Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

Хоосон чанарын учир 2011 он 10 дугаар сар 30

Түгээх

Япон улс, Осака хот. 2011 оны 10 дугаар сарын 30-ны өдөр. Дээрхийн гэгээн XIV Далай лам айлчлалын эхний өдрөө Япон, Солонгос болон өөр олон орноос ирсэн олон мянган сүсэгтэнд “Зүрхэн судар”-ын мөн чанар болон “Амьдралын бэрхшээлийг даван туулах тэмцэл” сэдвээр айлдвар айлдаж эхлүүллээ.

Дээрхийн гэгээн XIV Далай лам айлдварынхаа эхэнд оролцогчдод судар уншиж буй нь... Япон улс, Осака хот. 2011 оны 10 дугаар сарын 30. Гэрэл зургийг: Дэнзин Чойжор.

Саарал, бүрхэг энэ өглөө Осака хотын орчин үеийн загвартай асар том Мэйшима Аренад хүрч очоод, Коясан Их Сургууль байгуулагдсаны 125 жилийн ойд зориулсан энэ арга хэмжээний үеэр сонсогчдыг “Зүрхэн судар”-ыг уншихад уриалан, өөрийн биеэр эхлүүлж, дараа нь судрын хоосон чанараас энэрэх, бусдыг эрхэмлэх сэтгэлд хүрэх аяллыг ухаалгаар, улам нарийн задлан тайлбарлаж эхэллээ. “Энэ арвин уламжлалтай оронд төрж өссөн нь та бүхний эрдэнэт эрхэмлэл билээ. Иймд үүнийг чандлан эрхэмлэж, хадгалан үлдэх учиртай. Буддын шашныг задлан шинжилж, шалган нягтлах хэрэгтэй агаад уламжлал, уншлага бол хэлбэр төдий зүйл юм” хэмээн айлдлаа.

Тэрбээр хутагтын дөрвөн үнэн хийгээд хүний мэдрэхүйгээс давсан гүн түвшний жаргалын эрэлд яагаад тэмүүлэх хэрэгтэйг тодорхой, системтэйгээр тайлбарлав. Дотоод аз жаргалыг олж авахын тулд харалган залбиралд найдах бус өөрөө хичээн ажиллаж, бодож тунгаах шаардлагатайг онцлон дурдсан юм. Үнэхээр шашны итгэл үнэмшил нь тэнгэрлэг, бурханлаг хүчинд бус хувь хүний оюун, дотоод хүчинд тулгуурладгийг айлдлаа.

Дээрхийн гэгээн XIV Далай лам Осака хотод Зүрхэн судрын айлдвар хийж буй нь… Япон улс, Осака хот. 2011 оны 10 дугаар сарын 30. Гэрэл зургийг Дэнзин Чойжор.

Далай лам “Хоосон чанар гэдэг оргүй хоосонтой адил зүйл биш” хэмээгээд “Зүрхэн судар”-ын эх үндсийг тайлбарлаж эхлүүт илүү хурдсаж, улам гялалзсан дүрслэлд шилжин, төөрөгдөл, төсөөлөл хэрхэн үүсдэг талаар “Би энд сууж байна гэж бодъё. Тэгвэл Далай лам хаана байна? Миний аль хэсэг Далай лам бэ? Та өөрийгөө бодсон ч “чи” гэж яг хаана байна вэ? “Чи” хаанаас үүсдэг вэ? Энэ бие үү? Гар уу? Оюун ухаан уу?” хэмээн асуув.

Сэдэвт улам гүн шумбаж, идэвхтэй хурдаар хоёр цагт багтаах ёстой айлдварыг дөч гаруй минут сунган, хоосон чанарын аргаар уур хилэн, үзэн ядалтын үндсийг хэрхэн задлан шинжилж, арилгах талаар үргэлжлүүлэн ярив. “Хэрэв чи хэн нэгнийг үзэн яддаг бол тэр хүн одоо хаана байна? Түүний аль хэсэгт тэр их үзэн ядалт чинь оршиж байна? Ихэнх тохиолдолд тэр нь чиний толгойд л байдаг. Хайр ч мөн адил. Өөрөөр хэлбэл чи хэн нэгнийг үзэн ядаж байгаа бол “чи” гэж хэн, “тэр хүн” гэж хэн гэх асуулт руу эргэн очно. Эрх чөлөө гагцхүү төөрөгдөл, төсөөллийг тасдан хаях замаар л ирдэг”.


Коясаны лам хуврагууд Дээрхийн гэгээн XIV Далай ламын олон нийтэд зориулсан айлдварын эхэнд тарни уншин буй нь... Япон улс, Осака хот. 2011 оны 10 дугаар сарын 30. Гэрэл зургийг Дэнзин Чойжор.

Өдрийн зоогийн дараа тайзны ард хэсэгт хүлээгээд, үдээс хойших айлдвар Коясаны 18 ламын уншлагаар эхэлж, дараа нь Дээрхийн гэгээн сонсогчдоос асуулт хүлээн авав. Том танхимын төв хэсэгт богино хугацаанд урт дараалал үүсэж, олон хүн түүний өмнөх аналитик, гүнзгий айлдвартай уялдуулан хойд дүрийн тогтолцоо, энэрэх, бусдыг эрхэмлэх сэтгэл мөн тийн хөнөөл үгүй байдал, мөнх бус чанарын тухайтад асууж, судрын тодорхой хэсгийг тайлбарлан өгөхийг хүсэв.

“Бодитоор оршин буй мэт харагдах зүйлд шунал тачаалтай байх нь биднийг тунгалаг ухаанаас холдуулдаг. Бодит мэт харагдах зүйлийн үлдэц ч адил” хэмээн хариулсан билээ. Нэгэн хүү хоёр төсөөлөл нөхөрлөл тогтоож болох уу хэмээн асуухад Дээрхийн гэгээн юмс үзэгдлийг яг бодит байгаагаар нь гэж юу болох талаар улам гүн тайлбарлалаа. “Бид саяхан хоол идлээ. Хоол бодит байсан. Түүнчлэн түүнийг идэж буй бие минь ч бодит байв. Гэвч өөрийг хайвал “би” гэдэг зүйл хаана ч байдаггүй”.


Сонсогчид Дээрхийн гэгээн Далай ламаас асуулт асууж буй нь... Япон улс, Осака хот. 2011 оны 10 дугаар сарын 30. Гэрэл зургийг Дэнзин Чойжор.

“Заримдаа бид хэн нэгэнд маш хүчтэй уурладаг. Бүр үзэн яддаг. Гэхдээ бид яг юунд уурлаад байна вэ? Тухайн хүний биед үү? Оюунд нь уу? Үнэндээ бидний дургүй хүн гэж бодож буй зүйлс оршдоггүй. “Дайсан” гэгдэгч тэр нэгэн хаана байна? Үнэнээр нь мөшгиж үзвэл бид олж чадахгүй. Түүнээс гадна бидэнд хэн нэгэн дайсан мэт санагдах үед түүд найз нөхөд мөн байгааг анзаарах болно. Тэгэхээр бидний хараагүй өөр тал тэр хүнд байна гэсэн үг.

Ёс суртахууны шашнаас ангид хэлбэрийн ач холбогдол нь ямар нэг шашны хүрээнд хамааруулан боогдуулах боломжгүй буюу болзолт бишид оршино. Буддын эсвэл христийн шашинтай холбоотой байж болох хайраас ялгаатай нь бид энэ хоёр шашинд харьяалагддаггүй хүмүүст хаалт хязгаартай гэж хэлж болохгүй. Энэрэх сэтгэл нь биологийн, нийгмийн мөн шинжлэх ухаанаар батлагдсан гурван төрөлд багтана.

Хоосон чанарын мөн чанар бол бүх зүйл холбоо хамааралтай байдагт оршино. Япон улсад шинжлэх ухаан асар их хөгжсөн билээ. Гэсэн ч дотоод амгаланг шинжлэх ухаанаар худалдан авч болдоггүй шүү дээ. Та бүхэн олон төрлийн камертай болсон ч камер оюун санааг чинь эргэцүүлэхэд хүргэж чадахгүй. Одоохондоо лав биш!” хэмээсэн юм.


Айлдварын үеэрх тайзны үзэмж. Япон улс, Осака хот. 2011 оны 10 дугаар сарын 30. Гэрэл зургийг Дэнзин Чойжор.

Долоон сарын өмнө Японд болсон эмгэнэлт явдалтай холбоотойгоор нэгэн сонсогч мөнх бусын чанарын тухай асуухад Дээрхийн гэгээн хоёр түвшний мөнх бусын чанарын тухай тайлбарлав. “Эхнийх нь ил харагдах, ойлгомжтой хэлбэр. Гэвч мөнх бус байдал илүү нарийн, тасралтгүй хором бүрд өрнөж байдаг. Тиймээс ил харагдах хэлбэр бол үргэлжид болж байдаг үйлийн гэнэт илэрдэг нэгэн хэлбэр юм. Хоосон чанарын оюун билиг нь буддын шашны бүх сургаалын эх ундарга болох “эхийн” адил хэмээн ярьдаг. Харин бодь сэтгэл буюу энэрэх сэтгэл бол “эцэг” нь билээ” хэмээн айлдсан билээ.

Айлдварын төгсгөлд сонсогчид талархлаа илэрхийлэхэд Дээрхийн гэгээн эдгээр сэдвээр ярилцах нь өөрт их таатай байдгийг, боломж олдвол гурван, дөрвөн өдөр ийм хэлэлцүүлэг хийхээр дахин ирэхийг хүсэж буйгаа баяр хөөртэйгөөр хэлэв.

Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2026 Aрхив
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2026 Aрхив
      • January
    • 2025 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт