Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

Төвөд залууст зориулсан номын айлдварын эхний өдөр 2024 он 6 дугаар сар 3

Түгээх

Зураг: Дээрхийн гэгээн Далай лам Зүглэгхан дуганд болсон төвөд залууст зориулсан айлдварын эхний өдөр өөрийн зохиосон “Дундад мөрийн түлхүүр” номоос айлдаж буй нь... Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала. 2024 оны 6 дугаар сарын 3. Зургийг Дэнзин Чойжир

Энэтхэг, Химачал Прадеш муж, Дарамсала хот, Тэгчин Чойлин – Өнөө өглөө Дээрхийн гэгээн Далай ламыг Зүглэгхан дуганд морилон ирэхэд, үндэсний хувцсаар гоёсон бүжигчид бүжгээр угтан авлаа. Сүмийн шатны өмнө хоёр шавь урагш гарч, уламжлалт арвайн идээ өргөхөд Дээрхийн гэгээн нэг аягатайгаас нь чимхэн авч хүртээд, нөгөөд нь хуруугаа хүргэн ёслов. Цагаан хадаг барин угтах олны зүг харан инээмсэглэн гараа даллав.

Зураг. Дээрхийн гэгээн Далай лам төвөд залууст ном айлдахаар дуган руу морилох замд нь үндэсний хувцсаар гоёсон бүжигчид дуулж, бүжиглэж буй нь... Энэтхэг, Химачал Прадеш муж, Дарамсала хот, Тэгчин Чойлин. 2024 оны 6 дугаар сарын 3. Зургийг Дэнзин Чойжир.

Дуганы гадаа 5500 орчим хүн цугласан байлаа. Эдгээрийн дотор дэлхийн 57 орны 1800 иргэн багтаж буй. Хэдий тийм боловч өнөөдрийн айлдвар төвөд залууст чиглэсэн байв. Өнөөдөр Төвөдийн дүрвэгсдийн хүүхдүүдэд зориулсан сургуулийн ес болон түүнээс дээш ангийн 900 сурагч, 161 их, дээд сургуулийн оюутан, орон нутгаас ирсэн 40 орчим төвөд залуу, болон буддын шашны анхан шатны ангийн 80 суралцагч цугласан байв.

Дээрхийн гэгээнийг сэнтийдээ заларсны дараа Гопалпур сургуулийн хүүхдүүд "Билгүүний тодорхой толь" хэмээх гол судрыг цээжээр уншлаа. Уг судар нь Манзушир бурхны магтаалын бадгаар эхэлж, аливааг танин мэдэх аргуудыг тайлбарладаг. Дараа нь хүүхдүүд Дээрхийн гэгээнд өлмий бат орших ерөөл, Манзушир бурхны магтаал уншиж өглөө. Уг магтаал нь:

Ачит лам хийгээд итгэл болсон гэтэлгэгч Манзушир дор мөргөе.

Алин түүний оюун нь хоёр түйтгэрийн үүлнээс хагацсан наран мэт асар арилан тодорсон

Ахуй хэдий утга бүхний ёсыг болгоосны тул зүрхнээ судар барьсан

Аливаа сансарын гянданд мунхгийн харанхуйгаар мэнэрэн зовлонд нэрвэгдсэн.

Амьтан бүхэнд ганц хүү мэт энэрснээс жаран эгшиг төгөлдөр зарлигийг

Ад биш луу мэт дуурсган нисваанисийн нойрноос сэрээж үйлын төмөр чөдрөөс гэтэлгэн зохиогч Манзушир бээр таалан болгоо гэсэн бадгаар эхлэв.

Дараа нь 'Илт онохуйн чимэг' судрын мөргөлийн бадгуудаас уншив.

Бүхнийг танин мэдсэнээр амгаланг эрэгч шавь нугууд ашдын амгаланд хүрьюү.

Зам мөрийг таньсан билиг ухаанаар төөрсөн амьтад ертөнцөд ирсний зорилгоо гүйцээмүй.

Бүхнийг болгоогч сэтгэл оюунт мэргэд нь олон амьтны оюунд тааруулан сургаал айлдмуй.

Бурхан бүгдийн эх, бодисадвын чуулган, сонсогч нарт мөргөмүй.

Мөн Нагаржунай гэгээний “Билгүүний үндэс” сударт буй мөргөлийн бадгийг уншив:

Төгс Буддад мөргөмүй, Багш нарын хамгийн шилдэг нь болох Тэрбээр: Харилцан шүтэн үүссэн зүйл нь Тасалдалгүй, үүсэлгүй; Устгалгүй, оршин тогтнохгүй; Ирэхгүй; явахгүй; Ялгаагүй, нэгдмэл бус амгалан—хийсвэрлэлээс ангид хэмээн номлосон.

Дээдийн дээд багш Бурхан багшид мөргөе.

Бурхан багш бээр

Шүтэн барилдлага нь үл тасалдах, үл үүсэх

Устах үгүй, оршихуй үгүй

Ирэхүй үгүй, одохуй үгүй

Ялгал үгүй, ижилсэл үгүй
Амгалан агаад хий хоосон төсөөллөөс ангид гэдгийг заасан болой.

Зураг. Дээрхийн гэгээн төвөд хүүхэд залууст номын айлдах үеэр Гопалпур сургуулийн хүүхдүүд Зүглэгхан дуганд “Билгүүний тодорхой толь” судраас уншиж буй нь… Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала. 2024 оны 6 дугаар сарын 3. Зургийг Дэнзин Чойжир.

Дээрхийн гэгээн хүүхдүүдээс "Билгүүний тодорхой толь”-оос гадна Ака Ёнзон, Янчэн Гавай Лодой нарын "Учир шалтгааны хураангуй айлдвар" судрыг цээжилсэн эсэхийг асуув. Тэдний багш дээрх судрыг хүүхдүүддээ цээжлүүлэхээр төлөвлөж байгаагаа айлтгасан байна.

Дээрхийн гэгээн: “Би хүүхэд байхдаа энэ хоёр судрыг цээжилсэн. Манай сургалтын арга барил судрын утгыг ойлгож буй эсэхээс үл хамааран эхлээд цээжлэх, харин дараа нь нарийн ширийн утгыг тайлбарлуулж заалгах зарчимтай байдаг.

Бид эх орноосоо дүрвэн амьдарч буй хүмүүс бөгөөд эртний их мэргэдийн зохиосон агуу судруудыг судлах сонирхол дэлхий нийтэд ерөнхийдөө бага байна. Харин төвөдүүд бид энэ уламжлалыг мянга гаруй жилийн турш хадгалж ирсэн билээ. Хятадууд, магадгүй вьетнамчууд ч мөн ном судар судалдаг ч бидэн шиг логик, учир шалтгааныг гүнзгий сонирхож байсангүй.

Бага залуудаа би “Билгүүний тодорхой толь”, “Учир шалтгааны хураангуй айлдвар” гэсэн хоёр судрыг цээжилж, хоёр багшийнхаа өмнө уншдаг байлаа. Эдгээрт гардаг тодорхойлолт, ижил утгатай үгс, мөн логик учир зүйг багш нар маань тайлбарлаж өгсөн билээ” хэмээн айлдлаа.

Дараа нь Дээрхийн гэгээн "Манзушир бурхны магтаал"-ыг уншиж, дамжлагын лүн хайрлаж, нийт цугласан олныг удирдан Ум Ара База На Ди тарнийг урин дуудлаа.

“Өмнө нь хэлж байсанчлан, их багадаа, бараг гурван настай байхдаа би нутгийнхаа ойролцоох Гүмбүм хийдэд очиж байсан. Тэнд би балчир лам нарыг Ум Ара База На Ди тарнийг уншиж байхыг харж, сонссон юм. Тэгээд хар аяндаа тэдэнтэй нийлж уншсан юм. Энэ бол миний уншсан анхны тарни бөгөөд түүнээс хойш тасралтгүй эл тарнийг уншиж, бясалгаж ирсэн хэмээн Дээрхийн гэгээн нэмж өгүүллээ.

Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Зүглэхан дуганд төвөд залууст ном айлдаж буй эхний өдрөө нийт цугласан олонд хандан үг хэлж буй нь... Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала. 2024 оны 6 дугаар сарын 3. Зургийг Дэнзин Чойжир.

“Төвөдөд урьд нэг хүн өмнөх Далай ламын багш нарын нэгийг, магадгүй Пүрэвцогийг Манзушир бурхны хувилгаан мөн гэж хэлж байжээ. Тэгэхэд нь тэрбээр: ‘Тэр нь ч юу л бол. Юутай ч намайг Манзушир бурхны хөрш гэж хэлж болох юм’ хэмээн хариулсан гэдэг. Магадгүй би ч мөн ингэж хэлэх байх. Надад буддын шашны дөрвөн сургуулийн үзэл, сургаалыг судлахаас гадна, өөр бусад шашны уламжлалуудтай ч танилцах боломж олдсон. Түүнээс гадна би агуу билиг ухаан, гүн билиг ухаан, түргэн билиг ухаан, тодорхой билиг ухаан гэх дөрвөн ухааны номын рашаан хүртсэн билээ.

Төвөдүүд ихээхэн авхаалжтай, зөв, бурууг ялгах төрөлхийн мэдрэмжтэй байдаг. Гэхдээ сургуулийн хүүхдүүд та бүхэн дээрх дөрвөн төрлийн билиг ухаан болон логикоор сэтгэх чадварыг хөгжүүлж чадвал сайн үр дүнд хүрэх болно. Тиймээс та нар тарни уншаад зогсохгүй, юмс үзэгдлийг хэрхэн задлан шинжлэх талаар ч сурах нь зүйтэй. Буддын шашны галыг бөхөөхгүйн төлөө би чадах бүхнээ хийсэн, цаашид ч хийх болно. Үүний зэрэгцээ, Бурхан багш намайг асран хамгаалсаар ирсэн гэж би санадаг” хэмээн Дээрхийн гэгээн айлдлаа.

Тэрбээр өөрийн зохиосон “Дундад мөрийн түлхүүр” хэмээх номыг авч, эндүүрэлд автсан оюун нь зовлонгийн эх үүсвэр болдог тухай дурдсан хэсгийг онцлон, энэ тухай зүгээр нэг унших нь хангалтгүй. Бид үүнийг өөрийн дотроос таньж мэдэн, өөрчлөн хувиргах чадвартай болох ёстойг онцлон айлдав.

Тэрбээр сэтгэл оюуныг танин мэдэхийн ач холбогдлын тухай өгүүлсэн хуудсуудыг тогтуун уншиж, Дөрвөн зарчмыг товч тайлбарлан, буддын дөрвөн сургуулийг тоймлон, угийн болон туйлын оюуны ялгааг тодотгон, Дөрвөн тулгуурын ач холбогдлыг товойлгон айлдсан юм.

Зураг: Дээрхийн гэгээн Далай лам Зүглэгхан дуганд болсон төвөд залууст зориулсан айлдварын эхний өдөр өөрийн зохиосон “Дундад мөрийн түлхүүр” номоос айлдаж буй нь... Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала. 2024 оны 6 дугаар сарын 3. Зургийг Дэнзин Чойжир

"Хоосон чанар гэж юу вэ?" гэдэг талаар Дээрхийн гэгээн “Учир шалтгааны аргаар хоосон чанарын тухай ойлголтыг оюун санаандаа хөгжүүлэх хэрэгтэй. Үгүйсгэгдэх зүйлийг таньж мэдэх хэрэгтэй. Мөн бид хоосон чанар гэдэг нь өөрийн мөн чанараар оршдог зүйл үгүй гэсэн утгатайг ойлгох хэрэгтэй. Өөрийн мөн чанараар орших ёс үгүй гэдгийг мэдэхгүй байх нь бүх муу сэтгэл болон тэдгээрээс үүдэн гарах зовлонгийн үндсэн шалтгаан болдог” хэмээн хариулав.

Тэрбээр оршихуй ба эс оршихуйн хоорондох төв үзлийн тухай болон Хоёр үнэнийг дурдаад, хоосон чанар нь үнэн зөв, зохиомол үнэн, хууль, шинжлэх ухааны чадамжийг үгүйсгэдэггүй гэсэн гол чухал санааг онцолсон юм.

Дээрхийн гэгээн бээр Нагаржунайн “Эрдэнийн эрих” хэмээх судрын дараах бадагт хүрээд уншлагаа зогсоожээ:

Хүн бол шороо биш, ус биш, Гал биш, агаар биш, мөн огторгуй ч биш, Ухамсар ч биш, эдгээр бүгд ч биш. Тэгвэл хүн гэж өөр юу вэ?

Ердийн үзэгдлүүдийн хувьд, сайн муу, залуу эсвэл хөгшин эсэхийг шүүмжлэлт шинжилгээ хийлгүйгээр үзэхэд л эдгээр бүх чанар оршин байдгийг олж харж болно."

Юмс үзэгдэл нь зөвхөн нэрийн төдий оршдог боловч, задлан шинжилж үзвэл тэдгээр нь задран унаж, харагдаж байгаа шигээ бодитоор оршдоггүй нь тогтоогддог гэж тодруулан айлдлаа.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2025 Aрхив
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт