Энэтхэг улс, Шинэ Дели хот. 2011 оны 9 дүгээр сарын 5. Энэ өдрийн үдээс хойш Дээрхийн гэгээн XIV Далай лам Энэтхэг улсын хамгийн, том зайнаас суралцах боломжтой сургалтын төв болох Индра Гандийн Үндэсний Нээлттэй Их Сургуулийн (IGNOU) дэргэд байгуулагдсан “Tөвөд судлалын төв”-ийг нээлээ.
ИГҮНИС нь Нобелийн шагналтанд “Хүндэр доктор” цол Энэтхэгийн хоёр дахь их сургууль болж байгаа бөгөөд анх Далай ламд “Хүндэр доктор” цолыг нэр Жамиа Миллиа Исламын Их Сургууль олгож байсан юм.
Дээрхийн гэгээн их сургуулийн мянган мянган төгсөгчийн хамтаар уг зэргийг хүртжээ.
Далай лам 1000 гаруй оюуван төгсөгчийн өмнө үг хэлж, “Өнөөгийн энэ ертөнцөд ёс зүйд суурилсан боловсрол зайлшгүй хэрэгтэй. Таны эзэмшсэн боловсрол зэвсэгтэй адил буюу. Үүнийг бүтээлч эсхүл сүйтгэгч байдлаар ашиглах эсэх нь таны гарт буй. Оюун ухаан хийгээд халуун дулаан, энэрэх сэтгэлтэй хосолсон боловсролыг буй болгох нь үр өгөөжтэй билээ” хэмээн айлдав.
Төвөдийн удирдагч эртний буддын бясалгалын аргыг энэ цагт эергээр ашиглаж буй шинжлэх ухааны сүүлийн үеийн судалгаануудыг танилцуулж, шинээр нээгдсэн төвөд хэлний хичээлээс гадна сэтгэл, тархи, сэтгэл хөдлөлийн тухай буддын философийг их сургуулийн хөтөлбөрт түлхүү оруулахыг уриалав.
Тус төвийг Энэтхэг улсын парламент төвөд хэлэнд үндсэн хуулийн статустай хэлний эрх зүйн хүлээн зөвшөөрөл олгох тухай хуулийн төсөл өргөн барьснаас ердөө хэдхэн долоо хоногийн дараа нээж байгаа билээ.
“Tөвөд судлалын төв”-ийг анх Индра Гандийн Үндэсний Нээлттэй Их Сургууль (IGNOU)-ийн ректор, профессор В.Н.Раджасекхаран Пиллай өнгөрсөн оны 4 дүгээр сард зарласан бөгөөд “Энэтхэг, Балба улсад орших хэдий ч мөхлийн ирмэгт ирээд буй төвөд соёлыг хамгаалах” зорилготой байв.
Tөвөд судлалын төв нь Индира Гандийн Үндэсний Нээлттэй Их сургуулийн “Tөвөд судлалын төв” болон Варанаси хотын “Tөвөд судлалын төв”-тэй хамтран төвөд судлал, буддын философи, теологийн чиглэлээр бакалавр, магистр, магистрын дараах, докторын зэрэг олгох хөтөлбөрүүдийг боловсруулж хэрэгжүүлэх юм.
Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун










