Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

"Шашин хоорондын эв найрамдал – Дэлхийн энх тайвны үндэс" сэдэвт семинар 2017 он 7 дугаар сар 27

Түгээх

Энэтхэг, Жамму-Кашмир, Ладак, Лех – Өнөө өглөө Дээрхийн гэгээн Далай лам ойролцоох Чогламсарт байрлах Төвөдийн Буддын судлалын хүрээлэнгийн лекцийн танхимд 20-р зууны Ладакийн агуу удирдагч Бакула ринбүүчигийн 100 насны ойд зориулж зохион байгуулсан "Шашин хоорондын эв найрамдал – Дэлхийн энх тайвны үндэс" сэдэвт семинарт оролцов. Уг арга хэмжээг Ладакийн Буддистуудын холбооны залуучуудын жигүүр (YWLBA), Аньжуман Имамиа болон Аньжуман Мойн-үл-Исламын залуучуудын жигүүр хоёр хамтран зохион байгуулснаараа онцлог байв.

Тайзны араар Кушок Бакула ринбүүчигийн амьдралыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн байрлуулсныг Дээрхийн гэгээн үзэж сонирхов. Дараа нь тэрээр ёслолыг албан ёсоор нээж, зул өргөлөө.

2017 оны 7-р сарын 27. Энэтхэг улс, Жамму-Кашмир муж, Ладак, Лех. Дээрхийн гэгээн Далай лам Лехийн Буддын судлалын төв хүрээлэнд болсон Шашин хоорондын эв найрамдал сэдэвт семинар эхлэхийн өмнө тайзан дээр гарахдаа сонсогчидтой мэндчилж байгаа нь. Зургийг Тэнзин Чойжор/ДЛО

ЛБХЗЖ-ийн ерөнхийлөгч Ринчэн Намгял танилцуулгадаа 19-р Бакула Ринбүүчи бээр, ялангуяа Энэтхэг улс тусгаар тогтносны дараа Ладакийн бүх ард түмнийг нэгтгэхийн төлөө шаргуу хөдөлмөрлөснийг илтгэв. Тэрээр орчин үеийн Ладакийн архитектор, парламентын гишүүн, төдийгүй боловсролоор дамжуулан шашин хоорондын эв найрамдлыг түгээн дэлгэрүүлсэн нийгмийн шинэчлэгч байсан юм. Тэрээр мөн амьтны тахилгыг хориглох ажлыг хянаж байв. Өнөөдөр Ладакт шашин хоорондын эв найрамдал дэлхийн бусад оронд үлгэр жишээ болохуйц байна.

Бакула Ринбүүчиг Бурхан багшийн сургаалыг хамгаалах үүрэг хүлээсэн Бурхан багшийн ойрын шавь нар болох 16 Найдангийн нэгний хувилгаан хэмээн үздэг. 19 дэх хувилгаан нь Мато овгийн хунтайж болон төржээ. Тэрээр Төвөдөд очиж, 13-р Далай ламтай уулзаж, Дрэпүн Лосэлин хийдэд суралцан, гэвш лхаарамба цол хүртсэн. 1949 онд мэргэн багш Неругийн хүсэлтээр тэрээр парламентэд орж, Ладакийг хөгжүүлэх ажлаа эхлүүлсэн бөгөөд хүн амын боловсролд машид их анхаарч, Буддын судлалын төв хүрээлэнг байгуулахад оролцсон юм. Тус хүрээлэн эхлээд Спитук хийдэд байрлаж байгаад дараа нь одоогийн байршилд нүүж ирсэн байна. Мөн эрдэмтэн мэргэдийг Варанаси болон Шри Ланкад суралцуулах ажлыг зохион байгуулжээ.

Тэрээр Жамму-Кашмирын ерөнхий сайд Шейх Абдулла Ладакийг үл тоомсорлож, анхаарч үзэхгүй байна хэмээн шүүмжилж байсан удаатай. Бакула ринбүүчи бээр лам хүн байсан хэдий ч шашингүй, чанд нарийн ёс суртахууныг баримталж байсан нь түүнийг Ладакийн ард түмний удирдагчаар ажиллах боломжийг олгожээ. Хожим нь тэрээр Монголын Бурханы шашныг сэргээн хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулсан юм.

Бакула ринбүүчи боловсролыг хөгжлийн чухал түлхүүр хэмээн үздэг байсан талаар Аньжуман Имамиа залуучуудын жигүүрийн төлөөлөгч нэмж хэллээ. Тэрээр Ринбүүчийгийн хэлсэн хүмүүс бүгдээрээ өөрийн амин хувиа хичээхийн оронд, Ладакийн нийт ард түмний сайн сайхны төлөө ажиллах хэрэгтэй хэмээн уриалж байсныг иш татав. Аньжуман мойн-үл-ислам залуучуудын жигүүрийн төлөөлөгч, Дээрхийн гэгээн Далай ламд түүнийг бишрэн хүндэлдэг төдийгүй, түүнээс бүх хүн төрөлхтнийг нэг гэр бүлийн гишүүн хэмээн үзэж болохыг сурснаа илэрхийлэв. Эш үзүүлэгч (Мухаммед) жинхэнэ хүн болвоос бусдад үйлчилдэг хүн гэж тодорхойлсон байдаг ч, харин мусульманчууд ерөнийдөө "Та өөрийн шашинтай; би өөрийн шашинтай" хэмээн үздэг гэж тэрээр нэмж хэлэв.

2017 оны 7-р сарын 27. Энэтхэг улс, Жамму-Кашмир муж, Ладак, Лех. Дээрхийн гэгээн Далай лам Лехийн Буддын судлалын төв хүрээлэнд болсон Шашин хоорондын эв найрамдлын семинар дээр цугласан олонд хандан айлдаж байгаа нь. Зургийг Тэнзин Чойжор/ДЛО

Дээрхийн гэгээний үг хэлэх ээлж болж, тэрээр цугласан олонд хандан, ахан дүүс ээ, та бүхэнтэй дахин уулзах завшаан тохиосон нь миний хувьд маш их нэр төрийн хэрэг юм хэмээн хэлээд, тэрээр 1960-аад онд Ладакт анх айлчлахдаа Бакула ринбүүчи болон хуучны олон анд нөхөртэйгөө уулзаж байсан ч тэдний ихэнх нь одоо үгүй болсныг дурдав. Тухайн үед Ладакийн эдийн засаг нэг их хөгжөөгүй байсан бөгөөд Бакула ринбүүчи болон Сонам Норбу нарын олон хүн чухал хувь нэмэр оруулснаас хойш ихэд өөрчлөгджээ.

„Ринбүүчи бээр энд ямар их өөрчлөлт авчирсныг санаж байх нь маш сайн хэрэг юм. Цаг хугацааны явцад Ринбүүчи мөн Монгол улсын хөгжилд болон Монголын Бурханы шашныг сэргээн хөгжүүлэхэд, ялангуяа лам хуврагууд сахил санваараа сахих тал дээр чухал үүрэг гүйцэтгэсэн” хэмээн Дээрхийн гэгээн үргэлжлүүлэв.

Гэвч өнгөрсөнд болсон зүйл хэдийнэ улирч одсон, одоо бид ирээдүйгээ харах хэрэгтэй. Дэлхийн хэмжээнд 21-р зууны эхлэл 20-р зуунаас ерөнхийдөө хамаагүй дээр байлаа. Хүмүүс хүчирхийллээс залхаж, энх тайвныг чин сэтгэлээсээ хүсэж байна. Би Европын Холбооны үзэл санааг маш их үнэлдэг. Дэлхийн хоёрдугаар дайн дуусах үед Европ тивийн орнууд олон зуун жил хоорондоо дайтаж байгаад, эцэст нь нийтийн сайн сайхны төлөө хамтран ажиллахаар шийдсэнээс хойш жаран жилийн турш энх тайван тогтлоо.

20-р зуунд гаргасан том том алдаануудын нэг бол байнга хүч хэрэглэн асуудлыг шийдвэрлэх гэж оролдож байсан явдал юм. Дэлхий ертөнц нэг талаас эдийн засгийн хувьд, нөгөө талаас уур амьсгалын өөрчлөлт зэрэг бид бүгдэд хамаатай томоохон сорилтуудыг шийдвэрлэх тал дээр маш их харилцан хамааралтай орших болсон. Гэвч иймэрхүү хандлага улиг болж хуучирсан тул бидэнд шинэ бодит байдалд нийцсэн шинэ сэтгэлгээ хэрэгтэй байна. Бид бие биенээ дэмжин, хамтран ажиллаж амьдрах хэрэгтэй байна. 

2017 оны 7-р сарын 27. Энэтхэг улс, Жамму-Кашмир муж, Ладак, Лехийн Буддын судлалын төв хүрээлэнд болсон Шашин хоорондын эв найрамдлын семинар дээр Дээрхийн гэгээн Далай ламын айлдварыг сонсогчид анхааран сонсож байгаа нь. Зургийг Тэнзин Чойжор/ДЛО

“Бид бүгд аз жаргалтай, эрх тэгш амьдрахыг хүсдэг, тиймээс бид итгэлцэл, харилцан хүндэтгэлтэйгээр хамтдаа амьдарч сурах хэрэгтэй. Бидний ялгаатай талуудыг тодорхойлогч арьс өнгө, үндэс угсаа, шашин шүтлэг зэрэг бол хоёр дахь асуудал, харин хүн гэдэг утгаараа эрх тэгш амьдрах нь илүү чухал байна. Хүний үндсэн мөн чанар нь нигүүлсэнгүй сэтгэл байдаг гэдгийг эрдэмтэд баталлаа хэмээн ярьж байхыг би сонсоод энд 'Жинхэнэ итгэл найдвар байна даа” гэж бодсон.

“Бусдад туслах нь гүнзгий мэдрэмж, баяр баясгалан төрүүлдэг. Бид хичнээн хүчирхэг харагдаж байсан ч бидний оршин тогтнох нь нийгмээс хамаарна. Нийгэм нь хувь хүний аз жаргалд чухал үүрэгтэй нь тодорхой бөгөөд тиймээс бид бусдыг аз жаргалтай болгох юм бол өөрсдөө ч мөн үр шимийг нь хүртдэг. Бид сайн юм хийх хэрэгтэй. Бид хэрвээ өөрийгөө, амиа бодож үйлдэл хийх аваас ил тод байх, бусдын итгэл, нөхөрлөлийг олж авахад хэцүү болно. Халуун дулаан, зөөлөн сэтгэлтэй байж сурснаар бид илүү нигүүлсэнгүй дэлхийг бүтээж чадна. Та бүхэн энэ мэт байгууллагуудын гишүүдийн хувьд энд Ладакт, Жамму-Кашмирт болон Энэтхэг даяар өөрчлөлтийг хийж чадна.

Бидэнд их олон асуудал байна. Гэхдээ шашны нэрээр зөрчил мөргөлдөөн үүсэх бол ичмээр бөгөөд бодож ч үл болом зүйл юм. Иймэрхүү явцуу, богинохон сэтгэлгээ нь цаг үеэсээ хоцрогдсон. Бид нийт хүн төрөлхтний сайн сайхныг үргэлж анхаарч үзэх хэрэгтэй.

Эдгээр зүйлийн талаар би хаана ч очсон хэлж ярьдаг юм. Бурханы шашинтны хувьд би бээр өдөр бүр хамаг амьтны аз жаргалын төлөө залбирдаг бөгөөд харин өөр бусад гараг дээр эсвэл орчлонгийн өөр бусад хэсэгт байгаа тэдэнд би хүрч очиж чадахгүй. Энэ гариг дээр ч гэсэн тоолж баршгүй олон амьтан, шувуу, шавьж байдаг бөгөөд бид тэдний төлөө хийж чадах зүйл бага. Бидний үнэхээр тусалж чадах хүмүүс бол дотоод амар амгалангийн чухлыг сурч чадах 7 тэрбум хүн төрөлхтөн юм. Үүнийг би та бүхэнтэй хуваалцахыг хүссэн юм – одоо би та бүхний асуултыг сонсмоор байна.“

2017 оны 7-р сарын 27. Энэтхэг улс, Жамму-Кашмир муж, Ладак, Лехэд болж буй Шашин хоорондын эв найрамдлын семинарын үеэр илтгэгчид Дээрхийн гэгээн Далай ламд сонсогчдоос ирсэн асуултуудыг уншиж өгч байгаа нь. Зургийг: Тэнзин Чойжор/ДЛО

Зохион байгуулагчид цуглуулсан 50 гаруй асуултаа илтгэгчдээр уншуулсан бөгөөд асуулт тавьсан хүмүүсийг босч өөрсдийгөө олонд харуулахыг хүслээ.

Шашин дотроо нэгдмэл байхын утга учрын талаар асуухад Дээрхийн гэгээн: “Ахан дүүс мэт байх мэдрэмж“ хэмээн хариулав. Ердөө нэг л шашин байх ёстой юу гэсэн асуултад тэрээр тун хурдан “Боломжгүй, Буддын шашны дотор ч гэсэн өөр өөр үзэл бодол байдаг. Бүх томоохон шашнууд хайрын тухай нийтлэг мэдээллийг дамжуулдаг ч бидэнд тэдгээрийг илэрхийлдэг олон талт байдал хэрэгтэй“ хэмээв.

Асуулт асуусан нэгэн хүн шашнууд үргэлж эв найрамдлыг сурталчилдаг хэдий ч шашны сургуулиуд оршин тогтнох нь үүнтэй зөрчилдөж байх шиг байна гэхэд Дээрхийн гэгээн боловсролыг шашнаас ангид, шашин шүтлэггүй олгох ёстой гэх өөрийн итгэл үнэмшлээ бататгав. Заавал аль нэг шашинд оролгүйгээр сайн хүн болж төлөвших, сайхан сэтгэлтэй байхад хүн суралцах боломжтой. Шинжлэх ухаанд болон хүний эрүүл саруул ухаанд сайхан сэтгэлийн ач тусыг олж нээснийг бид харж байна хэмээн тэрээр хэлэв.

Кашмирын энх тайвныг эрхэмлэдэг хүмүүст зориулж зөвлөгөө өгөхийг Дээрхийн гэгээнээс хүсэхэд тэрээр Делид Неругийн гэрт ерөнхий сайд Шейх Абдуллатай анх уулзсанаа дурсав. Тухайн үед тэрээр асуудлыг шийдвэрлэх боломж байна гэж бодсон ч тэр нь хэрэгжээгүй бөгөөд Ганди хоёр хэсэг хуваагдахыг хүсэхгүй байсан ба оронд нь Жинах Энэтхэгийн ерөнхий сайд болсон билээ. Неру мөн адил тэр үед ерөнхий сайд болох хүсэлтэй байсан юм хэмээн тэмдэглэн хэлэв. Өмнөд Азийн орнууд илүү их эв нэгдэлтэй байхыг Виноба Бхаве дэмжиж байсан нь шийдэх нэг арга зам байж болох байсан талаар Дээрхийн гэгээн дурсав. Түүний хувьд энэ тал дээр хэлэх зүйл алга гэдгээ хүлээн зөвшөөрөөд Дээрхийн гэгээн асуулт асуусан залуучуудыг сайтар бодож, энх тайванд хүрэх өөрсдийн алсын харааг боловсруулах хэрэгтэй хэмээн зоригжуулав.

2017 оны 7-р сарын 27. Энэтхэг улс, Жамму-Кашмир муж, Ладак, Лехэд болсон Шашин хоорондын эв найрамдлын семинарын үеэр өөрийнх нь тавьсан асуултыг Дээрхийн гэгээн Далай ламд уншиж өгөх үеэр нэгэн сонсогч босч байгаа нь. Зургийг Тэнзин Чойжор/ДЛО

Бурхан багшийн, кастын тогтолцоо болон гэр бүлийн гарал үүсэл чухал биш хэмээн сургасантай Дээрхийн гэгээн санал нийлдэг хэмээгээд харин мэдлэг эзэмших, суралцах/дадуулахыг ихэд чухалчилдаг болохыг, мөн ардчилал, тэгш эрхийн эрин зуунд кастын ялгаварлан гадуурхах үзэл хандлага байж болохгүй, үеэ өнгөрөөсөн зүйл гэдгийг нэмж хэлэв.

Хүмүүс түүнд яагаад итгэдэг вэ гэсэн асуултад Дээрхийн гэгээн инээгээд, энэ нь түүний инээмсэглэлээс болж байна. „Би ердөө өөрийгөө болон бусдыг үргэлж хүн л гэж боддог. Энэ нь амархан найз нөхөдтэй болох үндэс болдог гэж би үздэг.“ гэв.

Христийн шашинт оюутнуудын төлөөлөгч талархлын үг хэлж, Дээрхийн гэгээнд хүрэлцэн ирж оролцсонд, мөн уг арга хэмжээг амжилттай зохион байгуулахад хувь нэмэр оруулсан бусад бүх хүмүүст талархал илэрхийлэв. Маш олон сонсогч Дээрхийн гэгээний мутраас адис хүртэн, хамт зураг татуулахыг хүссэн тул тэрээр алгуур тайзнаас буув. Эцэст нь тэрээр машиндаа хүрч, Шэй хотын ойролцоох Синдху Даршан цогцолборт Ладакийн автономит уулын хөгжлийн зөвлөл (LAHDC)-ийн урилгаар үдийн зоог барихаар мордов.

Төвөдөөс эрчлэн урсах Инд мөрний хөвөөнд ЛАУХЗ-ийн гүйцэтгэх засаглалын тэргүүн доктор Сонам Дава Дээрхийн гэгээнийг хүндэт зочноор өргөмжлөн хүндэтгэл илэрхийлэв. Ладакийн хэсэг хөгжимчид дуулж хуурдсаны дараа төөнөм халуун наранд хэтэрхий удаан суусан тул Дээрхийн гэгээн учраа хэлээд товчхон айлдвар айлдав.

Дээрхийн гэгээн Далай лам 2017 оны 7-р сарын 27-ны өдөр Энэтхэг улсын Жамму-Кашмир мужийн Ладакийн Шэй хотын ойролцоох Синдху Даршан цогцолборт цугласан олонд хандан үг хэлэхээр бэлтгэж буй нь. Гэрэл зургийг Тэнзин Чойжор/ДЛО

“Миний анх ирсэн үеэс хойш Ладак хэрхэн хөгжиж буй нь үнэхээр бахархмаар байна. Гэхдээ үүний зэрэгцээ эртний Энэтхэгийн сэтгэл болон сэтгэл хөдлөлийн үйлийн тухай мэдлэг ухааны дагуу дотоод сэтгэлээ анхааран хөгжүүлэх нь зүйтэй болов уу. За, одоо зоогоо барьцгаая!”

Хүрэлцэн ирэгсэд зоог барьж дууссаны дараа Дээрхийн гэгээн Шивацэл Подран ордондоо эргэн залрав. Маргаашнаас тэрээр Шантидева гэгээний "Бодьсадвын явдалд орохуй" (Бодьчарья-аватара) номыг гурван өдрийн турш айлдана.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2026 Aрхив
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2026 Aрхив
      • January
    • 2025 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт