Энэтхэг, Шинэ Дели, 2006 оны 12 дугаар сарын 23 (Тэнзин Дикьи, Phayul)
Энэтхэгийн Аялал жуулчлалын хөгжлийн корпорацийн “Ашок” зочид буудалд Дээрхийн гэгээнтэн Далай ламын үүсгэн байгуулсан Дэлхий нийтийн хариуцлагын сантай (Foundation for Universal Responsibility – FUR) хамтран “Бурханы шашны анхан шатны сургалт” сэдэвт дөрвөн өдрийн номын айлдвар хөтөлбөрийг Шинэ Дели хотноо өнөөдөр эхлүүллээ.
Дэлхий нийтийн хариуцлагын сан нь 1989 онд Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламд Нобелийн энх тайвны шагнал олгосонтой холбогдуулан байгуулагдсан, ашгийн бус, шашин хоорондын, үзэл сурталд хаиаарахгүй байгууллага юм. Тус сан нь шашин шүтлэг, мэргэжил, үндэс угсааг үл харгалзан хүн төрөлхтний нийтлэг хариуцлагыг төлөвшүүлэх зорилгоор олон талт санаачилга, харилцан дэмжих хамтын ажиллагааг хэрэгжүүлэн ажилладаг.
Номын айлдварын нээлтийн үеэр Нийтийн хариуцлагын сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга ноён Ражив Мехротра Дээрхийн гэгээнтэн Далай ламд уламжлалт цагаан хадаг өргөн барьж, гүн хүндэтгэл үзүүлэв.
Үүний дараа Дээрхийн гэгээнтэн Далай лам уг арга хэмжээг зохион байгуулсан талуудад талархал илэрхийллээ.










