Дээрхийн гэгээн Далай ламын тусгай элч Лоди Гялцэн Гяари, Келсанг Гялцэн нар 2008 оны 5-р сарын 3-нд Хятад улсад хүрэлцэн ирж, Хятадын засгийн газрын төлөөлөгчидтэй албан бус яриа хэлэлцээ хийнэ.
Энэхүү богино хэмжээний айлчлалын үеэр элч нар Төвд дэх өнөөгийн хямралын асуудлыг яаралтай авч хэлэлцэнэ. Хятадын эрх баригчид тус нөхцөл байдлыг хэрхэн зохицуулж байгаад Дээрхийн гэгээн гүнээ санаа зовж буйг тэд уламжилж, бүс нутагт энх тайвныг тогтоох санал дэвшүүлнэ.
Хятадын эрх баригчид олон нийтэд болон бусад улс орны засгийн газруудад өгсөн мэдэгдэлдээ яриа хэлэлцээг үргэлжлүүлэх байр сууриа илэрхийлсэн тул, элч нар Төвдийн асуудлыг харилцан ашигтайгаар шийдвэрлэх үйл явцыг урагшлуулах талаар ярилцана.
Дээрхийн гэгээн Далай ламын
Нарийн бичгийн дарга
Чимэ Р. Чоекяапа
Огноо: 2008 оны 5-р сарын 2










