Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

Багш хийгээд Жанрайсиг бурхныг ялгалгүй нэгэн мөн чанартай хэмээн бясалгах тухай тайлбарлан айлдлаа. 2024 он 9 дүгээр сар 6

Түгээх

Өнөө өглөө профессор Самдон ринбүүчи энэ өдрийн номын айлдвар, маргааш болох бат оршил өргөх ёслолыг зохион байгуулж буй хорооны дарга бөгөөд Аруначал Прадеш мужийн хууль тогтоох хурлын гишүүн Наваан Норов нарын хамт Намжал дацангийн Зүглэгхан дуганд морилж, сэнтийд заларлаа. Түүний зүүн талд Төвөдийн Төв Захиргааны одоогийн болон өмнөх албан хаагчид, баруун талд нь Аруначал Прадешийн монпа угсаатнууд сууцгаажээ. Ринбүүчи бээр өөрийнхөө морилон ирэх болсон шалтгааныг тайлбарлалаа.

Зураг. Профессор Самдон ринбүүчи Намжал дацангийн Зүглэгхан дуганд ном айлдаж буй нь... Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала. 2024 оны 9 дүгээр сарын 6. Гэрэл зургийг Лобсанг Цэринг.

“Өнөөдөр Дээрхийн гэгээн Далай лам ном айлдаж, маргааш бат оршил өргөх ёслолд оролцох төлөвлөгөөтэй байсан. Гэвч уг төлөвлөгөө өөрчлөгдөж, намайг түүний өмнөөс ном айлдахыг хүссэн юм. Өнөөдөр миний айлдварыг сонссон төдийгөөр та бидний хооронд заавал багш шавийн барилдлага тогтоно гэсэн зүйлгүй” хэмээн айлдлаа.

Дараа нь ‘Зүрхэн судар’-ыг уншиж, цай барьж, хуврагууд ринбүүчид мандал өргөлөө.

Ринбүүчи Богд Зонховын ‘Оюун хүртэхүйн дуулал’-аас нэгэн бадаг эш татав:

Чөлөө, учралт хүний төрөл олоход бэрх, хэрэг нь их, эвдрэх нь хялбар)

Чөлөөт шүтээн энэ нь чандмань эрдэнээс ч нэн үлэмж

Ийм нэгнийг олсон буй нь эдүүгээ төдий

Олоход бэрх, огторгуйн цахилгаан мэт эвдрэх нь хялбар

Ёс үүнийг санан дурдаад ертөнцийн үйлийг

Хийсэн хаягдах буудайн хальс мэт онож ухаараад

Өдөр, шөнө бүгдэд шимийг авах хэрэгтэй.

Егүзэр би ч анхааран авлыг тэрчлэн үйлдсэн

Гэтлэхүйг хүсэгч та ч мөн тэрчлэн тэтгээрэй.

“Энэхүү эрдэнэт хүний бие бол хүслийг гүйцээгч чандмань эрдэнэ мэт юм. Үүнийг олоход хэцүү, алдагдахад амархан. Хэрэв та энэ боломжийг ашиглаж чадахгүй бол түүнээс илүү харамсах шалтгаан үгүй. Ирээдүйд та ийм амьдралыг дахин олно гэж бодох ёсгүй. Иймд ертөнцийн үйлийг хойш тавьж, номын үйл хэрэгт хичээх нь зүй”.

“Гаадамбын ёсны багш нар ‘Хэрэв би ирэх хэдэн сард нас эцэслэхгүй бол ирээдүйд сайхан амьдрах шалтгааныг бүтээхийн төлөө чадах бүхнээ хийнэ. Хэрэв би ирэх хэдэн жил нас нөгчилгүй амьдрах бол гэгээрлийн ашдын амгаланд хүрэх шалтгааныг бүтээхийн төлөө чадах бүхнээ хийнэ гэж сэтгэх нь зүйтэй” хэмээн айлддаг. Чингэхийн тулд бид багшийг шүтэж, Гурван суртгаал (ёс суртахуун, төвлөрөл, билиг билгүүн) -ыг дадуулах учиртай.

“Одоо бүгдээрээ Дээрхийн гэгээн Далай багш хийгээд Жанрайсиг бурхныг ялгалгүй нэгэн мөн чанартай хэмээн сэтгэж, багшийг шүтэх ёсны бясалгал хийе. Үүний тулд би судраа удаан, тайлбар хийхгүйгээр уншина. Гурван суртгаалыг бясалгалыг ямар ч түвшинд багшийн зааваргүйгээр хийх боломжгүй. Төвөдөд бид багшийг бодь мөрийн үндэс хэмээн үздэг”.

Зураг. Самдон ринбүүчи Намжал дацангийн Зүглэгхан дуганд цугласан сүсэгтэн олонд ном айлдаж буй нь... Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала хот. 2024 оны 9 дүгээр сарын 6. Гэрэл зургийг Лувсан Цэрин.

“Бодь мөрийн зэрэг”-ийн эх нь Атиша гэгээний “Бодь мөрийн зул” хэмээх ном юм. Гэхдээ энэ бүтээлд багшийг хэрэх шүтэх талаар дурдаагүй. Харин Богд Зонховын “Бодь мөрийн зэрэг” бүтээл дотроо өөр өөр хөтөлбөртэй. Тэдгээрт багшийг хэрхэн шүтэхийг тайлбарласан байдаг. Зонхов гэгээн Манзушир бурхнаас бясалгалыг хамгийн хурдан бөгөөд товч хийх хамгийн сайн арга зам юу болохыг асуухад, багшийг өөрийн Идам бурхантай салшгүй нэгэн хэмээн сэтгэж бясалгахыг айлдсан гэдэг. Иймд Богд Зонхов бээр энэ дагуу бясалгадаг байжээ.

“Багшийг үйлдлээр хийгээд сэтгэлээр шүтэх ёс гэж бий. Та багшийг дурдах бясалгал хийхдээ өөрийн ойрын барилдлагатай ядам бурхантайгаа хамтад нь төсөөлөх аргыг хэрэглэдэг. Энэхүү номд дээд дандрын багшийг шүтэх үйлийг заасан байна”.

Ринбүүчи өнөөдрийн номын айлдварыг сонсохоор ирсэн гол шавь нар нь Аруначал Прадеш, ялангуяа Мөн-юл нутгаас ирсэн хүмүүс болохыг тэмдэглэв. Тэд нартай онцгой барилдлагатай ядам бурхан бол Жанрайсиг юм. Жанрайсиг бээр мянга мянган бурхдын өмнө бодь сэтгэлийг үүсгэсэн билээ.

Гаадамбын ёсны номуудад Авалокитешвара буюу Жанрайсиг бурхныг Цастын оронтой (Төвөд болон Гималайн бүс нутаг) нэн онцгой барилдлагатай хэмээн дурдсан байдаг. Энэ бол дөрвөн эгшиг, гучин гийгүүлэгч дээр суурилсан хэлээр ярьдаг хүмүүсийн оршин суудаг бүс юм. Бурхан багшийн шавь Упали энэ газрын шинжийг асууж гэнэ. Энэ асуултын хариу болгон Винайн сударт (Сахил санваарын дүрэм) "Өвлийн улиралд задгай саванд ус хийхэд хөлдөж мөс болдог газар"-ыг Цастын орон гэж нэрлэдэг хэмээн бичсэн байдаг.

"Цастын орон бол өмнөх Бурхан багш нарын номхотгож чадаагүй сэтгэл оюунтны нутаг билээ. Үнэхээр ч энэ цагийн дөрөв дэх Бурхан багш Шагжамүни л энэ үүргийг гүйцэтгэсэн юм. Түүнчлэн бурхдын энэрэл нигүүлсэл, зам мөрийн мөн чанарын биелэл болсон Жанрайсиг бурхан нь Цастын орныг ивээгч хамгаалан сахигч гол бурхан болно хэмээн айлдсан байдаг.

"Багш ба бурхныг салшгүй нэг хэмээн үздэг энэхүү иш-римийн (багшийг шүтэх) бясалгалыг хийхдээ бид багш-бурхны зүрхэн дээр зургаан үет тарни ургаж буйгаар бясалгадаг. Энэ бол хамгийн дээд тарни юм. Бид уг зургаан үеийг зургаан төгс билгийн үүднээс тайлбарлаж болно. Эдгээр нь сэтгэлийн зовлон болон мэдэгдэхүүний саад тотгорыг арилгах эм болдог".

Зураг. Намжал дацангийн Зүглэгхан дуганд хүндэт профессор Самдон ринбүүчийн айлдварыг сонсохоор цугласан сүсэгтэн олон... Энэтхэг, Химачал Прадеш муж, Дарамсала хот. 2024 оны 9 дүгээр сарын 6. Гэрэл зургийг Замлинг Норбү.

“Зам мөрийг эндүүрэггүй заадаг багш нь Жанрайсиг бурхантай салшгүй нэг мөн чанартай юм. Яг л Манзушир бурхан оюун ухааныг ивээдэг шиг, Жанрайсиг бурхан энэрэл нигүүлслийн биелэл билээ. Хэрэв бид энэрэл нигүүлслийг хоосон чанарын тухай ойлголттой хослуулж чадвал Бурхны хутгийг олох болно”.

"Эл сударт “Бярузана бурхан адил цэх сууж, өөрийн багш хийгээд Жанрайсиг бурхныг нэгэн мөн чанартай салшгүй авралын орон хэмээн бясалга. Итгэлээ бататгахын тулд дөрвөн муу заяа, сансрын хүрд, мэдэгдэхүүний саад тотгороос айхын эрхэнд чухаг дээд гурван эрдэнэ (Бурхан, ном, хувраг)-ээс аврал эрж, энэ гурав өөрийг тань хамгаална гэж итгэх хэрэгтэй” гэж айлджээ.”

"Төвөдөд бид итгэл одуулах, бодь сэтгэл үүсгэхдээ ‘Би гэгээрэлд хүртлээ гурван эрдэнэд итгэе’ хэмээн залбирдаг. Төвөдийн буддын шашны бүх уламжлал энэ арга замыг баримталдаг. Мөн бид “Алин хураасан билгүүн хийгээд буяны чуулган юу байна тэр бүгдийг хамаг амьтны тусын тулд зориулъя” гэж залбирдаг бөгөөд чингэснээр өмнө нь авсан бодисадвын санваараа сэргээдэг юм. Үүний дараа “Сэтгэл бүхий хамаг амьтан амар амгалан байж, амгалангийн шалтгааныг олох болтугай” хэмээн цаглашгүй дөрвөн сэтгэлийг төрүүлэх залбирал уншдаг юм. Ингээд хутагтын орон буюу буяны чуулганыг урих газраа ариусгадаг. Өргөлөө адислан, арвижуулж, “Гурван эрдэнийн үнэн хүчээр эдгээр өргөл агуу их болох болтугай” хэмээн бясалгана".

"Буяны чуулганы орон"-ыг бясалгахдаа арслант сэнтий дээр нар, саран дэвсгэрт бадамлянхуан сууринд Дээд Арьяа Локешвара (Жанрайсиг) заларсан байна хэмээн төсөөлнө. Энэ нь гурван сайн үйлсийг дэлгэрүүлэгч, дээд багш мөн. Тэрбээр инээмсэглэн, таалал нь ихэд баясан байна. Баруун мутар нь зүрхэн тушаа ном сургаал айлдах чагжийг үзүүлсэн байна. Эрхий болон долоовор хуруун завсраа бадамлянхуа цэцэг барьсан байна. Үлдсэн гурван хуруу нь гурван суртгаал (Сахилга бат, бясалгал, билэг билгүүн)-ыг илэрхийлнэ.

Зүүн мутарт нь бясалгалд тэгш орохуйн ёсыг үзүүлсэн мянган хигээстэй хүрд байна. Тэрбээр хуврагийн гурван өмсгөл болон бандидын алтан малгай асаажээ.

Зүрхэн тус газар нь нэг нүүр, дөрвөн мутартай дээд билиг билгүүний бурхан Авалокитешвара оршино. Тэрбээр зүүн мөрөндөө бугын арьс тохжээ. Зүрхнээс нь оршихуйн бүхий л юмсыг бэлгэдсэн ХРИ үсэг цацарч байна.

Зураг. Намжал дацангийн Зүглэгхан дуганд хүндэт профессор Самдонг ринбүүчий ном айлдаж буй нь... Энэтхэг, Химачал Прадеш муж, Дарамсала хот. 2024 оны 9 дүгээр сарын 6. Гэрэл зургийг Лувсан Цэрин.

“Эл бясалгалыг үйлдсэний дараа мөргөх, өргөл өргөх, нүглээ наманчлах зэрэг долоон гишүүнт залбирал үйлдэнэ. Багш-бурханд мөргөхдөө биеэ тоо томшгүй олон болгон үржүүлж байгаагаар төсөөл. Дараа нь өөрийн болон бусдын өргөлийн зүйлсийг өргөнө. Мунхгийн харанхуйд автагдан сахилаа хэрхэн зөрчсөнөө наманчил. Ийм алдааг дахиж хийхгүй гэж дөрвөн ерөндгийн хүчийг эргэцүүл. Итгэл оруулах, бодь сэтгэл үүсгэх, чин сэтгэлээсээ гэмших болон ирээдүйд ийм үйлийг давтахгүй хэмээн шийдэх зэрэг дарааллаар үйлд".

“Үүний дараа аливаа буян, билгүүний чуулганыг хураах хамгийн сайн арга болох даган баясах сэтгэлийг төрүүлнэ. Удаад нь багш-бурхнаас хамаг амьтныг мэдэгдэхүүний хийгээд нисваанисын түйтгэрээс салгаж өгөхийг гуйна. Багш-бурхныг очир сэнтийдээ баттай оршихыг гуйж залбир. Бидний зорилго нь Бурхны хутагт хүрэх боловч үүнд хүрэхийн тулд лам багшийн заавар, чиглүүлэг, халамж хэрэгтэй гэдгийг санаж буянаа зориулна. Сүүлд нь мандал өргөснөөр төгсгөнө”.

“Багшийн адис ивгээл рашаан, гэрэл болж зүрхнээс нь ундран уруудаж таны толгойн оройгоор орж ирж байна гэж төсөөлнө. Багшийн нэрийн тарнийг унш.

“Чөлөө, учралт эрдэнэт хүний биеийг олохын бэрхийг, түүнийг алдахуйяа амархан болохыг санахаас эхлээд Мөрийн зэргийг дахин нэг нягталж бод. “Сахилга бат, бясалгал, билэг билгүүн гэсэн гурван сургаалыг бясалгаж чадахуй дор намайг адисла” хэмээн сэтгэ”.

“Эх болсон хамаг амьтны зовлонг бодож, тэднийг энэ зовлонгоос ангижруулахыг хүс. Амарлин ахуй (шинэ), онцгой билэг билгүүн (лагшог) хоёрыг найрсуулан бясалга”.

“Гүн тарнийн үүдэнд орсныхоо дараа “Сахил, санваараа сахин хамгаалж чадахуй дор адисла. Бүхнийг үүсгэгч үйлийн хуйг билгийн хурц илдээр тасар цавчиж, их амгалангийн Махамудраг ухаарч чадахуй дор адисла” хэмээн залбир”.

Бясалгалдаа гүн орохын цагт багш тань жижгэрэн жижгэргэсээр зүрхэнд тань уусан шингэлээ гэж бодно. Тэрбээр таны зүрхний найман дэлбээт бадамлянхуа цэцгийн төвд байх эвдэршгүй дусал дээр буун шингэнэ. Энэ нь эхлэлгүй цагаас байсаар ирсэн бөгөөд Бурхны хутгийг олох хүртэл тасралтгүй оршино.

Наваан Норбу лам бээр Самдон ринбүүчид талархлын мандал өргөлөө. Дараа нь цугласан сүсэгтнүүд бүгд Үнэн үгсийн залбирлыг уншлаа.

Ном гадаалж, Наваан Норбу лам болон зохион байгуулах хорооны дарга нар Самдон ринбүүчийг Поврангийн үүднээс хүндэтгэлтэйгээр үдэн гаргалаа.

Орчуулсан Б.Ганчимэг

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2025 Aрхив
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт