Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

Улс төр ба амар амгалан хоёр нь төгс зохицол……. инээмсэглэл 2006 он 9 дүгээр сар 11

Түгээх

Ванкувер, Канад – 2006 оны 9 дүгээр сарын 10

(Кристина Монтгомери, Иан Бэйлигийн бэлтгэсэн материал, CanWest News Service)

Өчигдөр үдээс хойш GM Place танхимд болсон “Аз жаргалын үрийг суулгах нь” арга хэмжээний үеэр Дээрхийн гэгээн Далай лам цугласан олоны өмнө индэр дээр гараа даллан мэндчилэв.

Далай лам дэлхий нийтийн анхаарлыг Төвөдийг эзлэн түрэмгийлсэн Хятадын бодлогод тогтоон барихын зэрэгцээ одоог хүртэл “улс төр хийдэггүй, зөвхөн хүний амар амгалан, аз жаргалын тухай ярьдаг” хэмээн айлддаг тэр нарийн заагийг хэрхэн бүтээж чаддаг вэ?

Тэрээр телевизийн дэлгэцээр өдөр бүр цацагдах дайн, мөргөлдөөний тухай болон хувийн амгалан, тайваны төлөө хэдхэн мөчийг хайж яваа, “маш их хүчин чармайлт хэрэгтэй” гэх зөвлөгөөг сонсох хүсэлгүй бишрэгчдээ гомдоолгүйгээр үзэл бодолоо тодорхой илэрхийлж чадах болов уу?

Хятадын зүгээс түүний орон нутагт үзүүлж буй зовлон шаналлыг уучилж, Хятадын урдаас ямарч үзэн ядалтыг тээхгүй байна гэж байх болов уу?

Энэ амралтын өдрүүдийн болсон уулзалт, хүлээн авалт зэргээс харахад хариулт нь товчоор хэлбэл: төгс, бүрэн дүүрэн, бараг л эргэлзээгүй тийм гэж хэлж болно.

Төвд ба Хятадын хоорондох улс төрийн хурцадмал байдал эрс өндөр байна. Энэ жил Хятад улс Төвдөд хүрэх төмөр замaa бүрэн ашиглалтад оруулсан нь, төвдүүдийн үзэж буйгаар, тэдний нутаг дэвсгэрийг хятад суурьшигчдаар улам бүр дүүргэх зорилготой, мөн Төвдийн асар их баялгийн нөөцөд хямд өртгөөр хүрэх шинэ гарц нээх алхам ажээ. 9-р сарын 1-нд Няншигт (Nyingchi) шинэ нисэх онгоцны буудалыг нээж, Хятадын Сычуань мужийн Чэндү хотоос ердөө 90 минутын нислэгийн зайтай боллоо.

Төвөдийн хилийн чанад дахь удирдагч Канад улсад айлчилж буй нь Канад–Хятадын худалдааны чухал харилцаанд таагүй нөлөө үзүүллээ.

Оттава дахь Хятадын ЭСЯ-ны сайд Жан Вэйдун Канадын талыг түүнтэй уулзахгүй, арга хэмжээнд нь оролцохгүй байхыг уриалав. Хятадын дургүйцлийг үүнээс өмнө Тори намын нэг гишүүн Тайванийн бүрэн эрхт байдалд давуу тал олгох хууль өргөн барьсан явдал, мөн өнгөрсөн зун Ерөнхий сайд Стивен Харперын Засгийн газар түүнд Канадын хүндэт иргэншил олгосон алхам улам бүр өдөөж байлаа.

Эдгээр хурцадмал байдал Канадын 1999 онд гаргасан “Зөвшөөрөгдсөн аяллын чиглэл” авах хүсэлтэд хүртэл сүүдрээ тусгаж эхэлжээ. Энэ статус нь Хятадын аялал жуулчлалын асар хурдтай тэлж буй зах зээлд Канадын үүдийг нээж, Хятадын аялал жуулчлалын агентлагууд Канад руу аялал зохион байгуулахыг хялбарчлах боломж олгодог юм. Дэлхийн зуу гаруй улс аль хэдийнэ ийм статус авсан байна.

Гэвч үүнийг Ерөнхий сайд Харпер огт эмээлгүй, Хятад дахь хүний эрхийн бодлогыг шүүмжилдгээрээ алдартай Калгарийн гишүүн Жэйсон Кенниг Далай ламтай хувийн уулзалт хийлгүүлэхээр илгээжээ.

Канадын Иргэншил, цагаачлалын сайд Монтэ Солберг өчигдөр үдээс хойш GM Place-ийн тайзан дээр гарч, Далай ламд түүнийг Канадын иргэнээр өргөмжилсөн парламентын нэгэн дуугаар баталсан тогтоолын хувилбарыг гардуулжээ. Тэгээд Жэйсон Кэнни Далай ламд хандан Канад улс найз нөхөд болох Хятад улсад Түвдийн асуудлаар утга учиртай, жинхэнэ яриа хэлэлцээ хийхийг уриалсан гэж хэллээ.

Кэнни мөн “Манай ярианы агуулга нууцын зэрэглэлтэй байсан ч бидний хамтын сонирхлын олон асуудлыг хөндсөн” хэмээгээд, “Ерөнхий сайдын даалгавраар, түүнийг засгийн газрын нэрийн өмнөөс биечлэн хүндэтгэл үзүүлж угтаж авахаар ирсэн” гэж нэмж хэлжээ.

Сэтгүүлчид Хятадын эсэргүүцлийн талаар асуухад, Далай лам эелдгээр инээмсэглэн “Уучлаарай. Би хаашаа явсан ч бага сага төвөг гэгчийг дагуулдаг бололтой. Уучлаарай, энэ миний буруу биш гэдэгт найдаж байна” хэмээн айлдлаа.

Мөн Хятадын тал түүнийг шашны тухай ярихаас илүүтэй Түвдийн тусгаар тогтнолыг дэмжиж байна гэж буруутгаж буй тухайд, тэрээр дахин давтан: “Би тусгаар тогтнол бус, соёлын автономи л хүсдэг” хэмээв. Тэрээр Түвдэд байгаа ард иргэдээс тэд амаргүй нөхцөлд байгааг байнга сонсдог гэхдээ энэ удаагийн айлчлал нь улс төртэй огт холбоогүй гэдгийг тодоос тод илэрхийлсэн байна.

Гэвч Баасан гарагт Орфеум театрт түүнийг сонсохоор цугларсан олон мянган хүмүүсийг нэг зүйл багагүй гайхшруулсан юм. Учир нь тэр олоны өмнө ядуурал, Иракийн дайн, АНУ-ын Вашингтоны захын дүүргүүдийн хүн амины хэрэг, Африкийн өлсгөлөн гэх зэрэг дэлхий нийтийн хурц асуудлыг нухацтай хөндөж, ил тод ярьсан билээ.

Тэрээр Европын империализмын өв, колоничлолын сүйрэл дагуулсан үр дагаврын талаар хатуу шүүмжлэлтэй ярив.

“Европчууд асуудал тарьдаг урт, урт түүхтэй” хэмээгээд, танхимд байсан хүмүүс хэсэг хугацаанд инээж байснаа нам жим болмогц Европчууд эцэст нь ардчилал, хүний эрх, шашны эрх чөлөөг сонгосон гэдгийг онцлон дурдав.

Мөн олон нийтийг дахин хөгжөөсөн нь, Өмнөд Африкт олон найзуудтайгаа уулзахдаа тэдэнд “та нар жаахан залхуу шүү”, өөрсдийн асуудлыг засахын тулд “нэлээд хичээж, шаргуу ажиллах хэрэгтэй” гэж сануулдаг тухай нь байлаа. Тэрээр Африкт туслах хамгийн зөв арга нь мөнгө зүгээр илгээх бус, харин ард иргэдийг нь боловсролжуулж, чадваржуулахад оршино гэмээн айлдлаа.

Харин уур хилэн болон хүчирхийлэлд хүргэдэг “түрэмгий” сэтгэлүүдийг даван туулах, энэрэл нигүүлсэл төлөвшүүлэх тухай ярьсан үгийнхээ үеэр дайсандаа хүртэл энэрэл үзүүлэх нь ухаалаг хэмээгээд: “Тэр чинь таны хамгийн дотны найз ч болж мэднэ” гэж зөвллөө.

Хятадын ард түмний эсрэг өчүүхэн ч өшөө хорсол тээдэггүй гэсэн түүний урьдны мэдэгдлүүдийг батлаж байв.

Тэрээр улс төрийн маргааны төвөөс өөрийгөө салгаж чаддаг чанар нь нутгийн улс төрчдөд түүнтэй ойртон уулзахад илүү нээлттэй орон зайг бүрдүүлжээ.

Ванкувер хотод байгуулагдаж буй 60 сая долларын өртөгтэй, түүний нэрэмжит боловсролын төвийн санаачлагад ихээхэн анхаарал хандуулж буй мужийн Ерөнхий сайд Гордон Кэмпбелл Баасан гарагийн өглөө түүнтэй товч уулзав. Боловсролын сайд Ширли Бонд мөн тэр өглөөний хүүхдийн уулзалт дээр үг хэлсэн бөгөөд мужийн хууль тогтоогч Лорн Майенкорт боловсрол судлаачдын үдээс хойших хуралдаанд Дээрхийн гэгээнтэнтэй оролцон үг хэлжээ.

Хятадтай харилцаагаа бэхжүүлэхийг эрмэлздэг Ванкуверын хотын дарга Сэм Салливан түүнтэй олон нийтийн өмнө хоёр ч удаа уулзсан бол Канадын экс ерөнхий сайд Ким Кэмпбелл өнөөдөр бизнес, нийгмийн салбарын удирдагчид түүнтэй хийх дугуй ширээн уулзалтын зочдын нэгээр ирэхээр хүлээгдэж байна.

cmontgomery@png.canwest.com

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2025 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт