Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

Тумкурын их сургуульд зочилж, “Орчин үед түгээмэл ёс зүйн ач холбогдол” сэдвээр айлдлаа 2017 он 12 дугаар сар 26

Түгээх

Энэтхэг, Карнатака муж, Бангалор хот – Өнөөдөр өглөө манантай байсан ч удалгүй нар мандаж, цаг агаар сайхан болох үеэр Дээрхийн гэгээн Далай лам Бангалор хотоос Тумкур их сургуулийг зорин хөдөллөө. Түүнийг их сургуульд хүрэлцэн ирэхэд тус сургуулийн захирал, нарийн бичгийн дарга болон Сэра Жэ дацангийн хамба лам нар хүндэтгэн угтан авав. Доктор Шри Шри Шивакумара Маха Свамижийн нэрэмжит хурлын танхим руу тэднийг явахад лам нар бүрээ бишгүүр, цан хэнгэргээ дэлдэн хүндэтгэл үзүүлж, түрүүнд нь алхлаа. Уламжлалт ёсоор бэлгэ дэмбэрэлт зул бадраах ёслолын дараа эхлээд энэтхэг дуучдын хамтарсан хамтлаг, дараа нь Сэра Жэ дацангийн лам хуврагууд ерөөл залбирал уншив. Үүний дараа Дээрхийн гэгээн Далай лам, Дэд захирал, Ерөнхий нарийн бичгийн дарга болон Хамба лам нарт зориулсан албан ёсны хүндэтгэлийн үйл ажиллагаа эхэллээ.

Дээрхийн гэгээн Далай лам Тумкур их сургуульд зочлох үеэрээ хүндэт зочдын хамт арга хэмжээний нээлтийн ёслолд зориулж зул бадрааж буй нь. Энэтхэг, Карнатака муж, Бангалор хот. 2017 оны 12 сарын 26. (Гэрэл зургийг: Тэнзин Чойжор)

Тумкур их сургуулийн захирал, профессор Жаяашийла нээлтийн үгэндээ хүрэлцэн ирсэн зочид бүгдээрээ Дээрхийн гэгээний айлдварыг сонсохыг тэсэн ядан хүлээж байгааг онцлов. Тэрээр Тумкур их сургууль болон Сэра Жэ дацан хоорондын түншлэлийн харилцааг дүгнэн, оюутан солилцоо болон Дээрхийн гэгээн Далай ламын хэд хэдэн номыг Каннада хэл рүү орчуулах зэрэг хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн талаар танилцууллаа.

Үргэлжлүүлэн Сэра Жэ дацангийн хамба лам Тэнзин Чойсан ринбүүчи өөрийн хийд болон Тумкур их сургуулийн харилцааны тухай тайланг уншив. Хоёр байгууллагын хооронд анх 2012 онд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийг энэ жил шинэчлэн үзэглэсэн байна. Тэрээр гэрээний эхний шатанд хамтран зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурал, сургалт семинаруудыг нэг бүрчлэн дурдлаа.

Арга хэмжээний үеэр Сэра Жэ дацангаас эрхлэн гаргасан таван шинэ бүтээлийн нээлтийг хийж өгөхийг Дээрхийн гэгээн Далай ламаас хүссэн бөгөөд эдгээр бүтээлүүдэд төвөд хэлнээс англи хэл рүү орчуулсан Буддын үзэл онолын хоёр хэл дээрх хавсарсан тайлбар, англи хэлнээс төвөд хэл рүү хөрвүүлсэн Их хөлгөний (Махаяана) түүх, соёлын тэмдэглэл болон эрдэм шинжилгээний эссэ, өгүүллүүдийн түүвэр сэтгүүл багтсан байв. Мөн түүнчлэн Буддын гүн ухааны суурь бүтээл "Илтэд онохуйн чимэг"-ийн далан утгыг тайлбарласан бүтээл болон Жанрайсиг бурхны тухай тэмдэглэл зэрэг хятад хэл дээрх номуудыг олон нийтэд танилцуулан нээлтийг нь хийв.

Дээрхийн гэгээн Далай лам Тумкур их сургуульд тавих илтгэлийнхээ өмнө Сэра Жэ дацангаас эрхлэн хэвлүүлсэн таван шинэ бүтээлийн нээлтийг хийж буй нь. Энэтхэг, Карнатака муж, Бангалор хот. 2017 оны 12 сарын 26. (Гэрэл зургийг: Тэнзин Чойжор)

Дээрхийн гэгээн Далай лам илтгэлийнхээ эхэнд хүрэлцэн ирсэн ахмад болон залуу үеийн төлөөлөл болох эрхэм ах, эгч дүү нартаа мэндчилгээ дэвшүүлэв.

“Би энд дахин хүрэлцэн ирсэндээ туйлын баяртай байна. Эдүгээ би бээр нас сүүдэр 82 гараад явж байна. Энэ хугацаанд олон зүйлийг сурч мэдэхийн зэрэгцээ олон зүйлийг ажиглаж таньлаа. Зарим эрдэмтэд 12 тэрбум жилийн өмнө ‘их тэсрэлт’ болсон гэж үздэг бол зарим нь 25 тэрбум жилийн өмнө тохиосон гэж баталдаг. Хэдийд нь ч болсон бай, манай нар ойролцоогоор 5 тэрбум жилийн өмнө үүсэж, улмаар нарны аймагт амьдрал цэцэглэн, цаг хугацааны явцад хүн төрөлхтөн хувьсан өөрчлөгдсөн гэж үздэг.”

“Хүн төрөлхтөн хэл яриаг хөгжүүлсэн. Бидний тархи тун онцгой бөгөөд бусад хөхтөн амьтдын хийж чадахааргүй арга замаар өөрсдийгөө өөрчлөх, хөгжүүлэх чадварыг бидэнд олгосон билээ. Гэвч энэхүү хүч чадал нь нөгөө талдаа асар их сүйрэл дагуулах чадамжтай аж. Бид арслан, бар зэрэг хүчирхэг махчин амьтдыг түрэмгий, догшин гэж боддог ч тэднийг үнэндээ ямар амар амгалан байж чаддагийг мэдээд би гайхаж билээ. Хэрэв тэд гэдэс цатгалан байвал ан хийж, бусдыг хөнөөх ямар ч хүсэлгүй байдаг.”

Дээрхийн гэгээн Далай лам Тумкур их сургуульд

“Нөгөө талаас, хүн төрөлхтөн бид асар ухаалаг боловч хэрэв бидний оюун ухааныг сэтгэл түгшээсэн сөрөг сэтгэл хөдлөлүүд удирдах аваас асар их гай зовлон тарих аюултай. Тэгвэл хүний мөн чанар сайн уу, эсвэл муу юу? Хүний үндсэн мөн чанар нь энэрэнгүй сэтгэл болохыг шинжлэх ухааны баримтууд нотолдог. Бид оюун ухаанаа ашиглан энэхүү энэрэл нигүүлслийн үрийг тордож, хязгааргүй их энэрэнгүй сэтгэл болгон хөгжүүлэх боломжтойг амьдралын туршлага харуулж байна.”

“Мөн бид өөрсдийн оюун ухаанаа ашиглан аль сэтгэл хөдлөл нь хөнөөлтэй, аль нь өгөөжтэй болохыг ялган таньж чадна. Жишээлбэл, байнгын айдас, уур хилэн нь хүний дархлааны системийг сулруулдаг бол өгөөмөр дулаан сэтгэл, сэтгэлийн амар амгалан нь бие махбодын эрүүл мэндэд тустай болохыг эрдэмтэд ажигласан байдаг. Иймээс л бид ‘сэтгэл хөдлөлийн эрүүл ахуй’-г сахих зарчмыг хэвшүүлэх хэрэгтэй байгаа юм.”

“Сэтгэл хөдлөл бол бидний оюун санааны нэг хэсэг. Уур хилэнд өөрийгөө хамгаалах тодорхой үүрэг байж болох ч, тэр нь хэрвээ туйлширч, хяналтаас гарвал бидний сэтгэлийн амар амгаланг алдагдуулж, хаана ч очсон эргэн тойрныхоо уур амьсгалыг эвддэг.”

Дээрхийн гэгээн Далай лам цааш нь хэлэхдээ, шашны уламжлалууд нь хүлээцтэй байдал, уучлал нигүүлслийг номлож ирсэн ч өнөөдөр боловсролын тогтолцоо нийгэмд илүү их нөлөө үзүүлэх болсон байна. Харамсалтай нь, орчин үеийн боловсролын тогтолцоо мэдлэг олгох тал дээр өндөр түвшинд хөгжсөн хэдий ч дотоод үнэт зүйлс болон сэтгэлийн амар амгаланг орхигдуулж буйн улмаас эрүүл, аз жаргалтай нийгмийг бүрдүүлж чадахгүй байна. Иймд боловсролын тогтолцоо илүү цогц (холистик) болж, олон талын үнэт зүйлсийг зааж сургах шаардлагатай байгааг тэрээр онцоллоо.

Дээрхийн гэгээн Далай ламын айлдварыг сонсохоор Тумкур их сургуулийн Доктор Сри Сри Шивакумара Маха Свамижийн нэрэмжит танхимд хуран цугласан зочид, төлөөлөгчид болон оюутан залуус. Энэтхэг, Карнатака муж, Бангалор хот. 2017 оны 12 сарын 26. (Гэрэл зургийг: Тэнзин Чойжор)

Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт гэм зэмгүй хүмүүс амиа алдаж, хүүхдүүд өлсгөлөнгөөр эндэж, зовлон зүдгүүр газар авч байгааг бид харж байна. Энэ хэвээр цааш үргэлжилбэл XXI зуун өмнөх хүчирхийлэл их үйлдэгдэж байсан ХХ зуунаас огтхон ч ялгаагүй болох вий гэхээс би харамсаж байна. Зөвхөн хүчирхийллийн зорилгоор ашиглагдах хүчирхэг зэр зэвсэг үйлдвэрлэх, худалдан авах явдал огтхон ч саарахгүй байгааг тэрээр тэмдэглэн хэлэв.

“Бид өмнө хэзээ ч байгаагүйгээр бие биенээсээ хамааралтай болсон. Үүний зэрэгцээ бид уур амьсгалын өөрчлөлт гэх мэт дэлхий нийтийг хамарсан томоохон асуудлуудтай гарцаагүй нүүр тулаад байна. Иймд бид бусдын эрх ашгийг өөрийнх мэт тооцож үзэх хэрэгтэй. Дэлхийн хамгийн олон хүн амтай ардчилсан улс болох Энэтхэгт олон янзын хэл, соёл зэрэгцэн оршдог ч тэд бүгд нэгдмэл Энэтхэг улсад харьяалагддаг. Би Европын Холбооны үзэл санааг ихэд биширдэг. Дэлхийн хоёрдугаар дайны дараа түүхэн дайсагнагч орнууд өөрсдийн явцуу эрх ашгаас илүүтэйгээр нийтлэг эрх ашгаа нэгдүгээрт тавьж чадсан юм.”

“Бидний боловсролын тогтолцоо ямар нэгэн шашны хандлагаас ангид, хүн төрөлхтөний нийтлэг ёс зүйд суурилж, хайр энэрэл болон сайхан сэтгэлийн ач тусыг таниулахад чиглэх нь зүйтэй. Энэтхэг оронд нигүүлсэнгүй сэтгэл буюу 'Каруна'-д үндэслэсэн хүчирхийлэл үл үйлдэх 'Ахимса'-гийн уламжлал олон мянган жилийн түүхтэй билээ. Гэвч өнөөгийн Энэтхэгт материаллаг үзэл давамгайлсан өрнөдийн хандлагыг туйлшран дагах болсон нь ажиглагдаж байна. Өнөөдөр бид орчин үеийн боловсролын тогтолцоог эртний Энэтхэгийн сэтгэл судлал, сэтгэл хөдлөлөө жолоодох арга ухаан болон логик сэтгэлгээний соёлтой нягт уялдуулах зайлшгүй шаардлагатай тулгараад байна. Энэхүү агуу өвийг орчин үеийн мэдлэгтэй хослуулан хөгжүүлэх бодит нөөц бололцоо гагцхүү Энэтхэг улсад л бий. Энэ бол Тумкур их сургууль болон Сэра Жэ дацангийн хамтран хэрэгжүүлж, үр дүнд хүрч болох түүхэн ач холбогдолтой төсөл юм.”

Дээрхийн гэгээн Далай лам Тумкур их сургуульд тавьсан илтгэлийнхээ үеэр оюутнуудаас асуулт асууж, тэднийг саналаа илэрхийлэн гараа өргөхийг уриалж буй нь. Энэтхэг, Карнатака муж, Бангалор хот. 2017 оны 12 сарын 26. (Гэрэл зургийг: Тэнзин Чойжор)

“Бид, төвөдүүд өөрсдийгөө Энэтхэг багш нарынхаа шавь гэж үздэг бөгөөд бидний мэддэг бүхэн та бүхнээс суралцсан зүйлс билээ. Гэвч цаг хугацааны явцад Энэтхэгт энэхүү мэдлэгийн зарим хэсэг орхигдсоноос өнөөдөр шавь нар бид эртний Энэтхэгийн мэдлэг ухааны тодорхой талбарт илүү гүнзгий мэдээлэлтэй болоод байна. Дэлхий нийтийн амар амгалан нь хувь хүний сэтгэлийн амар амгалангаас эхтэй тул би Энэтхэгийн залуу үеийнхэнд хандан өөрсдийн эртний сэтгэл судлал, гүн ухааны өв соёлдоо илүү их анхаарал хандуулахыг байнга уриалдаг юм. Энэ нь Энэтхэг улс дэлхий дахинд үлгэр дуурайлал үзүүлж болох салбар юм.”

Хуран цугласан залуу сурагчдын дунд Дээрхийн гэгээнээс асууж тодруулах зүйл их байв. Уулзалтын үеэр нэгэн сурагч Хятад дахь Буддын шашны өнөөгийн байдлын талаар асуухад тэрээр түүхэн талаас нь авч үзвэл Хятад бол Буддын шашинтай орон болохыг тайлбарлалаа. Хятад хүмүүс дэлхийн хаана ч суурьшсан "Хятад тосгон" байгуулж, тэндээ байнга шахам Буддын сүм хийд босгодог болохыг тэрээр ажиглажээ. Мөн Хятадууд Нагаржуна богдын бүтээлүүдийг мэдэх тул Наландагийн уламжлалыг дагадаг гэдгийг нэмж хэлэв. Соёлын хувьсгалын үеэр бүх шашны эсрэг чиглэсэн өргөн хүрээтэй устгал явагдсан ч түүнээс хойш шашин сэргэж байгааг тэмдэглээд, ерөнхийлөгч Ши Жиньпин Буддын шашныг Хятадын соёлд чухал байр суурь эзэлдэг гэдгийг олон нийтэд мэдэгдсэнийг дурдлаа. Судалгаанаас үзэхэд өнөөдөр Хятад улсад 300 гаруй сая Буддын шашинтан байгаагийн ихэнх нь өндөр боловсролтой хүмүүс байна.

Өөр нэгэн залуу сурагч билиг билгүүний тухай асуухад Дээрхийн гэгээн хариулахдаа, энэ нь юмс үзэгдлийн бодит байдлыг танин мэдэх чадвар юм гэлээ. Юмс харагдаж байгаа шигээ байдаггүй гэдгийг ухаарч, аливаа асуудлын мөн чанарыг өнгөн талын үзэгдлээс ангид, гүнзгий түвшинд ойлгохыг билиг билгүүн гэж нэрлэдэг байна.

Дээрхийн гэгээн Далай лам Тумкур их сургуульд

Хэлэлцүүлгийн үеэр нэгэн үзэгч "Амьдралын зорилго юу вэ?" хэмээн асуухад Дээрхийн гэгээн: "Амьдралын зорилго бол аз жаргалтай, баяр баясгалантай байх явдал юм" хэмээн хариулав. Мөн өөр нэгэн хүн үхлээс эмээдэг эсэхийг нь лавлахад тэрээр: "Үхэл бол амьдралын жам ёсны нэгэн хэсэг" хэмээгээд, Буддын шашинтны хувьд хүн төрөлхтөн биеэ сольж, төрөл дамжих жамд итгэдэг тул өнөөдрийн амьдралаа утга төгөлдөр өнгөрүүлэх нь хамгийн чухал болохыг сануулав. Ийнхүү айлдахдаа тэрээр өөрийн амьдралын мөрдлөг болсон, хамгийн дуртай нэгэн залбирлаа уншиж сонордуулсан юм:

"Цаг хугацаа, огторгуй оршихуй ахуйд

Цаглашгүй хамаг амьтан оршсоор байх цагт

Би бээр басхүү тэдний адил оршиж

Бусдын зовлон бүхнийг арилгах болтугай."

Амьтны зовлон аль юу ч болбоос

Аль тэдгээр нь надад боловсрох болтугай. 

Ариун бодьсадвын буяны чуулганаар Амьтан амгаланг эдлэх болтугай

(2019). Бодисадвын явдалд орохуй. Сэтгэл баясуулагч төв ТББ.

номоос хуулав.

Уулзалтын төгсгөлд Тумкур их сургуулийн захиргаанаас Дээрхийн гэгээнийг дахин хүрэлцэн ирж үнэт сургаал айлдвараа соёрхсонд нь гүн талархал илэрхийллээ.

Дээрхийн гэгээн Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгч, Махатма Гандийн дотны нөхөр Мадан Мохан Мальвиягийн нэрэмжит зочны байранд үдийн зоог барьснаар энэ удаагийн айлчлал амжилттай өндөрлөв. Маргааш тэрээр Бангалор хотоос Дели хотын зүг мордох ажээ.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2026 Aрхив
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2026 Aрхив
      • April
      • March
      • February
      • January
    • 2025 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт