Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

Зүүн Өмнөд Азийн буддын шашинтнуудад зориулсан номын айлдвар 2024 он 9 дүгээр сар 12

Түгээх

Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, Тэгчин Чойлин хийд – Дээрхийн гэгээн Далай лам өргөөнөөсөө Намжал дацангийн Зүглэгхэн дуган руу гольфын тэргээр морилж, цахилгаан шатнаас гарч дуган руу алхах зуураа номын айлдвар сонсохоор цугласан сүсэгтэн олныг харан инээмсэглэж, баяр хөөртэй байлаа. Нийт 5000 орчим хүн оролцсоноос 700 нь Зүүн Өмнөд Азийн Сингапур, Малайз, Индонез, Тайланд, Вьетнам, Бангладеш, Лаос зэрэг улсаас ирсэн байв.

Зураг. Дээрхийн гэгээн Далай лам зүүн өмнөд азийн буддистуудад номын айлдвар айлдахаар өргөөнөөсөө Намжал дацангийн Зүглэгхан дуган руу гольфын тэргээр явж байх нь... Энэтхэг, Химачал Прадеш муж, Дарамсала хот. 2024 оны 9 дүгээр сарын 12. Гэрэл зургийг Дэнзин Чойжир.

Дээрхийн гэгээнийг сэнтийдээ залармагц Бага хөлгөний уламжлалын лам нар пали хэлээр гурван эрдэнэд мөргөх залбирал уншив. Үүний дараа төвөд хэлээр "Зүрхэн судар", "Илт онохуйн чимэг", "Төв үзлийн билгүүний үндэс” судруудаас хэд хэдэн магтаалын шүлэг уншлаа. Айлдварын үеэр сүсэгтэн олонд цай, бин түгээв.

"Би Энэтхэгт дүрвэн цагаасаа Дарамсалад амьдарч байна. Өнөөдөр энд цугласан хүмүүсийн зарим нь буддын сургаалд он удаан жил итгэж үнэмшиж яваа бол зарим нь үүнтэй түүхэн барилдлагагүй юм. Хүмүүсийг бурхны номд оруулах гэж албадах ёсгүй юм. Энэ бол хүний өөрөө хүсэж, сонирхох зүйл юм. Жишээлбэл, өнөөдөр Хятадад улам олон хүн Бурхан багшийн айлдварыг үнэлдэг болж байна. Учир нь энэ нь сэтгэлийн амар амгаланг бий болгодог билээ. Сэтгэлийн амар амгалан гэдэг нь дан ганц залбирлаар бус аналитик сэтгэлгээний үр дүнд бий болно" хэмээн Дээрхийн гэгээн айлдав.

"Миний найзуудын дунд эрдэмтэд бий, тэд буддын сургаалыг учир шалтгаан, логикт тулгуурласан байдаг учраас сонирхон судалдаг юм. Тэд буддын сэтгэл оюун, сэтгэл хөдлөлийн үйл явцын талаарх өргөн хүрээний тайлбар болон сэтгэлийн амар амгаланг олох арга замуудыг сонирхон татагддаг. "Түүхэндээ буддын шашныг сайн мэддэггүй байсан улс орнуудын хувьд эл шашны зан үйлийг бус харин дотоод амар амгаланг олохын тулд сэтгэл оюуныг хэрхэн дадуулбал зохих аргын талыг судлах сонирхол нэмэгдэж байна.

"Наландагийн уламжлалд сэтгэл оюун, сэтгэл хөдлөлийг нарийн судалж, бидний сэтгэлийн амар амгаланг юу үймцүүлдгийг тогтоож, хор хөнөөлтэй сэтгэл хөдлөлийг зохицуулах арга техникийг боловсруулсан байдаг. Дэлхийн бүх шашны уламжлал хүн төрөлхтөнд тустай сургаал, зөвлөгөө өгдөг. Буддизм нь хүний сэтгэл оюуныг өөрчлөх сэтгэл судлалын гүн ойлголтыг багтаадаг билээ. Гол түлхүүр нь сэтгэл оюун, сэтгэл хөдлөлийн учир зүйг ойлгож, энэ насандаа уур хилэн, атаархал зэрэг хор хөнөөлтэй сэтгэл хөдлөлийг багасгах явдал юм”.

"Бурхан багшийн сургаалын зорилго муу сэтгэлийг багасгахад чиглэдэг. Тэгэхээр энэ нь итгэл үнэмшлийн тухай бус, сэтгэл оюуныг хувирган өөрчлөх асуудал болж буй юм. Бурхан багш Бодгаяад гэгээрлийн хутгийг олж, дараа нь Дөрвөн үнэний сургаалаа айлдсан. Түүний сургаал энэ дөрвөн үнэний хүрээг хамардаг. Номын хүрдийг хоёр дахь удаа эргүүлэхдээ Билэг барамидын сургаал айлдсан. Энэ нь учир шалтгаанд суурилсан байдаг. Бурхан багшийн сургаал учир шалтгаан, логикт тулгуурладаг учраас дэлхий нийтэд тус өгөөжөө өгч чадна гэж би баттай хэлнэ".

Зураг. Дээрхийн гэгээн Далай ламын Зүүн Өмнөд Азийн буддын шашинтнуудад зориулсан айлдварыг сонсож буй сүсэгтнүүд... Энэтхэг, Химачал Прадеш муж, Дарамсала, Намжал дацан. 2024 оны 9 дүгээр сарын 12. Гэрэл зургийг Замлинг Норбу.

"Өглөө сэрмэгцээ би бодь сэтгэл, хоосон чанарыг бясалгадаг. Энэтхэгийн эрдэмт багш нар эдгээрийн талаар бичсэн байдаг. Түүнээс гадна олон энэтхэг багш Төвөдөд ирж ном зааж, Төвөдөөс олон хүн Энэтхэгт очиж суралцсан юм. Үүний үр дүнд бид Бурхан багшийн сургаалын бүхэл бүтэн дамжлагыг хүлээн авч, хадгалан, эдүгээ дэлхий дахинтай хуваалцах боломжтой болсон юм. Өмнө хэлсэнчлэн Бурхан багшийн сургаал логик, учир шалтгааны үндэстэй тул бид эрдэмтэдтэй хэлэлцүүлэг өрнүүлэх боломжтой байдаг билээ”.

"Бурхан багш хамгийн анхны Хутагт дөрвөн үнэний сургаалдаа зовлон үнэн, зовлонгийн уг шалтгаан үнэн, зовлонгоос салах нь үнэн, зовлонгоо салах зам мөн үнэн хэмээн номлосон. Эдгээр нь сэтгэлийн амар амгаланг бүтээх цогц арга ухааныг багтаасан байдаг. Би бол Бурхан багшийн сургаалыг өөртөө тустай гэдгийг таньж мэдсэн жирийн нэгэн сүсэгтэн юм. Иймд номын ахан дүүс та нараасаа энэ сургаал дан ганц зан үйл бус түүнээс илүү өргөн агуулгатай гэдгийг санаж явахыг хүсье. Бидний дагадаг эл шашинд бусдад чин сэтгэлээсээ санаа тавих сэтгэлийг төлөвшүүлэх замаар дотоод амар амгаланг бий болгох арга замыг заасан байдаг билээ."

Сүсэгтэн олонд Дээрхийн гэгээнээс асуулт асуух боломж олгов. Эхний асуулт нь буддын шашны гол мөн чанартай холбоотой байлаа. Дээрхийн гэгээн эл асуултад “бусдад хор хүргэхгүй, сайхан сэтгэлээр хандан туслах нь гол мөн чанар” хэмээн хариулав. Дараагийн асуулт стресстэй ертөнцөд хэрхэн энэрэнгүй, өрөвч сэтгэлийг дадуулж болох тухай байлаа. Үүнд Дээрхийн гэгээн "Хэрэв та Бурхны сургаалыг ойлгосон бол хүндрэл бэрхшээлтэй тулгарах үедээ муу сэтгэл буюу сөрөг сэтгэл хөдлөлөө дарах аргуудаа хэрэглэ. Энэрэл хайр, нигүүлсэнгүй сэтгэлийг дадуулах нь сэтгэл оюуныг тайвшруулдаг юм” хэмээн маш тодорхой хариуллаа.

Төвөдийн буддизмд хоосон чанарын тухай ойлголт ямар ач холбогдолтойг асуухад Дээрхийн гэгээн буддын шашны бясалгал нь оюун санааг дасгалжуулах, хянах үүрэгтэй гээд үүнд хандах хоёр арга байдаг гэв. Нэг нь итгэл үнэмшилд тулгуурладаг бол нөгөө нь эрдэм мэргэн ухаанд тулгуурладаг гэжээ.

Зураг. Намжал дацангийн Зүглэгхэн дуганд Зүүн Өмнөд Азийн буддистуудад зориулсан номын айлдварын үеэр Дээрхийн гэгээн Далай ламд асуулт тавьж буй эмэгтэй. Энэтхэг, Химачал Прадеш муж, Дарамсала хот. 2024 оны 9 дүгээр сарын 12. Гэрэл зургийг Дэнзин Чойжир.

Бид ихэвчлэн өрсөлдөгчөө өөрийн зүгээс бодитой бүтэж оршин тогтногч хүн гэж үздэг. Гэвч бидэнд хор хөнөөл учруулдаг хүмүүс болон юмс нь харагдаж байгаа шигээ оршдоггүй, зөвхөн нэрийн төдий оршдог болохыг ойлгох үед бидний уур хилэн, дайсагнал багасдаг. Аливаа зүйлс бодитой бөгөөд бие даан оршиж байгаа мэт харагдах боловч, бодит байдал дээр хүн ч, юмс тэгж оршдоггүйг ухаарснаар уур хилэн, өс хонзон үнэхээр намждаг тул их тустай юм.

Би өдөр бүр хоосон чанарын тухай бясалгадаг тул энэ талаар тодорхой хувийн туршлагатай. Өөрт их тустай байдаг. Бид ямар нэг зүйлийг харахдаа түүнийг өөрийн зүгээс бодитой оршдог гэж итгэвэл муу сэтгэл буюу сөрөг сэтгэл хөдлөл идэвхэждэг. Харин хүмүүс болон юмс нь харагдаж байгаа шигээ оршдоггүйг ухаарах үед тэдгээрт сөргөөр хандах байдал багасдаг”.

Хамгийн сүүлд “21-р зууны буддист” болохыг уриалж буй нь юу гэсэн үг болохыг тайлбарлахыг хүслээ. Тэрбээр хүний сурч мэдвэл зохих зүйл олон байдаг ч хамгийн чухал нь сэтгэлийн амар амгаланг төлөвшүүлэх арга замуудыг эзэмших нь тустай хэмээн онцлов. Бодь сэтгэл, хоосон чанарын тухай ойлголт нь бидний оюун санааны үймээнийг арилгахад үнэхээр тустай. Юмс угтаа хэрхэн оршдогийг ойлгож, жинхэнэ нигүүлсэх сэтгэлийг төлөвшүүлэх нь сэтгэлийн амар амгаланг авчирна гэв.

“Нөхцөл байдал таагүй байж болох ч та тэдгээрийг өөртөө ашигтайгаар эргүүлж болно. Буддын шашин гэдэг нь зөвхөн гурван эрдэнэд итгэхэд дулдуйддаггүй, харин учир шалтгаан, логикийн үүднээс аливаа зүйлийг нягтлан үзэж, сэтгэлийн амар амгаланг үүсгэхийг гол болгодог юм. Энэ нь эргээд дэлхийн энх тайванд хувь нэмэр оруулна. Чингэх нь шинжлэх ухаанч хандлага баримталж буйтай адил бөгөөд ингэж чадвал та 21-р зууны буддист болно”.

Дээрхийн гэгээн нь үүний дараа Жанрайсиг бурхны зургаан үсэгт Ум мани бадмэ хум тарнийн аман дамжлагын эш лүн өгөхөө мэдэгдлээ. Энэхүү тарнийг Төвөдийн гурван аймгийн хүн бүр багаасаа уншдаг болохыг тэмдэглээд, сэтгэл санаа үймэрсэн үед сэтгэлийг тайвшруулахад тусалдаг гэж айлдлаа.

Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Намжал дацангийн Зүглэгхан дуганд Зүүн Өмнөд Азийн буддистуудад зориулсан номын айлдварынхаа үеэр Жанрайсиг бурхны зургаан үсэгт Ум мани бадмэ хум тарнийн лүн өгч буй нь... Энэтхэг, Химачал Прадеш муж, Дарамсала хот. 2024 оны 9 дүгээр сарын 12. Гэрэл зургийг Дэнзин Чойжир.

Дээрхийн Гэгээн тарнийг сүсэгтэн олноор уншуулахын өмнө Жанрайсиг бурхны магтаал уншлаа:

Орчлонгийн мянган эзнийг бэлгэдсэн мянган мутарт Жанрайсиг

Сайн цагийн мянган бурхныг бэлгэдсэн мянган мэлмийт билээ, та.

Энгүй бүхнийг номхотгох ид хүчтэй

Энэрлийн сан Жанрайсиг бурхан Танд би мөргөмү.

Уншлага дараах ерөөлөөр төгсөв:

Энэ тарнийг уншсаны буянаар

Би Жанрайсиг бурхны хутагт хүрч Бусдыг ч мөн адил тэрхүү хутагт хүргэх болтугай.

Дээрхийн гэгээн дуганаас гадагш морилон гольфын тэргэнд суухаар явах замдаа цугласан олон руу харан, инээмсэглэж, гараа даллав.

Орчуулсан Б.Ганчимэг

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2025 Aрхив
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт