Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

Японы Буддын шашны Шингон урсгалын төв болох Коясанд мөргөл үйлдлээ 2014 он 4 дүгээр сар 13

Түгээх

Япон, Коясан, 2014 оны 4-р сарын 13

Өнөө өглөө Дээрхийн гэгээн Далай лам Киото хотоос Коясан руу явах замд тэнгэр бүүдгэр, агаар зэврүүн байлаа. Осака хотоос урагш орших Коясан ууланд Японы буддын шашны Шингон урсгалын төв байх бөгөөд үүнийг заримдаа нууц тарнийн зам хэмээдэг.

Энэ нь шингон урсгалыг үндэслэгч Кобо Дайши МЭ-ний IX зууны эхээр Хятадаас авчирсан юм. Түүний тийш аялах болсон нэг шалтгаан нь буддын судруудыг илүү сайн ойлгохын тулд санскрит хэл сурах явдал байсан бөгөөд түүний анхны багш нарын нэг нь Наландад суралцаж байсан Пражна хэмээх энэтхэг пандит байсан бололтой.

Кобо Дайши Коясанд 816 онд Конгобужи хийдийг үүсгэн байгуулж, 835 онд 62 насандаа таалал төгссөн юм. Дээрхийн гэгээн Далай лам энэ удаад Махакарунагарбходбхава мандлын адис буюу Номын авшиг хүртээн, ном айлдахаар уригджээ.

Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Коясан дахь Конгобужи хийдийн горлом руу алхаж байгаа нь Япон, 2014 оны 4 сарын 13 Зургийг: Япон дахь Төвөдийн ажлын алба

Дээрхийн гэгээн Далай ламыг гол хаалгаар морилон орж ирмэгц нь угтан авч, Конгобужи цогцолборын барилгууд дундуур, модон хонгил, цаасан хаалттай өрөөнүүдийн хажуугаар алхсаар түүний байрлах өрөөнд нь хүргэлээ. Уламжлалт Япон хоолоор үдийг зоог барьсны дараа түүнийг холгүй байх Коясан их сургуулийн танхим руу машинаар хүргэхэд Японы болон гадаадын олон газраас ирсэн хүмүүс цуглан хүлээж байлаа.

"Коясан хийдийн хамба ламтан, Хятадаас ирсэн зочид тэргүүтэй номын ахан дүүс ээ, та бүхэнтэй уулзаж үг хэлэх боломж олдсонд би маш их баяртай байна" гэж Дээрхийн гэгээн Далай лам үгээ эхэллээ. "Би энд өмнө нь хоёр удаа ирж, Бяруузана бурхны авшиг хүртээж байлаа. Энэ удаа ирэхэд ялгаа нь их хүйтэн байна. Өмнө нь ирсэн лам нар өнгөрсөн долоо хоногт энд цас орж, маш хүйтэн байсан гэж хэлсэн бөгөөд би сая ирэх замдаа хайлж амжаагүй бөөн цасыг харж явлаа. Магадгүй энэ цас төвөдүүд биднийг өөрийн гэртээ байгаа мэт мэдрэмжийг мэдрээсэй гэснийх буй за." гэв.

Айлдвараа эхлэхээсээ өмнө тэрээр шашны зан үйлийн үүсэл гаралтай холбоотой ерөнхий ойлголтуудыг тайлбарлав. 3000-4000 жилийн тэртээ дэлхий дээр шашин анх үүссэн гэсэн таамаглал бий. 2600 жилийн өмнө Энэтхэгт жайнизм үүсэж, дараахан нь удалгүй буддизм үүсжээ. иудейн, христ, исламын шашин Ойрхи дорнодоос гаралтай бол, хамгийн эртний шашны нэг болох Зороастризм нь Персээс эхтэй. Эдгээр бүх шашин уламжлал хайр, энэрлийг тунхагладаг ч түүх нь шашнаас болж үүдсэн зөрчил мөргөлдөөнүүдийг харуулдаг. Харамсалтай нь, ийм зүйл тохиолдох үед энэ нь эмийг хор болгон хувиргаж буйтай л адил юм.

Дээрхийн гэгээн Далай ламын хэлснээр дэлхийн бүх гол шашин Энэтхэгт олон зууны турш энх тайвнаар, эв найртай зэрэгцэн оршиж ирсэн. Шашин хоорондын эв найрамдал Энэтхэгт бий болж чадаж байгаа хойно өөр хаана ч бий болох боломжтой гэв.


Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Коясанд ном айлдах үеэрээ үг хэлж буй нь Япон, 2014 оны 4 сарын 13 Зургийг: Япон дахь Төвөдийн ажлын алба

Тэрээр буддын шашны үндэс нь Хутагтын дөрвөн үнэн бөгөөд Будда үүнийг биднийг зовлонгоос ангижруулахын тулд айлдсан юм хэмээн тодорхойлов.

Мунхаглал нь зовлонгийн шалтгаан болдог бол, билэг оюун нь мунхаглалыг арилгадаг.

Номын хүрдийг эргүүлсэн нь

Бурхан багшийн айлдсан сургаалууд нь үндсэн гурван үед хамаардаг. Тэрбээр номын хүрдийг гурвантаа эргүүлжээ.     

  1. Номын хүрдийг анхлан эргүүлэхдээ Хутагтын дөрвөн үнэн, лам хуврагийн сахидаг винайн ёс, сахилга бат, төвлөрлийн тухай сургаалыг олон нийтэд айлдсан.
  2. Номын хүрдийг хоёр дахиа эргүүлэхдээ “Билгүүний зүрхэн судар” зэрэг билгүүний чанадад хүрэх судруудын тухай айлдсан юм. Энэ судар нь Бодьсдва Арьяабал болон түүний шавь Шарипутра нарын хоорондын яриа хэлбэрээр өрнөх бөгөөд энэ судрыг цөөн тооны хүмүүс л сонсох хувь тохиосон юм.
  3. Номын хүрдийг гурав дахиа эргүүлэхдээ бурхны хутагт хүрэхүй, бурхан болох уг мөн чанар, гэгээн гэрэл зэрэг гүн ухааны тухай айлдсан байдаг.

Дээрхийн гэгээн Далай лам цагаа хараад, товлосон цагаасаа хагас цаг орчим илүү үргэлжилбэл болох уу гэхэд танхимд буй олон талархан алга ташлаа.

Тэрээр ийм нэгэн түүх өгүүлэв. Амдо нутгийн нэгэн өндөр настай ламыг зэргэлдээ хийдэд залж ном айлдахыг урихад “ би хэт өндөр настай тул аялж чадахгүй гэж хариулжээ. Урьсан хүмүүс нь түүнийг “тэгвэл та заавал ном айлдах шаардлагагүй, зүгээр адис хүртээхэд л хангалттай” гэж гэнэ.

Хэдий ингэсэн ч гэсэн лам тэнд зорин очиж, нэгэн том ном айлдаад "Би зүгээр л энд, тэнд хүмүүст гар хүргээд явдаг хүн биш, би сургаж номлох хүн шүү дээ” хэмээжээ.


Зураг. Дээрхийн гэгээн Далай ламын айлдварыг сонсож буй сүсэгтэн олон … Коясан Япон, 2014 оны 4 сарын 13 Зургийг: Япон дахь Төвөдийн ажлын алба

VII зууны үед Төвөдийн Соронзон Гомбо хаан, Тан гүрний эзэн хааны охинтой болон Балбын гүнжтэй гэрлэжээ. Хоёр хатны нутгаасаа авчирсан Буддагийн бурханаар дамжин Төвөдөд анх буддизмыг сонирхож эхэлсэн байна.

Төвөдөд уригдан ирсэн Наландагийн Их сургуулийн шилдэг эрдэмтэн Шантаракшита бол агуу гүн ухаантан, логикч бөгөөд дандрын бясалгал хийдэг байсан нь буддизм хөгжих үндэс суурийг тавьсан юм. Бадамсамбуу багш хэдийгээр хувраг хүн биш ч, дарма буюу номын өмнө тулгарсан саад бэрхшээлүүдийг арилгаж чадсан юм.

Шантаракшита хамба, бясалгагч багш Бадамсамбуу, Соронзон Гомбо хаан нар:

  • Гадаад зан үйл буюу Винайн ёсны сахил санваар,

  • Дотоод бясалгал буюу Бодьсадвагийн үйл,

  • Нууц тарнийн ёс буюу тарнийн бясалгалыг үндэслэсэн юм.

“Хожим, IX зуунд Төвөд орон хэсэг хэсэгт хуваагдан бутарсны дараагаас дарма буюу шашин номын хоёр дахиа дэлгэрч, улмаар Наландагаас эхтэй Сажа, Кагью, Гэлүг зэрэг урсгалууд үүссэн байна.

Наландагийн уламжлалын эх үндэс нь Нагаржуна тэргүүтэй Энэтхэгийн их багш нарын зохиол бүтээлүүд бөгөөд бид өнөөг хүртэл тэдгээрийг үгчлэн цээжилсээр байна. Дараа нь бид тэр судар номнуудаа нарийн судалж, олж авсан ойлголтоо ном хаялцах замаар бататгадаг юм.”

Дээрхийн гэгээн Далай лам цугласан олонд хандан: Багш, шавь хоёрын хэн хэн нь номтой айлдах, сонсох үедээ зөв сэдэл төрүүлэх нь чухал хэмээн сануулсан юм.

Тэрээр багш, шавь хоёул буддын шашны зам мөрд орохын тулд бурхан, ном , хуврагт аврал одуулан залбирах ёстой. Мөн их хөлгөнд хамааруулахын тулд бодь сэтгэлийг төрүүлэх учиртай хэмээн айлдсан.

Дараа нь "Зүрхэн Судар"-ыг япон хэлээр уншиж, Дээрхийн гэгээн Далай лам танхимд цугласан сүсэгтэй олныг дагуулан Аврал одуулах болон Бодь сэтгэлийг үүсгэх тарнийг уншицгаалаа.

Үүний дараа Дээрхийн гэгээн Богд Зонховын туурвисан " Хураангуй бодь мөрийн зэрэг” номыг айлдаж, үе үе зогсосхийн чухал утга санааг нь тодруулж байв.

Төгсгөлд нь тэрээр өөрийгөө Богд Зонхова багштай нутаг нэгтэй, Таутэрээс Комби хүртэл мориор нэг өдөр явах зайтай хэмээн инээд алдан хэлжээ.

Дээрхийн гэгээн Далай лам маргааш номын айлдвараа бүрэн дүүргэж, Их бодийн сэтгэлийг үүтгэх Махакарунагарбодбава мандлын авшиг хүртээх юм.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2025 Aрхив
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт