Энэтхэг, Карнатака муж, Мундгод хот – Дээрхийн гэгээн Далай лам Төвөдөд "Шинэ Наланда их сургууль" хэмээн алдаршсан Бэрээвэн хийдэд заларч буй түүхэн үйл явдал болон Гэлүгбагийн уламжлалыг үндэслэгч Богд Зонховын нирваан дүр үзүүлсэн дүйчин өдөр буюу Гандан Намчо тохиож буйтай холбогдуулан Дээрхийн гэгээний ажлын албанаас "Dalai Lama" хэмээх iPhone-д зориулсан шинэ аппликейшнийг албан ёсоор гаргалаа. Уг аппликэйшнийг Apple App Store-оос (http://apple.co/2C5zpco холбоосоор) татаж авах боломжтой. Энэхүү аппликэйшний тусламжтайгаар та Дээрхийн гэгээний үйл хэрэг, аялал болон сургаал айлдваруудын талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой. Мөн Дээрхийн гэгээний ажлын албанаас гаргаж буй албан ёсны мэдээ, видео, гэрэл зургуудаас гадна боломжтой үед шууд дамжуулалтыг (live video) үзэх боломжтой юм.
Аппликэйшний боломжууд:
Албан ёсны мэдээ мэдээллийг цаг алдалгүй авах
Дээрхийн гэгээний оролцох арга хэмжээ, айлчлал болон сургаал номлолын албан ёсны хөтөлбөр, үйл ажиллагааны хуваарийг харах
Дээрхийн гэгээний айлчлал, уулзалтын онцлох агшнуудыг харуулсан гэрэл зургийн цомгуудыг үзэх
Дээрхийн гэгээний оролцсон арга хэмжээний бичлэгүүд болон шууд дамжуулалтуудыг үзэх
Дээрхийн гэгээний амьдрал, үйл хэргийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах
Дээрхийн гэгээний гүн ухааны сургаал, номлол болон эшлэлүүдийг унших











