Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

Ладакийн төвөдийн хүүхдийн тосгон (TCV) сургууль 2017 он 7 дугаар сар 25

Түгээх

Энэтхэг улс, Жамму-Кашмир муж, Ладак, Лех хот – Өнөө өглөө Дээрхийн гэгээн Далай лам өөрийн ордон Шивацэл Подрангаас Чогламсар дахь төвөдийн SOS хүүхдийн тосгоны сургуульд морилов. Түүнийг хүрэлцэн ирэхэд захирал сургалтын менежерийн хамт угтан авч, хүүхдүүд уламжлалт "чема чанпу" идээ ундааны дээж өргөн, Таши Шёлпа бүжиглэж хүндэтгэл илэрхийлэв. Сургуулийн талбайн дээд талд зассан тайз руу алхах зуураа түүний барааг харахаар горьдон хүлээж байсан өндөр настан болон бие чилээрхүү хүмүүстэй биечлэн мэндчилж, адислав.

Чогламсарын Төвөдийн хүүхдийн тосгонд Дээрхийн гэгээнийг угтан авахаар хүлээж буй бүжигчид. (Зургийг: Тэнзин Чойжор/ДЛО)

Сургуулийн захирал Чимэд Лүндүв тайлан илтгэлдээ тус сургууль нь 1975 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 1653 сурагч, 246 ажилтан, албан хаагчтай үйл ажиллагаа явуулж байгааг танилцуулаад, сурагчид ном хаялцан мэтгэлцэх гэж байгааг мэдэгдэв. Мэтгэлцээнд оролцогчид эхлээд Лориг буюу Дармакиртигийн "Оюун судлахуйн тайлбар" (Праманаварттика) зохиолоос иш татан эхлүүлж, өнгөний ялгаа заагийн талаар мэтгэлцлээ.

Ладакийн төвөдийн суурингийн төлөөлөгч тус бүс нутаг дахь төвөд иргэдийн тухай тайландаа, анх Ладакт ердөө 500 орчим төвөд нүүдэлчин байсныг дурсав. 1970-аад онд дахин 4000 гаруй төвөд иргэн нүүн ирснээр өдгөө хүн амын тоо 7000-д хүрээд байгаа ажээ. Төлөөлөгч, засаг захиргааны бүтцэд ардчилсан тогтолцоог нэвтрүүлсэнд ард иргэд маш их ам сайтай байгааг уламжиллаа. Тэрээр цааш нь, анх төвөд иргэдэд газар тариалан эрхлэх газар олгохоор төлөвлөж байсан ч төдийлөн үр дүнд хүрээгүй тул ихэнх иргэд бизнес, худалдаа эрхлэх болсон тухай дурдав. Суурингийн иргэд Дээрхийн гэгээний мэндэлсэн өдөр болон Нобелийн энх тайвны шагнал хүртсэн ой зэрэг онцгой тэмдэглэлт өдрүүдэд цуглан баярладаг бөгөөд эдгээр өдрүүдэд зөвхөн цагаан хоол бэлтгэдэг уламжлалтайг тэрээр онцоллоо.

Төвөд иргэд Дээрхийн гэгээн Далай ламд зориулан урлагийн тоглолт үзүүлж байгаа нь. Зургийг Тэнзин Чойжор/ДЛО

Үүний дараа Сонамлинг суурингийн иргэд ардын дуу бүжгийн дээжээсээ толилууллаа. Тэдний дуулсан дуу нь "Хамаг бүгдийг айлдагч (Төгс Гэгээрсэн) багштайгаа учран золгоно чинээ санаагүй явтал, гэгээнтэн та энд сэнтийдээ заларчээ. Энэхүү өлзий дэмбэрэлээр хамаг амьтан амгалан жаргалантай байх болтугай" хэмээх утга агуулгатай байв.

Дээрхийн гэгээн Зөвлөлийн гүйцэтгэх захирал, дүүргийн дэд комиссар болон Ладакийн буддын шашинтнуудын холбооны ерөнхийлөгч зэрэг орон нутгийн хүндэт зочдод талархлын бэлэг гардуулсны дараа хуран цугласан олонд хандан айлдвар айлдав.

“Ладакт суугаа төвөд иргэд дүрвэж ирээд 50 орчим жил болж байна. Нэгэн үе халаагаа өгч, дараагийн үе гарч ирж байгаа хэдий ч төвөд түмний сэтгэл зүрх, үзэл санаа хүчтэй хэвээр байна. Өнөөдөр та бүхэнтэй болон хүрэлцэн ирсэн зочидтой уулзаж байгаадаа би маш их баяртай байна.

Дүрвэж ирээд эрх чөлөөтэй амьдарч буй бид бүхэн Төвөд орондоо байгаа, өөрсдийнхөө төлөө дуугарч чадахгүй байгаа 6 сая иргэнийнхээ өмнөөс дуу хоолойгоо өргөх хэрэгтэй. Миний бие Хятадын нийт ард түмнийг шүүмжлэх гэсэнгүй. 7-р зууны Сонгцэн Гампо хааны үеэс л бид Хятад улстай харилцаатай байж ирсэн. Тэд Наландагийн уламжлалт Буддын шашныг биднээс ч өмнө дагаж ирсэн түүхтэй. Бидэнд тохиолдсон зүйлсийн төлөө Хятадын ард түмэнд өс санах учир надад байхгүй. Харин Хятадын эрх баригчдын дундах хатуу үзэлтнүүд л хэтэрхий явцуу бөгөөд хязгаарлагдмал сэтгэлгээтэй байгаа юм.”

Дээрхийн гэгээн Далай лам 2017 оны 7-р сарын 25-ны өдөр Энэтхэгийн Жамму-Кашмир мужийн Ладак, Лех хотын төвөд хүүхдийн тосгон сургуульд зочлох үеэрээ цугласан олонд хандан үг хэлж байгаа нь. Гэрэл зургийг Тэнзин Чойжор/ДЛО

“Түүхийн үүднээс үзвэл Хятад, Монгол, Төвөдийн эзэнт гүрнүүд тусдаа оршин тогтнож байсан. Гэвч өнөөдөр Хятадын хатуу чиг шугам баримтлагчид ‘энх тайвны замаар чөлөөлөх’ нэрийн дор төвөдүүдийг эрхшээлдээ оруулаад байна. Тэдний 1951 оноос хойш ‘Төвөдийн өөртөө засах орон’ гэж нэрлэж буй газар нутаг нь өмнө нь Гандан Подрангийн засгийн газарт харъяалагдаж байсан газар нутгийн ердөө нэг хэсэг нь юм.

Хятадын эрх баригчид төвөдүүдийг дарангуйлахын тулд бүхий л арга хэмжээг авч, төвөд хүний ижилсэл, өвөрмөц онцлогийг үгүй хийхийг оролдож байна. Гэвч бие махбодыг хянаж байгаа нь хүний хөдөлгөөнийг хязгаарлаж болох ч, тэдний оюун санааг хянаж чадахгүй. Хүмүүсийг зовоон шаналгаж байхад яаж тэднээс эерэг хариу үйлдэл үзүүлэхийг хүлээж болох вэ? Энэхүү тэмцлийн шуурганд зуу зуун мянган төвөд хүн амь үрэгдсэн.

Төвөдөд байгаа ард иргэд маань ийм их зовлон зүдгүүр амсаж байхад бидний үүрэг хариуцлага бол тэдний эрх, эрх чөлөөний төлөө дуу хоолойгоо өргөх явдал бөгөөд бид энэ өөрчлөлтийг хүч хэрэглэх замаар бус, зөвхөн боловсролын, танин мэдэхүйн замаар хийнэ гэдгээ тодорхой ухамсарлах хэрэгтэй.”

2017 оны 7-р сарын 25-ны өдөр Энэтхэгийн Жамму-Кашмир мужийн Ладак, Лех хотын mөвөд хүүхдийн тосгон сургуульд зочлох үеэр төвөд хүүхдийн тосгоны (TCV) сурагчид Дээрхийн гэгээн Далай ламын айлдварыг сонсож байгаа нь. Гэрэл зургийг Тэнзин Чойжор/ДЛО

“Төвөд хүний сэтгэлийн хат, дотоод хүчийг бат бөх байлгаж буй хүчин зүйлсийн нэг бол манай соёл, шашны үндэс болсон бидний төвөд хэл юм. Манай Ганжуур, Данжуурын ботид Бурхан багшийн сургаал номлолууд хамгийн бүрэн, гүйцэд хувилбараараа багтсан байдаг бөгөөд тэдгээр нь бидний төвөд хэл дээр бичигдсэн. Бид Бурхан багшийн сургаал номлолыг уншихын тулд санскрит болон өөр бусад хэл рүү хандах шаардлагагүй, бид тэдгээрийг өөрсдийн хэлээр унших бүрэн боломжтой.”

Хятадууд Наландагийн уламжлалын зарим талыг дагадаг боловч учир шалтгааны ухаан болоод оюун ухааныг ашиглах аргыг нэвтрүүлээгүй гэдгийг Дээрхийн гэгээн үргэлжлүүлэн тайлбарлав. Дэлхий дээр нэг тэрбум буддын шашинтан байгаа боловч Дигнага (Ловон Нагва) болон Дхармакирти (Ловон Чойдаг) нарын нарийн чанд логик, учир шалтгааны ухааныг хэрэглэдэг нь цөөн гэж тэрээр айлдлаа. Сөрөг сэтгэл хөдлөлөө даван туулах талаар төвөдийн уламжлалд хадгалагдан үлдсэн мэдлэг ухаан өнөөдөр ч ач холбогдолтой хэвээр байгааг тэрээр онцлов.

Хурсан олны дунд суугаа ахмад настнуудад хандан Дээрхийн гэгээн айлдахдаа, үхэл өдрөөс өдөрт ойртож буй энэ үед Гурван эрдэнэд аврал одуулж, энэрэн нигүүлсэх сэтгэлийг өөртөө төлөвшүүлж, ‘Маань’ болон ‘Дарь эх’-ийн тарнийг уншиж байх нь тустай хэмээн зөвлөв.

Залуу сурагчдын ном хаялцаж (мэтгэлцэж) буйг сайшаах далимдаа Дээрхийн гэгээн VIII зуунд Шантаракшита (Шивацо) гэгээн Төвөдөд гүн ухаан, логик болон мэтгэлцээний ухааныг нэвтрүүлсэн тухай дурсав. Үүнийг хожим Санпү хийдийн хамба Чапа Чойжи Сэнгэ (1109-1169) улам нарийвчлан боловсруулсан байна. Мэтгэлцээн нь судалгааны арга барил болохын хувьд бусад салбарт ч хэрэглэгдэх боломжтой тул орчин үеийн сурагчдыг үүгээр хичээллэхийг тэрээр уриаллаа. Төвөдүүдийн логик болон мэтгэлцээнийг ашиглах арга барилыг эрдэмтэд хүртэл биширдэг байна.

2017 оны 7-р сарын 25-ны өдөр Энэтхэгийн Жамму-Кашмир мужийн Ладак, Лех хотын төвөд хүүхдийн тосгон сургуульд зочлох үеэр сурагчид Дээрхийн гэгээн Далай ламын өмнө Буддын гүн ухаанаар мэтгэлцэж байгаа нь. Гэрэл зургийг Тэнзин Чойжор/ДЛО

“IX зуунаас хойш Төвөдийн төрт улс задран бутарсан ч биднийг эв эетэй байж, нэгтгэж ирсэн зүйл бол бидний нэгдмэл (төвөд) хэл юм.” хэмээн Дээрхийн гэгээн тэмдэглээд, “Энэ нь өнөөдөр Ладак, Гималайн бүс нутаг болон Монгол үндэстэн оршин суугаа газар нутагт ч адилхан хамаатай. Бид өнөөдөр буддын уламжлалаа хадгалж авч үлдээд зогсохгүй, өөрсдийн мэддэг зүйлээ даян дэлхийд түгээн дэлгэрүүлж, мэдлэг ухаанаа хуваалцах боломж олдож байна. Энэ бол залуу үеийнхэнд олдож буй боломж тул сурлага хөдөлмөртөө хайнга хандаж, сэтгэл ханаж болохгүй.

Хятад улс өөрчлөгдөх болно. Сүүлийн 20 жилийн хугацаанд нэг дэглэм дор байсан ч өөрчлөлтүүд гарсаар ирсэн. Үнэн бидний талд байгаа бөгөөд энэ нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Төвөд хүн гэдгээрээ бахархах бахархлаа, өөртөө итгэх итгэлээ бүү гээгээрэй.

Цөллөгийн эхний жилүүдэд бид НҮБ-д хандаж байсан. Гэвч Неру бидэнд Хятадтай шууд зөвшилцөх хэрэгтэйг тодорхой хэлсэн юм. Тэрээр НҮБ болон АНУ-ын аль нь ч тэр Төвөдийн төлөө Хятадтай дайтахгүй гэдгийг надад хэлж байлаа. Тиймээс бид 1974 онд тусгаар тогтнолоо олж авах зорилгоо умартахаар шийдсэн. Бид өөрийн гэсэн хэлтэй, тусдаа үндэстэн бөгөөд энэ эрхээ бид эдлэх эрхтэй. Гэхдээ бид Хятадын үндсэн хуульд заасны дагуу энэ эрхээ эдлэх, өөрсдийн хэргээ хамаарах, өөрсдөө зохицуулах боломжтой гэж үзсэн. Өөрийн гэсэн хэл, онцлогтой, ижилсэлтэй байна гэдэг нь Хятадаас салан тусгаарлана гэсэн үг биш юм. Тийм ч учраас бид 'Дундаж замын бодлого'-ыг баримтлах болсон билээ.

2017 оны 7-р сарын 25-ны өдөр Энэтхэгийн Жамму-Кашмир мужийн Ладак, Лех хотын төвөд хүүхдийн тосгон сургуульд зочлох үеэр орон нутгийн иргэд Дээрхийн гэгээн Далай ламын айлдварыг сонсож байгаа нь. Гэрэл зургийг Тэнзин Чойжор/ДЛО

“Хятадын олон сэхээтэн энэхүү үзэл баримтлалыг дэмждэг бөгөөд таалал барахын өмнө Лю Сяобо энэ үзэл санааг идэвхтэй дэмжиж байсан. 2008 оноос хойш Хятад хүмүүсийн бичсэн нийтлэлүүдэд өөрийн засгийн газрын бодлогыг шүүмжилж, бидний 'Дундаж замын бодлого'-ыг дэмжин, энэ нь асуудлыг шийдвэрлэх хамгийн сайн арга зам хэмээн үзэж байна.”

Дээрхийн гэгээн, зөвхөн өөрөө улс төрийн эрх мэдлээс татгалзаад зогсохгүй, ирээдүйн Далай лам нарын улс төрийн эрх үүрэг гүйцэтгэхийг зогсоосон шийдвэрийг 2011 онд гаргасан тухайгаа дахин нотлоод төрийн эрх мэдлээ ард түмнээс сонгогдсон удирдагч буюу Сикёнг (Sikyong)-д шилжүүлсэндээ сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Төвөд хүний хувьд түүнд хүлээх үүрэг хариуцлага байгаа ч, улс төрийн асуудлаар Сикёнг шийдвэр гаргах бүрэн эрхтэй гэдгийг тэрээр онцоллоо. Тэрээр айлдварынхаа төгсгөлд:

“Бид нэн эртний арвин уламжлалтай ард түмэн, тиймээс бид аз жаргалтай амьдрах учиртай” хэмээн хэлэв.

Сургуулийн захирал талархлын үгэндээ, сургуулийн хамт олон болон Сонамлинг суурингийн иргэдэд цаг гарган ирж айлдвар айлдсанд Дээрхийн гэгээнд талархснаа илэрхийлэв. Мөн тэрээр Энэтхэгийн засгийн газар болон Энэтхэгийн ард түмэнд үзүүлж буй дэмжлэгт нь талархахын зэрэгцээ цаашид ч үргэлжлүүлэн дэмжиж байхыг хүслээ. Эцэст нь тэрээр Дээрхийн гэгээний өлмий бат, мэлмий тунгалаг оршихын ерөөл айлтгаж, Төвөдийн үйл хэрэг удахгүй биеллээ олох болтугай хэмээн ерөөв.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2026 Aрхив
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2026 Aрхив
      • January
    • 2025 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт