Миний бие 80 насны сүүдэр зооглох баярыг тохиолдуулан дэлхийн олон орноос мэндчилгээ ирүүлсэн бүх найз нөхөддөө талархал илэрхийлэхийг хүсэж байна. Та бүхний сэтгэлийн халуун дулаан үгсэд би туйлаас талархаж байна.
|
Та бүхний мэдэж байгаачлан, би амьдралаа хамаг амьтны тусын тулд зориулж буй бөгөөд ялангуяа хүмүүн төрөлхтөнд өөрийн чадах бүхнээрээ туслахыг хичээдэг билээ.
Хамаг амьтныг нэгтгэдэг зүйл бол бид бүгд жаргалыг хүсэж, зовлонг үл хүсдэг төрөлх чанар юм. Тиймээс бүх амьд амьтдын сайн сайхан, аз жаргалын төлөө хичээж, тэднийг зовлон зүдгүүрээс ангижруулахад туслах нь бидний хамтын хариуцлага билээ.
Үүнд л бидний итгэл найдварын үндэс орших бөгөөд тиймээс ч би та бүхэнд хандан хайр, энэрэл нигүүлслээр тэтгэгдсэн ёс зүйн үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэхийн төлөө хамтдаа зүтгэхийг уриалж байна. Мөн өнөөдөр дэлхийн олон хэсэгт нүүрлээд буй мөргөлдөөн, хүчирхийллийг бүрмөсөн арилгаж чаддаггүй юм гэхэд, ядаж бууруулахын төлөө бид бүх хүчээ дайчлах ёстой. Дэлхийн гол шашнуудын гүн ухааны үзэл баримтлал өөр өөр байж болох ч тэдгээр нь бүгд хайр, энэрэл нигүүлслийн ижил нэгэн сургаалыг дамжуулдаг. Тиймээс л бид бүх хүн төрөлхтний сайн сайхны төлөө шашин хоорондын эв эеийг эрхэмлэхийг хичээх ёстой. Түүнчлэн, байгаль орчноо хамгаалахын тулд бид нэгдмэл хүчээр ажиллах хэрэгтэй юм.
Далай лам
2015 он 8 дугаар сар 12










