Нэг цаг үед хамтдаа Нобелийн шагнал хүртэж байсан Лю Сяобо удаан хугацаагаар хоригдож байхдаа таалал төгссөнийг дуулаад би гүнээ харамсаж байна. Түүний гэргий Лю Ся болон гэр бүлийн бусад гишүүдэд гүн эмгэнэл илэрхийлж, залбирч байна.
Хэдийгээр тэрбээр бидний дунд байхгүй ч, түүний удаан хугацаанд хүсэж мөрөөдөж, баримталж, тээж ирсэн, мөн Хятад улсыг илүү эв найрамдалтай, тогтвортой, хөгжил цэцэглэлтэд хүргэж чадах тэдгээр зарчмыг үргэлжлүүлэн авч явах нь бидний хувьд түүнийг хүндэтгэх хамгийн зөв арга юм.
Нобелийн шагналт Лю Сяобогийн эрх чөлөөний үйл хэргийн төлөөх тасралтгүй хүчин чармайлт удахгүй үр шимээ өгнө гэдэгт би итгэлтэй байна.
ДАЛАЙ ЛАМ
2017 оны 7-р сарын 14










