлэх нь туйлын чухал гэдэг нь маргаангүй юм. Хүн төрөлхтөн бүгд даян дэлхийд энх тайвныг цогцлоохыг хүсэж, энэ тухай ярьдаг. Хэрэв бид үүнийг чин сэтгэлээсээ хүсэж л байгаа бол хүч үл хэрэглэх үзэл санааны үнэ цэнийг бүх нийтэд сайтар ойлгуулах шаардлагатай юм”.

Орчуулсан Б.Ганчимэг

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2025 Aрхив
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт