Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

Дээрхийн гэгээн Далай ламын урт наслахын тухайд бат оршил өргөлөө 2025 он 9 дүгээр сар 10

Түгээх

Энэтхэг, Химачал Прадеш муж, Дарамсала хот, Тэгчин Чойлин - Өнөөдөр Дарамсала дахь Төвөдийн гол дуган Зүглагханд Лоха Соёл, Халамжийн Нийгэмлэг, Итакагийн Намжил институт, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн төвөд залуусын зүгээс Дээрхийн гэгээн Далай ламын урт наслахын тухайд бат оршил өргөлөө. Дуган болон гаднах хашаанд дөрвөн мянга орчим хүн цугласан байв.

Зураг. Дээрхийн гэгээн Далай ламыг бат оршил өргөх ёслолд оролцохоор Зүглагхан дуганд хүрэлцэн ирэх үеэр Гонгар Чойдэ хийдийн лам нар нуруундаа үүрсэн аварга том хэнгэргүүдийг цохиж байна. Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала. 2025 оны 9 дүгээр сарын 10. Зургийг Тэнзин Чойжор.

Дээрхийн гэгээнд бат оршил өргөх энэхүү ёслолд оролцож буй төвөд залуучууд ирэх гурван өдрийн турш зохион байгуулагдах Төвөдийн Залуучуудын Наадмыг угтсан арга хэмжээнд мөн оролцох аж. Уг наадам нь залуу төвөдүүдийн Дээрхийн гэгээнд итгэх итгэл, бишрэлийг дахин батлах үүднээс амлалт (дамциг), холбоо (дрэлам), баяр наадам (гаажом) зэрэгт анхаарал хандуулах юм байна.

Өнөө өглөө Дээрхийн гэгээнийг гольфын тэргээр өргөөнийхөө үүдэнд хүрэлцэн ирэхэд зохион байгуулагч байгууллагуудын гишүүд угтан авлаа. Хашаанд Гонгар Чойдэ хийдийн лам нар нуруундаа үүрсэн аварга хэнгэргүүдийг дэлдэн угтахад араас нь хэсэг төвөд эмэгтэйчүүд ая дууны мэндчилгээ дэвшүүлэв. Дээрхийн гэгээн баяртай инээмсэглэлээрээ талархаж байгаагаа илэрхийлэн, цугласан олны зүг даллалаа.

Хийдийн үүдэнд Сикён Бямбацэрэн урагш гаран Дээрхийн гэгээнийг угтаж, Намхайнямбуу ринбүүчи түүнд хадаг барив. Дээрхийн гэгээнийг сэнтийдээ залрахад түүний өөдөөс харсан эхний эгнээнд өнөөдрийн ёслолыг удирдан явуулж буй Сажа Пунцог Поврангийн Авикрита Важра ринбүүчи, Лховраг Харчу хийдийн Намхайнямбуу ринбүүчи нар суулаа.

Ингээд бат оршилын зан үйл эхэлж, Ловон Бадамжунайн долоон мөрт залбирал, таван ханд дагины тарнийг уншив. "Цаг нь иржээ. Үхэшгүй мөнхийг бүтээх адистэдийг хайрлан соёрхоно уу" хэмээх дахилт бүхий мэдлэг эзэмшигчдийг урин дуудах залбирлыг уншиж, араас нь тахилын идээ өргөлөө. Залгуулаад дэлгэр мандал өргөж, багшийг урт наслахын тухайд залбирч байгааг нь хүлээн авна уу хэмээн айлтгав.

Зураг. Төвөдийн гол дуганд Дээрхийн гэгээн Далай ламд бат оршил өргөх ёслолын үеэр зохион байгуулагчдын төлөөлөгчид өргөл өргөхөөр эгнэн зогсож байна. Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала. 2025 оны 9 дүгээр сарын 10. Зургийг Замлин Норов.

Дээрхийн гэгээнийг урт наслахыг хүссэн хүсэлтийг нь хүлээн авахыг хүсэн өргөл өргөх хүмүүсийн цуваа хийд дотуур цуварна. Намхайнямбуу ринбүүчи Дээрхийн гэгээнд Бурхан багшийн лагшин, зарлиг, тааллын бэлгэдлийг өргөн барилаа. Багшийг гурван цагийн Бурхан бүгдийн биелэл хэмээн үзэж, түүнд урт насны хумх, мөнхийн рашаан, насны үрлүүд, урт настай холбоотой зан үйлийн балин, өлзийт найман тахил, хаан төрийн долоон эрдэнэ, өлзийт найман зайг өргөв.

Жамьян Хэнцэ Чогий Лодойн зохиосон Дээрхийн гэгээний өлмий бататгах залбирал, түүний араас Дээрхийн гэгээний хоёр багшийн бичсэн залбиралыг уншлаа.

Төвөдийн хүүхдийн тосгоны хэсэг сурагчид “Бидэнд Дээрхийн гэгээн танаас илүү энэрэнгүй хандах хүн үгүй. Данзанжамц та мөнх наслах болтугай. Та Төвөддөө буцаж, Төвөдийн гадна болон дотоод дахь төвөдүүд дахин нэгдэх болтугай” хэмээн дуулав. Лохагаас ирсэн насанд хүрэгчдийн хамтлаг мөн ая дуугаа толилуулсан бөгөөд аль аль нь үзэгчдээс халуун алга ташилт хүлээж авлаа.

Зураг. Төвөдийн гол дуганд Дээрхийн гэгээн Далай ламд бат оршил өргөх ёслолын үеэр зохион байгуулагчдын төлөөлөгчид өргөл өргөхөөр эгнэн зогсож байна. Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала. 2025 оны 9 дүгээр сарын 10. Зургийг Замлин Норов.

Ингээд Дээрхийн гэгээн цугласан олонд хандан айлдвар айлдав:

"Өнөөдөр бид бүгд энд үлэмж хичээл зүтгэл, хольцоогүй чин сэтгэлээр цугларлаа. Хүүхэд байхаас минь намайг Далай лам, Ялгуусан Данзанжамц хэмээн үздэг байсан. Тагдаг ринбүүчи, Лин ринбүүчи, Трижан ринбүүчи нар надад ном зааж, мэтгэлцээний туслахууд минь гүн ухаан, логик учир шалтгааны талаар судлахад тусалсан. Би буддын гүн ухааныг маш их урам зоригтойгоор судалсан.”

“Эцэстээ би дүрвэхээс өөр аргагүй болсон бөгөөд Норбулинкагаас хөдлөхөөсөө өмнө зургаан мутарт Махгал бурхны сэрэг дүрийн өмнө залбирахаар очсон юм. Орхин явж байгаадаа сэтгэл хөндүүрлэж байсан ч түүнийг ямар дүр төрхтэй харагдаж байсныг би одоо ч тодхон санаж байна.”

“Дүрвэснээсээ хойш би дэлхийн олон оронд айлчилсан. Өнөөдөр бид хойд Энэтхэгийн Дарамсалад байна. Та бүхэн намайг урт наслах болтугай хэмээн зүйрлэшгүй хичээл зүтгэл, эр зориг, сүсэг бишрэлээр залбирлаа. Та бүхэн чин сэтгэлээсээ, хоёргүй сэтгэлээр залбирлаа. Дүрвэн гарснаасаа хойших хугацаанд би хилийн чанад дахь Төвөдийн засаг захиргааг удирдаж, шашны үйл хэрэгт оролцож байсан.”

“Би Амдод төрсөн ч Төвөдийн төв хэсэг рүү нүүж, Билиг барамид, Төв үзлийн гүн ухаан зэрэг сэдвүүдийг судалсан. Васубандугийн Илт номын гуу сан буюу Авидхармакошагийн тухайд гэвэл надад сонирхол төрөхгүйгээс гадна орчлон ертөнцийн үүсэл гэх мэтийг дүрсэлсэн нь төдийлөн үнэмшилтэй бус санагддаг байв. Харин Билиг барамид, Төв үзэл болон логикийн ухааныг судалснаар би тэдгээрт дурлах болсон билээ."

Зураг. Бат оршил өргөх ёслолын үеэр Дээрхийн гэгээн Далай лам цугласан олонд хандан айлдвар айлдаж байна. Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, Төвөдийн гол дуган. 2025 оны 9 дүгээр сарын 10. Зургийг Тэнзин Чойжор.

“Амьдралд минь сайн, муу олон зүйлс тохиолдож байсан ч тэр бүхэн миний эрүүл мэнд, үйлийн үр минь намайг хөтлөх зүгт явах зориг шийдэмгий байдалд нөлөөлөхгүй бөгөөд энэ тал дээр Хятадууд юу ч гэж ярьж байсан хамаагүй. Хятадын уугуул нутгуудад буддын шашны уламжлалыг сонирхох хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Би хүн бүхний тусын тулд ажиллана. Би далайцтайгаар, бүх зүйлийг өргөн хүрээгээр харж, хэнийг ч ялгалгүйгээр хүн бүхэнд тус хүргэхийг үргэлж хичээдэг.”

”Өнөөдөр энд, Энэтхэгт, намайг урт наслаасай хэмээн бат оршил өргөх үйл ажиллагааг дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн төвөд залуус, Лоха Соёл, Халамжийн Нийгэмлэг, Нью-Йоркийн Итака дахь Намжил хийдийн буддын судлалын институт нар хамтран зохион байгууллаа. Бид өдгөө цөвүүн цагт амьдарч, олон өөрчлөлтүүдийг туулж байгаа хэдий ч үүний зэрэгцээгээр Далай лам хэмээх нэрийг дэлхий даяар бишрэх болсон байна. Өнгөрсөнд хураасан буян, залбирал ерөөлийн минь үрээр надтай уулзах буюу миний номыг сонсох нь таны оюун санаанд хүчтэй, эерэг ул мөр үлдээж, төрөлөөс төрөлд тань Жанрайсиг бурхан ивээлдээ багтаан, зам мөрийг тань удирдан чиглүүлж байх болтугай хэмээн залбирья. Мэдээж та бүхэн ч бас ийн залбирах хэрэгтэй.”

”Бид хэсэг хугацаанд хамт байгаад салж одох нь энгийн зүйл. Гэвч итгэл, бишрэл хэзээ ч гуйвшгүйгээр төрлөөс төрөлд үргэлжилнэ. Та бүхэн өнөөдөр намайг урт наслахыг хүсэн залбирсан. Харин би Төвөдийн ард түмэн, оюун санааны уламжлал болон нийт хүн төрөлхтний сайн сайхны төлөө үүрэг хариуцлагаа үргэлжлүүлэн биелүүлэх боломжтой байхын төлөө залбирлаа.”

”Миний хэлж буй зүйлсийг зөвхөн буддын шашинтнуудаар тогтохгүй христийн шашинтнууд, эрдэмтэд, тэр байтугай ямар ч шашин шүтдэггүй хүмүүс ч бас хүндэлдэг. Та бүхний хүссэн ёсоор би урт насална. Хятадад буддын шашин дэлгэрч, цэцэглэн хөгжихийн хэрээр Далай ламтай холбоотой олон олон газар нутаг дахь хүмүүсийн итгэл, хүндлэл бат бөх, тогтвортой, гүн гүнзгий болох болтугай хэмээн би залбирч байна.”

”Саяхан би өөрийгөө нэгэн том танхимд Бурхан багшийн хамт байгаагаар харсан. Тэр над руу дохиж, надад тун сэтгэл хангалуун байх шиг санагдаж байлаа. Би өөрийгөө Бурхан багш болон түүний сургаал номд үйлчилж ирсэн хүн гэдгээ мэдэрсэн бөгөөд цаашид ч үүнийгээ үргэлжлүүлэн хийхээр шийдсэн билээ.”

Зураг. Бат оршил өргөх ёслолын үеэр Дээрхийн гэгээн Далай ламын айлдварыг сонсож буй хүмүүс. Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, Төвөдийн гол дуган. 2025 оны 9 дүгээр сарын 10. Зургийг Тэнзин Чойжор.

”Дэлхий дээр хүч чадал, эрх мэдлээ цэрэг зэвсгийн хүчээр хэрэгжүүлдэг удирдагчид бий. Харин Далай лам хүмүүсийг буу зэвсэг, хутга шөвгөөр бус итгэл бишрэл, хүндэтгэлээр дагуулдаг. Би аль болох олон хүнд чадах чинээгээрээ туслахыг эрмэлздэг.”

”Хятад улсад маш том өөрчлөлтүүд явагдаж байна. Харин би Энэтхэгт амьдарч байгаа бөгөөд энэ л улсаас миний нэр дэлхийн бусад хэсэгт түгэн хүндлэгдэж, алдаршсан билээ. Би бусдад үйлчлэхийн тулд чадах бүхнээ хийдэг. Та бүхэн ч мөн адил үйлдэх хэрэгтэй.”

”Өнөөдөр намайг урт наслах болтугай хэмээн бат оршил өргөсөн тухайд гэвэл би өөрийгөө дахин олон жил амьдарна гэж бодож байна. Би өөрийн бие, хэл, сэтгэлийг бусдын тусад үйлчлэхэд зориулдаг. Өглөө сэрмэгцээ би хамаг амьтны тусын тулд зүтгэх амлалтаа сэргээдэг. Би өөрийн дотоодод бодь сэтгэлийг бясалгадаг. Би эдгээр зорилгодоо хүрэхийн тухайд залбирдаг бөгөөд та бүхнийг ч мөн адил ингээсэй хэмээн уриалж байна.”

Ёслолын төгсгөлд Ловон Бадамжунайд зориулсан "Санасан бүхэн сэтгэлчлэн бүтэх болтугай" хэмээх залбиралыг уншлаа. Талархлын мандал өргөсний дараа Дээрхийн гэгээний 'Шашин дэлгэрэхийн ерөөл'-ийг уншсанаар өнөөдрийн ёслол өндөрлөв.

Дээрхийн гэгээнийг инээмсэглэн, гар далласаар өргөө рүүгээ буцсаны дараа цугласан олон хийдийн хашаанд дуулж, бүжиглэн баярласаар үлдлээ.



Англи хэлнээс орчуулсан Б.Одгэрэл


  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2025 Aрхив
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт