Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

Энх тайван дэлхий ертөнцийг бүтээхэд залуучуудын хувь нэмрийн талаар... 2013 он 9 дүгээр сар 19

Түгээх

Герман улс, Хановер хот, 2013 оны 9 дүгээр сарын 18 - Дээрхийн гэгээн Далай ламыг өнөө өглөө Хановер хотын IGS сургуульд морилон ирэхэд түүнийг тус сургуулийн захирал, хотын зөвлөлийн гишүүд угтан авч, XVII зууны сүүл, XVIII зууны эхэн үед Хановерт амьдарч байсан гүн ухаантан Лейбницийн жижиг цээж баримлыг бэлэглэв. Далай лам сургуулийн хаалган дээр гараар зурж будсан орон орны тугийг ажиглан харсаар хөгжмийн аялгуун дор сургууль руу орлоо.

Далай ламыг догдлон хүлээж байсан сурагчдын төлөөлөл угтан ирж, түүнд сарнайн баглаа барилаа. Дээрхийн гэгээн тэдэнтэй гар барьж, ярилцахыг хүсэхэд хүүхдүүд ингэнэ гэж төсөөлөөгүй байсан бололтой, гайхширал, хөөр баяраар дүүрэн байв. Тус арга хэмжээнд Бисмаркийн сургууль тэргүүт орон нутгийн бусад сургуулийн хүүхдүүд уригдсан бөгөөд Дээрхийн гэгээнийг сургуулийн барилгын хооронд явах замд олон олон хүүхэд эгнэн зогсож, угтан авчээ.

Дээрхийн гэгээн хүндэтгэлийн дуу эгшиглэсэн хурлын танхимд орж ирэхэд хуран цугласан сурагчид, эцэг эхчүүдийн нүүрэнд баяр баясал тодорч байлаа. Дэлгэцэнд төвөд сургуулийн хүүхдүүдэд хандив цуглуулах төслийг зохион байгуулж буй сурагчдын тухай бичлэгийг үзүүлсний дараа сургуулийн захирал Дээрхийн гэгээнээс үг хэлэхийг хүсэв.

Дээрхийн гэгээн Далай ламыг Хановер хотын IGS сургуульд морилон ирэхэд сургуулийн сурагчид цэцэг барин угтлаа. 2013 оны 9 дүгээр сарын 18. Герман улс, Хановер хот. Гэрэл зургийг Жереми Руссел.

"Залуу найзууд, ахан дүүс ээ, би энд байгаадаа машид баяртай байна. Сая ирэх замд минь та бүхэн надад хэлэнд минь амтагдах чихэр, чихийг минь баясгах уянгат хөгжмийг надад өглөө. Мөн та бүхний инээмсэглэл тодорсон үзэсгэлэнт царай, цовоо сэргэлэн байдал нүдийг минь баясгалаа. Та бүхэн шиг залуустай уулзах, та бүхний шинэлэг эрч хүчийг мэдрэх болгондоо би бээр өөрийнхөө насыг мартчихдаг юм. Хамгийн чухал зүйл бол бид өнөөдөр дэлхий дээр амьдарч буй 7 тэрбум хүний л нэг. Бид бүгдээрээ зовлонгүй, жаргалтай амьдрахыг хүсдэг бөгөөд ийм аз жаргалтай амьдралыг хүртэх эрхтэй. Та бүхэн үүнтэй санал нэг байна уу?" хэмээн асуухад хүүхдүүд "Тийм ээ" хэмээн дуу нэгтэй хариулжээ.

Дээрхийн гэгээн үргэлжлүүлэн, “Боловсролын гол зорилго нь жаргалтай амьдрах нийтлэг зорилгодоо хүрэх явдал юм. Гэхдээ боловсрол бол аливааг бүтээж эсвэл сүйтгэх боломжтой хоёр талт хэрэгсэл билээ. Түүхэнд агуу ухаантай байсан ч бусдын эрх ашгийг хүндэтгэх сэтгэлгүй, энэрэнгүй бус байснаасаа болж томоохон гай тарьсан хүн олон бий. Дэлхийн II дайны асар их хохирол, зовлон зүдгүүрийн дараа та бүхэн шаргуу хөдөлмөр, өөртөө итгэх итгэл, герман үндэстний зориг тэвчээрээр агуу улс орноо дахин босгож чаджээ.


Дээрхийн гэгээн Далай лам Хановер хотын IGS сургуульд сурагчидтай ярилцаж буй нь... 2013 оны 9 дүгээр сарын 18. Герман улс, Хановер хот. Гэрэл зургийг Жереми Руссел.

“Би ХХ зууны үеийн хүн. Харин энд байгаа хүүхэд залуус та бүхэн ХХI зуунд хамааралтай. Өнгөрсөн өнгөрсөндөө л үлдэнэ. Бид түүхээс суралцаж болох ч харин өөрчилж чадахгүй. Ирээдүй нээлттэй хэвээр байх учраас түүнийг ямар ч хэлбэрт оруулж болно. ХХ зуун хэдийгээр шинжлэх ухаан, ололт амжилтаар дүүрэн байсан ч 200 гаруй сая хүн хүчирхийллийн улмаас амь үрэгдсэн цуст зуун байсныг би бээр байнга хэлдэг. Та бүхэнд илүү энх тайван зууныг цогцлоох боломж байна. Үл ойлголцолтой тулгарах бүрдээ бид үүнийг яриа хэлэлцээр, зөвшилцлийн замаар шийдвэрлэх хэрэгтэй. Үүний тулд бусдын эрх, үзэл бодол, хүн чанарыг нь хүндэтгэж, тэднийг ах дүү шигээ үзэх хэрэгтэй. Хүн төрөлхтнийг нэг гэр бүл гэж бод. Үүнийг сайн тунгааж үзээрэй".

Сурагчид Дээрхийн гэгээнээс асуулт асуулаа. "Дотоод, гадаад ертөнцийн аль нь илүү чухал вэ?" гэсэн асуултаар эхлэв. Дээрхийн гэгээн “Хоёулаа чухал боловч гадаад ертөнцөд амар амгаланг олохын тулд дотоод сэтгэлийн амар амгалан хэрэгтэй. Энэ нь нинжин сэтгэлийг төлөвшүүлэхээс хамааралтай. Бие махбодын болон хувь хүний, гэр бүлийн сайн сайхан байдал нь бүгд нинжин сэтгэлээс хамаардаг. Бид боловсролын уламжлалт системд бие махбодын эрүүл ахуйн хэрэгцээг хангах хэрэгтэйг хүлээн зөвшөөрдөг. Харин одоо бид үүн дээр сэтгэл хөдлөлийн эрүүл ахуйг нэмж оруулах шаардлагатай байна” хэмээн хариулжээ.

Дээрхийн гэгээнээс “Та үхлээс айдаг уу?” гэж асуухад "Үхэл бол амьдралын жам ёсны хэсэг. Буддын шашны лам хүний хувьд би бээр хэзээ нэгэн цагт үхэл ирэхэд бэлэн байхын тулд өдөрт 5 удаа үхэх үйл явцыг бясалгалаар дамжуулан төсөөлдөг” хэмээв.

Сирийн асуудлын талаарх асуултад, “Тэнд болж буй явдал үнэхээр харамсалтай ч хүн бүр хүчин мөхөстөж, тусалж чадахгүйгээ мэдэрч байна. Олон гүрний зэр зэвсэгт зарцуулж байгаа их хөрөнгө мөнгө үүний нэг шалтгаан болж байна шүү дээ. Цэргийн нөөц бололцоог юмсыг хөнөөж, сүйтгэх бус, энх тайвныг цогцлоох зорилгоор ашигладаг, зэвсэггүй ертөнцийг бид бий болгохыг зорих хэрэгтэй” гэжээ.

Дотоод амар амгалангийн тухай ирсэн асуултад, “Энэ бол үймээн самуун, дарамт шахалт дунд ч тайван байх чадвар гэж тодорхойлов. Энэ нь бусдын сайн сайхны төлөөх сэтгэл, энэрэх сэтгэлээс үүдэлт өөртөө итгэх итгэлтэй холбоотой. Дотоод амар амгалан гэдэг даруухан боловч итгэл төгс сэтгэлийн амар амгалан төлөв юм” хэмээн хариулав.

Дэлхий дахины өнөөгийн нөхцөл байдалд сэтгэл хангалуун байдаг эсэхийг нь лавлахад, “Хэрэв сэтгэл хангалуун байсан бол миний хэлсэн зүйлсийн ихэнх нь ямар ч ач холбогдолгүй байх байсан байх болов уу. Гэсэн ч ХХ зууны эхэн болон сүүл үеийн хооронд хүмүүсийн хандлага, үйл хэрэгт асар их өөрчлөлт гарчээ. Тиймээс өөдрөг байх үндэслэл бий” хэмээлээ.

Нэгэн сурагч түүнд гүн сэтгэгдэл төрүүлсэн хүмүүсийнх нь талаар мэдэхийг хүсэхэд тэрбээр өөрийнх нь машид их хүндэлдэг ерөнхийлөгч Хавел, квант физикийн талаар зааж өгсөн Карл Фридрих фон Вайцзаккер, хүйтэн дайны үед Баруун Герман, Зөвлөлтийн орнуудын хооронд эвлэрэл тогтоохыг хичээж байсан Берлин хотын дарга Вилли Брандт нарыг дурдав.


Хановер хотын IGS сургуульд Дээрхийн гэгээн Далай ламаас асуулт асууж буй сурагч. 2013 оны 9 дүгээр сарын 18. Герман улс, Хановер хот. Гэрэл зургийг Жереми Руссел.

Сургуулийн захирал Дээрхийн гэгээний хэлсэн энэ гайхалтай үгсийг сонссон хүн бүрийн зүрх сэтгэл, оюун санаанд удаан хадгалагдана гэдэгт итгэлтэй байна хэмээгээд, түүнд талархал илэрхийлэв. Мөн түүнийг Хановерт урьж, энэхүү уулзалтыг зохион байгуулсан гэвш Гэндэн Ёндонд талархал илэрхийллээ. Арга хэмжээ авьяаслаг сурагчдын "We are the World" дуугаар өндөрлөв.

Дараа нь Дээрхийн гэгээн түүхт Харденбергшес Хаус руу явах замдаа хэвлэлийнхэнтэй уулзав. Тэрээр ялагдал хүлээсэн Германыг багаасаа өрөвдөж ирсэн сэтгэлээ болон Дэлхийн II дайны нурангиас боссон энэ үндэстнийг машид хүндэтгэдгээ дахин илэрхийллээ. Яагаад энэ айлчлалыг хийж байгаа тухай асуусан асуултад тэрбээр уригдсан учраас ирсэн, татгалзах нь “тэнэг” хэрэг болох байсан гэж хариулсан юм.

Тэрбээр хүүхдүүдэд хандан өөрийгөө ХХ зууны хүн, харин сурагчдыг ХХI зууны шинэ эриний эзэд гэдгийг захихыг голчлон хүссэнээ дахин тайлбарлав. Мөргөлдөөн, асуудалд зэвсэг ашиглахын оронд яриа хэлэлцээр хийх нь энх тайван арга замаар шийдвэрлэх хэрэгтэйг санууллаа.

Өөрийнх нь ажил яг юу болох талаар асуухад тэрбээр “Төвөдүүд удирдагчаа сонгосон учраас Төвөдийн төлөөх улс төрийн үүрэг хариуцлагаасаа бүрэн чөлөөлөгдсөн юм. Тиймээс би бээр ажилгүй бас орох оронгүй, эгэл дүрвэгч болжээ” хэмээн хошигнолоо.

“ARTE” телевизийн сэтгүүлч Назан Гөкдемирт өгсөн ярилцлагадаа тэрбээр залуу хүмүүстэй ярилцахыг чухал гэж боддогоо хэлэв. “Учир нь залуучуудад өөрчлөлтийг авчрах нөөц боломж бий бол харин томчууд өөрсдийн хэвшсэн арга барилдаа илүү баригдсан байдаг” гэлээ. Ирэх жилийн сонгуультай холбогдуулан Европ тивийн талаарх үзэл бодлыг нь асуухад, Европын төсөл нь улс орон бүрийн ашиг сонирхлыг чухалчилдаг боловч тэдгээр ашиг сонирхлыг хэрэгжүүлэх хамгийн сайн арга бол бие биеийнхээ эрх ашгийг тооцож үзэх явдал гэдгийг ойлгосон улс үндэстнүүдийн нэгдэл гэдэг нь түүнд маш өндөр сэтгэгдэл төрүүлдэг гэв. Мөн тэрбээр Европ тивийг боловсролын системд шашнаас ангид ёс зүйг нэвтрүүлэх үйл хэрэгт дэлхийг манлайлна гэж найдаж буйгаа илэрхийлжээ.


Дээрхийн гэгээн Далай лам “ARTE” телевизийн сэтгүүлч Назан Гөкдемиртэй ярилцаж буй нь... 2013 оны 9 дүгээр сарын 18. Герман улс, Хановер хот. Гэрэл зургийг Жереми Руссел.

Үдээс хойш 5000 гаруй сонсогчийн өмнө тавьсан олон нийтэд зориулсан илтгэлээ Германыг дэмжиж буйгаар эхэлсэн юм. "Юуны өмнө энх тайван, эрүүл саруул, ардчилсан улс орныг байгуулж чадсан та бүхэнд баяр хүргэе. Би хаана ч явсан хоёр зүйлийн талаар байнга ярьдаг. Аз жаргалд хүрэхэд хүний үнэт зүйлсийн үзүүлэх ач холбогдол болон шашин хоорондын эв найрамдлыг төлөвшүүлэх хэрэгцээ. Бид бол нийгмийн амьтад. Бидэнд нөхөрлөл, итгэлцэл, нээлттэй байдал, үнэнч шударга зан чанар хэрэгтэй.

Хэрэв та сөрөг сэтгэл хөдлөлд автвал саруулаар сэтгэж чадахаа болино. Уурлах үед оюун ухаан тань таныг уурлуулж буй зүйлийн бүхий л сөрөг талаар дүүрдэг бөгөөд энэ нь үнэндээ таны оюун санааны тусгал юм. Тийм учраас хүлээцтэй байдал нэн чухал. Зарим хүн эдгээр чанарыг сул дорой байдлын, харин түрэмгийллийг хүч чадлын шинж хэмээн үздэг. Гэвч түрэмгийлэл нь хамгийн гүндээ айдсаас үндэслэсэн уур хилэнгээс үүдэлтэй юм шүү дээ. Юу ч тохиолдсон даван туулж чадна гэсэн итгэлтэй байвал танд уурлах хэрэг гарахгүй” хэмээжээ.


Дээрхийн гэгээн Далай лам Свисс Лайф танхимд олон нийтэд зориулсан уулзалтын үеэр үг хэлж буй нь... 2013 оны 9 дүгээр сарын 18. Герман улс, Хановер хот. Гэрэл зургийг Жереми Руссел.

Дээрхийн гэгээн хүний төрөлх мөн чанар нь зөөлөн болохыг сануулаад, “Бид хайр энэрлийг эхээс төрөхдөө л авдаг бөгөөд үүнгүйгээр амьдарч, хүн болж чадахгүй билээ. Оюун ухаан, ухамсраа ашигласнаар бид дайснууддаа ч энэрэх сэтгэлээр хандахад суралцаж чадна. Үнэт зүйлсээ хөгжүүлэх хамгийн үр дүнтэй арга бол боловсрол, дадал сургуулилалт юм” хэмээлээ. Түүнээс их гуниг, зовлон зүдгүүрийг хэрхэн даван туулах талаар асуухад тэрбээр тайвшруулах эм, шил дарс хэрэглэх талаар хошигноод, “Эмгэнэлт явдлууд гуниг авчирч болох ч та хэр сэтгэлийн тэнхээтэй байхаас хамаарч энэ нь удаан үргэлжлэх албагүй юм” хэмээсэн юм.

Лекц дуусахад хурсан олон алга нижигнүүлэн ташиж, Дээрхийн гэгээн рүү гараа сунгаж байлаа. Тэрбээр тайзнаас буун, машиндаа суусан ч хашааны хаалган дээр өөрийг нь гарч ирэхийг хүлээж байсан төвөд хүмүүстэй уулзахаар машинаасаа буужээ. Дээрхийн гэгээн тэднийг сэтгэлийн тэнхээтэй байж, хэл соёлоо суран, хадгалан үлдэхийг уриалжээ. Мөн тэдэнтэй гар барьж, зураг татуулан, тэврэлдэж, гар даллаж зочид буудал руугаа хөдөлсөн юм.

Маргааш өглөө тэрээр залуучуудад хандаж үг хэлэх бөгөөд үдээс хойш "Энэрэх сэтгэл ба эв нэгдлийн хүч" сэдвээр олон нийтэд зориулсан лекц унших юм.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2026 Aрхив
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2026 Aрхив
      • April
      • March
      • February
      • January
    • 2025 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт