Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

Квант Физик - Дрепун хийдэд болсон "Оюун санаа ба Амьдрал" 26 дахь хуралд Дээрхийн гэгээн Далай лам оролцож байна - Хоёр дахь өдөр. 2013 он 1 дүгээр сар 19

Түгээх

Дрепун, Мундгод, Карнатка, Энэтхэг, 2013 оны 1 сарын 18 - Дрепун хийдэд зохион байгуулагдсан 26 дахь "Оюун санаа ба амьдрал" хурлын хоёр дахь өдөр нь бүхэлдээ физик, тэр дундаа квант физикт зориулагдсан байна. Артур Зажонц бодит байдал дахь үзэл бодолд квант механик хэрхэн нөлөөлдөг талаар ярьж эхлэхээс өмнө хөтлөгч Жон Дюрант квант механикийг ойлгоход тийм ч амар биш гэдгийг эелдгээр анхаарууллаа. Өчигдөр бид сонгодог шинжлэх ухааны талаар ярилцсан, 20 жилийн өмнө физикчид маш их ажиллаж, олон судалгаа хийж, нээлт гаргасны эцэст, классик физикийг бүрэн ойлгосон, физикийн шинжлэх ухаан төгсгөлдөө хүрсэн хэмээн итгэж байжээ. "Бид тэнгэрийн хаяанд байгаа хэдэн жижиг үүлнээс бусад бүх зүйлийг ойлгодог" гэж Келвин хэллээ.

Сонгодог физикийн төгсгөл боллоо гэж үзэхэд саад болж байсан энэхүү хоёр үүл нь: нэгдүгээрт, сонгодог хуулиар тайлбарлаж болохгүй байсан лааны гэрлийн өнгөний асуудал, хоёрдугаарт, гэрлийн дуунаас ялгаатай нь дамжуулагч шаардахгүйгээр орон зайгаар тархдаг гэсэн нээлт байсан юм. Учир нь гэрлийг долгион гэж үзэж байсан тул логикийн хувьд орчин хэрэгтэй байсан ч түүнийг нь олж чадаагүй ажээ.

Зураг. Артур Зайонц Мундгод дахь Дрепунг хийдэд зохион байгуулагдсан Оюун санаа ба амьдрал 26 дахь хурлын хоёр дахь өдрийн эхэнд “Квант механик ба харьцангуйн онол”-ын талаарх илтгэлээ тавьж байгаа нь … 2013 оны 1 сарын 18 , Энэтхэг Зургийг: Жереми Руссел

Эдгээр сорилтуудаас квант механик болон харьцангуйн онол гэсэн хоёр чухал шинэ онол үүссэн бөгөөд, энэ хоёр онол хамтдаа эрдэмтдийн бодит байдлын тухай үзэл баримтлалыг үндсээр нь өөрчилсөн юм.

Артур Зажонц ижил боловч зураастай хоёр зоосыг ялгах нь амархан ч, хоёр устөрөгчийн атомыг авч үзвэл, тэднийг ялгах ямар ч зүйл байхгүй, квант механикийн үүднээс тэдгээр нь ижил орон зай, байрлалыг эзэлдэг хэмээн тайлбарлаад, тодорхойгүй байдлын хоёрдмол утгыг танилцуулсан байна.

Дээрхийн гэгээн Далай лам буддын шашинтнуудын оюун санааны Сэтгэл танхи сургаалийн үзлээр танин мэдэхүй байгаа бол тэр зүйл оршин тогтноно, харин танин мэдэхүй байхгүй бол тэр зүйл оршин тогтнохгүй гэж үздэг болохыг тэмдэглэжээ.

Артур Зажонц ялгаж салгах боломжгүй жижиг хэсгүүдийн хоорондын харилцан хамаарлыг "орооцолдол" гэж квант физикт нэрлэдэг болохыг тайлбарлалаа.

Шинжлэх ухааны философич Мишель Битбол хүүхэд байхдаа сар өөртэй нь хамт хөдөлж байгааг анзаарснаар, Коперник дэлхий илүү хурдан эргэдгээс болж Ангараг гариг заримдаа хойш хөдөлж байгаа мэт харагддагийг нээснээр юмс үзэгдлийн бодит байдал нь тухайн объектын өөрийнх нь мөн чанартай бус харин тэдгээрийн хоорондын харилцан хамааралтай холбоотой болохыг тайлбарласан юм. Үүний үр дүнд объектын шинж чанар гэж нэрлэгдэж байсан зүйл ажиглах гол зүйл болж, нэрт физикч Нильс Бор "ойлгоно гэдэг ямар утгатай болохыг дахин судлах шаардлагатай байж магадгүй" гэж хэлжээ.

Мишель Битбол "Бодит байдал гэж юу вэ?" гэсэн асуултад Шрёдингерийн муурын парадоксыг ашиглан тайлбар хийсэн бөгөөд квантын ертөнцөд муур үхсэн, амьд гэсэн хоёр төлөв байдалд зэрэг оршиж байдаг болохыг харуулдаг. (Хөтлөгч Жон Дюрант энэ үеэр энэ нь зөвхөн сэтгэлгээний туршилт, бодит амьтан дээр ийм хэрцгий туршилт хийгээгүй гэдгийг яриан дундуур нь санууллаа. ) Битбол яриагаа квант хэсгүүдийн оршихуйн мөн чанарыг тайлбарласан “Хэсгүүд нь солонготой ижилхэн хамааралтай оршихуйн хэв маягтай” гэж эшлээд солонгыг харахын тулд нар, агаарт буй борооны дусал, ажиглагч гэсэн олон хүчин зүйлийн харилцаа зайлшгүй шаардлагатай байдгийг тайлбарлалаа. Эдгээр харилцан хамаарлыг ойлгохын тулд та бүхэн учир шалтгаан, харилцан хамаарлын талаар судлах ёстойг нэмж хэлэв.

Дээрхийн гэгээн Далай лам юмс үзэгдлийг хоорондын харилцан хамаарлаар нь ярих нь чухал болохыг тэмдэглээд, үүнийг Хутагтын дөрвөн үнэний сүүлийн хоёр үнэн буюу зовлонгоос ангижрах нь үнэн, зовлонг гэтлэх зам нь үнэнд тулгуурлан тайлбарлаж өгөв. Энэ хоёр үнэнийг таньсанаар бид бодит байдал, хоосон чанарыг танин, буруу төсөөллүүдээ арилгахад тустай байдаг хэмээгээд “гайхалтай” гэж онцлон хэллээ.


Зураг. Мундгод дахь Дрепунг хийдэд зохион байгуулагдсан “Оюун санаа ба амьдрал” 26 дахь хурлын хоёр дахь өдрийн үйл ажиллагаанд оролцож буй олон зуун лам хуврагийн зарим нь … 2013 оны 1 сарын 18 , Энэтхэг Зургийг: Жереми Руссел

Үдийн хоолны дараа Артур Зайонц квант физик, түүний үр дагавар сэдвээрх яриагаа эргэн үргэлжлүүлэв. “Орчин үеийн физикт бид ертөнцийг бодит зүйл болгохыг дахин дахин оролддог хэдий ч юмс харилцан шүтэлцээтэй оршдог болохыг харж мэдэрсээр байдаг.” Тэрээр Дээрхийн гэгээн Далай ламд хандан хэлэхдээ: “Би тантай харьцангуйн онолын сэдвээр хамтармаар байна. Та бага залуудаа цаг задлаж, угсарч, эд анги нь хэрхэн яаж ажилладгийг нь харах дуртай байсан гэдэг шүү дээ. Квант механикт бид хуучин сэтгэлгээний арга барилаас тэс өөр зүйлийг олж хардаг. Энэ нь квант механик ба харьцангуйн онол гэсэн хоёр талтай. Эйнштейн: ‘Бидний ойлгохыг хүсдэг зүйл бол оршихуй ба бодит байдал’ гэж хэлсэн байдаг.”

25 метр урттай шонг 20 метр саравчинд хэрхэн багтаах вэ гэсэн бодлогоор сонгодог физик ба квант механикийн хоорондох ялгааг үзүүлье. сонгодог физикийн хувьд, биетүүдийн хэмжээ нь тэдний хөдөлгөөнөөс хамаарахгүй бөгөөд үргэлж тогтмол байна. Квант механик ба түүний гол суурь болох харьцангуйн тусгай онол ёсоор, хэрэв биет маш хурдтай хөдөлж байвал түүний урт нь хөдөлгөөний чиглэлд богиносдог. Энэ туршилтад, шон нь саравчинд багтах хэмжээнд хүртэл богиносохын тулд зөвхөн хангалттай хурдтай явах хэрэгтэй.

Мишель Битбол квант механикийг ертөнцийг шинээр харах онол гэж үзээд Шинжлэх Ухаан гэж юу вэ? Энэ байгалийн толь уу? Бидний оюун санааны тусгал уу? "Оюун санаа ба амьдрал" хурлыг анх санаачлагчдын нэг Франциско Варелагийн тодорхойлсон мэдлэг ба мэдлэгээс хамааралтай үүсэх дунд зам уу? гэсэн асуултыг тавьсан байна.

Асуултын хариу болгож Дээрхийн гэгээн Далай лам хэлэхдээ:

“Энэ нь надад хэдэн жилийн өмнө Делид болсон нэгэн үйл явдлыг санагдуулж байна. Энэтхэгт цөмийн бөмбөгийг бүтээсэн Ража Раман Буддын гүн ухааны их мастер Нагаржунагийн бүтээлүүдийг уншиж байхдаа квант онолын далд утгыг олж харсан бөгөөд Энэтхэг хүн хоёр мянган жилийн өмнө эдгээр санааг тунгаан бодож байсанд тэрээр ихээхэн бахархсан тухайгаа надад хэлсэн юм.”

“Нагаржунагийн Хоосон чанарын сургаалийн үзэл баримтлалын дагуу аливаа биет оршин тогтнодог бөгөөд хэрэв бид түүнийг яг аль гэж хайвал олдохгүй. Тухайн биетийг өөрийг нь судалж үзвэл, түүний оршихуй нь бусад олон хүчин зүйлээс шалтгаалдаг болохыг олж мэднэ. Тэгвэл бид үүнийг оршин тогтнодоггүй гэж үзэж болохгүй бөгөөд эдгээр нь зөвхөн харилцан хамааралтайгаар оршин тогтнодог.”

“Өргөн утгаар нь авч үзвэл буддын гүн ухаан, квант механик хоёр ялгаатай ч, ертөнцийг үзэх үзлийн хувьд нэг цэг дээр огтлолцон нэгдэж чадна гэж би бодож байна. Бид эдгээр агуу жишээнүүдээс хүн төрөлхтний сэтгэлгээний үр шимийг харж болно. Бид тухайн агуу сэтгэгчдэд талархан, хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ, тэд бидэнтэй л адил энгийн хүмүүс байсан гэдгийг мартаж болохгүй.”

Илтгэлүүд маш их таалагдаж, сэтгэл татаж, шинэ зүйлд суралцаж байгаа тул 14 цаг болсон ч тэр үргэлжлүүлэн сонсохоор үлдэхийг хүслээ.


Зураг. Дрепунг хийдэд зохион байгуулагдсан “Оюун санаа ба амьдрал” 26 дахь хурлын хоёр дахь өдөр Дээрхийн гэгээн Далай лам Түвдэн Жинпагийн илтгэлийг сонсож байгаа нь … 2013 оны 1 сарын 18 , Мундгод, Энэтхэг Зургийг: Жереми Руссел

Түвдэн Жинпа орчуулагчийн дүрээ илтгэгчийнхээр сольж, өнөөдөр хөндөгдсөн зарим сэдвийн талаар Буддын гүн ухаанд хэрхэн тусгагдсан тухай ярилаа. Тэрээр эртний буддын сургааль дахь атомын онолын тухай яриагаар илтгэлээ эхэлсэн бөгөөд энэ онолын нарийн төвөгтэй системийг бүрдүүлж буй энгийн, үндсэн хэсгүүд, тэдгээрийн харилцан хамаарлаар бүрэн тайлбарлаж болно гэж үзэх шинжлэх ухаанч хандлагыг онцлон дурдлаа. Түвдэн Жинпа буддын гүн ухааны сэтгэгчид хэзээ ч энэ задлан шинжлэх аргаар сэтгэл оюуныг материаллаг зүйлд хувиргаж дүгнээгүйг анхааруулан хэлэв. Нагаржунагийн шавь Аръяадэва нь МЭ II зуунд эртний буддын зарим онолын атомын онол болон задлан шинжлэх аргыг уялдаа холбоогүй байдал,учир шалтгааны үүсгэгч байна гэсэн хоёр үндсэн шалтгаанаар эсэргүүцэж байжээ. Буддын сургаалд бодит болон үнэмлэхүй үнэн гэсэн хоёр үнэн байдаг гэж онцолсон. Дээрхийн гэгээн квант механикийн нарийн үзэгдлүүдийг энэ хоёр түвшинд тайлбарлавал ойлгоход илүү хялбар болно гэж санал болголоо.

Буддын шашны уламжлалд тархи үүрэгтэй эсэх талаар хэлэлцдэг үү гэсэн асуулт иржээ. Дээрхийн гэгээн эл асуултад хариулахдаа, ухамсар нь энергитэй үргэлж цуг оршиж байдаг бөгөөд энэ нь зүүд зүүдлэх үеийнх шиг нарийн, эсвэл тархины үйл ажиллагаа зогссон үед тохиолддог шиг илүү нарийн, ээдрээтэй байж болно гэж тайлбарлав. Энэ мэдрэмжийг бодитоор мэдрэхийн тулд уйгагүй дадлага, сургуулилт шаардлагатай. “50 гаруй жилийн турш аливаад дүн шинжилгээ хийх нь миний өдөр тутмын амьдралын дасгал дадлын хамгийн чухал хэсгүүдийн нэг байсаар ирсэн. Удаан хугацааны турш үүнийг дадуулсны үр дүнд би хоосон чанар буюу шүтэн барилдлагын тухай ярих үед миний ертөнцийг үзэх үзэл бараг хуурмаг зэрэглээ мэт санагдах болсон. Энэ нь мулгуу ухаанд үндэслэгддэг хор хөнөөлт сэтгэл хөдлөлийг үгүйсгэх чадвараас үүдэлтэй юм” гэж хариулав.

Мөн тэрээр “Гэхдээ энэ бол миний эрдэмтэдтэй хуваалцахыг хүсэхгүй байгаа нууц юм!” хэмээн хошигнолоо.

Орчуулсан С.Баярмаа

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2026 Aрхив
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2026 Aрхив
      • January
    • 2025 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт