June 30, 2008
Хэвлэлийн мэдээ
Дээрхийн гэгээн Далай ламын тусгай элч Лоди Гялцэн Гяри, Келсанг Гялцен нар өнөөдөр Хятадад хүрэлцэн ирж, Хятадын засгийн газрын төлөөлөгчидтэй долоо дахь удаагийн албан ёсны яриа хэлэлцээ хийнэ. Тусгай элч нарыг Хятад-Төвдийн хэлэлцээрийн Төвдийн ажлын хэсгийн гишүүд болох ахлах туслах Сонам Н. Дагпо, Бхучунг К. Цэрин нараас гадна, Төвдийн Ажлын хэсгийн албаны Жигмэй Пассан нар дагалдана.
Далай ламын элч нар болон Хятадын ЗГ-ын төлөөлөгчдийн хооронд Хятадын Шэньжэнь хотод 2008 оны 5-р сарын 4-нд болсон албан бус уулзалтын үеэр хоёр талын төлөөлөгчид 2002 онд эхэлсэн яриа хэлэлцээг үргэлжлүүлж, долоо дахь удаагийн хэлэлцүүлгийг аль болох хурдан, тохиромжтой өдөр зохион байгуулахаар зөвшилцсөн билээ.
Энэ уулзалт чухал цаг үед болж байна.
Дээрхийн гэгээн элч нартаа Төвд дэх төвдчүүдийн хүнд хүчир нөхцөл байдлыг намжаахын тулд бодит ахиц дэвшил гаргахын тулд бүх хүч чармайлтаа гаргахыг захиж зааварласан. Энэхүү хэлэлцээр нь БНХАУ-ын бүх үндэстний тогтвортой байдал, эв нэгдэл, найрамдлын төлөө удаан хугацаанд бугшсан тулгамдаж буй асуудлыг яриа хэлэлцээрээр шийдвэрлэхэд хувь нэмэр оруулна гэж найдаж байна.
Хэлэлцүүлэг 7-р сарын 1, 2-ны өдрүүдэд Бээжин хотноо болно.
Дээрхийн гэгээн Далай ламын
Нарийн бичгийн дарга
Чимэ Р. Чокяапа
Холбоо барих:
Мэдээлэл, олон улсын харилцааны газрын нарийн бичгийн дарга Тубтен Сампел
Утас: +91-(0)1892-2215410, 222457, +91-9805024662










