Польш улс, Вроцлав хот. 2010 оны 9 дүгээр сарын 23. Дээрхийн гэгээн XIV Далай лам Вроцлав хотод хийж буй богино айлчлалын 2 дахь өдөр хэвлэл мэдээллийн төлөөлөгчидтэй уулзлаа.
![]() |
Дээрхийн гэгээн XIV Далай лам Вроцлав хотын захирагчийн хамтаар хэвлэл мэдээллийн төлөөлөгчидтэй уулзаж буй нь... Польш, Вроцлав. 2010 оны 9 дүгээр сарын 23. |
Хэвлэлийн уулзалтын үеэр сэтгүүлчид “эв санааны нэгдэл” хэмээх ойлголтыг дэлхий нийтийн түвшинд хүртэлх олон талт агуулгад төвлөрч байв. Дээрхийн гэгээн асуултуудад амьдралынхаа турш баримталж буй үндсэн гурван амлалтын хүрээнд тайлбарлан, хариулж байв. “Хүн төрөлхтний нийтлэг ёс зүйн үнэт зүйлсийг төлөвшүүлэх, шашин хоорондын яриа хэлэлцээр, харилцан хүндлэл, ойлголцлыг дэмжих мөн төвөдийн ард түмний хүсэл эрмэлзэл, эрх ашгийг энхийн замаар хамгаала хтэргүүт явдал юм” хэмээн хариуллаа.
Үүний дараа Дээрхийн гэгээн Вроцлав хотын ахлах сургуулийн сурагчидтай уулзав. Тэрбээр шинэ зууныг яриа хэлэлцээр, энх тайван, эв нэгдлийн эрин үе болгохын тулд мэдлэг боловсрол, оюуны чадамж, мэргэжлийн ур чадварыг халуун дулаан сэтгэл болоод энэрэн нигүүлсэх сэтгэлтэй хослуулан хөгжүүлэх нь нэн чухал болохыг айлдлаа.
|
| Вроцлав хотын бяцхан хүүхдүүд Дээрхийн гэгээнийг халуун дотноор угтаг буй нь... |
|
Дээрхийн гэгээн XIV Далай лам олон шашин, уламжлалын төлөөлөгч, удирдагчдын хамтаар... |










