Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДОнлайн дамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

АНУ-ын Конгрессын дарга Жон Бейнер болон Конгрессын тэргүүлэгчид Дээрхийн гэгээн XIV Далай ламыг хүлээн авлаа 2011 он 7 дугаар сар 8

Түгээх

АНУ, Вашингтон хот, 2011 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Дээрхийн гэгээн XIV Далай лам Дүйнхорын ван авшиг хүртээх үйлээ үргэлжлүүллээ. Mөн АНУ-ын Конгрессын дарга Жон Бейнер, Бүгд найрамдах болон Ардчилсан намын удирдагчдын урилгаар Дээрхийн гэгээнийг Конгресст мориллоо. Конгрессын дарга Бейнер бээр хоёр нам хоёулаа Төвөдийн асуудалд нааштай хандаж, дэмждэг байдаг уламжлалыг онцлон “Tөвөд иргэдэд үзүүлсээр ирсэн бидний тууштай дэмжлэг үргэлж хоёр намыг нэгтгэсээр ирсэн бөгөөд энэ нь цаашид ч хэчнээн хугацаа өнгөрсөн ч үргэлжилсээр байх болно” гэж хэллээ.

Өнөөдрийн Дүйнхорын вангийн бэлтгэлийн үеэр орон газар ариусгах зан үйлийн бүжиг, хот мандал бүтээх үйлийг ёслохоор төлөвлөсөн байна.

Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам Капитол Хиллд хүрэлцэн ирэхэд төлөөлөгчдийн танхимын дарга Жон Бейнер (Бүгд найрамдах нам, Охайо муж) түүнийг угтан авч буй нь… АНУ, Вашингтон хот. 2011 оны 7 дугаар сарын 7. Гэрэл зургийг: Дэнзэн Чойжор/OHHDL
Дээрхийн гэгээн үдээс хойш Капитол Хиллд зочилж, Конгрессын дарга Жон Бейнертэй уулзсан бөгөөд тэрээр хоёр намын зургаан удирдагчийг хамтад нь мөн урьсан байна. Үүнд: Төлөөлөгчдийн танхимын дарга асан, одоогийн цөөнхийн төлөөлөгч тэргүүн Нэнси Пелоси, Төлөөлөгчдийн танхимын гадаад харилцааны хорооны дарга, Конгрессын гишүүн Илэана Рос-Лехтинен, тус хорооны цөөнхийн төлөөлөгч Ховард Л. Берман, Дэлхийн эрүүл мэнд ба хүний эрхийн дэд хорооны Африк дахь салбарын захирал, Конгрессын гишүүн Крис Смит, Төрийн болон гадаад хэрэг, холбогдох хөтөлбөрийн асуудал эрхэлсэн төсвийн дэд хорооны цөөнхийн гишүүн Нита Лоуи, Худалдаа, хууль зүй, шинжлэх ухааны дэд хорооны дарга төлөөлөгч Франк Вулф нар тус тус оролцсон байна.

Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам Капитол Хиллд конгрессын удирдагчидтай уулзаж буй нь… АНУ, Вашингтон хот. 2011 оны 7 дугаар сарын 7. Гэрэл зургийг: Дэнзэн Чойжор/OHHDL

Дээрхийн гэгээн болон Конгрессын гишүүд Төвөд, Хятад улсын нөхцөл байдлын талаар санал солилцов. Конгрессын гишүүд Дээрхийн гэгээнийг хүч үл хэрэглэх үзлийг тууштай дэмжин, хүн төрөлхтөнд урам зориг өгөн манлайлж байгааг өндрөөр үнэлж байв. Дээрхийн гэгээнтэй хамт Төвөд иргэдийн парламентын дарга Пэнпа Цэрэн, шинээр сонгогдсон Калон Трипа доктор Лувсан Сангай, тусгай элч Лоди Гяри, Америк дахь төлөөлөгч Лувсан Нандак Зайүл болон нарийн бичгийн дарга Дэнзэн Такла нар байв. Дээрхийн гэгээн улс төрийн эрх мэдлээ шилжүүлсэн тухайгаа тайлбарлаж, доктор Лувсан Сангайг “улс төрийн дарга минь” хэмээн танилцуулан түүнд эрх мэдлээ шилжүүлсэндээ баяртай байгаагаа илэрхийлжээ. Тэрээр цаашид хүмүүнлэг үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, шашны эв нэгдлийг дэмжихэд бүх цагаа зориулах болно хэмээн андгайлав. Пэнпа Цэрэн парламентын зүгээс Төвөдийн асуудлаар хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны улмаас нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн талаар тайлбарлаж, үүнийг шинээр бий болсон бодит байдал хэмээн онцлов.

Уулзалтын дараа Конгрессын дарга Бейнер, төлөөлөгч Пелоси болон Дээрхийн гэгээн хэвлэлийн бага хурал хийв.

Конгрессын дарга Бейнер, “Далай ламыг АНУ-ын Конгресст хүлээн авч буй нь бидний хувьд нэр төрийн хэрэг юм. Далай лам болон Америк улсын ард түмний хоорондын харилцаа холбоо олон жилийн турш сайн байсаар ирсэн бөгөөд түүний айлчлалыг бид ямагт сэтгэл догдлон хүлээдэг. Дээрхийн гэгээн хаана ч хүрч очсон бидний нандигнадан эрхэмлэдэг үнэт зүйлсийн төлөө мятрашгүй хичээн зүтгэдэг нь бидэнд халдварладаг ч гэж хэлж болох юм. Эрх чөлөө, тэсвэр хатуужил хийгээд хүн төрөлхтний эрхэм чанарыг дээдлэн хүндлэх үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэхийг зорьдог манайх шиг улс орнуудaд Дээрхийн гэгээний үлгэр жишээ улс оронд гэлтгүй өөрсдийн болоод гэр бүлийнхээ төлөө эдгээр бүх нийтийн үнэт зүйлсийг дадал болгохын тулд тэмцэж буй хүмүүсийг дэмжинэ. Tөвөдийн ард түмэнд тууштай дэмжлэг үзүүлж ирсэн нь манай хоёр намыг үргэлж нэгтгэсээр байх бөгөөд энэ уламжлал цаашид ч үргэлжилсээр байх болно. Далай лам бидэнтэй уулзаж, бидний хамтын үнэт зүйлсийг зөвхөн Tөвөд, Хятад улс төдийгүй Дундад Азид ч хэрхэн түгээж болох талаар ярилцсан нь бидний хувьд нэн чухал мөч байлаа. Дээрхийн гэгээн танд бидний төлөөлдөг ард түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн дэмжлэг, эв нэгдэл, дахин айлчлахын ерөөл тавъя” хэмээжээ.


Minority Leader Nancy Pelosi (D-CA)
speaks to members of the press after the meeting with His Holiness the
Dalai Lama on Capitol Hill in Washington DC, on July 7, 2011.
Photo/Tenzin Choejor/OHHDL

Үүний дараа төлөөлөгч Нэнси Пелоси үг хэлж, уулзалтыг зохион байгуулсан дарга Бейнерт талархал илэрхийлээд Далай лам болон Tөвөдийн асуудал нь АНУ-ын конгрессод хоёр намыг нэгтгэдэг ховор сэдвийн нэг болохыг онцолсон юм. Тэрээр хамт зогсож байсан Конгрессын гишүүдийг зааж, “Бид энэ танхимд хэд хэдэн удаа Далай ламыг хүндэтгэн нэгдэж ирсэндээ бахархдаг” хэмээжээ. Тэрээр мөн Ерөнхийлөгч Жорж Буш 2007 онд Конгрессын алтан медалийг Далай ламд гардуулж, энх тайван, хүч үл хэрэглэх үзэл, хүний эрх, шашны ойлголцлын төлөөх үйлсийг талархан үнэлснийг дурсав. Mөн Ерөнхийлөгч Барак Обама Цагаан ордонд хүлээн авч уулзсан тухай дурссан байна. “Далай ламыг бага байхад Ерөнхийлөгч Франклин Рузвельт түүний шинжлэх ухаан, технологид дурладаг болохыг нь мэдээд, цаг илгээж байсан. Иймээс ч өнөөдөр хоёр намын хамтын нэрийн өмнөөс Дээрхийн гэгээн XIV Далай ламыг хүндэтгэж хүлээн авч буй нь түүхэн үйл хэрэг билээ” хэмээн төлөөлөгч Пелоси нэмж хэлэв.

Дараа нь Конгрессын дарга Бейнер Дээрхийн гэгээнийг хэвлэлд танилцуулсан байна.


Зураг. Дээрхийн гэгээн XIV Далай лам Капитол Хиллд төлөөлөгчдийн танхимын гишүүдтэй уулзсаны дараа хэвлэлийнхэнд хандан үг хэлж буй нь… АНУ, Вашингтон хот. 2011 оны 7 дугаар сарын 7. Гэрэл зургийг: Дэнзэн Чойжор/OHHDL

Дээрхийн гэгээн эхлээд “Надад хэлэх юм алга” хэмээн хошигнон хэлэхэд олон хүн инээд алдав. Тэрээр энэ удаагийн айлчлалынхаа зорилгыг тайлбарлахдаа “Энэ удаа Вашингтон хотод ирсэн гол зорилго бол нэг чухал буддын тарнийн ёсны ном айлдах явдал юм. Гэвч энд ирсэн учраас хуучны анд нөхөдтэйгөө уулзах хийгээд энэ танхимд ирж ‘баярлалаа’ хэмээн хэлэх нь миний үүрэг билээ” гэжээ.

Дээрхийн гэгээн улс төрийн бүх эрх мэдлээ ардчилсан сонгуулиар сонгогдсон төвөд улс төрчид шилжүүлсэн шалтгаанаа тайлбарлан “14 дүгээр Далай ламын хувиар би түүхэн эрх мэдлээсээ сайн дураар, баяртайгаар, бахархалтайгаар татгалзсан. Хаад ноёд, шашны удирдагчдын засаглал бол үеэ өнгөрөөсөн гэж үздэг. Шашин ба төрийн байгууллагууд тусдаа байх ёстойг үргэлж хэлж ирсэн учраас энэ хоёр үүргийг нэгтгэх нь нийцэмгүй санагдаж байсан. Түүнчлэн дүрвэн гарсан төвөдүүд ардчиллын талаар хангалтай мэддэг болж, боловсрон бэлэн болсон тул эрх мэдлээ шилжүүлэх цаг нь болсон гэж үзэж байна. Би тэдэнд бүрэн итгэж байна. Ингэснээр би цагаа хүмүүнлэг үнэт зүйлсийг болон шашны эв нэгдлийг дэлгэрүүлэхэд зориулагдана” хэмээн хэлсэн байна.


His Holiness the Dalai Lama with
members of the press on Capitol Hill in Washington DC, USA, on July 7,
2011. Photo/Tenzin Choejor/OHHDL

Тэрээр энэ шийдвэр гэнэт тохиосон зүйл огт биш, харин олон жил бодон тунгааж ирсэн зүйл хэмээн онцолсон юм. Бага балчир үеэс эхлэн Tөвөд улсын засаг захиргааны тогтолцоог шүүмжилж ирсэн тэрээр 1954 онд Бээжин хотод, 1956 онд Энэтхэг улсад зочлох үеийн ялгааг дурсав. 1954 онд Хятад улсын Ардын Их Хуралд гишүүнээр оролцох үед нь гишүүд нь дуугүй, сахилга баттай байсан бол 1956 онд Энэтхэг улсын парламент дуу чимээтэйн дээр үг хэлэх, сэтгэх эрх чөлөөтэй байсан нь гүн сэтгэгдэл үлдээжээ. 1959 онд дүрвэж Энэтхэг улсад ирснээсээ хойш ардчилалд шилжих үйл явцыг эхлүүлсэн бөгөөд “2001 он гэхэд бид сонгуулиар улс төрийн удирдлагаа нээлттэй сонгосон. Тэр үеэс би хагас тэтгэвэрт гарсан гэж хэлж болно. Одоо 10 жил өнгөрсөн тул бүрэн тэтгэвэрт гарах цаг иржээ. Манай дүрвэгсдийн засаглал бүрэн ардчилсан зарчимтай болсон. Бид үүгээр үнэхээр бахархаж байгаа. Энэ тухайгаа олон жилийн дэмжигч, найз нөхдөдөө тайлагнах нь миний үүрэг юм” хэмээн онцолсон байна.

Үүний дараа Дээрхийн гэгээн XIV Далай лам зочид буудалдаа буцсан байна.

Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун 

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2025 Aрхив
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт