Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

Хойд Америкийн Төвөдийн нийгэмлэг Дээрхийн гэгээнд бат оршил өргөв. 2024 он 8 дугаар сар 22

Түгээх

АНУ, Нью-Йорк — Дээрхийн гэгээн Далай ламыг АНУ-д хоёр сарын турш эмчилгээ хийлгээд Энэтхэг рүү буцаж морилохоор бэлтгэж байх үед Хойд Америкийн Төвөдийн нийгэмлэг, тус нийгэмлэгийг дэмжигч америк иргэд Далай багшдаа эсэн энх, өлмий бат оршил өргөх ёслол зохион байгуулав. ЮүБиЭс Аренад болсон эл ёслолд 17,000 хүн оролцжээ.

Зураг. Дээрхийн гэгээнд бат оршил өргөхөөр 17,000 орчим төвөд үндэстэн, тэдний найз нөхөд цугласан байгаа нь... АНУ,  Нью-Йорк, Элмонт, ЮүБиЭс Арена. 2024 оны 8 дугаар сарын 22. Зургийг Сонам Зоксанг.

Бат оршил өргөх ёслолын тайзны голд Бурхан багш, Жанрайсиг, Цагаан Дарь эх зэрэг бурхдын дүрийг залсан байв. Урд эгнээнд одоогийн болон өмнөх хамба лам нар, араар нь бусад лам хуврагууд сууцгаажээ. Танхимд үндэсний хувцас, гоёлтой төвөд бүжигчид угтах авах бүжиг бүжиглэн дуу дуулж байлаа. Дээрхийн гэгээнийг сэнтийд залрахаар тайз руу морилоход хуврагууд бүрээ, бишгүүр үлээн дагалдлаа.

Төвөдийн нийгэмлэгийн төлөөлөгч доктор Намжал Чойдүв Дээрхийн гэгээн Далай ламд хандан хэлсэн үгэндээ "Энд цугласан бүх хүн таныг ийн морилон ирсэнд баярлаж байгаа нь дамжиггүй. Мөн танд зориулж бат оршил өргөх завшаан тохиосонд талархаж буй юм" гээд Дээрхийн гэгээнийг эмчилж сувилсан эмнэлгийн хамт олонд, түүний дагалдан явсан хүмүүст тусалж дэмжсэн бүх хүнд талархал илэрхийлэв.

Танхимд цугласан 400 төвөд хүүхэд Дээрхийн гэгээн Далай ламд урт наслахыг ерөөсөн дуу дуулж өглөө. Дараа нь хуврагууд мандал өргөв.

Зураг. Дээрхийн гэгээнд бат оршил өргөх ёслолын үеэр 400 төвөд хүүхэд урт наслахыг ерөөсөн дуу дуулж, шүлэг уншиж буй нь... АНУ,  Нью-Йорк, Элмонт, ЮүБиЭс Арена. 2024 оны 8 дугаар сарын 22. Зургийг Сонам Зоксанг.

Дээрхийн Гэгээнтэн цугласан олон хандан: Дээрхийн гэгээн цугласан олонд хандан "Өнөөдөр энэ танхимд Төвөд орны гурван бүс нутаг тус бүрээс гаралтай хүмүүс цугласан байгаа нь биднийг ямар сайхан эв найртай гэдгийг илтгэн харуулж байна. Манай Төвөдийн соёл нийт хүн төрөлхтөнд үр өгөөжтэй байх боломжтой. Шагжамуни Бурхан багш гэгээрлийн хутагт хүрээд өнөөгийн Төвөд орон, Хималайн бүс нутагт дэлгэрсэн ном сургаалыг айлдсан билээ. Асар гүн гүнзгий агаад үнэ цэнтэй эл сургаалыг би багаасаа судалсан.

"Төвөдүүд бид Бурхан багшийн айлдсан сургаал номын галыг бөхөөхгүй байхыг ихэд хичээн чармайх хэмжээнд хүртэл энэ сургаал бидний ахуй амьдралын хэв маягт нөлөөлсөн байна. Нас сүүдрийн тухайд би 100 гаруй наслахыг зорьж буйн дээр Төвөдийн ард түмний тусыг бүтээхийн төлөө чадах бүхнээ хийсээр байх болно.

Төвөдийн соёлыг Хятадын коммунистууд үл хэрэгсдэг байж болох ч үнэлдэг анд нөхөд бидэнд дэлхий даяар олон бий. Төвөд бол буддын сургаал номыг хамгийн бүрэн бүтэн хадгалж ирсэн улс. Иймд төвөд үндэстнүүд дэлхий даяар тархан суурьшихын хэрээр бусад орны хүмүүс манай уламжлалын тухай илүү их мэддэг болсон билээ. Биднийг дэмжиж ирсэн олон олон үнэнч анд нөхдөдөө талархлаа илэрхийлье. Дэлхий дахинаа буддын шашныг сонирхож байна. Хятадад ч мөн Төвөдийн буддын шашныг сонирхон судлах хүсэлтэй олон хүн бий" хэмээн айлдлаа.

Зураг. Дээрхийн гэгээн Далай лам бат оршил өргөх ёслолын үеэр цугласан олонд хандан үгээ айлдаж буй нь... АНУ,  Нью-Йорк, Элмонт, ЮүБиЭс Арена. 2024 оны 8 дугаар сарын 22. Зургийг Сонам Зоксанг.

Дээрхийн гэгээн Далай лам “Өнөөдөр би бодь сэтгэлийг үүсгэх тухай товч тайлбарлаж өгье. Энэ нь энгийн боловч хүчтэй. Бодь сэтгэлийг бясалгаснаар бид өөрийн болон бусдын тусыг бүтээж чадна. Үндсэндээ хамаг амьтны тусын тулд бурхан болохыг хүсэж, тэмүүлэхийг бодь сэтгэл гэнэ” хэмээн айлдлаа.

Дараа нь тэрбээр цугласан олны хамт Гурван эрдэнэд аврал одуулах, бодь сэтгэлийг үүсгэх залбирлыг гурван удаа уншлаа. Мөн Дээрхийн гэгээн өөрөө олон төрөлдөө бурхны сургаалыг дагаж, хамаг амьтанд туслахын тулд бурхан болохыг хүсэх бодь сэтгэлийг дадуулж ирсэн гэдгээ хэлж, хуран чуулсан олныг ч мөн ийм амлалт өгөхийг уриалсан юм.

"Чингэж чадвал бид энэ сайн үйлд даган баясах болно" гэлээ.  

Зураг. Дээрхийн гэгээн Далай лам бат оршил ерөөх ёслолын үеэр бодь сэтгэл үүсгэх залбирал уншиж буй нь... АНУ,  Нью-Йорк, Элмонт, ЮүБиЭс Арена. 2024 оны 8 дугаар сарын 22. Зургийг Сонам Зоксанг.

Дээрхийн Гэгээнтэн Бурхан Багш, Дарь Эх, Жанрайсиг, Манзушри, Дамдин Янсан, Манал болон Ловон Бадамажунайн тарнийн аман дамжлагыг хүртээн цугласан олныг тэргүүлэн тарни тус бүрийг уншлаа. 

Дараа нь Дээрхийн гэгээн Будда багш, Ногоон Дарь эх, Жанрайсиг, Манзушир, Хаянхярваа, Манал, Ловон Бадамжунай бурхны зүрхэн тарнийн лүн хайрлав. Эхлээд дээрх бурхдын тарнийг өөрөө уншаад, дараа нь цугласан олноор давтан хэлүүллээ.

Цааш нь "Дэлхий дээр олон шашны уламжлал байдаг агаад би тэдгээрийг бүгдийг нь хүндэлдэг. Гэхдээ буддын шашин учир шалтгаан, логикт суурилсан байдаг тул эрдэмтдийн сонирхлыг татдаг юм. Тэрчлэн буддын шашин даян дэлхийд энх тайвныг тогтооход хувь нэмэр оруулах асар их чадамж бүхий юм.

Та нар бүгд буддын шашиндаа үнэнч байж, шашин, соёлоо бүрэн бүтнээр нь уламжлан хадгалахын төлөө сайн ажилласан билээ. Цаашдаа ч энэчлэн хичээж, баяр баясгалантайгаар залбирлаа үйлдээрэй” хэмээн айлдав.

Дараа нь лам хуврагууд Дээрхийн гэгээний өлмий бататгах залбирал уншиж, өлзийт тахил өргөл хийгээд мандал өргөснөөр өнөөдрийн ёслол өндөрлөв.

Төвөдийн нийгэмлэгийн төлөөлөгч доктор Намжал Чойдүв тайзнаа дахин гарч, Дээрхийн гэгээний өвдөгний үе солих мэс заслыг амжилттай зохион байгуулсан эмнэлгийг хамт олон, гэртээ хүлээн авч сувилан тэнхрүүлсэн Наппигийн гэр бүлд онцгойлон талархал илэрхийлэв. Кэрол, Сэм нарыг сэнтийд дөхөн ирэхэд Дээрхийн гэгээн талархлаа илэрхийллээ. Ийн талархлаа илэрхийлэх үед танхимд цугласан олон алга нижигнүүллээ.

Зураг. Дээрхийн гэгээн Далай лам бат оршлын төгсгөлд Кэрол болон Сэм Наппи нарт талархал илэрхийлж буй нь... АНУ,  Нью-Йорк, Элмонт, ЮүБиЭс Арена. 2024 оны 8 дугаар сарын 22. Зургийг Сонам Зоксанг.

Хөтлөгч Гунгаа Даш өнөөдрийн өлмий бататгах ёслолын зохион байгуулж, хувь нэмэр оруулсан бүх хүнд талархал илэрхийлэв. Дараа нь Төвөдийн үндэсний дуурь толилуулав. Үүний дараа хуврагууд зориулга ерөөл талбих залбирал уншиж, ёслолыг өндөрлөв. Дээрхийн гэгээн тайзны урд захад дөхөж ирээд, цугласан олны зүг инээмсэглэн гараа даллан мэндлэхэд тэд ч мөн цагаан хадгаа дэлгэн хариу хүндэтгэлээ илэрхийллээ.

Орчуулсан Б.Ганчимэг

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2025 Aрхив
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт